Бизнесийн салбарын бүсгүйчүүд улс төрд ч мөчөөгөө өгөхгүй

0

Бизнесийн салбарынхан улс төрд орох нь хэвийн үзэгдэл болсон. Сонгуулийн Менежментийн Төвөөс зохион байгуулсан Монгол улсын ТОП50 эмэгтэй улс төрчийг шалгаруулах олон нийтийн санал  асуулгын дүн ч үүнийг нотолж байна. Шилдгийн шилдэг арван эмэгтэй улс төрчөөс гэхэд нэгд жагссан Д.Оюунхорол анхны хувийн сургуулиудын нэг Отгонтэнгэр их сургуулийг үүсгэн байгуулагч билээ. Шилдэг арван тавд жагссан Б.Ундармаа зах зээлд байр сууриа бат олсон “Бишрэлт” группын захирал, С.Одонтуяа “Сентоза” групп ХХК-аар олон жил овоглосон, Д.Сарангэрэл хамгийн ашиг орлоготой хувийн телевиз ТВ5-ийн захирал, Д.Арвин барилгын салбарт цахиур хагалж явсан цөөн эмэгтэйн нэг. “Монос” группын ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг, АПУ трейдинг ХХК-ийн ерөнхий захирал П.Батчимэг, Ньюс агентлагийн захирал Б.Тэмүүлэн, Баянзүрх захын үүсгэн байгуулагч И.Нарантуяа, Монполимет группын ерөнхийлөгч Ц.Гарамжав, “Мөнхийн үсэг” ХХК-ийн Б.Батцэцэг нараар энэхүү жагсаалт үргэлжилнэ. Энэ жилийн шалгаруулалтад багтсан шинэ танилууд болох МАХН-ын нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн, “Уран суварга” ХХК-ийн захирал, НАМЭХ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Уранбилэг, МАН-ын бага хурлын гишүүн Б.Сэмжидмаа, БЗД-ийн 26-р хорооны засаг дарга Б.Нарангаваа нар ч олонд хөзрөө дэлгээгүй бизнесменүүд. МАХН-ын нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн Everygood life сүлжээ салоны захирал, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хүнд жингийн тоглогч билээ.

Б.Ундармаа

download (21)

download (20)

download (19)

download (18)

download (17) download (16) download (15) download (14)

 

 

 


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй