Нохой сонирхогчдод зориулсан “Үнэнч анд” сэтгүүл гарлаа

0

32_31b950ca48721749565b82763efbf1a1dec243b3Нохой сонирхогч хүүхэд залуучууддаа зориулан “Үнэнч анд” сэтгүүлийг анх удаа DVD -тэйгээр туршилтын дугаараа гаргаад байна.

Энэхүү сэтгүүл нь нохой сонирхогч болон гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг бүх насны хүмүүст зориулагдсан ба сар бүрийн шинэ шинэ дугаарыг та бүхэндээ барихаар ажиллаж байна.

Дугаар бүр нь шинээр нохойн үүлдэрийг танилцуулах ба  мэргэжлийн  судлаач нарын булан, нохойн үржүүлгийн газруудын   хүмүүсийн өгсөн ярилцлага, сонирхогчдын булангаар  төрөл бүрийн үүлдэрийн нохойнууд тэжээдэг хүмүүсийн ярилцлага, албаны нохойны тухай мөн мэргэшсэн эмчийн өгсөн зөвлөгөө, зөвлөмжүүд, гэрийн тэжээвэр амьтдын тухай  булан , аквариумын ертөнцөөр загас тэжээдэг хүмүүс, амьтны дэлгүүрүүдийн  танилцуулга, зарын буланг та бүхэндээ зориулан баяжуулж мэдээллүүдийг хүргэх болно.

 

Эхний дугаарт Монгол хоточ нохойн тухай танилцуулан хүргэж байна. Сар бүр гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тул хөдөө орон нутгийн сонирхогч хүүхэд залуусын хүсэлтийн дагуу захиалга авах үйлчилгээг нээн ажиллуулахаар төлөвлөж байна.

Энэхүү сэтгүүлийн редакцитай 96884099,88244082 дугааруудаар холбогдон захиалга өгөх болон хүргэлтийн үйлчилгээ авч болно. / 3-с дээш худалдан авалтанд үнэгүй хүргэлт /

Ontsgoi.mn


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй