Цаг агаарын мэдээ 2015-05-06

0

Малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааралд:
Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга, говь, тал хээрийн нутгаар шороон шуурга шуурахыг анхааруулж байна.1ueulqq6gk3um3mp3ls1t4dbcb

2015 оны 05 дугаар сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-4 градус дулаан байна.

www.Ontsgoi.mn


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй