Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраажээ

0

galХуурайшилт ихтэй хавар цаг ирж манай улсад их хэмжээний ой хээрийн түймэр гараад байна.  Энэ сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд гарсан ой, хээрийн түймрийг нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги салбарын албан хаагчид өчигдөр буюу энэ сарын 27-ны өдрийн 17 цагийн үед бүрэн унтраажээ. Уг түймэр нийт 30 га газрыг хамарсан бөгөөд гал түймэр тавьсан иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж  Богдхан уул, ногоон бүсээр эргүүл шалгалтыг зохион байгуулж байна.
Нийслэлийн Онцгой комиссын ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх албан даалгаварт  2015 оны 3 дүгээр сарын 09-ний өдрөөс 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10 хүртлэх хугацаанд нийслэл орчмын ногоон бүсэд байгалийн дагалт баялгийг ашиглах зорилгоор зорчих, амралт аялал зугаалга зохион байгуулах, галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглогдоогүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон.
Иймд иргэд, олон нийт нийслэлийн ногоон бүсэд дээрх хугацаанд  зорчихгүй байхыг  Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй