АБСОЛЮТ сургалтын төв Анхан шат + Дунд шатны анги 15% хямдрал зарлалаа

13095883_792774660823855_3515541603243305421_n
Монголын анхдагч гадаад хэлний сургалтын төвүүдийн нэг болох Абсолют төвийг хүүхэд залуус андахгүй сайн мэддэг болсон.  Сургалтын орчин, багш нарын ур чадвар дадлага туршлага, төгсөгчдийн үзүүлсэн амжилт зэргээрээ ялгарч чаддаг тус төв хүүхэд залуусын гадаад хэлний мэдлэгт үнэтэй  хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Тус төв нь

– TOEFL iBT, IELTS-ийн шалгалтанд бэлтгэх сургалтууд
– Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өндөр хөгжилтэй орнуудад 100% тэтгэлгээр суралцуулах шалгалтанд бэлтгэх сургалт
– Цаашид гадаадад тэтгэлгээр суралцах хүсэл зорилготой хүүхэд залуусыг англи хэлний анхан, дунд шатнаас эхлэн TOEFL iBT, IELTS-ийн шалгалтад тусгай хөтөлбөрөөр бэлтгэх сургалтууд
– Байгууллагын захиалгат сургалт
– 100% гадаад багштай яриа дүрэм хосолсон сургалтуудыг тогтмол хичээллүүлж байна.

Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сургалтын хөтөлбөрүүдээс гадна сайн дурын ажлуудыг  байнга зохион байгуулж, мөн  төгсөгчдөө дэмжин байнгын холбоотой ажилладаг Абсолютын хамт олон ээлжит бэлгээ задалж энэ зуны сургалтууддаа хямдрал зарлалаа.   Тухайлбал 2016.05.17-нд эхлэх Анхан шат + Дунд шатны ангидаа элсэлтээ авч байгаа бөгөөд бүртгүүлсэн суралцагчид 15% -ийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.  Дэлхийн хэл болох англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, гадаадын аль ч улсад тэтгэлгээр суралцан өндөр боловсрол эзэмших боломж та бүхний өмнө улам бүр нээгдсээр байна.

Эх сурвалж: www.newsline.mn

Үс ихээр унах шалтгаан ба эмчлэх арга зам

iii

Өглөө сэрмэгц дэрэн дээр улам бүр их үс унасан байхыг хардаг.

Үсээ самнахад бөөн үс унасныг хараад их таагүй мэдрэмж төрдөг. Өдөр бүр хэдэн арван үс унаж байх ёстойг та мэдэх үү. Хамгийн гол нь энэ унаж буй үс өдрөөс өдөрт улам бүр нэмэгдээд буйг анзаарсан бол харин та үсэндээ анхаарал тавих хэрэгтэйн дохио юм.

Ингэхдээ юуны түрүүнд ямар шалтгаанаас болж үс унаж байгааг тодорхойлох хэрэгтэй.

Үс унах шалтгаан
Үс маш олон шалтгаанаас болж унадаг.

Тухайлбал:
• Ген, удамшлаас хамаарч,
• Дааврын тогтолцоо алдагдах,
• Биеийн дархлаа сулрах,
• Толгойн арьсны элдэв халдварт өвчин,
• Чихрийн шижин, шар, төмрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалт зэрэг дотрын өвчин,
• Химийн эмчилгээ, дааврын эм бэлдмэл хэрэглэх,
• Үс, хуйх, үсний угт цусан хангамж муудах,
• Үсний будаг, хими, халуун сэнс зэрэг гадаад хүчин зүйлс,
• Төрөлтийн дараах үс уналт,
• Экологийн хүчин зүйлс,
• Бүтэн ухаан алдуулалтад орох
• Буруу хооллох,
• Стресст орох үед үс унана.

Үс унах нь түр зуурын, халзралт гэж хоёр янз байна. Түр зуурын үс уналтын үед цагт нь эмчилгээ хийлгэвэл хурдан хурдан сэргэж ургана. Харин патологийн үс халзралт найдвар багатай. Халзралт нь ахимаг насны эрчүүдэд элбэг тохиолддог бөгөөд дух, толгойн оройн хэсгээс эхэлж халзарна.

Эрчүүдийн халзралт нь удамшлын шинжтэй байдаг. Гэхдээ бас буруу хооллолт нөлөөлдөг. Эрүүл, сайхан үстэй байх нь бие организмд В-гийн төрлийн аминдэм хангалттай байдагтай холбоотой. Тамхи нь биенд буй аминдэмийг шингээн устгадаг тул тамхи татах зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Үс нь эрс тэс цаг агаартай орчин хэт халуун, хүйтэн хэмд амархан унадаг тул малгай, алчуур зэргийг хэрэглэж байх шаардлагатай.

Эмэгтэйчүүдийн хувьд дааврын ялгаруулалтаас ихээхэн хамааралтай байдаг. Эмэгтэй гормон эстроген нь үсний насыг уртасгадаг бол эр гормон андроген нь харин ч эсрэгээрээ богиносгодог юм. Эмэгтэй хүний бие организмд дээрх хоёр гормон тэнцвэртэй байдаг ч цэвэршилт, төрөлт, дааврын эм бэлдмэл хэрэглэх үед баланс нь алдагдаж, эм гормон эстроген багассанаас болж үс унаж эхэлдэг.

Түр зуурын уналтыг хэрхэн эмчлэх вэ?
Ямар ч эмчилгээний үед гаргадаг хамгийн том алдаа бол хам шинжийг л арилгах гэсэн оролдлого юм. Симптом хам шинж нь зөвхөн гадаад илрэл нь. Гол нь өвчлүүлж буй үндсэн шалтгааныг нь тогтоох хэрэгтэй. Энэ нь үс уналтад ч хамаатай.

Хүчтэй стресст орсон үед үс нэг сарын дотор л унадаг. Стресст орох шалтгаан олон янз. Удаан хугацааны курс эмчилгээ, эм бэлдмэл хэрэглэсний дараа стресст орж болно. Энэ тохиолдолд эмчтэйгээ зөвлөн хэрэглэж буй эм бэлдмэлээ солих хэрэгтэй.

Биеийн дархлаа суларснаас үс унадаг тул биеийн дархлаагаа сэргээх эмчилгээг даруй хийх шаардлагатай. Хуйх, толгойн арьсны өвчтэй, түүнийгээ эмчлүүлээгүй тохиолдолд ус уналтаас сэргийлсэн тэжээлийн маск тавьж арчилсан ч унасан хэвээр байх болно. Мөн та өвөл малгай өмсдөггүй бол толгойны арьсны цусан хангамж алдагдан үс унахад хүргэнэ. Малгай өмсөх дургүй бол ороолт зангидах, юүдэн өмссөн ч болно шүү дээ.

Энэ мэтчилэн үс унаж буй шалтгаанаа тогтоосон бол дараа нь эмчилгээний зөв хувилбарыг сонгоно. Тухайлбал:

Хуйхандаа иллэг хийх
Ингэвэл цусан хангамж сайжирч үсний угийг хэрэгцээт тэжээл, аминдэм, эрдэс бодисоор хангаж өгнө. Толгойгоо угаах үедээ хурууныхаа өндгөөр сайн иллэг хийж байх хэрэгтэй. Мөн орой бур унтахынхаа өмнө сойзон самаар толгойдоо иллэг хийж занших хэрэгтэй.

Тэжээлийн тосон маск
Эрэндийн тос, лошгын тос нь үс уналтыг зогсоох үйлчлэл үзүүлдэг. Иймд хуйхандаа түрхэн полиэтиленин малгай өмсч, 20 – 30 минут болсны дараа үсээ нямбай угаана. Мөн эмийн сангаар худалдаалж буй капсултай 8 аминдэмийг хоёр халбага эрэндийн тостой хольж хуйхандаа түрхээд, толгойгоо алчуураар битүү ороон цагийн дараа угаавал маш сайн тэжээл болдог.

Тарагны маск
Хоормог тараг нь В аминдэмийн баялаг агууламжтай тул долоо хоногт нэг удаа маск тавьж занших хэрэгтэй.

Үс уналтаас сэргийлсэн шампунь хэрэглэ. Орчин үед ийм үсний шампунь, бальзам элбэг байдаг болсон.

Үсэндээ тэжээл өг
Үүний тулд В аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Мөн цитрусын төрлийн жимс, киви ид.

Хэрвээ төрөлт болон цэвэршилттэй холбоотой шалтгаанаар үс унаж буй бол дааврын үйл явц хэвийн болохыг хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ үс унахаас сэргийлсэн арчилгааг байнга хийж байх хэрэгтэй шүү.

Халзралтыг хэрхэн эмчлэх вэ?
Хэрвээ патологийн шалтгаанаар үс халзралт явагдаж буй бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр цус, дааврын, спектрын болон био шинжилгээ хийж үс уналтын шалтгааныг нарийвчлан тогтооно. Шинжилгээний хариуг үндэслэн комплекс эмчилгээг явуулна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр шинэ эмчилгээ, шинэ технологи нэвтэрч буй тул түүнийг судлан зөв сонголт хийх л хэрэгтэй. Эмчилгээ хийхийн зэрэгцээ халзралтын эсрэг иллэг, маск мөн стресс тайлах эмчилгээг зэрэг явуулах шаардлагатай юм шүү.

эх сурвалж: gogo.mn

Өнөөдөр “Хаврын гоёл 2016” гала тоглолт болно

“Хаврын гоёл” 2016 загварын 7 хоногийн хүрээнд тусгай мэргэжлийн сургуулиудын бүтээл сурталчлах загварны шоу 5-р сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Өнөөдөр 15 цагт “Хаврын гоёл 2016” -ийн шилдэгийг шалгаруулах гала тоглолт Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд болох гэж байна. 13006478_1013132922113424_3435657090057302133_n

Ч.АМАРСАНАА: ХОЁР ТЭРБУМ ХҮН АНГЛИ ХЭЛЭЭР ЯРЬЖ БАЙНА.

Гадаадад суралцахыг хүсч буй оюутан залуустаа зориулан “Talk Talk English” сургалтын төвийн захирал Ч.Амарсайхны ярилцлагыг орууллаа.

o
Ан
гли хэлээр ярьдаг улс орон, хүмүүсийн гол ялгаа нь юундаа байна

Англи хэл өнөөдөр дэлхий дээр 700 сая орчим хүний эх хэл нь болж, 2 тэрбум хүн энэ хэлээр ярьж, олон улсын харилцааны НЭГ номерийн хэл болсон.

Бизнесийн харилцаа хил хязгааргүй болж байгаа энэ эрчимтэй хөгжлийн эринд Англи хэлний хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Унаган Англи хэлтэй орнуудад төдийгүй Англи хэлийг 2-догч хэлээ болгон үзэж байгаа улсуудад хүртэл Англиар ярих өөр өөрийн өвөрмөц аялага дуудлага байдаг. Жишээ нь Германы, Францын, Японы, Оросын, Солонгосын Англи хэл гэх мэтээр байна.Эдгээрийн аялгууд нь бүгд өөр өөрийн эх хэлний авиа зүйн онцлогтой уялдан бий болдог ч дүрмийн хувьд бүгд ижил. Аливаа хэлийг сурахад аяллага дуудлагандаа маш сайн анхаарч аль болох стандарт хэллэгээр нь сурахыг эрхэм болгох хэрэгтэй.  Энгийнээр тайлбарлавал Монгол хэл сурах сонирхолтой гадаад хүнд дөрвөд Монгол, буриад Монгол эсвэл халх Монгол хэл заахтай ижил юм. Халх Монгол хэл сурсан гадаадтай дөрвөд, буриад аль ч Монгол нь ойлголцоно.Харин дөрвөд, буриад Монгол хэл сурсан гадаадтай халх, дөрвөд, буриад аль аль нь ойлголцоход бэрхшээлтэй. Яг л үүний ижил Англи хэл сурч байгаа хүүхэд залуучууд аль болох стандарт хэллэгийг нь л сурахыг эрхэм болгох хэрэгтэй. Монгол улс Англи хэлийг төрийн хоёрдогч хэл гэж албан ёсоор зарласан.

Англи хэлний олон чадварууд байдаг.  Сонсох, бичих, унших гэх мэт чадваруудыг хүн өөрсдөө хөгжүүлж болно. Харин ярих чадварыг бие дааж хөгжүүлэх боломжгүй. Ярих чадвар хүнтэй ярьж байж, амьд ярианд орж байж л хөгжинэ шүү дээ. Тиймээс манайх сургалтаа илүү амьд яриан дээр суурилан явуулдаг. Ярих чадварыг сайжруулснаар хүссэн ч хүсээгүй ч бусад чадвар дагаад хөгждөг.

Манай залуучууд маань ерөнхий боловсролын сургууль дараа нь их сургуульд нилээд олон жил Англи хэл үздэг тэгээд яагаад Англи хэл нь тийм сайжирдаггүй юм бол?

– Энэ бол маш том нухацтай ярих асуудал. Яагаад ийм байгааг уг нь Англи хэлийг төрийн 2 дахь хэл гэж зарласан, боловсролын яамны бодлого тодорхойлж, хөтөлбөр боловсруулж байгаа хүмүүсээс асуувал илүү оновчтой байх. Гэхдээ би яахав бас л Монголчуудаа англи хэлтэй болгохын төлөө баг бүрдүүлэн зүтгэж байгаа хүний тухайд өөрийн бодлоо л хэлье.

Минийхээр бол сургуулийн өмнөхөөс дунд анги хүртэл өөрөөр хэлбэл 2 наснаас 10 нас хүртэл төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэг сургуульд гадаад хэлний сургалт явуулахыг хуулиар хориглож 10 нас хүртэл бүх сургалтыг зөвхөн Монгол хэлээр явуулж эх хэлийг нь төгс эзэмшүүлэх хэрэгтэй. Тэгээд жинхэнэ сайн хөтөлбөртөй, маш чадварлаг багштайгаар дунд ангиас нь Англи хэлний болон бусад хэлний сургалтыг эхлүүлж бүх хүүхдүүдийг гараанаас нь зэрэг гаргах хэрэгтэй. Бидний ажигласан, судласнаар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн Англи хэлний чадвар, мэдлэг ахлах анги хүртэл овоо дажгүй ахиж байгаад зогсож байгаа юм.

Өөрөөр хэлбэл ахлах ангиас сургалтын хөтөлбөр хүндэрч, дэндүү их зүйлийг үзэж судлахаар тусгадаг болохоор багш нар ч тэр хэмжээнд сургалтыг явуулж чадахгүй, сургалтын хөтөлбөр багшийн ур чадвар хоёр таарахгүйгээс сурагчдын Англи хэл сурах сонирхол, идэвхи оролдлого буурч сурагчид ахлах сургууль 12-р ангиа төгсөхдөө үндсэндээ 9-р ангийнхаа мэдлэгтэй төгсөж байгаа юм. Бүр товчхон хэлбэл ахлах ангийн Англи хэлний сургалтын хөтөлбөр багшийн энэ хөтөлбөрөөр заах ур чадвар хоёр таарахгүй байна. Манай боловсролын төв 2012 оноос 3-н жилийн хугацаатай Олонлог сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр боловсруулан англи хэлний сургалт явуулсан.

Олонлог математикийн шилдэг сургалттай сургууль 2015 оны ЕШ-ийн шалгалтанд тус сургуулийн төгсөгчид түүхэндээ анх удаа Англи хэлний шалгалтанд математикиас өндөр оноо буюу 645 : 629 оноо авсан. Энэ бол үзүүлэлт. Үүнд Олонлог болон манай төвийн удирдлага, багш, сурагчид бүгд сэтгэл маш өндөр байгаа.

Үүндээ урамшаад бид БСШУЯ, ХААН банк, Ахлах сургууль санаачлага ТТБ-тай хамтран СБД-ийн 35,58, 71-р сургуулиудын 8-р ангийн 350 орчим сурагчдад өөрсдийн боловсруулсан хөтөлбөрөөр 2015 оноос Англи хэлний сургалтаа явуулж эхэлсэн. Санхүүжилт тасалдахгүй бол энэ төсөл 5 жил хэрэгжиж энэ жилийн 8-р ангийн сурагчид маань 5-н жил манай хөтөлбөрөөр хичээллэн ЕШ-ийн шалгалт өгөхөд бид төрийн болон хувийн сургуулийн бусад төгсөгчидтөй үр дүнгийн харьцуулалт хийх зорилготой юм. 

Эцэст нь Та манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

– Эдийн засаг хямарч байна гээд нийгэм дээр дооргүй л сонин болоод байх шиг байна. Эдийн засгийн хямралын үед хүмүүс дагаж хямарч ерөөсөө болохгүй. Энэ хямралын үеийг зарим хүмүүс боломж болгож харах ёстой. Нэг л нартай өдөр манай эдийн засгийн энэ галт тэрэг хөдөлнө, хурдаа авна. Харин галт тэрэг маань өөрөө багтаамжтай, даацтай. Тэр галт тэрэгэнд багтаж суухын тулд Та зайлшгүй Англи хэлээ сайжруулах хэрэгтэй.

Англи хэл бол хувь хүний хөгжлийн гарц. Манай эдийн засаг хөгжихөд гадны хөрөнгө оруулалт л хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулалт ороод ирэх юм бол англи хэлтэй мэргэжилтэнгүүдийг л шаардана. Тэгэхээр үйлчлэгч, үүдний харуулаас эхлээд англи хэлний мэдэгдэхүүнтэй байх ёстой гэсэн шаардлага тавигдана. Тэр шалгуурыг давахын тулдманай хүүхэд залуучууд өнөөдрөөс бэлдэх ёстой. Хямралын гээд байгаа энэ үед нөгөө алдсан мөнгөө эргүүлж авахын тулд англи хэлэнд хөрөнгө оруулалт сайн хийх хэрэгтэй. Эдийн засгийн маань галт тэрэг хөдлөх гээд Таныг суулгах гэсэн Англи хэлгүй байна гэвэл Та одоо сураад ирье гээд явбал Таныг хүлээхгүй хөдлөөд цааш улам хурдаа авна харин Та гүйцэж чадахгүй хөгжлөөс хоцрох болно гэдгийг манай хүүхэд залуучууд сайн ойлгоосой гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна.

Эх сурвалж:  http://www.talktalkenglish.mn/

Баячуудыг дахин байржуулсан “Фортуна” Н.Батбаяр

acde626b69120d92original

Ичих булчирхайны тухай ойлголт огт байхгүй болов уу гэмээр нөхдүүдийн нэг бол Фортуна гэх тодотголтой Н.Батбаяр гишүүн юм. Монголын эдийн засгийг мөнгө зээлж, өр тавьж л өнөө маргаашаа аргацаадаг ядарсан дүр төрхтэй айл шиг болгож хувиргасан хүмүүсийн тоонд орох учиртай хүн бол тэр. Гэсэн ч тэр өөртөө хир халдаадаггүй. Харин ч та бидэнд хандаад “Ойлго, Монгол Улс нэг ч төгрөгийн өргүй” гэж томоос том дуугарч суугаа. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа өр тавих ухаанаар үйл ажиллагаа явуулснаас биш улсын эдийн засагт хэтэд нь хэрэгтэй юу хийсэн хүн билээ. Нэгэнтээ  У.Хүрэлсүх  түүний талаар “Х.Тэмүүжинтэй харьцуулшгүй их огцрох шалтгаантай хүн бол Фортуна даа. Тэнгэр тэтгээд байна уу? Тэгвэл эдийн засгийг ч бас тэтгээсэй дээ… Төсвөөс гадуур дур мэдээд улсын баялгийн 10 хувиас илүү мөнгийг ирээдүйгээс хулгайлсан нөхрийг яав ч зүгээр орхих ёсгүй” гэж бичиж байсан удаатай шүү.

Харамсалтай нь, Н.Батбаярын тухайд мөнхийн өөдрөг чигээрээ мөнх хөх тэнгэрээ ярьсаар өдийг хүрч байгаа юм. Монгол орны хөгжил дэвшилд тээг саад болж байгаа асуудлуудын талаар ярьж байхад мань эр ямар харин юу гэж ханддаг вэ гэхээр хөх толботой Монголчууд Чингис хааныхаа хараа нүдэнд багтаж, ивээлээр нь сайн сайхан явцгааж байхад ёс бус юм ярьж тэнгэрийг догшируулж, хилэгнүүлэх гэлээ гэж уурладаг гэдгийг нь одоо Монголчууд бүгд мэддэг болоо байлгүй. Бас л элгийн байгаа юм шүү. АН-ч гэж АН. Иймэрхүү нөхдүүдээр Монгол төрийн бодлогыг тодорхойлуулж л байдаг.

Үгүй яахав, АН-ынхан дотооддоо бол Н.Батбаярын болж бүтэхгүйг мэдэхгүй биш мэддэг шиг байгаа юм. Ямартаа л түүнд  “байгалийн гамшиг” хэмээх хоч өгсөн байдаг шүү. Мань эр ч тэгээд нэг л сайхан  ам  болохоос  хэрэг дээрээ хийж гавьдаггүй нэгэн юм. 2004, 2008 оны сонгуулиудад ялалт байгуулахын тулд Архангайчуудад бөөн бөөн амлалт өгчихөөд, салхинд хийсгэж байсан нэгэн. Тухайн үеийн “Монгол шуудан” банкны ТУЗ-ийн дарга Д.Зоригттой хамтран  “Одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ? Өнөөдөр л эхлэхгүй бол хэзээ эхлэх вэ? Гэсэн уриа дэвшүүлж байгаад 10 жилийн дотор 100 үйлдвэр барина гэх амлалтыг өгсөн ч, үнэн хэрэгтээ тэнд 1 ширхэг ч үйлдвэр байгуулаагүй. Мөн тэрбээр УИХ-д хоёр удаа дараалан сонгогдохдоо “Монгол хүний төлөө, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болохын төлөө, импортлогч орноос экспортлогч орон болохын төлөө, иддэг хүнс, өмсдөг хувцас, хэрэглэдэг эрчим хүч, нефть бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангаж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахын төлөө, монгол хүн бүрийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулж, ажилгүйдэл, ядуурлыг өнгөрсөн түүх болгон хувиргахын төлөө, ажил хөдөлмөртэй, боловсролтой, эрүүл чийрэг, аз жаргалтай, баян чинээлэг хүн ардтай улс үндэстэн болохын төлөө” гэхчлэн ихэд нүсэр бас гоё амлалтуудыг өгсөн ч, бас л  хэлснээ газарт буулгадаггүй. Сүүлийн дөрвөн жилд хэдэн километр зам тавьсан гэх алдар цол өөртөө оноогоод байгаа ч, иргэд яс чанарыг нь мэддэг болоо байлгүй.

Ер нь түүнтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд цөөнгүй байдаг. Тэдгээрээс заримыг нь хүргэж байна.

Үнэ хөөрөгдсөн хөтөлбөрийн автор…

Фортуна сайдтай холбоотой саар мэдээлэл үүгээр зогсохгүй л дээ. Уг нь тэрбээр 2004 оноос хэрэгжүүлсэн 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн автор нь.  Гэхдээ ипотекийн хууль батлагдаагүй байх үед санаачилсан эл төслийн хүрээнд баригдсан байрууд нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй. Борлуулалт болон чанарын асуудал дээр ч ихээхэн хэл ам дагуулсан. Ерөөс уг хөтөлбөрийг  бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын төлөө санаачиллаа, метр квадрат нь 280-350 мянган төгрөгийн үнэтэй 40 мянган ширхэг байранд 40 мянган бага дунд орлоготой өрхийг хамруулна хэмээгээд бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын тулд барилгын компаниудын  газрын болоод инженерийн шугам сүлжээний асууудлыг нь шийдвэрлэж, гаалийн татварыг нь тэглэж байсан ч, бага орлоготой иргэд байртай болж чадаагүй юм. Харин баячуудыг дахин байржуулсан хөтөлбөр болсон гэх шүүмж өнгөрсөн хугацаанд дагаж ирсэн билээ. Түүнчлэн Н.Батбаяр сайдын дэмжлэгийг авсан АН-ын нөхдүүдийн барилгын компаниуд нь 40 мянган айлыг сууцжуулах үүрэг авангуутаа метр квадратын үнийг хөөрөгдсөн. Тодруулбал,  2005 онд метр квадрат нь 350-400 ам.доллар байсан байрны үнийг  650-800 ам.доллар болгон нэмэгдүүлж, 2009 он гэхэд метр квадратын үнэ 850 ам.доллараас хэтрэн хальж, 1000 ам.доллар луу өгсөж эхэлсэн дүр зураг харагддаг. Хэдийгээр Н.Батбаяр эрхэм  монголчуудаа юм юмтай болгохын төлөө энэ хөтөлбөрийг санаачиллаа гэж ярьж байсан удаатай ч, тийм үр дүнд хүрсэн эсэхэд хэн хүнгүй дүн тавьж болохоор байна. Ер нь бол тэр хөтөлбөрийн хэрэгжилт нь 2011 онд 80 хувьтай явж байсан. Бусад 20 хувь нь цаашид байгуулагдах эсэх нь тодорхойгүй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт шингэчихсэн үү гэдэг асуулт ч урган гарч л байв.

    Алтны салбарыг унагасан автор…

Н.Батбаяр гэхээр 2006 онд санаачлан батлуулсан Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татварын талаар ярих хэрэг заавал гарна. Энэ хууль манай эдийн засагт багагүй мөнгө дагуулж ирсэн байж болох ч нөгөө талаас авч үзвэл чамгүй их балагийг дуудсан байдаг. Энэ татвар улсын эдийн засаг, төсвийг нэг металлаас  хэт хамааруулан хэврэгшүүлсэн гэдгийг хэлэх эдийн засагчид бий. Монгол Улсын парламент Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татвар гэх алдарт хуулийг батлаж, хэрэгжүүлсэнээс хойш алтны салбарынхан нэг л өндийж өгөхгүй бараг найман жил явсан. Тус хуулийг батласан 2006 онд манай улсын 800 гаруй иргэн 15.2 тонн алт олборлон Монголбанкинд  худалдаж байсан статистик бий. Гэтэл алт тушаалт 2006 оноос эхлэн багассаар 2010 онд Монголбанк дөнгөж 2 тонн алт худалдаж авсан байгаа юм.Тэрчлэн энэ хууль батлагдах тэр онд алтны татварыг 133 аж ахуйн нэгжээс авч байсан бол зэсийн татварыг ганц  Эрдэнэтээс авч байлаа. Гэтэл энэ хууль хэрэгжсэн таван жилийн хугацаанд манай алт олборлогч компаниуд алга болцгоосон. Балагтай Фортунагийн санаачилсан хууль хэрэгжсэн 5 жилийн хугацаанд Монгол Улс алт олборлогч компанигүй орон болж хувирсан юм. 68 хувь хэмээх өндөр татварын сүрэн дороос өндийж чадахгүй гэдгээ мэдсэн алтны компаниудын арга заль нарийсч, татвараас нуун далдлан хил давуулах арга замуудыг сонгож байв. Хилээр хууль бусаар алт гаргах байдал эрс нэмэгдэж, бүр монголын алт нисдэг тэргээр хил давж байсан баримтууд бий. Бүр Монголбанк  алт олборлогчидтой үгсэн хуйвалдаж байсны тод жишээ нь тухайн үеийн  Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат,  “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Паушок нар 2.9 тонн алтыг Монголбанкинд хадгалуулах гэрээгээр халхавчлан 16 тэрбум төгрөгийн Гэнэтийн ашгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг ихээхэн дуулиан дэгдээж байв. Түүнчлэн  Паушок хэмээх орос эр монголоос зугтаж, Монгол Улсын Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар буюу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн эсрэг манай улсын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгч байв.  Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар  дөрвөн жил үргэлжилсэн энэ заргын эцэст 6 сая ам.долларын зардал гаргаж байж ялсан ч, үнэн хэрэгтээ манайх л хохирсон. Хэрэв хуулийг хөрсөн дээр хэрхэн буухыг сайтар тооцсон бол ийм зүйл болохгүй байж болох л байсан гэдгийг хэлэх хүмүүс бий.

Тэгэхээр Н.Батбаяр гишүүнтэй холбоотой мэдээллүүдийг ингээд харахад чамгүй балаг дагуулсан нь ойлгогдож байгаа юм. Сүүлийн жилүүдэд бол тэр Монголыг өржүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа юм шиг л байх болсон. Уг нь хөх тэнгэртэй харилцдаг юм гэсэн. Цаад тэнгэр нь тэгж зөвлөнө гэж баймааргүй ш дээ.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн

Өнөөдөр Чингисийн талбайд жолооны үнэмлэх сэргээнэ

”Өнөөдөр Чингисийн талбайд Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Лицензийн төвийн ажилтнууд жолооны хуучин үнэмлэх солих хүсэлт, хаясан гээсэн үнэмлэх сэргээлгэх өргөдлийг хүлээн авч байна.Хэрвээ та үнэмлэхээ сэргээлгэх бол 12500 төгрөг, сургалтанд хамрагдах бол 10000 төгрөг төлнө.

“Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриатай тус өдөрлөгийн үеэр цагдаагийн байгууллагатай холбоотой санал хүсэлтийг хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулж, цагдаагийн албан орох иргэнд зөвлөгөө өгөх юм байна.
Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 17 цаг хүртэл үргэлжилнэ

 

 

СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫНХАН ХАВДРЫН ЭСРЭГ ХАМТДАА!

Монгол Улсад зонхилон тохиолддог хавдруудын дунд элэгний хорт хавдар нь хамгийн олон тоогоор оношлогдож байгаа бөгөөд жил бүр 2,000 гаруй шинэ тохиодол бүртгэгдэж олон зуун хүн энэ өвчний улмаас нас барж байна.Хөгжингүй орнуудад 100,000 хүн тутамд 2-5 тохиолдол шинээр оношлогддог энэ хавдар манай улсад 80-90 тохиолдож байгаа нь энэ өвчин хэр их газар авч манай ард түмэнд аюул учруулж байгааг харуулж байна.

Монгол эмч нараас бүрдсэн үндэсний багийн ур чадварыг дээшлүүлж, монгол эмч нараар элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх, мэс засал хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор “Элэг нэгт монголчууд сан”-гаас элэгний хорт хавдрын эсрэг аян зарласныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам талархан хүлээн авч нийт соёл, урлагийн байгууллагууддаа уг аяныг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна.

Соёл, урлагийн салбарынхан хавдрын эсрэг хамтдаа! URIALGA

Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх хуулийн хугацаа энэ сард дуусна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор  Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, албан байгууллагын албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг гуравдугаар сарын 01-нээс эхлэн зохион байгуулж байгаа билээ. Иргэдэд ойр, түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор Дүнжингарав худалдааны төвд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна.Тодруулбал, дүүргийн харьяа аж ахуйн нэгж байгууллагууд Татварын хэлтсийн байранд, иргэд тус худалдааны төвд байрлаж байгаа цэгээс үйлчилгээг авах боломжтой. Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажил улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авах аж. Мөн дүүргийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран татвараа хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдийн гэрчилгээг хураан авч,  аж ахуйн нэгж, байгууллагын  татварын дутуу төлөлтийг барагдуулах  зэрэг арга хэмжээг авах юм байна. Иймд дүүргийн харьяа аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг авто тээврийн татвар хураах ажилд идэвхтэй оролцож, хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлж ажиллахыг уриаллаа.

Э.БАТ-ҮҮЛ: “Сайн хашаа” хөтөлбөр инженерийн шугам сүлжээг гэр хороололд хүргэнэ

Өнгөрсөн долоо хоногийн “Шийдлийн цаг” уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар холбогдох албаныхантай уулзаж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус хөтөлбөрийг эцэслэн баталлаа. Энэ талаар сэтгүүлч Х.Эрдэнэбулган Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн “Ярилцъя” хөтөлбөрөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй ярилцсаныг нийтэллээ.
Монгол Улсын Засгийн газраас нэгэн чухал шийдвэр гарсан. Энэ нь “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэсэн санаачлага, шийдвэр байлаа. Улаанбаатар хотод агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбар авахаар Хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзаж байна. Сайн хашаа гэхээр иргэд шүүмжилж, яг сайн мэдээлэл аваагүй байгаа тул юун хашаанд ингэж их мөнгө зарцуулах нь вэ гэж шүүмжилж байх шиг байна. Тиймээс та энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцуулна уу?
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд Сангийн яамны холбогдох хүмүүс болон намайг байлцуулан “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санаачилж байгаагаа хэлсэн. Энэхүү хөтөлбөрөөр эхний ээлжинд  200 тэрбум төгрөгийг зарцуулж, хотын хамгийн их утаа, хөрсний бохирдолтой хэсэгт амьдарч буй 69 200 айл өрх буюу иргэдийг хамруулъя гэдгээ танилцуулсан. Энэ үнэхээр таны хэлдгээр онцгой шийдвэр. Засгийн газраас ийм шйидвэр гаргаж байгаагаа хэлэхэд би үнэхээр их баярлаж байснаа шууд хэлмээр байна.  Яагаад онцгой, чухал шийдвэр гэхээр дахин төлөвлөлтийн гол зорилго нь агаар, хөрсний бохирдлоос л салгах шүү дээ. Ингэхийн тулд гэр хорооллыг тохилог орон сууц болгохоос өөр сонголт бидэнд байхгүй. Тэнгэр дээр нар байна гэдэг шиг. Энэ асуудал ийм л энгийн үнэн байна. Манай иргэд даарахгүйн тулд гал түлж байна. Инженерийн үйлчилгээ байхгүй учраас л тэд ингэж амьдарч байгаа шүү дээ. Хэрэв инженерийн үйлчилгээг хангаж өгсөн бол хэн ч өөрийн амьдарч буй орчноо санаатайгаар бохирдуулж амьдрахгүй. Тиймээс л бид энэ нөхцөлийг хангахаар ажиллаж байгаа юм. Ингэхдээ нэг айл өрхөд инежерийн үйлчилгээг өгөх зорилгоор түүхэндээ анх удаа жилийн таван хувийн хүүтэй 10 сая төгрөгийн зээлийг өөрийн амьдарч буй хашааны газрыг барьцаалж зээл олгоно. Мэргэжлийн байгууллагаар тооцоо хийлгэхэд тухайн айл бохир хийхэд 2,4 сая, цэвэр бохир усны хангамж хүргэхэд 3,5  сая, халаалтын асуудлыг шийдэхэд 4 сая төгрөг буюу нийт 9,9 сая төгрөг хэрэгтэй гэсэн байгаа юм.  Нэг ёсондоо энэ нь орон сууцжуулах нэг төрөл.  Тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн дийлэнх нь орлого багатай байгаа. Тиймээс эхний 2 жил төлбөр авахгүй, түүний дараа жилээс эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр төлдөг байхаар зохицуулна. Энэ зээлийн хөтөлбөр нь дэлхийд хэрэгждэг жишгээр үзвэл хамгийн сайн жишиг. Би хувьдаа Ерөнхий сайдын зүгээс санаачилсан хамгийн супер бодлогын нэг байлаа гэж хэлье.
Инженерийн дэд бүтцийг тус бүрт нь задалж ярья. Нэгдүгээрт цэвэр усны шугам оруулах ажлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Айл бүрийн хашаанд худаг ухна гэж  байхгүй байх.
Энэ зээлийг яагаад нэг өрхөд бодож өгөх вэ гэдэг нь ийм учиртай. Жишээ нь хоттойгоо хамтраад төв магистралаа хотоороо татуулаад өөрийн хашааруу орох шугамаа зээлээр авсан хөрөнгөөр хийж болно. Үүнийг янз бүрээр шийдэж болно. Иргэн би 20 айлтай нийлэхгүй хувийн  инженерийн үйлчилгээ авна гэвэл бас болно. Орлого сайтай айл бол болно шүү дээ. Тэр нь бидний тооцооллоор 10 сая төгрөг болж байгаа юм. Гэр хороолол гэхээр бүх айл орлого багатай гэсэн үг биш шүү дээ. Олон сайхан амины орон сууц барьчихсан өрх бий. Тэд бол өөр сонголт хийж болно. Шийдлээ өөрсдөө тохир гээд байгаа юм. Олон айл нийлж хийвэл өртөг бага, хувийн сонголт хийвэл  өртөг арай илүү байна л гэсэн үг. Жишээ нь, Нарлаг буянт ухаа гээд 300- гаад айл газраа нийлүүлээд хотхоныхоо зураг төслийг гаргаад бэлэн болгочихсон, газар дээрээ 1700 гаруй айлын орон сууц барих гэж байна. Тэр 300 айл нийлэхэд л 3 тэрбум төгрөг болох нь. Тэгэхээр айл бүрт өрхөөр нь тооцож шийдэж байган. Би бол айлуудыг нийлээд хийгээрэй л гэж уриална. Тэр шийдэл нь илүү өртөг багатай, үр ашигтай.
50 айл нийлээд 10, 10 сая төгрөгөө аваад тухайн хэсэгтээ гэр хорооллын дахин төлөвлөлт явуулаад барилгажуулж болох нь ээ?
Яг тийм. Энэ бол үндсэндээ хашааны газрыг үнэ цэнэтэй л болгож байгаа алхам. Тухайн газрыг дэд бүтцээр нь үнэд оруулж байгаа юм. Дэд бүтцээ татаад хотын төвийн газар шиг үнэ цэнэтэй болгочихно. Ерөнхий сайд намайг шүүмжилж магадгүй. Гэхдээ би газар бол бизнес гэж хэлмээр байгаа юм. Энэ бол иргэдэд олгож байгаа маш том боломж гэж харж байна.
Би таны бизнес гэдэгтэй санал нэг байна. Өмнөх хөтөлбөрүүд яагаад амжилттай болохгүй байсан вэ гэхээр иргэдэд энэ боломжийг өгөхгүй, санхүүгийн механизмыг шийдэхгүй байсантай л холбоотой. Нэг үгээр төр бүх ажилд нь оролцож байсан. Харин энэ удаад иргэд өөрсдөө оролцоод, шийдээд явах юм байна гэж олйгох нь зөв үү?
Тэгэлгүй яахав. 10 айл нийлээд тухайн газартаа сайхан дэд бүтэц хийгээд 60 айлын таун хаус барьчихна. Ингээд 10-т нь өөрсдөө ороод 50 айлаа зарж болно. Газар дээрээ юу ч хийж болно. Эсвэл энэ дэд бүтцийг аваад сүүний чиглэлийн, махны чиглэлийн үйлдвэр барьж болно. Нэг ёсондоо зүгээр нэг орон сууц барих биш газар дээрээ бизнес хийх боломж олгож байна.
Бизнесээс гадна бас нэг зүйл байна. Бид суурин иргэншлийн иргэд юм бол тус тусаа амиа бодоод галаа түлээд амьдрах биш, бид эвлэх ёстой юм байна.
Хоршоол, нөхөрлөл бол. Тэгээд хотхон барь. Бизнес хийгээчээ л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл өрх бүр бизнес хий л гэж санал болгож байгаа юм. Ер нь гэр хорооллын асуудал гэдэг нь дэд бүтцийн л хангамжийг шийдэх асуудал байгаа юм. Харин энэ удаад ажил явуулах кноп дарагдчихлаа. Би иргэдээ аль болох нийлж, нэгдээд энэ ажилд оролцоосой л гэж бодож байна. Инженерийн дэд бүтцээ татаад орон сууц барь. Өөрсдөө ороод үлдсэн орон сууцаа худалдаж авахад Засгийн газраас 5 хувийн зээлээр авах боломж олгочихлоо. Түүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтөөс нийслэлийн албан хаагчид орон сууц авах бол урьдчилгаа төлбөрийн 50 хувийг хот гарганаа гээд бас боломж гаргачихсан байгаа. Гэр хорооллынхонд бол түүхэнд байгаагүй бизнесийн багц ирж байна.
Тэгэхээр “Сайн хашаа” хөтөлбөр нь хашаа будах, хаалга үүдэнд хээ тавих гэж байгаа тухай ойлголт биш. Гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох бүтээн байгуулалтын том ажил гэж ойлголоо.
Би нэг зүйлийг хэлмээр байна. Харамсалтай нь сонгууль дөхөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн улстөржүүлж байна. Би өмнө нь ч хэлж байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг битгий улс төржүүлээрэй. Энэ “Сайн хашаа” хөтөлбөр аль нэг намаар ялгахгүй. Харьяалал харгалзахгүй. Газартай л бол хамрагдана. Саяхан Нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгч дахин төлөвлөлтийн ажлыг болилуулна, буруу гэж бодож байна гээд ярилцлага өгч байхыг харлаа. Юу гэсэн үг вэ. өөрөөр яаж утаагүй болох юм бэ, өөр яаж гэр хорололгүй болох юм бэ?.  Ингэж л улстөржүүлмээргүй байна. Ерөнхий сайд сая нэг зүйлийг маш чухалчилж хэлсэн. Малчдад малыг өгсөн малаа хариулаад сайхан амьдарч байна. Орон сууцтай иргэдэд орон сууцыг өгсөн үүнийгээ ашиглаад амьдарч байна. Харин гэр хорооллын иргэдийг орхигдуулсан гэсэн юм. Үүнийг л одоо шийдэж байна. Сонгууль болдгоороо л болно. Харин хүмүүс сайхан амьдармаар байна. Хотоо гоё болгож, эрүүл орчинд амьдармаар байна.Би тэдэнд хэлээд байгаа юм. Дахин төлөвлөлтийн ажлыг улстөржүүллээ гээд намайг хорлож байгаа юм биш. Манай иргэдийг, хотыг хорлож байна л гэсэн үг .

МХЕГ-ынхан “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа”аянд нэгдэхийг уриаллаа

“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны залуучуудыг хамруулах аян улс орон даяар өнөөдрөөс эхэллээ. МХЕГ-ын хувьд  орон даяар эхэлсэн нэмэлт дархлаажуулалтын аяны явцын дэмжлэгт хяналт, түргэвчилсэн үнэлгээг хийх ажлыг зохион байгуулах юм.

14 хоног үргэлжлэх уг аяны хүрээнд МХЕГ, НМХГ–аас 30 хүртлэх насны 80 гаруй ажилтнуудаа нэмэлт дархлаажуулалтад хамруулсны зэрэгцээ, бусад төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд газар аваад байгаа улаан бурхан өвчний дэгдэлтийн эсрэг хамтдаа тэмцэж, энэхүү аяндаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Энэхүү вакциныг тарихдаа хүн бүрийг овог нэр, регисрийн дугаараар бүртгэж, эмчийн үзлэгт оруулж, дархлаажуулах эсэхийг шийдэж, вакцин тарьсны дараа зүүн гарын чигчий хүруунд тэмдэглэгээ хийж, 30 минут эмчийн хяналтанд байлгах журамтай аж.  Харин жирэмсэн эмэгтэйг вакцин тарихаас чөлөөлөх бөгөөд 18-30 насны  охид, эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьснаас  хойших сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөн, гарын үсгээр баталгаажуулна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.