Хятад “бөө” муу ёр шүглэсэн эмэгтэйг “аварчээ”

0

1434342870557e55d6d217e

Хятад “бөө” муу ёр шүглэсэн эмэгтэйтэй унтаж, түүнд “орогносон” буг чөтгөрийг нь бэлэг эрхтэнийхээ тусламжтайгаар хөөн зайлуулсан байна.
Энэ явдал Хятадын Гуанжоу мужид болсон бөгөөд Хуан Зянцюнь гэгч бөөг бусдыг мунхруулах замаар хүслээ хангасан хэргээр баривчлаад байгаа аж.
Түүгээр “үйлчлүүлсэн” А Синь гэгч бүсгүйн цагдаад гаргасан гомдлын дагуу энэ бүхэн илчлэгдсэн байна.
Даргадаа дурласан А Синь анхаарлыг нь татахын тулд Хуан Зянцюнь бөөд хандаж саад болоод байгаа “буг чөтгөрийг” хөөлгөхөөр хандаж л дээ. Харин Хуан Зянцюнь түүнийг зочид буудалд урьж, өрөө захиалаад нүцгэлэхийг тушаасан байна. Дараа нь “хий үзэгдлийн ангууч” эр үйлчлүүлэгч бүсгүйд хайр дурлалд азгүй байгаагийн шалтгаан нь түүний бэлэг эрхтэнд “сүнс” байршсантай холбоотой хэмээн итгүүлсэн байна.
Ингээд зальт хятад эр бүсгүйн үтрээнд “тухалсан” сүнсийг өөрийн бэлэг эрхтэний тусламжтайгаар хөөн гаргана хэмээжээ.
Бүсгүй ч зөвшөөрч “хий үзэгдлийн ангууч”-тай секс хийсэн байна. Үүнийхээ төлөө бүсгүй бөөд хэдий хэр хөлс төлснийг мэдээлээгүй аж.
Одоогоор цагдаа нар энэ хэрэг дээр ажиллаж байгаа бөгөөд өөр хохирогч бүсгүйчүүд ч гарч ирэх төлөвтэй гэнэ.


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй