Тагнуулын төв газрын захирлыг хакердсан сурагч хүү Оросоос орогнол хүсэх гэнэ

0

Америкийн Тагнуулын төв газрын захирал Жон Бреннан, Үндэсний аюулгүй байдлын сайд Жей Жонсон нарын хувийн цахим шууданг өсвөр насны хакерууд хакердсан явдал бөөн дуулиан дэгдээсэн билээ. Харин эдгээр хүүхэд одоо Орос руу зугтааж, экс тагнуулч Эдвард Сноуден шиг орогнол хүсэх төлөвлөгөөтэй байгаа талаар “CNN” мэдээллээ.

Өсвөрийн хакеруудын нэг нь ямар ч гэсэн сургуулийн ахлах ангид сурдаг гэнэ. “Энэ их амархан байсан. Америкийн тусгай газрын тэргүүн болон түүнтэй хамтран ажиллагсад бол бүтэлгүй амьтад. Бид ирээдүйд Орост очно, бид Сноудентой хамт” гэж тэд мэдэгджээ. Эдгээр хакер өөрсдийгөө “CWA” гэж нэрлэдэг аж.

“CNN”-ий сурвалжлагч Лори Сигэлл тэдгээр хакерын нэгтэй ярилцлага хийжээ. “Тэд Твиттерт их идэвхтэй байсан учраас би тэднийг амархан олж холбоо тогтоолоо. Дуу хоолойгоо өөрчилсөн байсан. Тэдний нэгтэй нь би ярилцаж үзлээ. Гэхдээ тэд өөрсдийгөө хоёулаа эсвэл 3, 9, 6-уулаа гэх зэргээр өөр өөрөөр хэлж байсан” гэж Лори Сигэлл ярилаа.

Хакер “Бидэнд Тагнуулын төв газрын даргын хувийн мэдээлэл зөндөө бий, хаяг, утасны дугаар, нийгмийн даатгалын дугаар гэх мэт. Бас Ирак, Сирийн талаарх төлөвлөгөө. Энэ ёстой амархан байлаа, 10 баллын системээр дүгнэвэл нууцлал нь 1 гэж болно” хэмээн мэдэгджээ. Тэр бүү хэл америк хүүхдүүд улсынхаа Тагнуулын төв газрын даргыг албан тушаалдаа тохирохгүй, тэнэг мангар гэжээ.

Сэтгүүлч тэднээс ямар зорилготой үүнийг хийснийг асуухад “Палестиныг чөлөөлөх гэж. АНУ-ын Засгийн газар Израилийг санхүүжүүлдэг. Тэд Израильд гэмгүй хүмүүсийг алж хөнөөдөг” гэж хакерууд хариулав.

Харин өөрийнхөө талаар өсвөр насны хакер ярихдаа “Би Америкт амьдардаг, 20 ч хүрээгүй. Ургамал ногоо татдаг, өдөр бүр, бүтэн өдөржингөө. Гэхдээ би мундаг хакер биш, дунд зэргийн” хэмээжээ.

Сурвалжлагч Лори Сигэлл “Та нар шийтгэлээс айхгүй байна уу?” гэж асуухад хакер “Би Орос руу очиж, Сноудентай хамт хөгжилдмөөр байна. Түүнээс болоод эрх баригчид уур хилэндээ буцалж байгааг би мэддэг. Намайг тамалж магадгүй, гэхдээ би удахгүй зугтаана” гэж хариулав.

“Та нар мэдээллээ цацах уу? Тодорхой ямар зорилго байна?” гэж сэтгүүлч Лори асуув. “Тийм ээ, байгаа. Энэ бол Засгийн газар, цагдаа, Цагаан ордны хүмүүс. Тэд бол мангарууд” гэж хакер ярилаа.

www.mnews.mn


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй