Самсунг Монголын өргөн уудам нутгийн өнцөг булан бүрт үйлчилгээгээ хүргэхийг зорьж байна

1

Самсунгийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар Нэкст электроникс компанитай хамтран “Nomadic Service Center” буюу “Явуулын засвар үйлчилгээний төв” төслийг эхлүүлээд байна. Монгол улсын газар нутаг өргөн уудам, хүн ам нь тархай бутархай суурьшсан тул орон нутгийн хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэхэд хүндрэл учирдаг. Нөгөөтэйгүүр орон нутгийн иргэд цахилгаан бараа худалдан авсны дараа хэрэглэх явцад гарсан эвдрэл, гэмтлийг тэр бүр засвар үйлчилгээнд хамруулах боломж хомс байдаг тул цахилгаан барааг ихэнх тохиолдолд дахин шинээр худалдан авах шаардлага гардаг.

Тэгвэл уг асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх, орон нутгийн хэрэглэгчдэд үйлчилгээгээ ойртуулах зорилгоор “Явуулын засвар үйлчилгээний төв” төслийг санаачлан хөдөө, орон нутагт оршин суугаа Самсунгийн хэрэглэгчдэд засвар үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэхийг зорьж байна. Тус явуулын төв нь чадварлаг инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд орчин үеийн засвар үйлчилгээний олон улсын стандартыг хангасан, бүрэн тоноглогдсон юм.

Явуулын засвар үйлчилгээний төв маань Есдүгээр сарын 8-ны өдрөөс Зүүн аймгуудаас эхлэн аян замдаа гарч хөдөө орон нутагт оршин суугаа Самсунгийн хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүргэх тул эвдэрч гэмтсэн телевиз, гар утас болон бусад цахилгаан бараагаа доорх хуваарийн дагуу ирж засуулаарай.

9-р сард дараах чиглэлд засвар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.

  • 9-р сарын 8-нд Багануур хотод;
  • 9-р сарын 9-нд Хэнтий аймгийн Чингис хаан хотод;
  • 9-р сарын 10-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод;
  • 9-р сарын 11-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод;
  • 9-р сарын 15-нд Дорноговь аймгийн Замын-Үүд хотод;
  • 9-р сарын 16-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод;
  • 9-р сарын 17-нд Дорноговь аймгийн Чойр хотод;
  • 9-р сарын 21-22-нд Дархан хотод;
  • 9-р сарын 23-24-нд Эрдэнэт хотод тус засвар үйлчилгээг үзүүлэх болно.

Хэрэглэгч та засварын захиалгаа дараах хаягаар өгөөрэй.

Утас: 70121540

Мэйл хаяг: [email protected]

PHOTONEWS.MN


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээгээрэй