Нүдээрээ инээдэг бүсгүй өөртөө итгэлтэй байдаг

0

Хvний зан чанарын анхны илэрхийлэг ч нь инээмсэглэл байдаг. өөрөөр хэлбэл инээмсэглэж байгаагаар нь таны хэн бэ гэдгийг мэдэж болно. Тиймээс залуу та найз бvсгvйгээ, эсвэл саяхан танилцсан хэн нэгнийг инээдээр нь сонжоод vзэхэд гэмгvй шvv! Инээж байхдаа ямар нэгэн хөдөлгөөн хийдэггvй бол: Ийм хvн ямагт өөрийн vзэл бодлыг нэгдvгээрт тавьдаг. Өөрөөр хэлбэл бусдын саналыг хvндэлдэггvй, тоомсоргvй нэгэн ажээ. Хэрвээ толгойгоо гэдийлгэдэг бол: Тvvнийг аливаад сандардаггvй, өөртөө итгэлтэй нэгэн гэж болно. Мөн өөрийн бодлоор шийдвэр гаргахыг зорьдог ч бага зэрэг хөнгөмсөг зангаасаа болж зарим vед алдаа гаргах тохиолдол бий. Нvvрээ гараараа дардаг бол: Таны найз мөрөөдөмтгий бvсгvй. Аливаа асуудалд бодитоор ханддаг, бусдын хэрэгт хутгалдах дургvй зан нь тvvний хамгийн сайн тал. Бас тэр өөрийгөө удирдаж, биеэ барьж чаддаг. Хамраа vрчийлгэдэг бол: Тэр сэтгэл санаа vзэл бодлоо маш хурдан өөрчилдөг, нэг vгээр хэлбэл тvр зуурын сэтгэлийн хөөрөлд хялбархан автдаг юм байна. Тvvний энэ зан өөрт нь болон бусдад төвөг учрууулдаг Гараараа амаа дардаг бол: Ялимгvй ичсэн байдалтай инээж, өөртөө итгэлэй бус нэгэн гэж тvvнийг тодорхолйно. Ийм тохиолдолд та найз бvсгvйдээ өөрийгөө шvvмжилдэг зангаа орхиж, биеэ барихгvй байхыг зөвлөх хэрэгтэй. Эрvvгээ тулдаг бол: Энэ хvн нас нэлээн хэвийсэн vед ч залуугийнхаа цог жавхааг хадгалж чадна гэдэгт итгэж болно. Бас тэрээр ямар нэгэн асуудлыг удаж байж шийдвэрлэнэ. Нvдээрээ инээдэг бол: Тvvнд өөртөө итгэлтэй, ухаалаг, ажил хэрэгч, цөхрөлтгvй гээд олон чанар бий. Гэхдээ бага зэргийн дутагдалтай тал нь ийм эмэгтэйчvvд зарим vед өөрийгөө хянах чадвар сул байдаг.

    www.UNEN,mn-ний орчуулагч Х.Үнэнхүү


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй