Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбар даваа гарагт албан ёсоор нээнэ

Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төрийн мэдээллийг ойртуулах зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбарыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвд байгууллаа. Туршилтаар ажиллаж буй тус төвийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу даваа гарагт албан ёсоор ашиглалтад оруулах гэж байна.
“Драгон” төвийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь

  • 1558 м2 талбайтай
  • Үйлчилгээний танхим /Main service hall/
  • Өөртөө үйлчлэх танхим /Self service hall/
  • Албан хаагчдын контор /Back office/
  • Хурлын өрөө /Conference room/
  • Банк /Bank/
  • Ёслол хүндэтгэлийн тайз
  • Серверийн өрөө/Server room/
  • Кафе /Coffee shop/
  • Цайны газар/ Fast food/
  • Шударга худалдааны цэг /Fair trade center/
  • Хяналтын камерын өрөө/Monitoring room/
  • Нотариат
  • Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг
  • Хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай.

Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Драгон дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Драгон төвд газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээг ажиллуулах юм

– See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13542#sthash.E7aRLxVb.dpuf

Элэгний хорт хавдрын эмчлэхэд нэг тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгалаа

Элэгний хорт хавдрын эмчилгээний тоног төхөөрөмж худалдан авахад зориулж нэг тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт нэмж суулгалаа.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 8 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Хотын шуудын  2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Нийслэлийн 2016 оны  төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав. Тэрээр, өнгөрсөн оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийслэл 415,5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй  үүнээс мөнгөн хөрөнгө  270.1 тэрбум төгрөг  байна. Эргэлтийн хөрөнгийн 27.4 хувь  буюу 114.1 тэрбум төгрөгийг  орон нутгийн төсөвт байгууллагуудын  эргэлтийн хөрөнгө эзэлж байгааг хэлэв.  Мөн нийслэлийн тєсвийн ерєнхийлєн захирагчийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд нийслэлийн Аудитын газраас “Зөрчилгүй” гэсэн  санал дүгнэлт  єгснийг онцоллоо. Түүнчлэн засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нийслэл хэмнэж болох зардлууда аль болох хэмнэснээр төсвийг 14.4 хувиар дутуу зарцуулсан гэсэн мэдээллийг тэрээр хэллээ.

Харин нийслэлийн 2016 оны төсвийн урсгал зардалд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулахаар танилцуулав. Тодруулбал нийслэлийн хот тохижуулах зардалд гэр хорооллын иргэдийн бүлгийг санхүүжүүлэх зардалд 625.0 сая төгрөг нэмж, хотын шуудын орон нутгийн төсвийн байгууллагуудын 2015 оны төсвийн хэмнэлт, үйл ажиллагааны орлогын давалтыг холбогдох хууль, журмын хүрээнд тооцож, 1 тэрбум 406.9 сая төгрөгийн зардлыг төсөвт нэмж, нийслэлийн нийтийн тээврийн салбарын 2016 оны эхний улирлын төсвийн зарцуулалтын дүнд үндэслэн ахмад настан, оюутан, сурагч нарын нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлаас 16.6 тэрбум төгрөгийг бууруулж, нийтийн тээврийн хэрэгслийн цагийн зардлын гүйцэтгэлээр санхүүжүүлэх зардалд 9.7 тэрбум төгрөг нэмж, Нийслэлийн үйлчилгээний төвийн Мишээл, Драгон төвүүдэд ажиллах ажиллагсадын зардалд зориулан Нийтлэг үйлчилгээний газрын төсөвт 295.4 сая төгрөгийг нэмж тусгуулах зэрэг хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулан өргөн барьж байгаагаа танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн 2016 оны төсөвт оруулах эдгээр өөрчлөлтүүдийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллах албан хаагчдын ажлын байрыг баталгаатай байлгах, цалин урамшуулалыг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллахыг сануулж байлаа. Мөн Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс элгэний хорт хавдарыг эмчлэх тоног төхөөрөмж худалдан авах зардлыг нийслэлийн 2016 төсөвт тусгах санал орууллаа. Эдгээр саналыг нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид дэмжсэнээр   хотын шуудын урсгал зардал нийт 5,4 тэрбум орчим төгрөгөөр  буурч 299 тэрбум 676.5 сая төгрөг болж байгаа бол нийслэлийн төсвийн нийт урсгал зардал 5 тэрбум 149.2 сая төгрөгөөр буурч, 396 тэрбум 428.3 сая төгрөг болж байна

 

Улаанбаатар хотод 59,9 км урт дугуйн зам тавина

Улаанбаатар хотод автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай зэрэгцэн зарим замуудад дугуйн замыг давхар төлөвлөн хийж байна. 2012 онд Бэлхийн замд 5,7 км-ын урттай дугуйн зам хийж ашиглалтад өгсөн бол 2013 онд Дүнжингаравын автозам дагуу 6 км урт дугуйн замыг шинээр хийжээ.

Харин 2015 онд хойд зуслан чиглэлийн замд буюу Дамбадаржаагийн уулзвараас Хандгайтын зуслан хүртлэх автозам дагуу 15,6 км дугуйн замыг хийсэн байна. Мөн 19-р хорооллын арын автозам дагуу 1,5 км, Сонсголонгын автозам дагуу 5,5 км дугуйн замыг шинээр тавьжээ.

Нийслэлийн Автозамын газраас өгч байгаа мэдээллээр 2016-2020 онуудад нийслэлийн хэмжээнд хэд хэдэн байршилд дугуйн зам хийхээр төлөвлөж байгаагаас Гачууртын зуслангийн зам, Шадивлан, Морингийн даваа, Яармагийн замуудад дугуйн замыг давхар хийхээр төлөвлөлсөн байна. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасанаар Улаанбаатар хотод нийт 59,9 км урт дугуйн зам хийхээр төлөвлөсөн байна. Дугуйн замыг 1.5 метр өргөнтэй, зориулалтын төмөр тороор, ногоон өнгөтэй зуурмагаар хийж байгаа учир цас бороо орсон ч өнгө алддагүй юм байна

3742b396113fa2b21588ca9bfb7b6a0a

“Улаанбаатар марафон – 2016” олон улсын гүйлтэд оролцогчдыг бүртгэж байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  Эрүүл мэнд, спортын яам,  Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран “Улаанбаатар марафон – 2016” олон улсын бүх нийтийн гүйлтийг 6 дугаар сарын 4-нд зохион байгуулах гэж байна. Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдийн гүйлт гэсэн 2 төрлөөр явуулах бөгөөд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гаргаж, тус бүрийн маршрутаар гүйж, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд орохоор зохион байгуулжээ. Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км,  бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрлүүдтэй байх юм. Харин сонирхогчидын дунд явуулах марафоныг 4 насны ангиллаар 3 зайд уралдуулна. Тодруулбал, 5000 метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш насныхан, 10 000 метрийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох юм.

Мөн гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1,5 км зайг туулах юм байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, 2 дугаар байр эзэлсэн тамирчинд 8 сая, 3 дугаар байрт шалгарсан тамирчинг 6 сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Сонирхогчдын гүйлтийн 10000 метрийн зайн тэргүүн байрыг 500.000 төгрөгөөр, 2 дугаар байрыг 400.000 төгрөгөөр, 3 дугаар байрыг  300.000 төгрөгөөр, 5000 метрийн  зайн  гүйлтийн  1 дүгээр байр 300.000 төгрөг, 2 дугаар байрыг 250.000 төгрөг, 3 дугаар байрыг 200.000 төгрөгөөр тус тус шагнах юм. Мөн тэмцээний бүх төрөлд  4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ. Марафонд оролцох хүсэлтэй иргэд  www.ub-marathon.ub.gov.mn сайтад онлайнаар, харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд  очин бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 06 сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ

b16c9614523e225c019e78cac398b2d6

Чингэлтэй дүүргийн сувилагч нар тангараг өргөж, багш, шавийн гэрээ байгуулав

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвөөс дүүргийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд зарласан  “Эмчийн үйлс-Бидний бахархал” аяны шилгүүдийг тодруулах арга хэмжээний үеэр эрүүл мэндийн байгууллагад ажилд шинээр орсон сувилагч нар тангараг өргөлөө.  Мөн  Залуу сувилагч нарыг туршлагатай сувилагч нар халамжлан хүмүүжүүлэгчээр авч багш, шавийн гэрээ байгуулсан байнаba88dfe1d541128e86fac6b97ec60159

Татвар төлөгчдийн өдрүүд үргэлжилж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс Нарантуул олон улсын худалдааны төвд өнөөдөр “Татвар төлөгч таньд хүрч үйлчилье” өдөрлөгийг зохион байгуулж байна .  Тус өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдагш бөгөөд  өдөрлөгийн үеэр иргэдэд татварын хууль, эрх зүйн зөвлөгөөг өгч, 45 иргэнийг татвар  төлөгчөөр бүртгэжээ. Өдөрлөгт оролцсон иргэдээс таван азтан тодруулж гарын бэлэг,  Жи-Мобайлын интернетийн эрхтэй дугаарыг бэлэглэсэн байна.

www.newsline.mn