Дуучин А.Хишигдалай өөрийгөө тарган байгаагүй хэмээн зураг хөргөө дэлгэж нотлов

0

hishigdalaiРок попын ертөнцөд хөл тавиад удаагүй ч, өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан залуу дуучин А.Хишигдалай “Universe best songs-2011” наадмын шилдэг оролцогчоор шалгарч урлагийн гараагаа эхэлж байсан билээ. Гаргасан уран бүтээл бүр нь амжилт дагуулж өдрөөс өдөрт сонсогч фенүүдийнхээ тоог нэмсээр байгаа тэрээр 25 дугаар суваг телевизийн “248 цаг” реалити шоунд оролцож байгаа билээ. Энэхүү нэвтрүүлэгт оролцсон түүнийг дэмжих, шүүмжлэх хүмүүс олон. Түүнийг хаана ч, хэний ч өмнө хэлье гэснээ хэлчихдэг шулуухан зантай гэдгийг фэнүүд нь аль хэдийнэ мэддэг болсон. Өөрийн цахим хуудаснаа фенүүдтэйгээ үргэлж үзэл бодлоо хуваалцаж таагүй байгаа зүйлээ хээвнэг шулуухан бичдэг. Тэгвэл энэ удаад өөрийн цахим хуудаснаа хүн бүрийн асуудаг турсан түүхээ хуваалцжээ. Тэрээр түүнд хэрхэн турсан тухай асуулт байнга ирдэг гэнэ. Тиймээс энэ тухайгаа бичлэг хийн “Би тийм ч тарган охин байгаагүй” хэмээн өөрийн зураг хөргөөр нотолж харуулав. hishgdalaivideo


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй