“Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн орон нутагт давалгаалж эхэллээ

2

12202146_1670514419856099_1025863929_nМонголын Залуучуудын Холбоо “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа бөгөөд “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийхөн орон нутгийн уулзалтаа Дархан-Уул аймгаас эхэллээ. Уг уулзалтаар Хар/Цагаан жагсаалт гаргах журам танилцуулж, жагсаалтын судалгааны санал асуулга аван иргэдийн санал бодлыг хуваалцсан юм. Энэхүү уулзалт өдөрлөгийг Дархан-Уул аймгийн Залуучуудын Холбоо зохион байгуулсан бөгөөд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А. Мөнхбат болон Дархан-Уул аймгийн дарга, тэргүүлэгч, “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг дэмжигчид өргөнөөр оролцлоо. Уулзалтын эхэнд МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат лекц уншсан бөгөөд “ МЗХ бол бүх цаг үеийн туршид Монголын хөгжлийн хөдөлгүүр байсан. Дархан, Эрдэнэтийг босгосон, атрын аяныг эхлүүлсэн гээд өнгөтэй өөдтэй болгон МЗХ-той холбоотой байдаг. Одоо дараагийн бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн үеийг бид өөрсдөө эхлүүлье” хэмээн уриаллаа. “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний уулзалт, лекцэд ирсэн залуучуудын 70 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхэлж буй залуучууд, үлдсэн 30 хувь нь оюутнууд байсан бөгөөд Дарханы залуус маш идэвхтэй оролцсон юм. Лекцийн дараагаар Хар/Цагаан жагсаалтын судалгааны санал асуулга авах, иргэдийн санал бодлыг хуваалцаж албан байгууллагуудаар явах гэх мэт өргөн хүрээтэй компанит ажил зохион байгуулагдсан юм. Уулзалт лекц, санал асуулгад оролцсон иргэд “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг “Цаг үеэ олсон арга хэмжээ болж байна. Зоригтой тууштай байгаарай. Дэмжиж оролцоход хэзээд бэлэн” гэдгээ илэрхийлж байлаа.

Эх сурвалж: Шуурхай.мн

12207715_1670514299856111_1722648999_n

12202545_1670514209856120_1198396272_n

12200450_1670514459856095_2113816645_n

12202015_1670514359856105_1961933676_n

12211999_1670514246522783_1758937008_n


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

2 Comments

  1. Энд цугласан нөхдүүд л хулгай хийхийг больчихвол ч хулгай эрс багасах юм байна даа, золиг гэж!

Сэтгэгдэл үлдээгээрэй