Улсын арслан Э.Оюунболдын найраар цолны найр отголов

0


Энэ жил шинэ цолонд хүрч, цол нэмсэн бөхчүүдийн цолны найрыг Улсын арслан Э.Оюунболд отголов. Тэрбээр өнгөрсөн жилийн Төрийн их баяр наадамд ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртэж, түмэн олон, төрсөн нутгийнхаа болон төрүүлсэн аав, ээжийнхээ магнайг нь тэнийлгэсэн агуу хүчтэн. Нутгийнхаа Дархан аварга Б.Бат-Эрдэнийн орыг залгах хүчтэн төрөн гарч байгаа гэж бөх сонирхогчид олзуурхаж байгаа.

20-хон насандаа Улсын харцага цол хүртэж байсан Э.Оюунболд 22 насандаа ийнхүү улсын түрүүг авсан нь ирээдүйтэй сайн бөх гэдгээ илтгэн харуулсан юм.

Түүний шинэ цолны хүндэтгэлийн найранд аварга Б.Бат-Эрдэнээс өгсүүлээд үе үеийн бөхчүүд, бөхийн эрдэм заасан багш нар нь уригдан иржээ. Дашрамд сонирхуулахад, залуу арслан Э.Оюунболд Завхан нутгийн хүргэн бөгөөд эхнэрийг нь Б.Өнөржаргал гэдэг. Тэд нэг хүүтэй ажээ. Эх сурвалж www.wikimon.mn


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй