Ой тогтоолт, түргэн уншилтын багш Б.Мөнхболд: Манай сургалтын гол давуу тал бол үр дүн юм

юуны хөрөнгө оруулалт гэдэг хамгийн чухал зүйл болохыг манай уншигчид сайн мэдэж буй биз ээ. Тэгвэл “Оюуны матриц” академи Монгол хүний оюун ухааныг улам бүр  хөгжүүлэхээр, Монголчуудынхаа оюун сэтгэхүйд улам их хөрөнгө оруулалтыг хийхээр шамдан ажиллаад багагүй хугацаа өнгөрч буй юм. Тус академийн Ой тогтоолт, түргэн уншилтын багш Б.Мөнхболдтой уулзаж, ярилцсанаа хүргэж байна. Оюун ухааныг дээдлэдэг эрхэм уншигч танд сонирхолтой байх болов уу.

Танай “Оюуны матриц” академийг байгуулагдаад  2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буйг мэдэх юм. Ер нь ийм академи байгуулах болсон нь нэг  талаас нийгэм дэх эрэлтэд тулгуурласан явдал  гэж харж болох уу? Нийгэм нэлээд стресстэй, хүмүүс бухимдалтай байх нь эргээд хүний оюун ухаанд, ой санамжид сөрөг нөлөөллийг үзүүлдэг юм шиг санагддаг?

Манай академи нийгэм дэх эрэлт гэхээсээ илүү Монгол хүний оюун ухааныг хөгжүүлэх гол зорилготой бөгөөд оюуны спортын хөгжлийг  шинэ түвшинд хүргэх гэж зорин ажиллаж байгаа юм.

Ер нь бол ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг гол зүйл  яах аргагүй стресс юм. Тэр ч утгаараа нийгэм дэх  энэ их стресс хүн болгонд тодорхой хэмжээний марталт, хайнга байдал гэх мэт зүйлсийг байнга дагалдуулах болсон. Оюуны спортоор хичээллэж, ой тогтоолтын аргад суралцсан хүн энэ бүгдээс гарах арга замаа оллоо гэж ойлгож болно.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танай академид хэчнээн хүүхэд хамрагдсан бэ? Суралцагсдынхаа амжилтын талаар энд дурдаач?

Өнгөрсөн хугацаанд нийт 200 гаруй суралцагчдыг бэлтгэсэн байна. Манай академи нь ой тогтоолт, хурдан уншлага, англи хэл гэсэн үндсэн бүх хичээлээ амьдралд илүү ойр хэрэглээ тал дээр нь тулгуурлаж заадгаараа бусад энэ төрлийн сургалтын байгууллагуудаас ялгаатай гэж хэлмээр байна. Тийм ч болохоор манайд хамрагдсан бүх суралцагчид маань  амьдралдаа сурсан зүйлсээ ашиглаж сэтгэл хангалуун явж байгаа нь харагддаг. Мөн төгсөгчдийн клубээрээ дамжуулан байнгын холбоотой байж сурч мэдсэн зүйлсээ улам баталгаажуулж ашиглах тал дээр туслалцаа авдаг юм.

-Танай багш нарын ур чадварын талаарх мэдээллийг сонирхож болох уу?

Манай академи Украин улсаас тархины фитнес дасгалжуулагч, шинжээч, Андрей Сподин багшийг урьж авчран мэргэжлийн чадварлаг багш нарыг бэлтгэсэн гэдгээ хэлэхэд таатай байна.

-Танай сургалтын гол онцлог, давуу талыг та юу гэж хэлэх вэ?

Манай сургалтын гол давуу тал бол үр дүн юм. Бид ч энэ тал дээрээ маш сайн анхаарч ажилладаг. Манайх сургалтыг практик зарчимаар явуулж сургадаг. Нэг сургалтандаа гурван төрлийн хичээлийг явуулдгаараа  давуу талтай. Англи хэл, түргэн уншилт, ой тогтоолт гэсэн хичээлүүд юм.

1 сарын хугацаанд 7 хоногийн таван  өдөр 3-н цагаар хичээллэдэг болохоор үр дүн сайн байдаг

-Танай академи “Төгс ой тогтоолт насан туршийн санамж”–ийг хүмүүст үлдээх зорилготой юм билээ. Энэ талаараа нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?

Ой тогтоолтыг бид гурван төрлийн хичээлээр практик хэлбэрт хувиргаж дадал болгон тархинд суулгадгаараа онцлогтой. Баруун тархины онцлогт түшиглэж ой санамжийг хөгжүүлэн хүний тархинд онцгой хэлбэрийн дадлыг суулгаж өгснөөрөө сурагчид маань насан туршдаа ой тогтоолтыг өөртөө бүрэн эзэмшдэг.

-Зарим хүмүүс гадаад хэлийг бусдаас илүү хурдан сурчихдаг.  Гэтэл гадаад хэлний хичээл үзээд л байгаа хэрнээ өөрийн болгон сурч чаддаггүй хүмүүс цөөнгүй. Тэдгээр хүмүүс танай академид суралцсанаар хэл сурахад илүү хялбар болох боломжтой  юу?

Бид нар хүнд хамгийн ойрхон амар хялбар болох харьцуулалтын аргаар цагт 100-н англи үгийг цээжлүүлдгээрээ хэл сурч чаддаггүй хүмүүс амар хялбар байдаг.Энэ аргаар ямарч хүнийг сургаж болдог.

-Хүний тархийг гэмтээж байдаг муу зуршлууд нь хүний ой тогтоолтод сөрөг нөлөөлөл үзүүлдэг шиг байгаа юм. Ер тархиа хөгжүүлэх талаар та манай уншигчдад ойр хэрэг болох зөвлөгөөг хүргээч?

Ном уншсанааар тархи маш сайн хөгждөг.Тиймээс өдөр бүр 20-30  минут ном уншиж хэвших нь биднийг тархийг болоод ой тогтоолтыг хөгжүүлдэг.

-Танай академийн ой тогтоолын хаврын сургалт явагдаж байгаа юм байна. Энэ талаараа нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?

Манайх сар бүр элсэлт авдаг.Сурагчдын амралтанд тохируулан энэ удаагийн хаврын сургалтандаа 40%-ийн хөнгөлөлт үзүүлж байгаагаараа онцгой юм. Өглөөний хичээлд хамрагдах боломжтой  хүмүүстээ зориулж 8:00-11:00 цагийн анги гаргасан байгаа.Оройн ээлж маань 18:00-21:00 цагийн хооронд хичээллэдэг.

Сурагчид танай сургалтад суралцсанаар сурлагандаа амжилт гаргадаг байх. Эцэг эхчүүдийн сэтгэгдэл ямар байдаг вэ?

Эцэг эхчүүд нь хүүхдээсээ хичээл зүтгэл, өөртөө итгэх байдал, баяр баясгаланг олж хардаг учир сэтгэл ханамжтай байдаг.

Ярилцсанд баярлалаа.

Оюуны матриц академи, Peace tower 15-р давхарт 1504 тоот

Харилцах утас 89102424 91442468 99328600

Шуурхай.мн

П.Анужин Ерөнхийлөгчийн хүүг төрүүлсэн гэв үү?

 

Эрүүл зөв хоололтоор гараагаа тавьж, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр барьцаа лавшруулж, олонд танигдсан П.Анужин лав сүүлийн 3 жил хэвлэлийн тэргүүн нүүрийг чимж, дуулиан шуугиан тарьсаар өдийг хүрэв. Дуулианы эцсийн цэг нь тэрээр нөхөргүй атлаа хөл хүнд болж, 3 дахь хүүхдээ төрүүлсэн явдал. Сонгуулийн халуун өдрүүдтэй зэрэгцсэн энэ сенсаацийн тухай яриад ч яах билээ. Гэвч хүүгийн эцэг хэн бэ гэдэг томоос том асуулт тодорхой хариултгүй хэвээр буй. Олны таамгаар бол “CRM” компанийн захирал, олноо бол “Минт”-ийн эзэн гэдгээрээ алдаршсан Э.Нандинзүрхийг хүүгийн эцгээр эргэлзэх юмгүй тодруулсан нь буруутгах бас аргагүй. Учир нь сүүлийн жилүүдэд энэ хоёрын хоорондох хайрын романс хэдэн арван эх сурвалжаар батлагдаж, олны амны зугаа болж байсан билээ. Гэхдээ энд нэг зүйл бий. Э.Нандинзүрх, П.Анужингийн хүү миний хүүхэд биш ээ, улс төрийн нөлөө бүхий хүний хүүхэд, мэдээлэл нь удахгүй ил болно хэмээн ярьж явсан байдаг. Тэгвэл энэ ярианы гогцоог тайлсан мэт шуугиан Нийслэлийн шүүх даяар өвсөнд тавьсан түймэр аятай дэгдэж байгаа гэнэ. Шуудхан хэлэхэд хөтлөгч бүсгүйн хүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү гэсэн “шуум” дэгдээд удаж буй бөгөөд чухам Нийслэлийн шүүх дээрээс энэ дуулиан шуугиан тарж эхэлж буйн цаад учир нь Эби ерөнхийлөгчийн “эмэгтэй” тус шүүхэд ажилладаг бөгөөд саяхан алтан гадас авсан бүсгүй байдаг гэнэ. Чухам эндээс л хэргийн учир зангилаа хөвөрч өндрөө авсан юм байх. Ямартай ч Нийслэлийн шүүх даяар дээр дооргүй яригдаж байгаа халуун сенсааци гэвэл энэ. Гол нь баталж, нотлох боломжгүй үнэн гэж байдаг учраас худлаа гүтгэлэг гээд гүрийсэн ч болохоор барьцгүй “аргумент” юм даа.

эх сурвалж: http://www.zapost.net/r/21740

Хямралыг ялах “Хувьсгалын тохироо”

УИХ-ын дарга М.Энхболдын чуулган нээсэн үгнээс “Эдийн засгаа эмнэлгээс гаргах, Үндсэн хуулиа өөрчлөх, оффшор данстангуудын өмнө  төр хаалгаа барих тухай” ийм гурван агуулга илүү тодорхой, их хүлээлттэй асуудал учраас анхаарал илүү татаж байна. 

УИХ-ын 85 хувь, аймаг, нийслэлийн ИТХ-ын 70 хувь, 330 сумын 232, есөн дүүргийн зургаад нь олонх болж эрх барьж буй намын албан ёсны байр суурь М.Энхболд, МАН-д өнөөдөр юу л байна, бяр байна, боломж байна. Бэрхийг туулахаар бүтээсэн гэдэг шиг засаглалын хямралыг эдийн засгийнхтай нь цуг, хөтөлгөө морьтой туулж давах хувьсгалын тохироо МАН-ын өмнө нэгэнт бүрдсэн. Олон нийтийн хуримтлагдсан хүлээлт, чамлахаар чанга атгахуйц эерэг нааштай үзүүлэлт өөрчлөлтүүд ч МАН, М.Энхболдын гарт буй бодит боломжийг зузаалж байна.

ЭДИЙН ЗАСАГ ЭМНЭЛГЭЭС ГАРАХДАА…

 “… 

.Тиймээс эдийн засгийн хямралыг энэ ондоо багтаан гэтэлж гарах цаг хугацааг хүртэл оноон товлосон, ихээхэн итгэл тээсэн үг хэлсний цаад үндэслэл нь юу байв? Засгийн газрын өрийн үлдэгдэл өнөөгийн үнэ цэнээр 18,9 их наяд төгрөг, зөвхөн хүүнд нь 2017 оны төсвийн зардлын 16 хувь буюу 1,3 их наяд нь алга болох хүндхэн нөхцөл арилаагүй байхад хямралыг даван туулах ямар  боломж, бололцоо байгаа хэрэг вэ? Товчхондоо, “Гараа сайн бол бариа сайн” гэдэгт суурилж байгаа гэмээр байна. Өөрөөр хэлбэл шийдсэн асуудал, авсан арга хэмжээний үр дүнд гарч эхэлсэн эерэг нааштай өөрчлөлт ийм итгэл үнэмшил, тооцоо дүгнэлтэнд хүргэжээ.

Их хурлын дарга эдийн засгаа эдгээх эхлэл нэгэнт тавигдсаныг илтгэх дараах тоо баримт хөндсөн. Монгол гэдэг нэг улс 5 өөр төсөвтэй, айлаар бол таван гал тогоотой болчихсон байсныг УИХ эмхэлж нэгтгэсэн, Хөгжлийн банкны хуулийг өөрчлөн баталсан зэрэг санхүү мөнгөнд тогтоосон сахилга бат эерэг үр дүнд хөтөлжээ. Оны эхний хоёр сард төсвийн орлогоо ноднин жилийн мөн үеийнхээс 36 хувь буюу 254,5 тэрбумаар нэмсэнийг зарласан. Төсвийн хэмнэлт эхний хоёр сард 154,4 тэрбум болсоныг хавсаргасан. Монголчууд гадаадаас авсанаас гадаадад худалдсан нь илүү гарч, долларын ханш тогтож эхэлсэн. Хоолойд тулаад байсан Хөгжлийн банкны 580 сая еврогийн бондыг “Хурилдай”-д хөрвүүлсэн.

Энэ арилжааны үеэр олон улсын санхүүгийн зах манай 3,3 тэрбум долларын үнэт цаас авахад бэлэн буйгаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчдын хөрсөн итгэл эргэн сэргэснийг нотолж, нэг дотогш нэвтэрвэл буцаад гарч чадахгүй шүү хэмээсэн сэрэмж утгатай Hotel Mongolia хоч мартагдаж эхэллээ гэсэн үг.  ОУВС-тай амаргүй хэлэлцээр өрнүүлж, өргөтгөсөн хөтөлбөр урьдчилан тохирсон нь Монголын төсөв, банк, санхүүгийн байдал, бизнесийн орчин тогтворжих, эрүүлжих эерэг хүлээлт гадаад, дотоод орчинд үүсгэсэн…

Өнгөрсөн өдрүүдэд Японоос Монголд 850 сая долларын нэн хөнгөлөлтэй зээл олгож дэмжихээ мэдэгдсэн, хоёр улсын Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн гэрээ зурагдсан. Манай улсын экспортын орлогын 90 хувь болсон зэс, нүүрс, алт, эрдэс баялгийн үнэ өсч эхэлсэн….

Энэ бүх тоо баримт эдийн засгийг эмнэлгээс гаргах, эргэж өвдөхгүй эерэг хүлээлт, итгэл найдварыг тэлж байна.  

ОФФШОРТНЫ ӨМНӨ ТӨР ХААЛГАА БАРИНА

Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүхэнд иргэдийн амнаас гарч, шүүмжлэн хэлэлцэж байна. …Төрд алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье.

Оффшорчин гэдэг үгээр нь тоглож, улс төрийн оноо хөөхөөс илүү хуульчлан журамлаж, бодитой шийдэх боломж бололцоо нь өнөөгийн УИХ-д бодитой байна. Эргээс хол газарт нууц данстай бол энд төрийн алба хашихгүй шүү гэж М.Энхболд хоёргүй нэг утгаар мэдэгдлээ. Хэлсэн үгэндээ эзэн болох арга зам нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” гэдэг урт нэртэй хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах явдал. Хэн бэ? гэдэг нь чухал ч Ямар учраас гэдэг асуудал нь илүү чухал. 

ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн…“Долоо хэмжиж, нэг огтлох” монгол ухаанаар нэн хариуцлагатай, хянамгай хандах ёстой…

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх эхэн хэсэгт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр тусгасан байна.Өмнөх УИХ нийгмийн захиалгаар Үндсэн хуулиа өөрчлөхөөр оролдсон ч чадаагүй. Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэдэг эгэл иргэдээс  эрдэмтэн мэргэд, төр, нийгмийн зүтгэлтнүүд хүртэл дуу нэгтэй үздэг. Санаа бодлын судалгаа, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ, Засгийн газрын түвшинд байгуулсан ажлын хэсгүүдэд цугларсан мэдээлэл, баримтаар энэ хандлага илэрхий нэг талдаа гарсан. Олон арван мянган хүн Үндсэн хуулиа ингэж өөрчилсөн нь дээр гэсэн судлаачийн түвшний  төсөл, төлөвлөгөө гаргаагүй нь мэдээж. Гэхдээ үндэс хөрсөөрөө болохгүй байна, суурь нь буруу учраас буруу тийшээ яваад байна, Үндсэн хуулиа өөрчилж, төрийн эрх мэдлийг оновчтой, хяналттай, хариуцлагатай болгох хэрэгтэй гэсэн санал хүсэлт их байгаа нь илэрхий.

Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах бас нэгэн хувьсгалын тохироо бүрдсэн, алдах эрхгүй боломж нээлттэй байна. Алдагдсан боломжийн өртөг илүү их гэдэг.

Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах бас нэгэн хувьсгалын тохироо бүрдсэн, алдах эрхгүй боломж нээлттэй байна. Алдагдсан боломжийн өртөг илүү их гэдэг. Зарим судлаачийн нотолж буйгаар өнөөдөр ухарвал ахиад 4-8 жилээр хойшлох магадлалтай. Үндсэн хуулиа илүү өргөн оролцоотой, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”, “Долоо хэмжиж нэг огтолно” зарчим баримталж өөрчилнө гэдгээ УИХ-ын дарга илэрхийллээ. УИХ, Засгийн газрын түвшинд байгуулсан ажлын хэсэгт нь эрдэмтэн судлаачдаас гадна М.Батчимэг экс гишүүн, сөрөг хүчнийхэн ч орсон, санаа оноогоо уралдуулаад явж байна. 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийн гашуун түүхийг давтахгүйгээр олон нам, эрдэмтэн судлаачид, иргэний байгууллагаар хэлэлцүүлж байж өөрчлөх нь тодорхой боллоо.

“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”, “Долоо хэмжиж нэг огтолно” зарчим баримталж өөрчилнө гэдгээ УИХ-ын дарга илэрхийллээ.

М.Энхболдын хэлсэнээр “Хүндрэл бэрхшээл Монголынх, биднийх. Хаа нэг газраас, хэн нэгэн хил давуулаад түлхчихээгүй. Тиймээс шаварт суусан байдлаас улсаа гаргах үүрэг төр, засгийн эрхийг түмэн олноо төлөөлөн барьж суугаа Та биднийх. Э

Б.Чойжилсүрэн: АН матрын нулимс унагах шаардлагагүй

 

УИХ-ын хаврын чуулганы ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Я.Содбилэг: Жилийн эцсийн байдлаар эдийн засгийн нөхцөл байдал ямар байх тухай төсөөлөл танд байна уу.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлээд найман сар болж байна. Энэ хугацаанд бид эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авч байна. Энэ оны гуравдугаар улиралд эдийн засгаа тогтворжуулах арга хэмжээ авна. Харин дөрөвдүгээр улиралд эдийн засаг сэргэж, ард иргэд бизнес эрхлэгчдийн амьдралд эерэг үр дүнгээ үзүүлнэ гэж тооцоолж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Экономист сэтгүүл 2017 онд Монгол Улсыг дэлхийн шилдэг өсөлттэй эдийн засагтай улсын тоонд оруулсан. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 7.8 хувь гэж тооцоолсон. Тус тооцоог ОУВС-гийн эдийн засагчид гаргасан. Гэтэл ОУВС-гийн өөр нэгэн эдийн засагчид манай улсын эдийн засгийн өсөлтийг хасах руу оруулж ирдэг нь ямар учиртай вэ. Энд геополитикийн асуудал орж ирж байгаа юм биш үү. Монголчуудын дундаж наслалтыг мэдсээр байж тэтгэврийн насыг яагаад нэмэгдүүлж оруулж ирсэн вэ. Яагаад ОУВС-гийн эдийн засагчид тэнгэр газар шиг ялгаатай дүгнэлт гаргасан бэ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 2017 оны төсвийг батлахдаа эдийн засгийн өсөлтийг 3.1 хувьтай оруулж ирсэн. Тэр үед том төслүүдээ хөдөлгөнө гэж тооцоолж байсан. Харин ОУВС эхлээд эдийн засгаа өсгөчих дараа нь тооцооллоо хийе гэсэн санал тавьсан.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Монгол Улс ОУВС-гийн эрхшээлд шилжиж байна. Эдийн засгийн эрх чөлөөгөө алдаж байна. Өмнөх Засгийн газрын үед ОУВС хэлэлцээ хийх гэж чадаагүй. Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа энэ үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлагатай юу. Тэтгэврийн насыг 65 болгож, хүүхдийн мөнгийг 40 хувь болгож байгаа нь эдийн засгийн хүнд үед хамгийн түрүүнд эмзэг бүлгийг өртүүлж байна. Хувийн хэвшил, үйлдвэрлэгч нарт асар том ачаалал болж байна. Энэ танхимд та нар олуулаа байж болно. Гэхдээ гадаа иргэд олуулаа болох эрсдэлтэй нөхцөл үүсэх бий.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Бид нарт өрийн тогтвортой байдлыг үүсгэх том зорилт бий. Энэ та бүхний тавьсан өр. Одоо матрын нулимс унагах шаардлагагүй. Өмнөх зүйлээ ухаад яриад байвал бүтэн шөнө болно. Одоо ойлголцох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Зургаан сарын өмнө баталсан төсвийн бүх үзүүлэлт буураад орж ирсэнд бид бухимдаж байна. Зургаан сарын цаадахыг энэ Засгийн газар харахгүй байгаад бид бухимдаж байна. Зургаан сарын дараа уул уурхай, эдийн засаг өснө хэмээн эдийн засагчид хэлж байна. Тиймээс төсвөө зургаан сарын өмнө баталсан тэр хэмжээндээ барья Сангийн сайд аа. Төсвийн үзүүлэлтүүдийг муутгамааргүй байна. ОУВС-д толгойгоо мэдүүлсэн ийм Сангийн сайдтай Монгол Улс.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Батзандан гишүүн ээ та камертай газар нэг өөр юм ярьж, камергүй газар бас өөрөөр ярихаа болимоор юм. Танд удахгүй гавьяат жүжигчин цол өгөх нь байна.