Мобиком Samsung Galaxy Note 4 гар утсыг хямд үнээр бэлэгтэй худалдаалж байна

0

Samsung-ийн үнэнч хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан Samsung Galaxy Note 4 гар утсыг Мобиком Корпораци дугаараа 3 сар болон түүнээс дээш хугацаанд өөрийн нэр дээр ашигласан хэрэглэгчиддээ зориулан 1,550,000 төгрөгөөр бэлэгтэй худалдаалж эхэллээ.

Энэ бол Samsung Galaxy Note 4 утасны хувьд албан ёсны баталгаат хугацаатайгаар олгож буй хамгийн хямд үнэ бөгөөд Мобиком Корпорациас ухаалаг утсаа ашиглахад зориулан шинэ загварын утсыг худалдан авсан хэрэглэгч бүртээ 3 сарын турш сар бүр ашиглах 500МВ дата багцыг бэлэг болгон дагалдуулж байгаа юм.

Ажил хэрэгч, илүү бүтээлч сэтгэлгээтэй хүмүүст зориулсан Samsung Galaxy Note 4-ийн давуу талуудыг танилцуулбал:

Супер дэлгэц: Гайхалтай мэдрэгчтэй, тод өнгө, илүү нягтаршил бүхий 5.7 инчийн хэмжээтэй,  Quad HD Super AMOLED дэлгэцтэй  Samsung Galaxy Note 4 ухаалаг утсаар Та хүссэн бүх үйлдлээ хийх боломжтой боллоо.

 

Илүү дэвшилтэт S Pen: S Pen-ийг та яаж ашигладаг вэ? Өдөр тутмын төлөвлөгөөгөө гарган хэрэгжүүлэх, өөрт төрсөн шинэ санааг цаг алдалгүй тэмдэглэх, тэр ч бүү хэл зураг, текстэн мэдээллүүдийг яг л цаасан дээр үзгээр тэмдэглэж байгаа  мэт хялбархан шийдэж, түүнийгээ  хадгалахад зориулагдсан. Одооноос эхлэн та тэмдэглэлийн дэвтэр, цаас хадгалан явах шаардлагагүй боллоо.

Хамгийн олон хүний багтаамжтай сэлфи:  Зураг дээр олон найзуудынхаа хамт багтаж, 120 градусын сэлфи  хийх боломжийг 3.7 мегапиксел бүхий урд камер олгоно. Мэргэжлийн камерыг санагдуулам олон төрлийн функц бүхий 16-н мегапикселийн арын камераар хүссэн зургаа авч, шаардлагатай нөхцөлд засварлах илүү дэвшилтэт боломжуудыг ашиглан зуун жилийн дурсамжаа мөнхлөн үлдээгээрэй.

 

Богино хугацаанд цэнэглэж, урт хугацаанд ашиглана: Ultra Power Saving горимын тусламжтайгаар цэнэг барих хугацааг нэмэгдүүлж болно. Дэлгэцийн өнгийг хар цагаан болгон хувиргаж, шаардлагагүй апликейшнуудыг түр хааснаар таны утасны цэнэг 10%-тай байсан ч 24 цагийн турш асаалттай байж, чухал дуудлагыг хүлээн авах, хийх боломжтой боллоо. Богино хугацаанд хурдан цэнэглэх дэвшилтэт шийдэлтэй тул таны утсыг ердөө 30-хан минутын дотор 50 хувь хүртэл цэнэглэнэ.

 

2 үйлдлийг 1 дэлгэцэнд:  MultiTask цэс нь дэлгэцэн дээр нэгэн зэрэг олон үйлдэл хийх, 2 апликейшныг зэрэг нээх, газрын зураг болон и-мэйлээс авсан хаягийг хооронд нь чирж тэмдэглэх боломжтой. Мөн дэлгэцийг 2 хуваан хэмжээ болон байршлыг нь хялбархан өөрчлөх тун зугаатай шийдэлтэй боллоо.


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Сэтгэгдэл үлдээгээрэй