УДЭТ-ын тайзыг орхиж “Хошин урлаг” сонгосон жүжигчин Э.Батхүү

0

“Hero Entertainment”-ийн “Татар ажиллагаа” кино жүжигчид, дуучид хамтран гол дүрийг бүтээж байснаараа онцлог болсон. Тодруулбал, уг кинонд Дуучин Б.Амархүү,”Номин талст” хамлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, УДЭТ-ийн найруулагч, жүжигчин Э.Батхүү, жүжигчин Г.Эрдэнэбилэг нар гол дүрийг бүтээсэн.

Тэгвэл тус киноны Колягийн дүрээр үзэгчдийг хөгжөөж чадсан жүжигчин Э.Батхүү өдгөө жүжигчнээс гадна найруулагчаар ажиллах болсон. Тэрээр Драмын театрт байхдаа “Надаар тоглосон хайр”, залуучууддаа “Эхнэрээ зээлээч”, “Тамгагүй төр”, “Ээжээ” зэрэг бүтээлүүдэд тоглохоос гадна туслах найруулагчаар ажиллаж байсан билээ.

Харин “Би чамд хайртай-2”-ын туслах дүр, “Сүүлчийн хөхөөн дуу” дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээсэн. Ийнхүү тайз, дэлгэцийн бүтээлийг хослуулан хүч үзэж, чансаагаа тодорхойлж яваа жүжигчин залуу маань өөрийн бие даан найруулсан “Эр хүн болгож өгөөч” киногоо үзэгчдийн хүртээл болгож “сайн гэсэн үнэлгээ аваад амжсан. Тэгвэл хамгийн сүүлд BrotherHood нэгдлийн анхны уран бүтээл “Том Толгойтын Романс” инээдмийн уран сайхны кинонд туслах дүр бүтээжээ. Тэрээр 11 сарын 06-нд буюу нөгөөдөр үзэгчдийн хүртээл болох юм байна.

Тэгвэл авъяаслаг жүжигчин, найруулагч залуу маань чухам яагаад жүжигчдийн хүслэн болсон УДЭТ-ын тайзыг орхиж, хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийг сонгох болов гэсэн асуулт олны дунд эргэлдэх болов. Магад “Шинэ үе”-д шинэ залуу жүжигчдийн том орон зай байгаа учир тэр байх гэсэн таамаг ч яваад амжсан аж. Юутай ч түүний энэ сонголт нүдээ олсон уу үгүй юу гэдгийг үзэгч олон шүүн тунгаана биз ээ.


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй