Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулъя

0

Эрүүл мэнд спортын сайдын 2014 оны 84 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах зорилготойгоор эрэгтэйчүүдэд эрүүл зан үйл төлөвшүүлэх, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүн амын мэдлэгийг нэмэгдүүлж, тухайн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, оролцоог сайжруулах замаар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгааг зохион байгуулж байна. /Гэр бүл төлөвлөлт, архи, тамхины хортой хэрэглээг бууруулах, осол гэмтлээс сэргийлэх, хөдөлмөрийн үеийн эрүүл ахуй, ажлын байран дах бухимдлаас сэргийлье гэх мэт сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.

Монгол улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт нь 64.9 буюу эмэгтэйчүүдийн дундаж наслалтаас 9.4 жилээр богино байгаа нь тэдний эрүүл мэндэд анхаарах шаардлагатайг харуулж байна.

Хүн амын тэргүүлэх өвчлөлийн 5 шалтгаан нь зүрхний цочмог шигдээс /ишеми/, тархины судасны өвчин болон зам тээврийн осол болох тооцооллыг ДЭМБ-аас хийсэн байна. Нийт нас баралтад эрэгтэйчүүдийн нас баралтын эзлэх хувь эмэгтэйчүүдээс 1.6 дахин өндөр байгааг шалтгаанаар авч үзвэл, хавдрын нас баралт 1.3, зүрхний цочмог шигдээс /ишеми/ өвчнөөр 2.9, зүрхний шигдээсээр 1.2, тархины цус харвалтаар 1.2 дахин өндөр байна.

Иймд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, халдварт олон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг олгох, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, салбар дундын үйл ажиллагааг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэх хэрэгцээтэй байна.

Бэлтгэсэн: НЭМХ-ийн ЭМДССАЗТ-ийн ЭША С.Гэрэлмаа


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй