Иргэдийг хуурч Төв цэвэрлэхийн бохирыг Туул голд цутгажээ

2

44386f374646e04f9efce9c1dcbd278eНийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа Төв цэвэрлэх байгууламжийн засварын үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүй бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн хугацаагаар зогсооно гэх мэдээллийг энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хариуцлагатайгаар хэлж байсан.

Мөн засвар эхлэхийн өмнө БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол цэвэрлэх байгууламжийн үйл ажилгаатай танилцаж, бохирдол ихтэй усыг Туул голд цутгаж болохгүй тухай Усны тухай хуулийн заалтыг сануулж, уг асуудалд хяналт тавьж ажиллахыг Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнд үүрэг болгоод байлаа.

Гэтэл Нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд хэлсэн үгэндээ хүрэлгүй, ард иргэдийг хуурч Улсын минь нийслэл Улаанбаатар хотын амин тэтгэгч Туул голд бохироо тэр чигт нь цутгаж, үхмэл гол болгон хувиргасан байна. Магадгүй иргэдийн амыг “зүгээр” гэдэг үгээр тагласан нь удирдлагуудтай хариуцлага тооцохоос зайлсхийсэн арга байж болох юм.

Та доорх бичлэгийг үзээд үнэхээр Туул голд дахин загас, жараахай сүлжигдэх нь битгий хэл, ахин сэргэхгүй болсон гэдгийг ойлгоно.

Хан Богд уул, Хатан Туул эхийг минь ингэж тартагтаа тултал доройтож, нэг мөсөн сүйрч байхад Байгал орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам юу хийгээд байна вэ? Хийсэн ажил чинь харагдахгүй байна, хааяа нэг тууз хайчилж, шампанск буудуулж явдгаа арай түмэн олныхоо төлөө хийж байгаа их ажил хэмээн бодож явдаг юм биш биз дээ?


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

2 Comments

Сэтгэгдэл үлдээгээрэй