УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тариаланчдад дэмжлэг үзүүлэх санал гаргалаа

0

Наадмын дараа намар ирдгээр юу юугүй л өвлийн сураг дуулдаж гантай жилийн байдал өвөлжилтийн бэлтгэлээ сайн хийхийг хэн бүхэнд сануулсаар байна. Чангахан өвөл болох магадлалтай байгаа тухай хаа сайгүй ярилцаж малчид хадлан тэжээлээ илүүхэн авахаар ихэд хичээж байна.
Мал аж ахуйгаа урдаа барьдаг манай улсын хувьд хадлан тэжээл, газрын гарц нэн чухал билээ. Энэ жилийн хувьд ихэнх нутгаар гандуу байсан нь малчид ард иргэдийн сэтгэлийг түгшээж байна.
Тухайлбал Хөвсгөл аймгийн хувьд газрын гарц сайнгүй хадлан тэжээл авах боломжгүй байгаа төдийгүй тариалсан ургацын 50-70 хувийн алдагдалд орох магадлалтай хүндхэн байгаа аж.
Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн холбогдох албаны хүмүүсийн хамт  тойрогтоо ажиллаж аймгийнхаа
өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаад ирлээ.

davaassssҮүний үндсэн дээр ХХАА-н сайд Р.Бурмаад албан санал хүргүүлсэн байна.
Үүнд орон нутагт нөхцөл байдал хүндхэн байгааг дурьдаад  тариаланчдад олгосон зээлийн хугацааг хойшлуулан сунгаж өгөх,  Хангайн бүсийн байгаль цаг уурын онцлогт тохирсон сайн чанарын үр тариагаар хангах,  хадлан тэжээл авах боломжгүйд хүрээд байгаа нутгуудад өвс тэжээл хүргүүлж,  малчид тариаланчдад тусламж дэмжлэг үзүүлэх нэн шаардлагатай байгааг салбарын сайдад уламжилж шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

11910742_945404038857792_2079352731_nЭх сурвалж: Онцгой.мн

 


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй