Хулигаан ардчилал ба Б.Саранчимэг

12

Ийм нийтлэлийг улсын баатар  Э.Бат-Үүлд зориулж бичнэ  чинээ санасангүй явлаа. Ардчиллын төлөө  өөрийнхөө  нэгэн  насны  ухамсарт  амьдралыг зориулсан хүн гэвэл түүнийг хэлнэ.  Түүнийг  авилгач  биш зарчимч шударга хүн гэдэгт би бат итгэдэг. Харин энэ удаа үзгээ шүүрэх хэрэг гарав.  Хотын захирагч Э.Бат-Үүл  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэгийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Учир нь Үүл даргыг огцруулах бичигт  Б.Саранчимэг  гарын үсэг зурсан   “гэмт хэрэг”-ийг үйлдсэн байна… Энэ үйлдлээс  анзаарахад  улсын баатар маань  үг сонсож чадахаа больжээ.  Хотын даргаас огцорно гэдэг байж боломгүй үйлдэл бөгөөд эрхэм даргыг огцруулах бичиг дээр гарын үсэг зурах нь бүү хэл,  мөрөөдөхийг ч хориглосон бололтой. Ийм үед нь нөхөр Б.Саранчимэг   огцруулах бичиг дээр гарын үсэг зурчихсан юм чинь ажлаас нь хусалгүй ч яахав.  Хэрэв цаазлаж болдогсон бол  бүр цаазлах нь ээ. Э.Бат-Үүлийн багийнхан  энэ явдлаа   нэлээд  хуучинсаг хөгийн байдлаар тайлбарлаж  байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Засаг даргын захиргаанд байдаг байгууллага. Нэгэнт дор нь ажилладаг хүн даргадаа итгэхгүй огцруулна гээд гарын  үсэг зурж яваа бол Э.Бат-Үүл түүнийг ажлаас чөлөөлөх нь зөв гэж.  Хэрэв дарга нь огцруулах хэмжээний  ёс зүйгүй үйлдэл гаргаж хууль дүрэм зөрчсөн бол огцруулж л таараа. Юун гарын үсэг зурах төдий вэ.  Харин  Э.Бат-Үүлийнхээр бол даргадаа долидогоноод буруу үйлдэл болгонтой нь эвлэрээд  дуугүй явах нь зөв байж үү. Ардчиллын төлөө юугаа ч хайрлаагүй Э.Бат-Үүл ийм  шийдвэр гаргаж явна гэхээр  итгэл хөсөрдөм.  Ийм ардчиллын төлөө Үүл дарга шоронд хоригдож, элдвээрээ зүхүүлж, ийм ардчиллын төлөө цагдаад бороохойдуулж  үхэхээс бусдыг үзсэн байх нь уу.  Сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэнтэй ихээхэн дайтаж шүүх цагдаадаа тулж явна гэж сонслоо, түүнийг. С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэрэгт хилсээр гүтгэгдэж шоронд хоригдчихоод гарч ирэхдээ  “ Намайг  гүтгэх энэ эрх чөлөөний чинь төлөө би зүтгэх болно ” гэж хэлж байсан агуу үзэл санаа нь хаачив.  Улаанбаатар хотын даргаар хоёрхон жил ажиллаад  албан тушаалын амтанд орж ваакамжуулагдах нь энэ үү. Ямар хямдхан  үзэл санаа,  ямар хямдхан замнал вэ…

Б.Саранчимэгийг  өмөөрч энэ үгийг хэлэхээр өмнөөс “Б.Саранчимэг  Э.Бат- Үүлийн хажууд хэн бэ. Хийсэн бүтээсэнийг нь харьцуулашгүй ” гэх хандлагууд  гарч байна.  Харин ч харьцуулах юмтай юм биш үү.  Б.Саранчимэг  2010 онд  томилогдож ирэхэд  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж улаанаараа эргэсэн шороо л байсан.    “Цэцэрлэгт хүрээлэнгүй Цэцэрлэгт хүрээлэнгийн дарга томилогдлоо” гэж бид шоолж бичиж байв даа. Одоо хар даа. Цэцэрлэгт хүрээлэн ямархуу газар байна вэ. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн  23 хувийг тэднийх бүрдүүлдэг.  Зуны дэлгэр цагт өдөртөө 5-10.000 хүн орж гарч амарч саатдаг гэсэн судалгаа бий. WF-ийн дүнгээр бол тэнд ямар нэгэн томоохон арга хэмжээ   болоход  80.000 хүн ордог гэх.  Арваад жилийн өмнө нутгаасаа гарсан нэгэн найзаасаа би “Хот маань гоё болж уу, өөрчлөгдсөн байгаа биз “ гэхэд ”Нүдэнд харагдаж байгаа хамгийн сайхан зүйл бол Цэцэрлэгт хүрээлэн болжээ…. Сайхан санагдлаа”  гэсэн юм. Би ч тэгж боддог. Хотын төвөөр гишгэх газаргүй шахам болгон сүндэрлэж байгаа хэлбэр дүрс бүхий шилэн байшингууд сайхан ч тэр болгонд гэр бүлээрээ очоод саатан амраад байх биш. Үүл дарга хотын захирагч болоод олон ажил хийжээ. Тэр бүр нь мөнгөн дүнгээрээ ширээн дээр минь байна.  Б.Саранчимэгийн ажилтай  арай дөхөм  болохоор нь нэгэн тоог дурдья.  Хотын дарга маань  дарга болсон цагаасаа эхэлж (2013 оноос) зуны гурван сард хотын гүүр гудамж талбайд нэг наст баартай цэцэг өлгөдөг уламжлалтай болсон.  Гуравхан сар л нүд баясгаад үхчихдэг энэ цэцгүүдэд  95  тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Гэтэл өнөөх Б.Саранчимэг нь 5 тэрбум  253 сая төгрөгөөр л усан оргилуур, ойн төгөл, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбай, сүүдрэвчүүд, ажилчдын автобусны зогсоол, дасгалын тоног төхөөрөмж, эко танхим, цагдаагийн талбай байгуулжээ. Гэхдээ энэ 5 тэрбум гаруй төгрөгийн төсвөөс биш Эрээн хот, Сөүл хотын захиргаа, Мянганы хөгжлийн сангаас гуйж түүж хөөцөлдсөөр бүтээж амжсан байна. Хийж бүтээсэн зүйл, зарцуулсан мөнгөний  дүн тун ч ялгаатай юм. Харин Үүл баатрыг ардчиллан алтан хараацай, 25 жилийн турш ардчиллын үйл хэрэгт   зүтгэсэн, УИХ-ын гишүүн байсан гээд дөвийлгөх намтар арвинтай  хүн. Гэхдээ энэ бүхнээрээ түрээ барьж бурхангүй газрын буг мэт аашилж болохгүй ээ. Энэ бол ардчилал биш. Харин үл бүтэх хулигаан зангийн л муйхар шийдвэр. Хулигаан ардчиллын золиос нь Б.Саранчимэг  боллоо доо.


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

12 Comments

  1. Хийсэн бүтээсэн нь нүдэн дээр илхэн байгаа хүнийг ингээд зүгээр л халчихаж болдог юм уу

  2. АРДИЛАЛЫН АНХНЫ ЦУГЛААНААС ЗУАТСАН ХҮН БААТАР БОЛДОГ ЮМ ХУЛАА ГЭВЭЛ ӨӨРӨӨ ХАРИУЛТ ӨГ НЭРГҮЙ ДОКТОРЫГ МАХН ЫГ ИАРААЖ ҮНДЭСНМЙ ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛДАЙ БАГУУЛАЯ ГЭСНМЙГ МАТАЖ БОСЛОГО ГАРГАХ ГЭЖ ЦУУ ТАРААНӨӨРӨӨ МАНДСАН Ш ДЭЭ ҮҮЛДХИЙСЭН ЗҮТГЭСЭН ЗҮЙЛ БАЙГАА НЭРГҮЙ БАГШ ДАРЬ СҮХБААТАР БОШИГТ ОДОГЫН УИХ ЫН ГИШҮҮН ЦОЛМОЭ БААСАН ЛАМ НАРЫН ХААНА НЬ Ч ХҮРЭХГҮЙ БНШЫН ГЭРИЙН ХООЛ МӨН Ч ЦУСАЛСАН ФСЭХ ИЙН МАХН ЫН ҮИШҮҮН НАМЫН ҮҮРИЙН ДАРГААС МӨН ЧОЛОН УДАА ЗӨВӨЛГӨӨ АВЧ ИЛТГЭЛ ХЭЛЭХ ҮГЭЭ БИЧҮҮЛСНИЙГ ӨВГӨН БИ ГЭРЧЛЭНЭ БААТАРАА БУЦААГААД ӨГ НҮГЭЛЭЭ ҮҮРНЭ БУЯН ХУРДАН ХИЙ

  3. Саранчимэг цэцэрлэгт хүрээлэнг байгуулж чадсан. Бат үүл албан тушаал эрх мэдлээ ашиглаж бусдыг хохироож байна. Огцрох үндэслэлтэй гээд гарын зурсан бол халах тухай ямар хуульд байна. Хүү Чулуудай нь баяжаад Бат үүл сайн л явна

  4. 1990 ond MONGOL tor ..heden gudamjnii zaluust ..mash bogino hugatsaand..amarhan buuj ogch..mongol toriin noen nuruug bohiilgoj toriin joloog atguulsnii…goriig 26 jiliin daraa niit MONGOLCHUUD odoo amsaj baina daa… Ardchilaliin hamgiin muu muuhaig avsan….anarhist…mongol hund taarahgui zerleg zamiign songosnii lai ..lanchgiig bid onoodor amsaj baina daa………Etsestn Erdeniin Batuuliin ULSIIN BAATAR tsoliig huraan avah heregtei !!!!! Ene tsoliig EH ORNIIHOO TOLOO haluun ami buleen tsusaa zoriulsan hund ogdog um shuu,,,,,,,,,,,, Batuuliig 90 ond olsgolond oroltsson ….traktortai jagsaal hiisen gej ogson um uu? Nugeln hudeeree garnaa Elbegdorj….. Batuul naraa !!!

Сэтгэгдэл үлдээгээрэй