Мах гурилын үнэ буурчээ

0

huns2015 оны 10-р сарын 14-ний байдлаар  гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 7.0 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 3.7 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2015 оны 10-р сарын 14-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 20.8 хувь, үхрийн ястай махны үнэ 17.8 хувь, үхрийн цул махны үнэ 10.0 хувь, адууны ястай махны үнэ 6.2 хувь, ямааны ястай махны үнэ 18.4 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал, хонины ястай махны үнэ 9.7 хувь, үхрийн ястай махны үнэ 14.0 хувь, үхрийн цул махны үнэ 10.2 хувь, адууны ястай махны үнэ 5.9 хувь, ямааны ястай махны үнэ 7.6 хувиар буурсан байна.

2015 оны 10-р сарын 14-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 4390 төгрөг, үхрийн /ястай/ мах 5755 төгрөг, үхрийн цул мах 7825 төгрөг, адууны мах 4700 төгрөг, ямааны /ястай/  мах 3890 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2015 оны 10-р сарын 14-ний байдлаар савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 0.4 хувь, савласан дээд гурилын үнэ 0.3 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 3.8 хувиар буурч, задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.3 хувиар өсчээ.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан 2-р зэргийн гурилын үнэ 2.9 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2015 оны 10-р сарын 14-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 3.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 3.2 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2015 оны 10-р сарын 14-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 7.8 хувь, луувангийн үнэ 5.1 хувь, манжингийн үнэ 4.2 хувь, сонгины үнэ 3.2 хувиар буурч, байцааны үнэ 12.7 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 2.5 хувь, байцааны үнэ 6.0 хувиар өсч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2015 оны 10-р сарын 14-ний байдлаар өмнөх сарынхаас “Элекстер” сүүний үнэ 1.7 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.5 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад  сүүний үнэ өөрчлөлтгүй байна.

Өндөгний үнэ өмнөх сарынхаас 2.2 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 1.5 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Цөцгийн тосны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.3 хувь өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Шуурхай.мн


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй