Иргэд тайван орчинд унтаж амрах эрхээ эдлэмээр байна Үүл даргаа

24

Яг одоо шөнийн 03:30 цаг болж байна. Нээлттэй цонхны цаанаас караокены цангинасан хөгжим, түүнийг даган дуулах халамцуу хүмүүсийн дуу гэхээсээ илүүтэй хашгирааныг зэргэлдээх байрны иргэн би даган дуулах хэмжээнд сонсож байна.

Нийслэл хотын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн 7-р сарын 9-ны өдөр А/609 тоот захирамжийг гаргасан. Тус шийдвэр ёсоор бол архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд шөнийн 04:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрсөн.

Харамсалтай нь Үүл даргын гаргасан дээрх шийдвэр баар, караокены зэргэлдээ амьдардаг орон сууцны иргэдэд “ял” болж үйлчиллээ. Учир нь орон сууцны дэргэдэх караокений дуу хөгжим, халамцуу согтуу хүмүүсийн өөр хоорондоо муудалцах, зодолдох, хашгирах дуу чимээ ойр орчмын байрны иргэд тайван амгалан унтаж амрах бүү хэл шөнө дунд орондоо караокег даган дуулах хэмжээнд хүргэж байна. Ялангуяа 13-р хороолол орших SB центерийн Алтангадас караокег энд онцлон дурьдаж болно. Тус төвийн дэргэд Баянзүрх дүүргийн 18-р хорооны 11, 12, 13, 61-р орон сууцны байр оршдог. Эдгээр байрны иргэд тайван сайхан унтаж амрана гэдгийг мэдэхээ болиод сар гаруй хугацааг өнгөрүүлж байна.

Ийнхүү баар, караокений дэргэд амьдардаг иргэд хотын даргын шийдвэрээс болж дутуу нойртой, дундуур амралттай өглөөг угтдаг боллоо. Үүнээс улбаалан эдгээр иргэдэд хоёр сонголт үлдэж байх шиг.

Эхнийх нь цонх салхивчаа онгойлгон караоке дуулах, өөр хооондоо согтууран муудалцах иргэдийг босч ажиглах, дууг нь даган дуулах, хэн хэрхэн дуулсныг “шүүх”

Хоёрдох нь цонхоо салхивчаа хаан, дуу чимээг үл тоон амрах ч улмаар агаар сэлгээгүй, бөгчим халуунд унтах гэсэн хоёр сонголт л баар, караокены дэргэдэх орон сууцны иргэдэд үлдэж байна.

Магадгүй зарим хүмүүс хэлэх байх, гуравдах сонголт буюу зуслангийн байрандаа очих гэж…, үнэндээ энгийн иргэдийн олонхи нь ганц орон сууцандаа амьдарч байна. Тэдэнд сайд дарга нар шиг элдэв аргаар олсон хөрөнгө мөнгө байхгүйн улмаас зуслангийн газар байр ч мөн байхгүй. Тиймээс өвөл зунгүй лизингийн ганц байрандаа амьдардаг. Гэтэл хотын даргын иргэдийг согтууруулах ундаа хэрэглэхийг дэмжсэн дээрх “гайхамшигтай” шийдвэр баар, караокены дэргэд байх орон сууцтай иргэдийг тул “хохь чинь” гэж байгаа мэт үйлчлэх боллоо.

Хотын дарга та нэн даруй дээрх шийдвэрээ эргэн харж нэг бол цуцлах, нөгөө бол караокений үйлчилгээ эрхэлдэг газруудын үйлчилгээ эрхлэх цагийн хуваарийг шөнийн 00:00 цаг болгон өөрчлөх шаардлагатай байна. Эс бөгөөс таныг дараагийн сонгуулиар дамжих иргэд саналаа буцаахад хүрч байна гэдгийг та эрх биш ойлгоно гэдэгт итгэж байна.

Иргэдийгээ шөнөжин архидан согтуурахыг хүлээн зөвшөөрч дэмжсэн энэ шийдвэрээс чинь болж ямар олон сөрөг үр дагавар гарч байгааг та анзаарсан болов уу. Удахгүй 9 сарын 1-ний өдөр болж оюутнууд хичээл сургуульдаа ирнэ. Энэ үеэр Э.Бат-Үүл дарга таны иргэдийнхээ архидан согтуурах цагийг сунгасан дээрх шийдвэр хэвээр байвал олон залуус гэмт хэргийн хохирогч, сэжигтэн болох үндэслэл бүрдэх биш үү?

А.Гал

Эх сурвалж : undesten.mn

– See more at: http://chingis.mn/index.php?view=video&type=item&val=86#sthash.cYgFIC8K.C0PHqZml.dpuf


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

24 Comments

  1. ene arai heternee hvn taivan amidrah erhtee um bgaa bzdee hvnii erhiig zorchij bna ene shiidveree butsaaj olon hvnii ami nasiig avarch buyn vildeesei hotiin dargaa

  2. unheer hetsuu bna daa gertee untaad baigaa karaoked suugaad baigaagaa medehgui hetsuu l bna shuu Uul dargaa eneees bolj hechneen ail ger buld heruul shuugain salalt bolj baigaag medmeer yum daa zuvhun arhini uildver bolood nuguu IH gishuun Bathuug tsodoolgoj duuslaa .Tegcheed bas arhitai temtsene gej yariad bnaa

  3. ТЭР НЭГ “ГАЙТАЙ” ӨДӨР ТЭР НЭГ ЦААСАН ДЭЭР ТЭРНИЙ НЭРИЙН АРД ТЭМДЭГ ТАВИХДАА ИНГЭЖ “ДӨРВӨН ЖИЛ” АВНА ГЭЖ ЯАЖ МЭДЭХ ВЭ ДЭЭ МОНГОЛЧУУД БИД…

  4. Хүндэт зочин on

    Ёстой зөв асуудал дэвшүүлж байна. Орон сууц, хорооллын нутаг дэвсгэр дэх шөнийн цэнгээний газар, баар, караокенуудад үйлчлүүлэгчдийн хашгирах, зодолдох, хэрэлдэх дуу шуугианаас болж олон хүн унтах нойроо хагаслан зовох бүрдээ Үүл баатар таныг халаглан бодох юм. Оновтой бус шийдвэрээ яаралтай цуцлаасай гэж хүсч олон ч сэтгэгдэл олон нийтийн сүлжээгээр чадлаараа бичээд ч тус нэмрийг эс олно. Та жуулчдыг татах гэж энэ шийдвэрийг гаргасан байж болох ч жуулчид гол төлөв хотын төвөөр явж, архидан согтуурахгүй, орон сууцны хороололоор доншуучлахгүй байдаг байх даа.

    АРД ТҮМНИЙХЭЭ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН ДЭЭРХИ ШИЙДВЭРЭЭ ТАТАЖ АВБАЛ ОЛОН ХҮҮХЭД, ХӨГШИД ГЭТЭЛГҮЙ БҮГДЭД БУЯН БОЛОХ БУЙЗАА. ГАДААДАД БОЛ ЭНЭ АРАЙ ӨӨР ШҮҮ ДЭЭ.

  5. энэ олон цэнгээний газруудийг дуу чимээ гадагш гаргахгүй арга хэмжээ аваач батүүлээ

  6. ОРОН СУУЦНЫ НЭГ ДАВХАРТ БААР ХООЛНЫ ГАЗАР АЖИЛЛУУЛАХАА БОЛИОЧЭЭ ҮҮЛ ДАРГАА_ ТЭД ЧИНЬ БАЙРНЫ СУУРЬ БҮТЦЭД МАШ МУУ НӨЛӨӨТЭЙ. МАНАЙ БАРИЛГУУД ЧИНЬ ЧУЛУУН БАРИЛГА БИШ УЧРААС ОЛОН ЖИЛ ТЭСЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ОРОН СУУЦНЫ РАЙОНУУДЫН АМАР АМГАЛАН БАЙДЛЫГ ХАНГАМААР БАЙНА.

  7. БАС ОРОН СУУЦНЫ ДУНДУУР ХХҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ ХИЙХ ГАЗАРТ БАРЬСАН ХУУЛЬ БУС АВТО УАААЛГЫН ГАЗАРУУДЫНХАА ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ ЗАЙЛУУЛЖ ӨГӨӨЧ. БИД ОРОНД НЬ НОГООН БАЙГУУЛАМЖ ХӨГШИД СУУХ ГАЗАРТАЙ БОЛМООР БАЙНА

  8. ёстой хэцүү бнаа манай хажууд бас шөнөжин дуулаад сүүлдээ зодолдоод л унтуулахгүй юмаа. архины хууль гаргана гээд байсан энэ юм байх даа ариач дэнднээ

  9. Шөнийн 4 цаг хүртэл, бараг үүр цайтал залуучууд, охид архиар угжаастай байдаг болсон шд. Энэ хэний эрх ашиг вэ? Хажуугаар нь орон сууцны хороолол, зам дагуу чихэлдүүлээд барилга бариад үнэн лайтай. III-IV хорооллын эцэст автобусны буудал дээр офиссын барилга бариад оршин суугчид унтаж амрах ямар ч боломжгүй болсон.
    “Энэр” төвтэй залгаа. Шөнөжин вар караоке нь ажиллана, бас барилга баригдаж, машин тэрэг нь шөнөжин тачигнана. Эзэнгүй төртэй улсын наад захын эмгэнэл

  10. М1NT night club on

    ХАН УУЛД. Mint БААР ЯГ ГАЛЗУУРУУЛЛАА ЗАМЫН БӨГЛӨРӨЛ ЗАЛУУС ХҮҮХНҮҮДИЙН ЗОДООН НҮСЭР ХАНА ДОРГИОСОН ХӨГЖИМ ГЭХ МЭТ БОДВОЛ АВИЛГАЛАА ӨГӨӨД БАТ ҮҮЛ БОЛОН ЦАГДААГИЙНХАНТАЙГАА ЗОХИЦСОН БАЙДАГ БОЛОЛТОЙ

  11. харин ч гайгүй байна аа, манай доод давхарт тэр караокэ чинь ажиллаж байна, орог сууцанд, ёстой галзуурмаар, шүүхийн шийдвэргүйгээр яллуулж сар бүрийн 1-нээс бусад өдөр шөнийн 12 цаг улмаар цаг нь сунаж 01,02 цагаас нааш унтах эрх минь хязгаарлуулсан билээ сүүлийн 5 жил ёоооооооё,

  12. барилгын дуу чимээ тоос шороо гудамжны тэнэмэлүүд байрны эргэн тойрон үүрлээд ялгадсаа хаяад. хэцүү бнаа. —

Сэтгэгдэл үлдээгээрэй