“МИНИЙ САЙХАН ЭХ ОРОН” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

0
minii saikhan

Гэрэл зураг сонирхогч хүн бүрийн бүтээлч сэтгэлгээ, авъяас чадварыг бодитоор үнэлэн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, олон нийтэд хүргэх зорилгоор бүтэн жилийн турш сар бүр 12 сар 12 сэдэвт уралдааныг эхлүүлж байна. Энэ тавдугаар сард “Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас урьдчилан сэргийлэх газар”-тай хамтран “Миний сайхан эх орон” сэдвээр фото уралдаан зарлаж байна.

Уралдаанд оролцохдоо:  www.photonews.mn/contest/  хаягаар орж бүртгүүлэх эсвэл шууд фэйсбүүк болонGmail хаягаараа нэвтрэх боломжтой.

Тавигдах шаардлага:

–       “Миний сайхан эх орон” сэдэвтэй, уран сэтгэмжит бүтээл байх

–       Уралдаанд оролцогчийн өөрийн бүтээл /өмч/ байх

–       Хувь хүн, байгууллагын нэр хүндэд халдаагүй байх

–       Зургийн хэмжээ 1000 pixel-ээс ихгүй байх

Уралдааны үргэлжлэх хугацаа:

2015 оны тавдугаар сарын 15-ний өдрөөс эхлэн зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Шилдэг бүтээлийг шалгаруулах журам:

1-р шат: Оролцогч www.Photonews.mn/contest хаягаар орж бүртгүүлээд зургаа оруулан хамгийн олон Лайк цуглуулах

2-р шат: Хамгийн олон лайк цуглуулсан шилдэг 20 бүтээлийг шалгаруулж, Онлайн үзэсгэлэн гаргах

3-р шат: Шилдэг 20 бүтээлээс эхний 3 байрыг шүүгчдийн саналаар шалгаруулж, шагнал гардуулах


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй