“Үргээлэг 2” кино өдөрлөг боллоо /фото сурвалжлага/

Кино драмын А-ГРУПП болон Юнител группийн ПРАЙМ пикчэрсийн хамтран хийсэн 2016 оны ээлжит тэсрэлт “ҮРГЭЭЛЭГ 2” уран сайхны кино 2016 оны 3 дугаар сарын 19-нд нээлтээ хийсэн. Үргээлэг II-ийн ажил 2015 оны 7 сараас эхэлсэн бөгөөд 300 гаруй уран бүтээлч орсны дээр Орос, Хятадын уран бүтээлчид тоглосон байна. Уг киног бүтээхэд нийт 620,0 сая төгрөгийн зардал гаргасан байна. Киноны пиротехникийн ажлыг Казахстаны Nomad Stunts хийсэн бол киноны постпродакшний ажлыг Хонг Конгийн Digital Magic студид хийжээ.

Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн танхим дүүрэн үзэгчтэй байгаа уг киноны өдөрлөг бямба гаригт “Гэгээнтэн Энтертайнмент Төвд” боллоо. Өдөрлөгт киноны уран бүтээлчид хүрэлцэн ирж, гарын үсгээ өгөхийн зэрэгцээ үзэгчидтэй хамт зургаа татуулсан юм. Ингээд кино өдөрлөгөөс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГУДАМЖ, БАЙРНЫ НИЙТИЙН ЭРГҮҮЛҮҮДИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Гудамж байрны Нийтийн эргүүлүүдийг чадавхжуулах, мэргэжил арга зүйн сургалт болж  Чингэлтэй  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Д. Бат-Эрдэнэ, Зөвлөлийн дэд дарга бөгөөд дүүргийн Засаг дарга Д. Ганболд болон албаны хүмүүс оролцлоо. Чингэлтэй  дүүргийн 1 дүгээр хороон болон  14 дүгээр хорооны Иргэний танхимд 2016 оны 3 дугаар сарын 31-нд болсон сургалтад 270 орчим гудамж, байрны эргүүл хамрагдлаа.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар тайлан тавигдаж байгаа юм. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  баталсан “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд, хороодын гудамж байранд, Нийтийн Эргүүл ажиллуулах журам батлагдаж, 2016 оны нэгдүгээр сараас эхлэн 1000 гаруй “Гудамж байрны Нийтийн Эргүүл” ажиллаж байна.

IMG_4474

IMG_4481

zur-2

zur-4

IMG_4473