Дуучин Нара: 7 сартай хөл хүнд байхдаа нөхрөөсөө салсан

6

Дуучин Нара: 7 сартай хөл хүнд байхдаа нөхрөөсөө салсанЭэж болоод удаагүй дуучин Нарагийн хөл хүнд болсон цагаасаа хойш л нөхрөө нууцалсан. Тэгвэл түүний хүүгийн аав  “Global world wide” компаний гүйцэтгэх захирлын албыг хашдаг залуу бий. Гал халуун хайраар учирч 3 жилийг хамтдаа өнгөрүүлсэн тэдний хайр Нараг 7 сартай хөл хүнд байх үед дууссан гэдэг. Үргэлж нүдэндээ гал цогтой, хаана ч явсан инээмсэглэн байдаг дуучин бүсгүй анх удаа хувийн амьдралынхаа талаар “Учиртай урилга” нэвтрүүлэгт нүдэндээ нулимстай үнэнг хэлсэн юм. Тэр дүр эсгэж худлаа яриагүй хэн нэгнийг ч буруутгаагүй зөвхөн хүүгээ сайн хүн болгож өсгөхөө л олон дахин хэлж байсан юм. Удаан хугацаанд тэвчсэний эцэст 7 сартай хөл хүнд байхдаа ганц бие ээжийн амьдралыг сонгосон Нараг жинхэнэ хүчирхэг эмэгтэй гэж хэлмээр санагдсан. Хүүгээ төрүүлчээд “хүүтэй боллоо” гэсэн мессежийг явуулахад хариу бичээгүй ирээчгүй хүүгийнхээ аавд, төрсөнөөс нь хойш ганцхан удаа ирсэн тэр залууд Нара өдгөө гомдодгүй харин ч баярладаг гэдгээ хэлж байсан юм.


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

6 Comments

Сэтгэгдэл үлдээгээрэй