“Баатарван Наваан-Юндэн” номыг өлгийдөх ёслол болно

Hugshin aab1Номын буян дэлгэрсэн энэ сайхан цагт шинэ ном өлгийдөн авах ёслол өнөөдөр “Bluemon” цамхагийн үзэсгэлэнгийн танхимд 18.00 цагт болох юм байна.

Монголын шинэ цагийн сор болсон зохиолч, яруу найрагч, сэхээтнүүдийн амьдралыг хэрхэн бусниулж, хэлмэгдүүлж  буй 1930-аад оны үйл явдал Баатарван Наваан-Юндэнгийн жишээн дээр мэргэн уншигч таны гарт очиж байна. Зохиолч, яруу найраг, зураач Ж.Саруулбуян түүний гэргий Н.Лхамсүрэнтэй хамтран энэхүү номыг туурвижээ.

Баатар ван Наваан-Юндэн хар багаасаа Сайн ноён хан Намнансүрэнд шавилан Монгол, манж бичиг заалгасан гэдэг. Тэрээр  ах Ойдовын хамт 1926 онд Ардын засгийн анхны дунд сургуулиас гадаадад суралцах хүүхдийн тоонд багтаж Герман улсад боловсрол эзэмшжээ.  Тэрээр 1932 он хүртэл Ардыг гэгээрүүлэх яаманд ажиллаж байгаад Зөвлөлтийн Омск хотын Анагаах ухааны дээд сургуульд сурч байтал  “феодал язгууртай” хэмээн хардуулж Монгол руу дуудагдах болжээ. Энэ бол нөгөө л монголын сор болсон эрдэм, боловсролтой хүмүүсийг  зовоож, амьдралыг нь алдуулж эхэлсэн  1930-аад оны хар үйл явдлын нэг байв. Түүнийг 1938 оны 5 сард “Германы тагнуул” хэмээн баривчлан 10 гаруй жил шоронд хорьсон гашуун түүх бий. Үүнээс харахад монголчууд  өөр хоорондоо эвдрэлцэн муудалцаж, тухайн үеийнхээ сор болсон эрхмүүдийн эрдэм, ухааныг ашиглахаас илүүтэйгээр улыг шагайж явсны балгыг шинэ цагийн эрдэмт хүмүүнд сануулж  байна. Монголчууд хамтдаа хөгжлийн замаар хэрхэн урагшлах шинэ санаа, сэдлийг давхар та бүхэнд олгож байгаагаараа энэ номын буян оршино.

final edition 2015 11 10-1