Сэтгэлгээний 6 малгай

0


Асуудлыг олон талаас нь авч үзэх

“Сэтгэлгээний 6 малгай” бол хүчирхэг бас чухал аргачлал юм. Энэ нь таны хэвшмэл болсон сэтгэлгээг хайрцагнаасаа гадуур сэтгэхэд мөн эргэн тойрон дахь нөхцөл байдлыг илүү бдоитойгоор харахад туслах болно.

Энэхүү аргачлалыг Эдвард дө Боно “Сэтгэлгээний 6 малгай” номондоо анх нийтэлсэн. Ихэнх амжилттай хүмүүс эерэг үзэл бодолтой мөн аливааг тодорхой оновчтой сэтгэн боддог. Энэ л тэднийг амжилттай байх шалтгаан болж байдаг. Тэд үргэлж сөрөг муу зүйлүүдийг бодож, асуудлыг сэтгэл хөдлөлөөрөө эсвэл зөн совингоороо шийдвэрлэх гэж оролддог байсан бол магадгүй эхний алхмаа алхаад л бүтэлгүйтэх байсан биз.

Гутранги үзэлтэнгүүд магадгүй аливаа зүйлээс хэт их болгоомжлон, харин сэтгэлийн хөөрөлтэй хүмүүс чухал шийдвэрийг хэт тайван, удаан гаргадаг болохоор бүтэлгүйтдэг. Та “Сэтгэлгээний 6 малгай” аргачлалыг ашиглан өөрт туламдаж буй бүх л асуудлыг шийдэж чадна.

Хэрхэн ашиглах вэ

Та энэхүү аргачлалыг ямар нэг уулзалт, хурал эсвэл хувийн асуудлууд дээр ч ашиглаж болно. Хурал зөвлөгөөн дээр хүмүүс нэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд өөр өөрийн гэсэн байр сууринаас хандсаны улмаас хоорондоо зөрчилдөх тохиолдол олон гардаг.

“Сэтгэлгээний малгай” бүр өөрийн гэсэн хэв шинжийг агуулж байдаг.

Цагаан малгай:

Энэхүү малгай нь мэдээлэл болон тоо баримтан дээр тулгуурлан өнгөрсөнд дүн шинжилгээ хийж төвийг сахисан бабйдлаар аливаад ханддаг.

Улаан малгай:

Хэрвээ та улаан малгай өмсвөл, та асуудалд өөрийн зөн совин, сэтгэл хөдлөл болон өөрийн мэдрэмжээрээ хандана гэсэн үг. Мөн бусад хүмүүс тань руу ямар сэтгэл хөдлөлөөр хандана та яг л тийм хариу үйлдэл үзүүлдэг. Ийм учраас хүмүүс танаас ямар хариу үйлдэл илрэхийг сайн мэддэг.

Хар малгай:

Сэтгэлгээний хар малгай нь асуудлыгбайж болох хамгийн муугаар төсөөлдөг. Аливаад маш болгоомжтой, анхааралтай ханддаг. Хэрвээ та тогтворгүй нөхцөл байдалд төлөвлөгөө гаргах гэж байгаа бол энэ хамгийн чухал сэтгэлгээ юм.

Энэхүү малгай нь таны төлөвлөгөө маш ухаалаг бас уян хатан болоход тусална. Таныг эрсдэлтэй, аюултай нөхцөл байдалд орохоос сэргийлж чадна.

Шар малгай:

Шар малгай нь таныг аливаа зүйлийг эерэгээр харах шаардлагатайг анхааруулна. Бүх зүйл бүрхэг, хүнд санагдаж байсан ч танд урагш тэмүүлэх, зоригтойгоор үргэлжлүүлэн хийх эрч хүчийг хайрлах болно.

Ногоон малгай:

Ногоон малгай бол маш бүтээлч малгай. Асуудлыг шийдвэрлэх шинэлэг бүтээлч санааг үргэлж эрэлхийлж байдаг. Аливаа зүйлийг яаран шийдэх биш өөр ямар арга зам байгааг олж илрүүлдэг.

Цэнхэр малгай:

Сэтгэлгээний цэнхэр малгай нь үйл явцад үргэлж хяналт тавьдаг. Удирдах ажилтнуудын хурал зөвлөгөөн дээр энэ малгай нилээн элэгдэн, хуучирсан харагддаг. Бэрхшээлтэй асуудлууд тулгарахад тэд магадгүй Ногоон малгайг зөв чиглүүлэн удирддаг. Харин чухал төлөвлөгөө гаргахын өмнө тэр Хар малгайнаас асуудаг.

Эдгээр хувилбаруудыг та төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс /эмч, худалдааны төлөөлөгч, зурагчин гэх мэт/ эсвэл өөр өөр зан төлөвтэй үйлчлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэх явцдаа ажиглан суралцаарай.

Жишээ

Үл хөдлөх хөрөнгийн нэгэн компанийн удирдлагууд оффисын шинэ барилга барьжээ. Эдийн засаг сайн байгаа аэдий ч оффисын хоосон орон зай огцом буурсан. Ингээл “Сэтгэлгээний 6 малгай” аргачлалыг ашиглан тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхээр хурал зохион байгуулсан.

Цагаан малгай асуудлыг бодитой байдлаас нь дүн шинжилгээ хийж авч үзжээ. Одоогийн засгийн газар эдийн засгийн өсөлтийг удаан хадгалж үлдэхийн тулд оффисын барилгад түр саад хийснээр хэсэг хугацааны дараа эрэлтийг өсгөх хандлагатай байн хэмээн тооцоолжээ.

Улаан малгай сэтгэлгээгээр, удирдлагуудын нэг нь энэхүү байгууламж бүхэлдээ өнгө үзэмж муутай, загварын шийдэл муу байгаа учраас хүмүүс ийм газар ажил хийхийг хүсэхгүй мэдээж хэмээн тайлбарлажээ.

Харин хар малгайтнуудын үзэж байгаагаар, засгийн газрын явуулж буй бодлого буруу байх магадлалтай хэмээн үзжээ. Магадгүй эдийн засгийн хямрал үүсвэл эдгээр оффисийн барилгууд маш урт хугацаагаар хоосон хэвээрээ л үлдэнэ. Барилгын үзэмж муу байвал, байгууллагууд илүү загварлаг барилгад ижил түрээс төлөн ажиллах болно хэмээн үзжээ.

Шар малгай, хэрвээ дээрх бүгд алдаатай байгаа бол бид өөрсдөдөө байгаа бусад хөрөнгөө бусад салбарт хөрөнгө оруулах нь зүйтэй гэсэн.

Харин ногоон малгай дээрх бүх саналуудаас хамгийн чухал нь байгууламжийг илүү анхаарал татахаар болгох хэрэгтэй. Эдийн засгийн ямар ч нөхцөл байдалд байсан нэр алдартай оффист ажиллаж буй хүмүүс үргэлж сэтгэл хангалуун байх болно.

Эх сурвалж: mlctraining.mn

 


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй