Хийлч Дээгийгийн шүүлт дуучин Заяаг нэлээд бухимдуулжээ

0

 “Монгол” HD телевизээр ням гараг бүр гардаг нэвтрүүлэг болох “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг юм. Монгол бахархлыг дэлхийд таниулах зорилготой уг шоу нэвтрүүлэг гарсан цагаасаа эхлэн үзэгчдийн сайшаал, талархал, шүүмжлэлийг зэрэг зэрэг хүртээд байгаа. Тэгвэл өчигдрийн дугаарт гарсан “илбэчин” залуугийн үзүүлбэр олон үзэгчидэд таалагдсан хэдий ч шоуны шүүгч хийлч Дээгий түүнийг дэмжээгүйгээр олон олон хүний эгдүүцлийг хүргээд авсан. Тэгвэл илбэчин залуугийн талаар Нэгэн зүгт хамтлагийн дуучин Заяа өөрийн сэтгэгдлээ цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн байна. Уран бүтээлч залуу маань энэ удаад үнэхээр бухимджээ. Тэрээр “Энэ хийлч эмэгтэй ер нь шүүх гэж, ярих гэж бас л биш байна шүү. Анзаараад байхад авъяастай мундаг залуу байсан. Монголд илбийн үзүүлбэр ховордоод байгаа энэ үед дэмжих хэрэгтэй!  Сургуулийн хүүхэд хаана ийм үзүүлбэр хийдийн бол хийлч гуай хэлээд өгөөч? Санаа оноо байвал бичээрэй! Энэ нэвтрүүлгийг үзмээр байхын. Энэ хийлчийг харахаар үзэх ямар ч сонирхолгүй болоод байхын” хэмээн хийлч Дээгийг ширүүхэн шүүмжлээд авлаа. Түүний бичсэн сэтгэгдлийг ч олон арван хүн дэмжиж сэтгэгдлээ хуваалцсан байна. Цахим ертөнцөд ингэж сэтгэгдлээ хуваалцаж байхыг бодоход дуучин Заяа аргагүй их бухимдсан бололтой. Үзэгч та юу гэж дүгнэж байна.


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй