Оросын онгоцууд хоногт 118 байг устгажээ

0

        Оросын онгоцууд Сирид нэг хоногийн хугацаанд алан хядагчидтай холбоотой 118 бай устгасныг тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч лхагва гаригт мэдэгджээ. Оросын онгоцууд Идлиб, Хомс, Алеппо, Дамаск, Латаки мужийн нутагт нийт 71 нислэг үйлдэж, Сирийн нутаг дахь алан хядагчдыг бөмбөгдөж эхэлснээс хойш хамгийн олон байг устгаж, эрчимтэй бөмбөгдсөн өдөр болсныг ярьсан байна. Өмнөх амжилтыг даваа гаригт 94 байг устгаж тогтоосныг өмнө нь мэдээлсэн юм. Оросын онгоцууд өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Сири дэх алан хядагчдыг бөмбөгдөж эхэлснээс хойш өдөртөө дунджаар 40 орчим нислэг үйлдэж байсан нь АНУ тэргүүтэй 62 орныг нэгтгэсэн цэргийн эвслээс Сирийн нутагт нэг долоо хоногт үйлддэг байлдааны нислэгийн тоотой дүйцжээ.

Unen.mn


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй