Н.ЦЭВЭГНЯМ БОДЛОО ГҮЙЦЭЭЖЭЭ

0

Мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнээс зодог тайлаад удаагүй байгаа Кёкүтэнхо Цэвэгням Налайх дүүргийн унаган хүү. ТиймээсНалайхын эмнэлэгт Niprk Surdial 55 plus  маркийн диализын 5 аппаратыг хүлээлгэн өгсөн байна. Эрүүл мэндийн салбарт хамгийн хүрэлцээ муутай, эрэлттэй байгаа энэхүү аппаратын хандив тусламж нь цагаа олсон ажил байлаа гэдгийг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн хэлж байна.

Өнөөдрийн байдлаар бөөрний дутагдалд орсон иргэн диализын аппаратанд орохын тулд I эмнэлэг рүү явдаг. Ингэж явж чадахгүй төлбөрөө төлж чадахгүйн улмаас амиа алдаж байгаа хүн ч байгааг үгүйсгэхгүй гэнэ. Одоо Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн 5 аппартандаа тулгуурлан цус шүүх тасгийг ирэх сард нээн ажиллуулахаар ажиллаж байгаа юм.

Сүмоч Н.Цэвэгнямын хувьд 2009 онд аавыгаа бөөрний дутагдал гэх аюулт өвчнөөр алдсан юм. Энэ цагаас Налайх дүүрэгт диализын аппарат авч өгч олон хүний амийг аварна гэж боджээ. Энэхүү бодлоо ийнхүү гүйцэлдүүлсэн байна.

Б.Санчир


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй