МУГТ С.Батцэцэг дэлхийн аваргын төлөө шалгарч үлдлээ

0

eadd4f5118a15c8agreat_500x500Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63кг-д өрсөлдсөн Дэлхийн аварга, Монгол Улсын Гавъяат Тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ.

Удаа дараалан үзүүлсэн амжилтаараа Монгол түмний бахархал болсон тэрбээр хагас шигшээд үлдэх барилдаанаа Латвийн бөх А.Григорьеваг 10:0 оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд Болгарын бөхийг 11:1 оноогоор цэвэр яллаа.

Өдгөө 25 настай дэлхийн аварга С.Батцэцэг энэ удаа ялалтын буухиагаа үргэлжлүүлж Дэлхийн аваргын алтан медалиа ихэрлүүлэн ирэхийг ерөөе!

 


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй