Хэрвээ бид чадвал дахиж нэг ч хүүхэд өвлийн хүйтэнд гудамжаар нүцгэн гүйхгүй л байх даа…

Цахим ертөнцөд Болдко сэтгүүлч нэрээрээ танигдсан нэгэн эрхэм төрөөс нэг ч төгрөг авалгүйгээр 30 хүүхдийн цэцэрлэг байгуулж байна гэж шуугиж байна. БЗД-ийн II хороонд хүүхдээ харж гэртээ суудаг 30 ээжид гар урлал зааж орлоготой болгох юм гэнэ ээ. Эдийн засаг хямарлаа гэж нийтээрээ хөл дээрээ тогтохгүй ганхаж байхад төрийн дэмжлэггүй цэцэрлэг байгуулах ч хөгшчүүдийн хэлдгээр “лөөлөө” байх аа. Нэг л сонгуулийн шоу, шидэт үлгэр шиг санагдана.

Болдкогийн цэцэрлэг БЗД-ийн II хороонд орших нэг давхар, тоосгон байшин. Өмнө нь энд  тус хорооны оффис байрлаж байжээ. Барилгын дотор хана нураах ажил 20 гаруй оюутан залуус, мотоциклчдын хүчээр үндсэндээ дуусч, одоо бохир, цэвэр ус холбох сангийн ажил үлдээд байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар ард иргэдээс 30 хүүхдийн цэцэрлэгт зориулж хандивласан мөнгө 2 сая төгрөг болжээ.

Ийм мэдээлэл аваад ч сэтгүүлч хүний хувьд бас л итгэсэнгүй. Болдко сэтгүүлчтэй утсаар холбогдлоо. Барилгын тоос шороонд дунд хутгалдан ид ажиллаж байгаа хүнд хэдэн хардаж сэрдсэн маягтай асуулт тавьсандаа одоо харамсах шиг. Үнэний эрэлд явахдаа сэтгүүлч хүн ямар ч асуулт тавьж болохыг Монголд хамгийн олон хүнтэй ярилцлага хийсэн сэтгүүлч хүний хувьд Болдко ойлгосон.

Гучин хүүхдийн цэцэрлэг гунигтай түүхтэй. Сэтгүүлч Болдко хоёрхон сарын өмнө ээжээсээ хагацжээ. Ээжийнхээ дурсгалд зориулж нэг сайхан зүйл хийвэл сэтгэлд нь хоосорч хоцорсон орон зай дундуур ч болов дүүрэх юм шиг санагдсанаас хүүхдэд л туслахаар шийдэж. Сэтгүүлч Болдкогийн ээж хүүхдэд маш их хайртай байснаас ингэж шийджээ. Мөн дотны найзынх нь гэр бүлд тохиолдсон эмгэнэлт явдал ч цэцэрлэг барих шийдвэр гаргахад нөлөөлжээ.

Монгол улсын хэмжээнд өвөлд 50 гаруй мянган хүүхэд гэртээ өнжиж, улмаар түлэнхийн төвд нэг өдөрт л 10-15 хүүхэд хүргэгдэж байна. Хүүхдүүд савтай усанд хүртэл живж амиа алддаг гэх Болдкогийн яриаг утасны цаанаас сонсоход хүртэл хүнд байлаа. Тэр хүүхдүүдийг аюултай орчинд өсгөнө гэдэг тахир дутуу хүмүүсийн арми үүсэхийн эхлэл гэж хэлэхэд сэтгэл бүр ч сэрдхийв. Эрэмдэг зэрэмдэг хүмүүсийн улс болох нь ээ.

Тэгвэл хүүхдийг эрүүл аюулгүй орчинд өсгөх ганц боломж нь цэцэрлэг. “Цэцэрлэг байгуулъя гэж шийдсэн. Төлбөргүй. Ээж нь ажил мэргэжилгүй, гэртээ суудаг гэр бүлийн хүүхдийг сонгож цэцэрлэгтээ хамруулъя гэж бодсон. 30 хүүхэд. Цөөн мэт боловч өндөр ач холбогдолтой” гэж Болдко итгэлтэй хэллээ. Тэр “Эгэл амьдралын мөр” ТББ байгууллагын тэргүүн н.Сайхантуяатай уулзаж, хотын захиргаанаас шийдвэрлэсэн барилга II хороонд байгааг сонсчээ. Мөн уншигчдын эчнээ танил н.Хорлоо эмээг орон гэртэй болгосон “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-тай ч хамтрах болсон байна.

Цэцэрлэг байгуулахдаа гадны байгууллагаас тусламж авах биш, монгол залуус өөрсдөдөө хийе. Залуучууд хүүхдүүдэд туслая. Улаанбаатар хотын хэмжээнд орхигдсон төрийн өмчийн байгууллагуудыг цэцэрлэг болгоё гэж уриалж байна.

Болдко бас цэцэрлэгийн ажилд бэлэн мөнгө хандивлахгүй ч будагтай нь будгаа аваад, барилгын компаниуд илүүдэл материалаа  хандивлавал Монголчууд нэг биш нэлээд олон цэцэрлэг барьж чадна гэдэгт итгэлтэй байгаа юм.

Болдкогийн цэцэрлэгт биеэр тусалж байгаа залуусаас гадна “Ээж болох бэлтгэл” хэмээх Фэйсбүүк бүлгийнхэн манай “барилгачид”-д хоол цай залгуулж байгаа бол Улаанбаатар чуулга, “Номин Холдинг” ХХК, “Түмэн Төмөрт” ХХК, “Вонажа” ХХК туслахаа илэрхийлсэн байна. “Вонажа” ХХК нь цэцэрлэгийг цэвэр бохир усны шугамд холбох сангийн ажлын гүйцэтгэхээр болсонд талархаж байгаагаа Болдко дамжууллаа. Мөн цэцэрлэгийн хандивын 20 ширхэг шилэн хайрцгийг “Талст” дэлгүүрийнхэн бэлэглэжээ. Үүгээр зогсохгүй барилгын ажил бүрэн дууссаны дараа холбоо дохиолол, камержуулалт, галын аюулгүй байдлыг хангаж өгөхөө амласан залуус ч байгаа гэнэ.

Хүүхдийн цэцэрлэг байгуулахад тухайн цэцэрлэг нь анхнаасаа цэцэрлэгийн зориулалттай байх ёстой гэсэн шаардлагыг албаны хүмүүс тавьдаг. Мэдээж энэ нь зөв. Гэхдээ бага насны хүүхдүүд ахуйн хүрээнд гэмтэж бэртэх байдал дайны байдалтай байгаа улс орнуудаас ч хол даваад байгаа өнөөгийн нөхцөлд Болдкогийн санаачилсан төрийн өмчийн ашиглагдахгүй байгаа барилга бүрийг цэцэрлэг болгоход болохгүй зүйлгүйг асуудал хариуцсан хүмүүс нь бодож

эх сурвалж: newsportal.mn

Автобусаа зөв хуваарилья

Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн шинэчлэл нэрийдлээр багагүй өөрчлөлт хийсэн. Тухайлбал, замын хөдөлгөөний тугжрэлийг бууруулна хэмээн Беларусь улсаас 10 ширхэг угсраа автобусыг тус бүр нь 400 саяар авчран төв замаар зорчуулж буй.

Үүний зэрэщээ нийтийн тээврийн маршрутыг өөрчилж, богиносгосон нь иргэдийн бухимдлыг төруүлсэн билээ. Төв замаас өөр чиглэлд явах боломжгүй угсраа автобус үйлчилгээнд гарсан нь нүдээ олсонгүй. Мөн том оврын автобусыг чиглэл бүрт зохистой хуваарилж чадахгүй байсаар өдийг хүрлээ.

Тухайлбал, “5 шар-Офицеруудун ордон” чиглэлд угсраа, энгийн гээд олон автобус ойр ойрхон зорчихдроо бараг хүнгүй явдаг гэхэд буруудахгүй. Багшийн дээдийн урд талын автобусны буудлын орчимд хел хөдөлгеөн ихтэй. Гэтэл “5 шар-Офицеруудын ордон” чиглэпийн автобусанд суух гээгүй л бол тэнд автобус хүлээж 40 минут зогсох нь энүүхэнд.

Ирдэг автобусны ихэнх нь өнөөх “5 шар-Офицеруудун ордон” гэсэн хаяггай, дотор нь цөөхөн хүн суусан харагдана. 3 минуг тутамд ирдэг энэ чиглэл ийм сэлүүхэн хүнтэй байхад 40 минут хүлээпгээд ирдэг зарим чиглэлийн автобус чихзлдсэн хүнтэй байх жишээтэй. Би хэдхэн хонотйн өмнө XIX хороолол орох гэж Багшийн дээдийн буудлаас автобус хүлээж цөхрөнгөө барсан юм.

Харах тоолонд “5 шар-Офицеруудын ордон” гэсэн хаягтай нь л ирнэ. Бүр хоёр ч угсраа автобус ирээд л хүн суухгүй явсан даа. Надтай ижилхэн чиглэлд явах гээд хүлээж буй хүмүүс мөн л бухимдсаар, 40 минут хүлээсний эцэст “БММЗ-Улаанхуаран” гэсэн хаягтай автобус пиг дүүрэн ирэв. Араас нь сэлүүхэн автобус ирэх нь худпаа хойно хүмүүс чихзлдсээр л орсон. Төв зам дагуу явдаг тэр опон автобусыг бусад чиглэлд явж буй цөөхөн хэд дээр нэмээд хуваарилж болдоггүй юмуу.

Э.Төвчимэг


Бурхан болоочдын Бүгд найрамдах улс

6c9d37b382172440bigБурхан минь, манай засаг төр чинь амьд яваа ахмадын бичиг баримтыг хуурамч гэж үздэг, харин үхсэн байвал их л тааламжтай хандан тэтгэвэр олгоод зогсохгүй байнга нэмэгдүүлдэг, тэр ч байтугай зээл олгодог болсон гэх. Итгэхгүй байгаа бол сонин эргүүлээд хар! Нас барж байж зээлээ бүтээсэн 10.000 иргэний тухай мэдээ сонин хэвлэлээр дүүрэн байгаа.

Үүнээс болоод тэтгэвэр нэмэх, тэтгэвэр авагчдыг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээл олгох тухай салбарын сайд дарга нарын яриа амьд хүмүүст айдас төрүүлдэг болж эхлэв.

Жирийн хүмүүс дургүйгээ хүргэсэн нэгнийгээ “ална шүү”, “зодно шүү”, “хүч хэрэглэнэ шүү” гэж айлгаж сүрдүүлдэг. Харин тэд дургүйгээ хүрсэн этгээдийг “Тэтгэвэр авмаар байна уу” хэмээн заналхийлж, “Ингээд байвал тэтгэврийг чинь нэмнэ” хэмээн сүрдүүлж “Хүсээд байвал чинь тэтгэврийн зээлд хамруулна ” гэдэг үгээр чичрүүлдэг болсон бүлгээ.

Шөнө ганцаар явж байсан хүнийг харанхуй булан руу чирж оруулаад хутга гарган “мөнгө тэтгэвэр хоёрынхоо нэгийг сонго” хэмээн тулгасан явдал ч гарч.

Тэтгэвэр авахын тулд цонхоор үсэрсэн, амиа хорлож байж зээлээ бүтээсэн, нас бараад учиргүй баяжсан явдал ч бүртгэгдсэн аж.

Төр засгийн шагналын системд ч үүнтэй уялдуулан өөрчлөлт орж зарим нэг гавьяа бүхий этгээдийг нас барсны дараа өөрт нь тусгай тэтгэвэр олгох асуудал ч тусгагдаж байгаа гэнэ. Үүнтэй уялдуулан Засгийн газраас Тэтгэврийн ерөнхий газрын нэрийг засаж Бурхан болоочийн ерөнхий газар болгон өөрчилсөн байна.

Улмаар “Хүлгийн сайн нь хуушуураас амтагдана, хүний сайн нь тэтгэвэрт гарахдаа танигдана” гэсэн хэллэг гарсан байна. Үнэхээр ч амьддаа үр хүүхдэдээ хайртай, олсон болгоноо тэдэнтэйгээ хуваах царайны явсан олон бурхан болоочийн үнэн нүүр царай тэтгэвэр аваад эхэлмэгцээ танигджээ. Тэд нас барснаасаа хойш олон арван жил тэтгэвэр, зээл аваад ганцаараа хэрэглэж байсан нь тодорхой болж хамаатан садныхаа урмыг хугалсан ажгуу.

Сүүлийн үед “амьд хүмүүс гэж хэн юм бэ”, “амьд байх нь эзэндээ ашигтай юу”, “ерөөсөө амьд байх нь шударга явдал мөн үү” гэхчилэнгийн гүн ухааны асуудлууд урган гарсаар байна.

Улмаар манай улс амьд ба амьгүй хоёр төрлийн иргэнтэй бөгөөд эрх ашгийг нь их л зөрөөтэйгөөр хамгаалдаг болох нь харагдаж эхэллээ. Амьд хүний тэтгэвэр, зээл машид бүтэмжгүй байгаагаас эхлээд олон зөрөө энд харагдаж байна. Амьд хэлбэрээр бүртгэгдсэн иргэний эрх ашгийг хамгаалахгүй байгаад зогсохгүй тэднийг орон тоогоор цомхотгох, татварыг нэмэх, цалинг хасах зэргээр байнга хавчин гадуурхаж байгаа явдал ч харагдана.

Ингээд бодохоор манай төр засгийн удирдагчид оршихуйн аль төлөв байдалд байгаа нь ч эргэлзээ төрүүлж байна. Эцсийн эцэст “хүн өөрсөндөө л ашигтай юм хийдэг” гэдэг афоризмыг үндэслээд дүгнэлт хийхээр хачин хариу гараад байх аж.

Удирдагч нар төдийгүй ард бидний оршихуйн хэлбэрийн тухай бодол ч айдас төрүүлж байна….

Ер тэдний ертөнц бодитой юу, биднийх бодитой юу…аан?

Эх сурвалж: Өдрийн сонин

Хөгжлийн банкны энэ их зардлыг хэн төлж байна вэ?

Монгол Улсын хөгжлийн банкны мөнгөн орлого зарлагын гүйлгээг судалж үзлээ. Мэдээж зөвхөн таван саяас дээш үнийн дүнтэй

гүйлгээ Шилэн данснаас ил тод болж байгаа. Тус байгууллага бондын хөрөнгөөр санхүүждэг хэрнээ тэр нь их наядаар хэмжигддэг болоод ч тэр үү хэтэрхий үрэлгэн загнаж байгааг шүүмжлэгсэд олон. Олны үг ортой эсэхийг шалгалаа.Юуны өмнө Хөгжлийн банк хотын төвийн өндөр зэрэглэлтэй “Макс тауэр” дахь оффисынхоо түрээст 64-65 сая төгрөгийн үнэ төлж байгааг дараах жагсаалтаас харж болно. Жилийн 12 сард үржүүлж тооцвол түрээсийн төлбөрт 800 сая орчим төгрөгийг зарцуулж байна. Лав сүүлийн гурван жил энд байрласныг тооцвол нийтдээ хоёр тэрбумыг давах нь.

Төсвийн байгууллагууд ажилчдаа өндөр үнэтэй, гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлгээр үзлэг, оношилгоо хийлгэх болсон “моод” Хөгжлийн банкыг тойрсонгүй. Эднийх “Гранд мед” эмнэлэгт 117 хүнийг урьдчилсан сэргийлэх үзлэг хийлгэх гэрээ байгуулж, урьдчилгаанд нь 22 сая төгрөг шилжүүлжээ. Бондын хөрөнгө улсын төсөвт тооцогддоггүй болохоор төсвийн хөрөнгө гэж хэлэхгүй ч улсын нэрээр олсон зээлийн хөрөнгийн үрэлгэн зарцуулалт ийм байна. Цаашид гадаад томилолт, тансаг тавилгаар үрэлгэн зарцуулалт үргэлжлэхийг жагсаалтад түүвэрлэн орууллаа. Бусад тансаглалыг тоочоод ч баршгүй.

Ер нь Хөгжлийн банкны үйл ажиллагааны зардал төсвөөс гардаг уу, эсвэл бондын мөнгөнөөс үү? Аль нь ч байсан үрэлгэн зарцуулж байна. Хэрвээ бондын мөнгөнөөс гардаг бол бүр ноцтой. Яагаад гэвэл аливаа зардалд  бас хүү бодогдоно гэсэн үг. Тэгвэл түрээсэнд төлсөн тэр хоёр тэрбум төгрөг гэхэд зээлийн эх үүсвэр болж, хэн нэгний бизнесийг дэмжиж, улмаар өсч арвижаад эргэн төлөгдөхөө өнгөрсөн төдийгүй хэдэн жилийн дараа Монгол Улс хүүтэй нь эргүүлж төлөх ёстой билээ.

Хөгжлийн банкны энэ их зардлыг хэн төлж байна вэ-2Хөгжлийн банкны энэ их зардлыг хэн төлж байна вэ-3Хөгжлийн банкны энэ их зардлыг хэн төлж байна вэ-4

Монголчууд маш бага цалинтай ч маш үнэтэй том машин унадаг нь сонин

Орон орны хүмүүс мэдлэгээ хуваалцдаг “Quora” хэмээх сайтад “Монголд гэрэлт ирээдүй бий юу?” гэсэн асуулт тавигдаж, түүнд нэгэн нэрээ дурдаагүй хүн хариулжээ. Санал бодлоо бичсэн хүн нь Монголд амьдарч үзсэн гадаадын иргэн бополтой. Тэрээр “Би Монголын тухай сайн мэдэхгүй ч өөрийн үзсэн, мэдэрснийг (магадгүй зарим нь буруу ч байж болно) бичиж байна” гэжээ. Түүний бичсэн сэтгэгдлийг орчуулагч Р. Түвшин орчуулжээ.

Монголын тулгамдсан асуудлууд гэвэл:

-Мөнгийг хэт шүтэж, боловсролд бага анхаардаг

-Дээд боловсролд хандах хандлага нь тун их америкжсан. Зевхөн өндөр цалинтай ажил хийхийн тулд л их сургуулийн диплом хөөцөлддөг. Жинхэнэ боловсролоос илүүтэй өндөр үнэтэй гадаадын их сургуулийг төгсөх сонирхолтой.

-Монголын нийгэм мөнгө, санхүүтэй холбоотой ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг өндөрт тавьдаг. Үүнд нэг их буруу байхгүй ч нөгөө талаар сургууль, цэцэрлэгийн багш, эмч зэрэг нийгмийн салбарынхныг бараг үнэлдэггүй.

-Монголчуудын цалин дэндүү бага бөгөөд ажпын байруудад цалингийн ялгаа бараг байхгүй. Би цалингийн өндөр зөрүүг дэмждэг неолиберал хүн биш ч (би герман хүн, манай систем энэ тал дээр үнэхээр сайн) Монголд ихэнх хүний цалин 500,000-1 саяын хооронд байдаг нь маш хэцүү санагддаг.

Ямар ажил эрхэлдэг байхаас үл хамаараад нягтлан, жолооч, төмөр замын ажилчин, инженер, менежэр, банкныхан, цэцэрлэгийн багш, програмист, дизайнер, сэтгүүлч гээд бүгд энэ хооронд л авдаг. Тэдний зарим нь ямар ч боловсролгүй бол зарим нь гадаадын хэд хэдэн сургууль төгссөн нь ч байна. Би олон монголчууд гадаадад сураад эргэж ирдэггүйг мэднэ.

Бас эргэж ирсэн нь сайн цалин авах найдваргүй тул едөржин ажил дээрээ Үоutubе үзэж суудгийг ч мэднэ.

-Гэвч Монголд ойлгогдохгүй юм их байна. Дээрх тийм бага цалинг авдаг хүмүүс яаж үнэтэй том машин хөлөглөөд байдаг юм бол? Эцэг эхчүүд яаж Олон улсын дунд сургуульд жилийн $30,000 төлж хүүхдээ сургадгийг огт ойлгодоггүй.

-Энэ бүхний эцэст эхний асуудал руугаа буцаж байна. Мөнгөнд хэт анхаарч, боловсролд бараг анхаарахгүй байгаа нь хамгийн том асуудал. Нийтийн эрүүл мэнд, хувийн санхүүгийн боловсролд том ахиц гаргах хэрэгтэй санагддаг.

Бусад цаг уурын нөхцөл, Орос, Хятадын хооронд хавчигдсан байрлал зэрэг хүчин зүйлс нь тийм ч чухал биш. Далайд гарцгүй орнуудын нийтлэг сул талууд юм.

Асуудлуудыг шийдэх ямар гарц байгаа талаар миний бодол:.

-Хөдөлмөрийн зөв үнэлгээ. Тэнгэрт хадсан биш ч миний бодлоор залуу мэргэжилтнүүд сайн ажилладаг бол $1,000 орчим авах хэрэгтэй. Улаанбаатар бол үнэтэй хот, хүмүүс нь яаж амьдардгийг таахад бэрх.

-Мөнгө бус боловсролыг үнэт зүйл болгон өөрчлөх

-Олон нийтэд хувийн санхүү, эрүүл мэндийн боловсрол олгох

-Нийтээр орон сууцжуулж гэр хорооллыг багасгах, улмаар агаарын бохирдлыг бууруулах

-Малчдад засгийн газраас дэмжпэг үзүүлэх

-Архидалт, гэмт хэргийн эсрэг Засгийн газрын авах арга хэмжээг нэмэгдүүлэх -Авлигатай тэмцэх

-Цэцэрлэгт хүрээлэн, олон нийтээрээ цаг өнгөрөөх газрыг олноор бий болгох. Миний бодлоор Монголд нэг бол дуурь, урлагийн арга хэмжээнд очдог үгүй бол баар саванд орж тасартлаа уудаг гэсэн хоёр төрлийн хүмүүс л байдаг мэт. Дунд нь өөр ангилал байхгүй.

Монголын хөгжилд нэмэр болохгүй зүйлс:

-Шинэ онгоцны буудал, шинэ хотууд (Их Майдар бүр биш), замууд

-Тансаг машин, бусад үнэтэй брэндүүд -Тансаг орон сууцнууд -Хамаатан саднаа ажилд авах үзэгдэл -Нэг саяын цалинтай ч жинхэнэ үнэтэй цаг зүүдэг хүмүүс

Гэхдээ энэ бол зөвхөн миний бодол. Буруу ч байж магадгүй.

Р. Түвшин

Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин

“Чингис хаан” одонг хүртсэн эрхмүүд

“Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон юм. Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ.

Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд хүртээж байхаар тогтоосон байна.

Үүнээс хойш тус одонгоор нийт найман хүнийг шагнасан юм. Харин уг тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр” ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгажээ. Энэ жилийн хувьд зохиолч, яруу найрагч, малчин ардын хүү Гомбожавын Мэнд-Ооёод хүртээхээр болжээ.

“Чингис хаан” одонг хүртэж байсан төр нийгмийн зүтгэлтнүүд:

П.Очирбат: 2005 онд

Анх 2005 онд уг шагналыг хоёр дахь Ерөнхийлөгч зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хүртэж буй онцгой тохиол таарч байв. Зарлигт дурдахдаа “П.Очирбат таны Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүлэнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өртгөтгөхөд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж…” хэмээн өгүүлжээ. Анхны Ерөнхийлөгч ийнхүү “Чингис хаан” одон хүртсэн анхны хүн болов.

Б.Шарав:2006 онд

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасvрэнгийн Шаравыг “Чингис хаан” одонгоор шагналаа. Мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд “Чингис хаан” дуурь бүтээснийг ийнхүү өндрөөр vнэлж “Чингис хаан” одон хүртээжээ.

Д.Бямбасүрэн 2009 онд

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасан. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавъяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байв. Д.Бямбасүрэн бол Ардчилсан хувьсгал монгол улсад өрнөж байх үед улстөрийн арвин туршлага, мэргэн шийдвэрээрээ Монголын төрд үнэлж баршгүй түшиг тулгуур болсон манай улсын шилдэг улстөрчдийн нэг тул ийнхүү шагнуулав. Түүний түүхэн гавъяаг хүндэтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гараар бичсэн хүндэтгэлийн үгээ хадгалуулсан ба үүндээ. “..Бямбасүрэн гуай улс орноо улс төр, эдийн засаг, санхүү нийгмийн цоо шинэ тогтолцоонд шилжүүлж, төр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг жинхэнэ утгаар нь сэргээн бэхжүүлэх, Монгол улсын хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд оруулахад түүхэн гавъяа байгуулж, онцгой хувь нэмэртэй ажилласан” гэж онцолсон байв.

Р.Гончигдорж 2010 онд

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыгбайгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Раднаасүмбэрэлийн Гончигдоржид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингэс хааны одон хүртээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Чингис хааны одон хүртсэн Р.Гончигдоржид хандан, “Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын чимэг болсон удирдагчдын нэг юм. Тэрбээр улс орныхоо түүхэн шилжилтийн босгон дээр Улсын Бага Хурлын дарга, дэд Ерөнхийлөгчийн ажил албыг нэр төртэй гүйцэтгэснийг Монголын ард түмэн, төр өндрөөр үнэлдэг юм. Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Та бол манай орны хамгийн туршлагатай, их итгэл найдвар хүлээсэн хууль тогтоогчдын нэг. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавъяа зүтгэлийг ашид үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хааны одонгоор шагнаж байна” гэв.

Н.Багабанди 2011 онд

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабандийг “Чингис хааны одон”-оор шагнасан. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээсүгэй” гэсэн байна. Энэ жилийн шагналын эзэн нь өөрөө шагналыг санаачлагч гэдгээрээ онцлог байлаа. Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Энэ жил бол Монголын төрийн түүхэнд онцгой билэг дэмбэрэлтэй жил юм. Түүхт их ойнууд давхацсан энэ сайхан өдөр Монгол Улсын Төрийн тэргүүн зарлиг гаргаж миний бие Эзэн Богд Чингисийн нэрээр нэрлэгдсэн энэхүү өндөр дээд шагналыг хүртэж буйдаа туйлын баяртай байна. Ерөнхийлөгч Танд, төр түмнийхээ төлөө зүтгэл, түмэн олныхоо итгэл хайрыг дааж, сайн сайхан үйлс бүтээж, сайн ажилласан Төрийн тэргүүн байгаарай гэж ерөөе” гэсэн юм.

Д.Дэмбэрэл 2012 онд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойгтохиолдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдины Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээж байв. Ерөнхийлөгч одон гардуулж баяр хүргэхдээ “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа наадмаар олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааныг одонг танд хүртээж байгаадаа баяртай байна” гэсэн байна. Таван удаагийн УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ-ын даргын албыг хашиж байсан түүний амьдрал яахын аргагүй парламентийн түүхэнд чухал байр суурьтай гэж үзжээ.

Д.Содном 2013 онд

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж явсан, Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Думаагийн Содномыг Чингисийн одонгоор шагнасан юм. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан түүний талаар “Д.Содном нь төрийн тулхтай, Монгол Улсын хаа тусгаар тогтнол, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэснээс гадна гуравдагч хөрш, хөрш орнуудтай найрамдалт харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцолсон юм.

Х.Намсрай 2014

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрай уг одонг гардуулсан юм.

Хавтгайн Намсрай бол дэлхийн шинжлэх ухаанд данстай манай улсын цөөхөн эрдэмтдийн нэг. Тэрбээр олон арван Нобелийн шагналтан, олон зуун шилдэг эрдэмтдийг нэгтгэсэн дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн эрдэмтэн юм. Харин тэднээс хамгийн бахархалтай нь дэлхийн шилдэг эрдэмтдийн нээлт, бүтээлийг үнэлэх шинжээчдийн хүндэт эгнээнд Монгол Улсаас зөвхөн академич Хавтгайн Намсрай гуай багтдаг аж. Дэлхийн шинжлэх ухааны шинэ нээлтэд Улаанбаатар хотдоо суугаад дүн тавих, үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй эрдэмтэн байна гэдэг бол яах аргагүй Монгол Улсын бахархал юм. Эгэл бөөмсийн урсгал ямар бүтэцтэй болохыг олж тогтооход дэлхийн судлаачдаас хамгийн их ойрхон очсон эрдэмтэн юм.

Г.Мэнд-Ооёо 2015

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмээр зохиолч, яруу найрагч, малчин ардын хүү Гомбожавын Мэнд-Ооёодхүртээхээр болжээ. Г.Мэнд-Ооёо нь Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1952 онд мэндэлсэн. Тэрээр Улсын Багшийн Дээд Сургуулийг 1978 онд төгсөж, СУИС-д 1996 онд магистрын зэрэг хамгаалжээ. Мөн Дэлхийн Урлаг Соёлын Академиас (АНУ) Утга зохиолын доктор цолыг 2002 онд хүртсэн байна.

Г.Мэнд-Ооёо 1970 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, дунд сургуульд багш, Монголын радиогийн сурвалжлагч, уран зохиолын редактор, Монгол телевизийн ерөнхий редактор, Монголын Соёлын Сангийн гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч болон ерөнхийлөгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Соёл, урлагийн газрын дарга зэрэг албыг хашиж байсан. Одоо Монголын Соёл, яруу найргийн Академийн Ерөнхийлөгчөөр ажиллаж, Дэлхийн Урлаг соёлын Академийн байнгын гишүүн, Дэлхийн Яруу найрагчдын их хурлын дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байна.

2009 онд Унгарын Будапешт хотноо явагдсан дэлхийн яруу найргийн наадамд оролцож хамгийн дээд шагнал болох ПОЭТ ЛАУРЕАТЕ /Poet Laureate/ цол хүртэж, Алтан титмийн эзэн болж байсан. Мөн 2014 онд болсон Дэлхийн Яруу найргийн их наадмаас Тэргүүн шагналыг хүртсэн байжээ.

Т.Буянаа

Доргио.мн

Оюутны 70 мянган төгрөгийг ирэх сард олгоно

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хүрээнд оюутнуудад үндэсний болон

урамшууллын тэтгэлэг олгодог.

Энэ жилийн хувьд “Оюутны үндэсний тэтгэлгийн бүртгэл есдүгээр сараас эхлэн үргэлжилж байгаа бөгөөд арванхоёрдугаар сард улирлаар нь олгох юм байна.

Монгол бахархалын өдөрт: Чингис хаан-Тэмүжин мэндэлсэн нь

–Монголын нууц товчооны 59 дүгээр зүйлд “Тэр цагт Есүхэй баатар татаарын Тэмүжин-үгэ, Хори-буха зэргийн татаар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өэлүн үжин Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гартаа шагайн чинээ нөж атган төржээ. Татаарын Тэмүжин-үгээг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгчээ” гэжээ.

Чингис хааны төрсөн тухайд Монголын нууц товчоонд (Цаашид “МНТ” гэнэ) дээрхээс өөр мэдээ байхгүй. Түүнийг дэлгэрүүлэн бусад сурвалж бичигт тэмдэглэснийг харгуулан тайлбарлавал:

Нэг. Төрсөн газрын тухайд

Энд дурдагдаж буй Дэлүүн болдог гэдгийн “Болдог” гэдэг нь “Дов, толгод, довцог, гүвээ” гэсэн үг. Дэлүүн болдог хаа буй талаар олон домог, таамаг байдгаас ихэнх судлаач одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт буй гэдэг дээр санал нэгдсэн байна.

Тухайлбал, Ононы баруун гараас зүүн хойш чигтэй, гол РУУ түрж тогтсон Дэлүү мэт хэлбэртэй том хошуу. Умард уртрагийн 49° 03’ 143’, зүүн өргөргийн 111 ° 38’ 546’ хэмийн солбицолд, далайн түвшнээс дээш 982, 8 метрийн өндөрт оршино. Энэ газар нь Чингис хаан ба түүний өвөг дээдэс, үр хойчсын уугуул үндсэн нутаг юм. Тиймээс энэ бол Тэмүжиний мэндэлсэн Дэлүүн болдог хэмээх газар мөн гэжээ.

Гэхдээ зарим судлаач Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт Хурх голын савд буй Ламын ухааг Дэлүүн болдог нэртэй байсан гэдэг.

Бас Оросын судлаачид Чита мужийн нутагт Онон голын доод урсгалд “Делун болдак” гэдэг газар бий гэдэг. Гэхдээ одоогоор үнэмшилтэй баримт нотолгоо байхгүй байгаа юм.

Хоёр. Тэмүжин хэмээх нэр өгсөн тухайд

Тэр цагт улс, аймаг бүр хүүхдэд нэр өгөх өвөрмөц ёс заншилтай байсан ба жишээ нь Түрэгийн зарим аймаг гэхэд хүүхэд төрөх үед гаднаас хамгийн түрүүнд орж ирж таарсан хүний нэрийг өгдөг байсан гэдэг. МНТ-нд өгүүлснийг үзвэл тэр цагт боржигинууд байлдаанд дийлдсэн дайсныхаа баатар эрс, тэргүүлэгч ноёдын алдар нэр, цол хэргэмийг хураан авч ноёд, баатадын зэргээс хасч буулгаад, сая төрсөн хүүхэддээ шилжүүлэн өгдөг нэгэн заншилтай байж.

Хүүхдэд нэр хайрладаг өөр дэг ёс ч бас байсан нь эргэлзээгүй. Тиймээс Есүхэй баатар татаарын цэргийн тэрхүү нэрт ноёны “Тэмүжин” хэмээх өргөмжит нэрийг хураан авч хүүдээ өгсөн нь тэр байжээ.

Түүнээс гадна “гартаа шагайн чинээ нөж атган төрсөн” нь тэр үеийн монголчуудын бэлгэдлээр аугаа их баатар төрж буйн шинж тэмдэг байв.

Гурав. Төрсөн он цагийн тухайд

МНТ-нд Тэмүжиний төрсөн он цагийг үл дурджээ. Гэвч судлаачид бусад сурвалж бичгийн мэдээг үндэслэн төрсөн өдрийг нь тогтоосон байна. Харин саяхныг болтол нэгэн хэсэг их хааны төрсөн оныг судлаачид 1154,1155, 1161, 1162, 1167 гэж таван өөрөөр ярьж бичиж, тэмдэглэж байв.

Төрсөн сар, өдрийг нь ч мөн нанхиад, түвд тооллын аргаар бодож аргын “4 дүгээр сарын 16”, “5 дугаар сарын 3”, “5 дугаар сарын 31” гэх мэтээр тодорхойлж ирсэн билээ.

Гэтэл тэр үед монголчууд хүний төрсөн өдрийг эхээс мэндэлсэн өдрөөр нь бус, харин эхийн хэвлийтэй холбож байсан хэлхээс холбоо тасарч, эхээс хамаарахгүйгээр бүрэн бие даасан хүн болсон гэдэг утгаар хүй нь цөглөсөн өдрийг онцгойлон тэмдэглэдэг ёс заншилтай байжээ. Тиймээс монголчууд Их эзэн Чингис хааныхаа хүй цөглөсөн өдөр буюу төрсний баярыг найман зууны турш жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 3-нд тэмдэглэсээр ирсэн уламжлалтай.

Тухайлбал, Хубилай сэцэн хаан өвөг эцэг Чингис хааныхаа хөөнцөг (хүй) цөглийдсөн өдрийг тохиолдуулан жил бүр торийн их тайлга тахилга хийж байх зарлиг тунхаглаж, тэрхүү ёслолыг хариуцах хүмүүсийг тусгайлан томилж дархалсан түүхтэй.

“Тасман тайлга” гэж нэрийддэг тэрхүү тайлгыг одоог хүртэл Ордос дахь Чингис хааны онгоны дархадууд хариуцан гүйцэтгэдэг. Чингис хааныг төрсөн даруйд дулаан өлгий хийж онгон ямааны арьсан тасмаар (нарийн сураар) боож мялаасныг дурсгаж тийн “Тасман тайлга” гэж нэрлэсэн гэдэг.

Ер нь Чингис хааныг “Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн” гэж олон сурвалжид тэмдэглэсэн байна. Тиймээс 2012 онд Монгол Улсын Ерөнхийлегч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж “Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжпэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй!

…Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай! хэмээн тогтоожээ.

Доктор, профессор Жамбын Базарсүрэн