“Аль-Кайда” бүлэглэлийн гол байрлалыг олж устгажээ

0

“Аль-Кайда” бүлэглэлийн сургуулилт хийдэг, бэлтгэлийн баазын байрлалыг АНУ-ын тусгай хүчнийхэн хайсаар бараг сар гаруй хугацаа өнгөрсөн. Тэгвэл тэд Афганистан улсын өмнөд хэсэгт “Аль-Кайда” бүлэглэлийн байрлалыг тогтоож, улмаар гэнэтийн дайралт хийсэн байна. Бараг хоёр өдөр энэхүү баазыг судалж, орж гарч байгаа хүмүүсийн байдлыг ажигласан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Энэ сарын эхээр АНУ-ын агаарын довтолгоо Афганистан улсын хэсэгчилсэн бүс нутагт явагдаж байсан ч энгийн иргэд үүнд нь саад хийсээр байсан юм. Пакистан улсын хилтэй тун ойрол­цоо байрлах “Аль-Кайда” бү­лэглэ­лийн байр­лалд олон 100 цэ­рэг, зэвсэг, хоол тэжээлээс гадна хэрэглээний бүхий л зүйл байжээ. Гэвч АНУ-ын агаарын нисэх хүчин агаа­раас байрлалд цохилт өгч, дараа нь хуурай газраар довтолгоо явуулжээ. Ингээд “Аль-Кайда” бүлэглэлийн томоохон цэргийн бааз устаж, Афганистан улсыг чөлөөлөх дайнд ялалт байгуулахад тун ойрхон ирээд байгааг ажиглагчид дүгнэлээ.
Нийт хуурай газрын ажиллагаанд 200 афган болон америк цэрэг оролцсон байна. Албаныхан нийт 160 гаруй террористыг газар дээр нь хөнөөсөн байна.
Эх сурвалж: www.assa.mn


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй