ФЭЙСБҮҮК ДЭЭР ТҮРГЭН АЖИЛЛАХ АРГА

0

Та Фэйсбүүк дээр цаг их үрээд байна уу? Хурдхан фэйсбүүкээ шалгачихаад, мэссэжиндээ хариу өгчихөөд бусад ажлаа хиймээр байна уу? Тэгвэл Айтолк таньд туслая.

NewPageTimelineТа коммент бичих, пост унших гэх мэт бүх үйлдэлдээ хулгана ашигладаг биз дээ. Энэ бүхнийг та компьютерийн гар дээрээсээ хийх боломжтой. Хэрэв та Home буюу News Feed талбар дээр байгаа бол:

J:товчлуур нь дараагийн поструу гүйх бол
K: нь өмнөх буюу дээд поструу гүйнэ.
L: тухайн пост дээр like эсвэл unlike хийнэ
C: тухайн пост дээр коммент бичнэ
S: тухайн постийг шэйр хийнэ
O: тухайн постийн зураг видеог нээнэ
/: home дээр хайлтын хэсэг идэвхжинэ

Хамгийн аятайхан нь хэрэв та эдгээр товчлууруудыг мартвал ? дарахад бүх жагсаалт гарч ирэх болно.

Хандалтын Товчлуурууд
Та эдгээр товчлууруудыг аль ч хуудас нүүр дээрээс дарж ашиглаж болно. Харин та ямар үйлдлийн систем болон хөтөч ашиглаж байгаагаас шалтгаалан өөр өөр кодтой байна.
Жишээ нь та Firefox ашиглаад өөрийн профайл руу орохын тулд Shift + Alt +2 гэж дарна.

Internet Explorer: Alt + [#], болон Enter дарна
Firefox : Shift + Alt + [#]
Chrome: Alt + [#]
Safari: Control + Option + [#]
Firefox Mac: Control + Option + [#]
Chrome Mac: Control + Option + [#]

0: Тусламж хуудас нээнэ
1: Home руу орно
2: Өөрийн профайл руу орно
3: Найзуудаа харна
4: Мессеж руу орно
5: Notification харна
6: Тохиргоо руу орно
7: Үйлдлүүдээ харна
m: Мессеж бичнэ
Эдгээрийг бүгдийг нь биш юмаа гэхэд хэдхэнийг FB-т ашиглаад сурчихад та их хугацааг хэмнэх болно.
Эх сурвалж: intech.mn


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй