Ер бусын фото зурагнууд

0

12(3)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та бүхэнд толилуулж буй фото зурагнаас хорвоо ертөнц хичнээн сайхан болохыг, гэхдээ бас хичнээн ер бусын, мөн аймшигт зүйлээр дүүрэн байдгийг хараарай.

Энэ чинь юу гээч вэ? Тахирласан төмөр зам уу?

Үнэн хэрэг дээрээ энэ бол Шинэ Зеландийн Кентерберид болсон газар хөдлөлтийн ул мөр ажээ.

Ер бусын фото зурагнууд


Усан дээгүүр яаж ингэж явж сурах вэ? Тэр бүтэхгүй.

Харин “ эгзэгтэй хоромд “ зураг дарахыг сурч болох юм.

Ер бусын фото зурагнууд


Харахгүй юу, энэ зургийг авсан залуу хором алдалгүй дарсан байгаа биз!

Ер бусын фото зурагнууд


Энэ бол фотошоп бишээ. Нохойны нэрийг Дэлт чоно гэдэг бөгөөд үнэхээр байж боломгүй урт хөлтэй гэнэ.

Ер бусын фото зурагнууд


Хэзээ андроид бүтээчихсэн юм бол?

Зурган дээрх бүсгүй амьд хүн: украйн гаралтай Валерия Лукьянова Барби шиг төгс төгөлдөр үзэсгэлэнтэй болохын тулд олон тооны гоо сайхны хагалгаа хийлгэжээ.

Ер бусын фото зурагнууд


-“Хүүе, бид хаашаа яваад байнаа?”

-“ Тайван байцгаа! Германы Лейпцигийн нисэх буудлын хөөрөлтийн зам ингэж тавигдсан юм.”

Ер бусын фото зурагнууд


Далбаат завь нь сүйрэх агшинд энэ хүн мөнхийн амьдралын тухай дурслаа…

Үгүй ээ, үгүй. Тэр зүгээр л тэнцвэрээ хадгалах чадвараа гайхуулж байна. Харин завь нь угаасаа ийм ер бусын дизайнтай юм байна.

Ер бусын фото зурагнууд


Тэр нэг өдөр уул гуай ихэд уурлажээ!

Ер бусын фото зурагнууд


Амьдралын үргэлжлэлийг харуулсан философ агуулгатай зураг.

Ер бусын фото зурагнууд


Энэ зургийг хараад хөгшин Европ амгалан тайван, хуучинсаг амьдралтай гэдэг нь худал юм байна гэж бодогдоно.

Үнэн хэрэгтээ засвар хийж байгаа барилгын хаалт юм байна. Харин энэ хаалтыг зохион бүтээгч нь жаахан “зүгээргүй” байхаа!

Ер бусын фото зурагнууд


Польшийн ойд ургасан амьд моднууд.

Ер бусын фото зурагнууд


Энэ чинь юу гээч вэ?

Айх хэрэггүй. Тунгалаг усанд далайн түрлэгээр замаг хөвж явна.

Ер бусын фото зурагнууд


Венера муужгай ер бусын өнгө зүснийхээ ачаар алдартай болжээ. Тэр бүр фейсбук нээсэн гэнэ.

Ер бусын фото зурагнууд


Давтагдашгүй бүтээл. Түүнийг “ Унаж буй тэнгэрийг бариад ав!” гэж нэрлэе!

Ер бусын фото зурагнууд


Тэнгисийн 2 урсгал уулзах цэг. Сонин байгаа биз?

Ер бусын фото зурагнууд


Тамирчны гайхалтай уян чадвар ба зурагчны азтай агшин.

Ер бусын фото зурагнууд


Энэ бол агаарт хөвж яваа хүмүүс бишээ. Боливид байдаг үзэсгэлэн төгөлдөр давстай нуур заримдаа борооны дараа яг л толь мэт болдог.

Ер бусын фото зурагнууд

viva.mn


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй