Жүжигчин Аси таалал төгсчээ. Гүн эмгэнэл илэрхийлье

0

asiАрд түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин Р.Алтансүх таалал төгссөн талаарх гунигт мэдээг түүний ангийн найз жүжигчин Б.Батмэнд өнөөдөр өглөө өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр “Энэ өглөөг ямар муухай мэдээ сонсож эхлүүлвээ. Хайран сайхан анд минь юмсан. Шинэ үе хамтлаг ямар гээчийн хараал дайрлагад өртчихвөө. Ум сайн амгалан болтугай” гэжээ. Бүтээсэн дүр, найруулсан уран бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн “Шинэ үе” продакшины жүжигчин Аси буюу Алтансүх өнгөрсөн онд цус харваж БНСУ-д эмчилгээ хийлгээд ирсэн билээ. Түүний гэр бүл, аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Бид энэ тодруулаад эргэн мэдээлэх болно.

Zaluu.com Т.Болор


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй