Өнөөдөр их хотын ойд зориулсан хямдрал 10-70 хувь болно

saleihhotНийслэлийн 376 жилийн ойг угтан “Их хотын хямдралтай худалдаа”-г Чингисийн талбайд зохион байгуулна. Энэ худалдаанд 100 гаруй аж ахуйн нэгж оролцох бөгөөд үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, худалдаа, үйлчилгээний газрууд хамтран нийслэлийн иргэддээ талархал илэрхийлж, шинэ бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ бэлэг барих юм. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанд аж ахуйн нэгжүүд хямдралтай худалдаа гаргахаас гадна 5-10 нэрийн бараа бүтээгдэхүүндээ эрхийн бичгийн хонжвор гаргаж нийслэлийн өдрийн азтанг тодруулж, иргэдээ урамшуулах аж. Үзэсгэлэнд оролцож буй байгууллагууд 10-70 хувийн хямдралтай худалдаа хийх юм байна.

Мөн “НВЦ” компани 200-240 төгрөгөөр өндөг зарж, 8000-10000 өндгийг шарж 10000 иргэнийг хамруулсан амталгаат худалдаа зохион байгуулна. Бусад компаниуд ч өөрсдийн нэрийн бэлгээ бэлдэж, азтан тодруулах арга хэмжээнд оролцохоор мэдэгдээд байна.

Шантааж

527-1446085514527-14140306161sg2dfsdУлс орноороо бид шантаажид амьдарч байгаа ч юм шиг. Ирэх онд шүүх, прокурор, АТГ зэрэгзарим байгууллагын төсвийгбууруулахаар тусгасан нь “хэрүүлийн алим” болоод байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Засаглалын тэнцвэртэй байдал алдагдана. Шүүгчийн эдийн засгийн хараат бус байдал алга болох нь. Сүүлийн хоёр жилд цалин нэмэгдсэнтэй холбоотой шүүгчид олон төрлийн зээл авсан.

2015 оны аравдугаар сарын байдлаар нийт шүүгчдийн 98.5 хувь нь арилжааны банкуудад 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй. Манай шүүгч нар хараат бус шүүгч биш арилжааны банкуудаас шууд хамааралтай, өр зээлд баригдсан хүмүүс гарч ирэх аюул харагдаад байна. Шүүгчийн хариуцлага сулрах магадлалтай. Сая цалин нэмэгдсэнтэй холбоотойгоор шүүгчдийн эдийн засаг сайжирсан гэдгээс илүү шүүгчийн хариуцлага дээшилсэн.” гэж мэдэгдэв.

Цалин нэмбэл хариуцлага дээшилдэг, хэрэв нэмэхгүй бол хариуцлага суларна ч гэх шиг. Цалин нэмэх бүрт тэдний хэрэглээ улам өснө. Шүүгчдийн цалин нэмэгдэх бүрт зээл нь нэмэгдсэн гэдгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өөрөө хэлсэн.

Дахиад нэмбэл ахиад л шүүгчдийн зээл нэмэгдэнэ. Хязгааргүй шунал, хязгааргүй хэрэглээ хүмүүн төрөлтхний нэг сул тал. Түүнийг өнгө, мөнгөөр бус үүрэг, хариуцлага, хуулиар л хязгаарладаг. Түүнээс бус цалинг нь нэмж хариуцлага дээшлүүлж, зээлийг нь хумина гэж үгүй.

Хүн бүр зовлон, жаргалтай. Харин тэр дундаас шүүгч нар л хамгийн их зовлон, зүдгүүрийг үүрдэг гэж ухуулах хэрэггүй. Хоногийн 24 цагт амрах завгүй 48 цаг ажиллаж, эрдэнэт хүний амь аврах хагалгаа хийж буй эмч, халуунд халж, хүйтэнд хөрч эх орныхоо хил дээр ар гэрээ ч мартан харуулын үүрэг гүйцэтгэж буй хилчид, түмний хүүхдийг сургах гэж өдөр шөнөгүй ажиллаж буй багш нарт талархал илэрхийлье.

Тэд цалингаа нэмэхгүй бол ажпын хариуцлагаа сулруулна, бусдаас хараат, мөнгөтэйд нь үйлчилж мөнгөгүйд нь үйлчлэхгүй, хуулийг шударга бус хэрэгжүүлнэ гэж хэлээгүй. Харин шүүгч нар цалин нэмэхгүй бол шүүх байгууллага шударга бус ажиллана, засаглалын тэнцвэртэй байдал алдагдана хэмээн шантааж хийж байна. Аймшигтай юм. Мөнгө өгвөл шударга, өгөхгүй бол шударга бус ажиллана. Шантааж гэхээс үүнийг өөрөөр нэрлэх боломж байна гэж үү.

Д.Лхагва-Очир

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Н.ЦЭВЭГНЯМ БОДЛОО ГҮЙЦЭЭЖЭЭ

Мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнээс зодог тайлаад удаагүй байгаа Кёкүтэнхо Цэвэгням Налайх дүүргийн унаган хүү. ТиймээсНалайхын эмнэлэгт Niprk Surdial 55 plus  маркийн диализын 5 аппаратыг хүлээлгэн өгсөн байна. Эрүүл мэндийн салбарт хамгийн хүрэлцээ муутай, эрэлттэй байгаа энэхүү аппаратын хандив тусламж нь цагаа олсон ажил байлаа гэдгийг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн хэлж байна.

Өнөөдрийн байдлаар бөөрний дутагдалд орсон иргэн диализын аппаратанд орохын тулд I эмнэлэг рүү явдаг. Ингэж явж чадахгүй төлбөрөө төлж чадахгүйн улмаас амиа алдаж байгаа хүн ч байгааг үгүйсгэхгүй гэнэ. Одоо Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн 5 аппартандаа тулгуурлан цус шүүх тасгийг ирэх сард нээн ажиллуулахаар ажиллаж байгаа юм.

Сүмоч Н.Цэвэгнямын хувьд 2009 онд аавыгаа бөөрний дутагдал гэх аюулт өвчнөөр алдсан юм. Энэ цагаас Налайх дүүрэгт диализын аппарат авч өгч олон хүний амийг аварна гэж боджээ. Энэхүү бодлоо ийнхүү гүйцэлдүүлсэн байна.

Б.Санчир

Улс төрийн тогтолцооны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга бол зөвшилцөл юм

Эрхэм хүндэт Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

1992 оны шинэ Үндсэн хууль батлагдан үйлчилснээс хойш 23 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын нийгэм, улс төрд болсон үйл явдлуудын эерэг сөрөг нөлөө, түүнээс авах сургамжууд биднийг улс төрийн систем, төрийн тогтолцооныхоо мөн чанар, тулгамдаж буй асуудлуудын талаар эргэцүүлэн тунгааж, судлан шинжлэх, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч байна. Иймд энэ асуудлаар тусгайлан илтгэл бэлдэж өөрийн санал, дүгнэлтийг хэлэх боломжийг олгосон форумыг зохион байгуулагчдад талархаж байгаагаа илэрхийлье.

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦООНЫ ТУЛГАМДСАН АСУУДАЛ

            1990 онд бид нийгмийн бүх хүрээг хамарсан өөрчлөлт, шинэчлэлийг нэгэн зэрэг хийсэн. Энэхүү өөрчлөлтийн тэргүүлэх чиглэл нь улс төрийн тогтолцооны шинэчлэл байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 1990 онд Монголд олон намын систем бүрэлдэн бий болж, ард түмэн ардчилсан чөлөөт сонгуулиар төрөө байгуулах эрхийг олж авсанаар энэ үйл явц эхэлсэн. 1992 онд батлагдсан Үндсэн хууль үүнийг улам баталгаажуулсан юм. Монгол улсын гавьяат хуульч Б.Чимид “Шинэ үндсэн хууль нь Монгол улсын оршин хөгжихүйн шинэ эриний тулгуур үндсийг бататгасан, мөн чанарын хувьд өмнөхөөс эрс өөр, ардчилсан хэв маягийн баримт бичиг мөн….төр нийгмийн байгууллын өнөө, ирээдүйн үндэс тулгуурыг бэхжүүлсэн утгаар нь үндсэн хуулийн үр өгөөжийг өгүүлэвч баршгүй билээ” хэмээн шинэ үндсэн хуулийн ач холбогдолыг үнэлсэн байдаг. Тиймээс ч бид үндсэн хуулиараа улс төрийн тогтолцооны ардчилсан хэв загварыг бий болгож дэлхий дахины ардчилсан хөгжлийн жишиг хандлага руу тэмүүлж байгаа билээ. Ийнхүү үндсэн хуулиар тогтсоон улс төр, төрийн тогтолцооны шинэ хэлбэрийг хөгжүүлэх амаргүй сорилтуудыг даван туулах явц өнөө хэр үргэлжилж байна. Онож алдахын аль алиныг хослуулж ирлээ.

Үндсэн хуулийг хэрэгжүүлэх явцад өнөөгийн улс төр хийгээд төрийн тогтолцооны механизмд зарим согог илэрч, энэ нь цаашид төрийн үйл ажиллагааг гажуудуулах хэмжээнд хүргэж буй тухай, түүнийг засаж залруулах зайлшгүй шаардлага байгаа талаар эрдэмтэн судлаачид судлан дүгнэж, улс төрчид, улс төрийн намууд ярьж бичих болсноор нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ хандлага нийгэм, улс төрийн сэтгэлгээ, ухамсарт улам бүр хүлээн зөвшөөрөгдөх шинжтэй боллоо. Үнэхээр манай улс төрийн тогтолцоо гажуудчихаад асуудал үүсээд байна уу? эсвэл түүнийг зориудаад “гажуудсан” болгож хандаад байна уу? Тийм зорилго аль нэг улс төрийн хүчин, нийгмийн тодорхой бүлэгт байна уу? Эсвэл үгүй юу? гэдэгт хариулт өгөх ёстой. Мэдээж үүнийг нэг илтгэлээр бүрэн дүүрэн гаргаж, шийдэх арга замуудыг тодорхойлох боломж хомс юм. Тийм учраас судлаачийн хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулж Та бүхэнтэй санал бодлоо солилцохоор энэхүү илтгэлийг бэлдлээ.

            Институциональ талаасаа авч үзвэл бид улс төрийн тогтолцооны ардчилсан хэв шинж (хэлбэр)-ийг бүрдүүлэх үйл явц үндсэн хуулийн эрх зүйн системийн хүрээнд чамгүй сайн явагдсан гэж үзэх үндэс бий. Өөрөөр хэлбэл улс төрийн ардчилсан тогтолцооны “бодит байдал” харагдах талаасаа нийгэм-улс төрийн амьдралын тодорхой хэв маяг болсон гэсэн үг. Үүнийг тодорхойлвол,

  • Төрийн ардчилсан байгуулал (иргэд төрөө байгуулах эрхтэй болсон, төрийн эрх мэдэл хуваарилах онол хэрэгжих хөрс бүрдсэн)
  • Олон намын систем
  • Сонгуульт ардчилал
  • Иргэдийн эвлэлдэн нэгдэх, оролцоогоо хангах бүх эрх
  • Өмчийн олон хэлбэр бүхий чөлөөт эдийн засгийн тогтолцоо
  • Олон ургаль үзэл, санал бодол, хэвлэлийн эрх, эрх чөлөө
  • Хүний эрхийг хангах, хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн гэх мэт. Тогтолцоо талаасаа энэ бүгд бидний амьдралд бодитой бий болжээ. Харин бодитой байгаа тогтолцоогоо цаашид бэхжүүлэх, боловсронгуй болгоход бид юу хийж байна вэ? Юу хийж чадах вэ? гэдэг л хамгийн их анхаарал татсан асуудал юм. Чухамхүү үүн дээр л цаашид анхаарах учиртай. Ардчилал хүний сайнд найдахаасаа илүү тогтолцооны давуу талд тулгуурлан хөгждөг. Тийм учраас юуны урьд тогтолцоогоо, тэр дундаа улс төрийн тогтолцоогоо зөв бүрдүүлж бэхжүүлэх нь нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэж хөгжилд хөтлөх хөтөч болно. Ардчиллын бэхжилт, чанарыг судалж буй олон улсын хүрээлэн, төвүүдийн хийж буй судалгаанаас харахад ардчиллын бэхжилтэд эерэг болон сөргөөр нөлөө үзүүлж буй чухал хүчин зүйлсийн нэгэнд улс төрийн тогтолцоог оруулсан байна. Улс төрийн тогтолцооны төлөвшил сул, бэхжээгүй улс оронд ардчилал хөгжих боломжгүй, харин зөв бүрэлдэж, хэвшсэн орнуудад ардчилал бэхжин чанаржих зүй тогтолтойг судлаачид нотолсон байна.

Ази дахь ардчиллын шилжилт, бэхжилт, чанарыг судлан дүгнэсэн Азийн барометр судалгааны эмхэтгэлд судлаач Роүз, Линц нар аливаа орны (тухайлан судалгаанд хамрагдсан 7 орон буй. Тэдгээрийн нэг нь Монгол) улс төрийн тогтолцоог компьютерийн техник хангамж, программ хангамжтай зүйрлэсэн. Компьютер техник хангамж, программ хангамжийн бүрдэл бий болсон нөхцөлд ажилладаг. Тэрээр улс төрийн тогтолцоог компьютерийн техник хангамжтай, улс төрийн сайн  бодлого, хөтөлбөр, хууль дүрмийг программ хангамжтай зүйрлүүлж жишсэн. Монголын хувьд компьютерээр бол техник хангамж буюу улс төрийн тогтолцоо нь тодорхой түвшинд бүрдэж бий болжээ. Харин тэрхүү тогтолцоог ажиллуулж, хөгжүүлдэг бодлого буюу компьютерээр бол программ хангамж нь маш сул байна гэсэн үнэлгээг өгсөн байна. Өөрөөр хэлбэл манай улс төрийн тогтолцооны институциональ шинж нь бүрэлдэж чадсан хэдий ч түүнийг функциональ чиг үүрэгтэй нь оновчтой уялдуулах ажлууд сайн хийгдээгүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Миний хувьд ч ийм дүгнэлттэй санал нэг байгаа юм.

Өнөөдөр Монголын улс төрийн тогтолцооны функциональ шинж алдагдсаны сөрөг үр дагавар олон шинж хандлагаар илрэх болсон бөгөөд үүнд дараах обьектив болон субьектив хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж үзэж байна.

Обьектив талаасаа,

  • ардчилсан улс төрийн тогтолцооны уламжлал бага байсан (монголын уламжлал, онцлогоос урган гарсан шинэ мэдлэг, онол бүтээж ардчиллын нийтлэг үнэт зүйлтэй уялдуулах замаар бүрэлдүүлэх, одоо ч шаардлага их бий.)
  • нийгмийн бүх хүрээг хамарсан шилжилтийг нэгэн зэрэг хийсэн нь олон хүндрэл бэрхшээлүүдийг бодит амьдралд бий болгосон
  • чөлөөт зах зээл нь материаллаг байдлыг хэт шүтэх үзэл, хандлага руу хөтөлсөн
  • гадаад орчны (хоёр хөрш) нөлөө зэрэг байгаа бол

Субьектив талаасаа,

  • бүх зүйлийг шинээр эхлэх, шинэ мэдлэг олж авах, суралцах шаардлага тулгарсан
  • нийгмийн сэтгэлгээг хэт задалж нийтээрээ хөгжлийг баримжаалах концепцгүй болсон
  • улс төрийн намуудын бодлого, үзэл суртлын саармагжилт явагдсан
  • хувийн ашиг сонирхол улс төрийг хөтлөх хандлагтай болсон
  • хуулиас хэтийдсэн улс төржилт асуудлыг шийдэх арга механизм болж хувирсан зэргийг дурьдаж болно.

            Аливаа тогтолцоо, систем тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэж бий болдог. 1990 онд өнөөгийн улс төрийн тогтолцооны үндсийг тавихдаа улс төрийн тогтолцооны төвлөрсөн илэрхийлэл болсон төрийн тогтолцооны эрх мэдэл хуваарилалтын зарчмыг алдагдуулсан нь өнөөдөр бүх асуудлын гол зангилаа болж байна. Эрх мэдэл хуваарилах сонгодог зарчмаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн төрийн гурван салаа мөчрийн эрх мэдэл нь энэ тэнцүү, харилцан бие биеэсээ урган гарсан цогц байхын зэрэгцээ хоорондоо хянал-тэнцэлтэйгэээр тус тусынхаа чиг үүргийг хэрэгжүүлдэг. Төрийн эрх мэдлийг хуваарилах онолыг үндэслэгчид үзэхдээ төрийн эрх мэдлүүд зөвхөн үйл ажиллагаа ч биш тэдгээр нь бүр анхнаасаа үүсэж бий болох, бүрэлдэн тогтох үеэсээ л бие даасан байдалтай байх ёстой гэсэн зарчмыг тунхагласан байдаг. Өөрөөр хэлбэл төрд буй “нэг цул” эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх чиг үүрэгт хуваарилж тус бүрийнх нь хараат бус бие даасан, харилцан нэг нэгийгээ нөхцөлдүүлж, хянал тэнцэлтэй байх суурь зарчмуудыг л үндсэн хуулиар баталгаажуулсан байх учиртай билээ. Гэтэл манайд энэ зарчмыг гажуудуулсан нь даамжирсаар төрийн механизмыг гацаах  хэмжээнд хүргээд байгаа билээ. Төрийн механизмын гацаа, түүнээс үүдсэн тогтолцооны гажуудал нь улс төрийн тогтолцоондоо шууд нөлөө үзүүлж системийг бүхэлд нь хямрахад хүргэж байгаа юм. Үүний нэг илрэл нь хууль тогтоох чиг үүрэг өөрт байгаа давуу эрх мэдлээ ашиглан гүйцэтгэх эрх мэдлийг эрхшээлдээ оруулах байдал сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон. Энэ талаар судлаач О.Машбат “Эрх мэдлийг хуваарилсан байх гол үндэс бол эрх мэдлийн хооронд хянал-тэнцлийн баттай хөшүүрэг байх явдал юм. Ийм хөшүүрэг байхгүй бол парламент улс төрийн давуу байдлаа ашиглан засгийн газрыг эрхшээлдээ оруулах боломжтой” гэж дүгнэсэн байна.

            Ийнхүү төрийн эрх мэдэл хуваарилах зарчим Монголд алдагдсан шалтгаан нь Үндсэн хуульд бус харин улс төрчид, шийдвэр гаргагчдын буруутай үйл ажиллагаа, бодлогод бий хэмээн үзэх судлаачид байна. “Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоёр бараг нийлсэн. Шалтгаан нь улс төрчид санаачилгаараа үндсэн хуулийг өөрчилж, нам, төр хоёр хутгалдсан” гэж профессор Б.Чимид үзсэн бол доктор Н.Лүндэндорж “өдгөө монгол улсад төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилан хэрэгжүүлэх бус, харин төрийн эрх барих дээд байгууллага төрийн дээд эрхээ дангаараа эдэлж байна. Тэр байгууллага үндсэн уугуул чиг үүргээ (төлөөлөх, хууль тогтоох) бараг хэрэгжүүлэхгүй нөгөө дээд эрхээ л хэрэгжүүлж байна” гэж тус тус дүгнэжээ.

            Төрийн тогтолцооны функциональ чиг үүрэгт гарч буй энэхүү гажуудал нь парламентад суудалтай улс төрийн намын “тоглоомын дүрэм”-ийг өөрчилж,  үндсэн хууль болон бусад хуулиас давсан улс төржилтийг гааруулж улс төрийн тогтолцоогоо эвдэх, хямруулах зам руу хөтөлж байна. Гавьяат хуульч Б.Чимид энэ тухай “Монголчууд ардчиллыг сонгосон нь буруу биш, харин түүний уг чанар болсон ардчилсан улс төрийн тогтолцоог зөв төлөвшүүлж, механизмыг зөв ашиглаж чадахгүй, жишээлбэл намууд шиг гуйвуулж, далимдуулагчид ардчилсан ёсыг хувьдаа шунхайран ашиглаад байгааг ойлгох хэрэгтэй. Бид сахилгатай зохион байгуулалт, зохион байгуулалттай ардчиллыг л дэмжинэ” гэсэн нь бид бурууг тогтолцоонд өгөхөөс өмнө өөрсдийн үйл ажиллагаанаас олж засаж залруулах ёстойг анхааруулсан хэрэг юм.

Нэгэнт бодит байдал иймийн учир УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар болон парламентад суудалтай болон суудалгүй намуудын хүрээнд зөвшилцлийн механизмыг бий болгох замаар үүссэн гажуудлыг засаж залруулах гарцыг хамтаараа эрэлхийлэх явдал юу юунаас чухал байна.

ГУРАВ. АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА МЕХАНИЗМ БОЛ

УЛС ТӨРИЙН ЗӨВШИЛЦӨЛ МӨН.

Нийгэм бол олон ашиг сонирхолын нэгдлээс бүрдэж байдаг. Сонирхлын давхцал байхгүй нөхцөлд төр болон зохион байгуулалттай сонирхлын бүлэг нийтлэг шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлэх нь улс төрийн зөвшилцөл хийх шаардлагыг зайлшгүй бий болгодог. Зөвшилцөл байхгүй нөхцөлд нэг бол шийдвэр гаргахгүй, эсвэл ямар нэг хэмжээний хүчирхийллийн арга хэрэгслийг хэрэглэх нь зайлшгүй болно. Тиймээс нийгэм улс төрийн амьдралын тогтвортой байдлыг хангахад зөвшилцөл чухал ач холбогдолтой. Монголд улс төрийн тогтолцоог төлөвшүүлэх үүний тулд төрийн тогтолцооны тулгуур асуудлууд (төрийн эрх мэдэл хуваарилах суурь зарчмыг тогтоох)-аа оновчтой шийдвэрлэх, улс төрийн зөвшилцөлийн механизмыг бий болгож, бэхжүүлэх шаардлага улс төрийн амьдралаас урган гарч байгааг дээр өгүүлсэн. Улс төрийн зөвшилцлийг доорх чиглэлүүдээр өрнүүлэх нь чухал ач холбогдолтой. Үүнд,

  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар төрийн тогтолцоогоо эрх мэдэл хуваарилах онол, зарчмыг дагуу боловсронгуй болгох
  • Улс төрийн намын институтжилтийг хангахад үйлчлэх эрх зүйн орчныг бий болгох
  • Сонгуулийн системийн оновчтой хувилбар сонгож, төлөвшүүлэх
  • Төрийн албаны тогтвортой байдал, улс төрөөс ангид байх үндсийг тогтоох
  • Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон төслүүдийг урагшлуулах
  • Эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах зэрэгт эн тэргүүнд анхаарвал зохино.

Яагаад улс төрийн зөвшилцөл чухал вэ? Өнөөдөр нийгмийн бүлгүүд, улс төрийн намууд, тэр атугай төрийн эрх барьж буй болон парламентад суудалтай намуудын хүрээнд, төрийн өндөрлөгүүдийн хооронд үндэсний шинж, агуулгатай аливаа асуудлыг зөвшлийн аргаар, зөвшилцөлийн зарчмаар шийддэг ур ухаан дутагдаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, намын эрх зүйн шинэтгэл, сонгуулийн реформ, төрийн албаны шинэтгэлийн хийгдэхгүй байгаа нь ингэж дүгнэхээс өөр аргагүйд хүрч байна. Таван толгойн төсөл ч урагш хөдөлсөнгүй. Сонгуулийн хууль, намын хууль, үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал зэрэгт намууд өөр өөр байр суурьтай байгаа нь үүний илэрхий жишээ юм. Энэ бүх асуудлыг шийдэхэд улс төрийн намуудын эрүүл саруул ойлголцол, зөвшилцөл хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Нийгэм, улс төрийн тулгамдсан тулгуур асуудлуудаа зөвшилцөлийн зарчмаар шийдэж чадаагүйгээс үүдсэн сөрөг үр дагаврыг нийгэм нийтээрээ л амсах болно. Улсаараа л хохирно. Харин хожил, хонжоо хүлээсэн нийгмийн цөөнх байхыг үгүйсгэхгүй.  Иймд төрд, улс төрийн намуудад ойлголцол, зөвшилцөлийн эрүүл саруул соёл төлөвших нь юу юунаас чухал байна.

Улс төрийн зөвшилцлийг эрхэмлэн хамтдаа хөгжицгөөе.

Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа.

Н.Алтанхуягийн төслийг гацууртаар сольжээ

10-29-1_700x700М.ЦЭЦЭГ

УИХ хэлэлцэх асуудлынхаа дарааллыг долоо хоног бүрээр гаргадаг. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гариг бүр хуралдаж дараа долоо хоногт хэлэлцэх асуудлаа төлөвлөж, дарааллыг баталдаг юм. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан төслүүд багтсан байв. Тодруулбал, чуулганы өнөөдрийн  хуралдаанаар хэлэлцэх асуудлын хоёрдугаарт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд байв. Гэтэл шинэчилсэн хуваарь гаргаж дээрх төслийг хасчээ. Оронд нь Засгийн газраас өргөн бариад удаагүй байгаа Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр оруулж, Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ. Хоёр төслийг хооронд нь сольсон нь санамсаргүй зүйл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой гэсэн хардлага байна.

УИХ-ын нэгдсэн чуулганд хууль санаачлагч индэр дээрээс илтгэл тавьдаг дэгтэй. Хэрэв Н.Алтанхуягийг индэр дээр гаргавал түүнийг Ерөнхий сайдаас огцруулснаас хойш яг нэг жилийн дараа УИХ-ын индэр дээрээс үг хэлэх боломж олдож байгаа гэнэ. Тэр индэрт гарвал юу ч ярьж магадгүй гэсэн болгоомжлол бий ч гэх. Яагаад гэвэл өнгөрсөн зургадугаар сард нэгдсэн чуулганд Гацууртын ордыг оруулахад Н.Алтанхуяг нарын гишүүд эсэргүүцэн төслийг буцааж байсан билээ.

Н.Алтанхуягийн гэх тодотголтой төсөл өнгөрсөн долоо хоногт мөн л хэлэлцэх асуудлын дарааллын нэгдүгээрт байсныг зургадугаарт болгож хойшлуулсан юм билээ. Энэ бүгдийн цаана Ардчилсан нам доторх бүлэг фракцуудын тэмцэл байгааг тус намынхан ч ярьцгаадаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлхийнх “бөгс” -өөрөө, Монголынх “хөх” -өөрөө

“Х-Түц”  продакшны залуу жүжигчин А.Туяа хамтлагийнхаа хамгийн царайлаг, нуруулагт тооцогддог Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг билээ. Түүний европжуу дүр төрх нь  бусдаас содон харагдуулдаг бөгөөд магадгүй энэ  нь  жүжигчин болоход нь нөлөөлсөн биз ээ.  Түүний хөхийг хиймэл гэдэг. Гэхдээ тэрбээр үүнийгээ үгүйсгэдэг бөгөөд “Эцэг, эхээс сайхан заяасан бие цогцсондоо мэс хүргэхгүй. Өөрийнхөө бие галбир, царай зүсэндээ сэтгэл хангалуун байдаг” гэсэн юм.

Өөрийн фэйсбүүк хуудсандаа том хөхөө харамгүй “гайхуулсан” олон зургуудаа нийтэлж олон залуусын сэтгэлийг хөдөлгөдөг гэдэг. Тэгвэл зарим хүмүүс түүнийг Монголын Ким кардашьян хэмээн нэрийддэг гэнэ. Учир нь тэд бусдаас илүү зүйлээрээ бахархдаг төдийгүй түүгээрээ олны анхаарлыг татдаг нь адил бололтой. Тэдний хувьд нэг ялгаа нь Дэлхийнх “бөгс”-өөрөө, Монголынх “хөх”-өөрөө гэдэгт л байгаа юм.

Жүжигчин бүсгүй саяхан нэгэн шинэ киногоо нээгээд удаагүй байгаа ч ирэх сарын 06-нд нээлтээ хийх “Том Толгойтын Романс” нэртэй инээдмийн кинонд дүр бүтээж байгаа гэнэ. Эцэг эхээс сайхан төрсөн авъяаслаг бүсгүйдээ амжилт хүсье. Дэлхийн хэмжээний “од” болон гялалзаж бусдаас илүү тэр нандин зүйлээ “бултуулж” бүү далдлаарай…

Л.МИШЭЭЛ

PHOTONEWS.MN

Төрийн албан хаагч ч хүн шүү дээ

60081578d66c32abff272b118c48b541original3000 хүнийг цомхотгож, 2900 хүний цалинг танасан, сонгуулийн жилийн төсөв энэ намрын чуулганы анхаарлын төвд байна. Хэдийгээр 2016 оны төсөв эцэслэн батлагдаагүй ч болж байгаа процесст УИХ дахь бие даагчийн төлөөлөл хэрхэн дүгнэлт хийж байгааг тодруулж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Улс орны анхаарлын төвд улсын төсвийн асуудал яригдаж байна. Бие даагчдын зөвлөл даваа гаригт мэдээлэл хийхдээ ч төсвийн асуудлыг энэ долоо хоногт анхааралдаа авна гэж мэдэгдсэн. Төсвийн тодотголд хэмнэж болох зардлаа танаж чадсан уу?

-УИХ болон шийдвэр гаргах түвшинд төсвийн хэт тэлэлтийг хүлээн зөвшөөрч бууруулах хандлага гарч буй нь сайн зүйл. Тодруулбал, зардлын бүтцийг оновчтой, хэмнэлттэй болгохыг оролдож байгаа нь зөв юм. Харин хир оновчтой сонголт хийж танав гэвэл бас ярих зүйл бий. Жишээлбэл, хямралтай үед хавтгайруулж цалин бууруулах тухай ярих бус хэрэггүй яамдаа оны эхнээс татан буулгаж төсөв хэмнэх тухай ярьсан бол иргэд зөвөөр ойлгоно, нийгэм дэмжиж хүлээж авна. Засгийн газар төрийн албан хаагчдын цалингаа бууруулж 2.5 тэрбум төгрөг хэмнээд Оюутолгойн зөвлөх гадны хоёр хүнд 2.5 тэрбум төгрөгийг нь өгнө гэхээр яаж дэмжих юм бэ?

Яг одоо зардал танаж чадсан эсэх талаар ярих боломжгүй юм. Төсвийн хэлэлцүүлэг дуусаагүй байна. Бие даагчдын зүгээс 80 орчим тэрбум төгрөгийн танаж болох зардлын саналаа гаргаж өгөөд, цалин бууруулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн.

-Сонгуулийн төсөв болчих вий гэдэг хардлагыг эдийн засагчид хэлж байна. Төсвийн тодотголыг хархад Орхон аймгийн угтах хаалга, далбаа мандуулах өндөрлөг барих зардал гэх мэт хэмнэж болох зардалыг оруулж ирсэн байх юм. Энэ нь эдийн засагчдын хардлагыг улам нэмэгдүүлж байна?

-Тийм ээ. Хөрөнгө оруулалтын арга хэмжээг харахад зарим ач холбогдолгүй барилга байгууламж, арга хэмжээ их мөнгө зарахаар харагдаж байна билээ. Тиймээс, УИХ-аас томилогдох ажлын хэсэг энэ чиглэлд анхаарах биз дээ.

Зайлшгүй нэмэгдэх зардал гэж бас бий. Тухайлбал, төрөлт нэмэгдэж хүүхдийн тоо өсөөд, шинэ сургууль, цэцэрлэг шаардагдаж, тэнд ажиллах орон тоо нэмэгдэж байгаа нь буруу зүйл биш. Ер нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зардлыг танаж болохгүй. Эргээд том гарз гардаг. 2009 онд эмнэлгийн зардлыг механикаар 10 хувиар хасач, ариун цэврийн бодисоо хэмнэснээс болж хорвоод мэндэлсэн 12 хүүхэд эндсэн гашуун сургамжийг мартаж болохгүй. Тэр хасах санал гаргасан хүмүүст урьдчилж анхааруулаад ч, хохирол гарсаныг дуулгахад ч ойлгоогүй юм. Тиймээс одоо ч ийм зүйл гарч болох магадлалтай. Өндөр соёлтой нийгэмд бол хэвлэлүүд тэдгээр популистуудыг шүүрч авч шуугуулаад л болгож тавьдаг юм билээ. Манай гурав дахь засаглал ийм зүйл дээр өлгийтэй хүүхэд шиг атлаа муу зүйлд сайн гаршиж байна.

-Төрийн захиргааны албан хаагчдыг цомхотгох тухай хэлэлцэж байна. Үүнийг та дэмжиж байгаа юу?

-Үгүй. Төрийн албан хаагч ч гэсэн гэр бүлтэй, зээлтэй, амьдарч л яваа улс. Эдийн засгийн хувьд хараат бус байх хэмжээний цалин хөлс өгч байж авилгад өртөхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг нь улс орнуудын нийтлэг жишиг. Зарим нэг дуусашгүй шуналтай нөхдүүдээр бүгдийг нь төлөөлүүлж ойлгож болохгүй.

-Шүүгчдийн цалинг 30 хувиар бууруулах нь зөв үү?

-Эхнээсээ л өгөх эсэх асуудлаа сайн судалж, ярьж байж шийдэх асуудал л даа. Өгч байснаа буцаагаад болих ч сайн зүйл лав биш. Хуулинд нь хараат бус байх, цалин, нийгмийн асуудлаа өөрсдөө шийдэж байхаар заагаад өгчихсөн юм билээ. Шүүх, прокурорын байгууллагад зарим нэг авлигал, хөрөнгө мөнгө завшсан хэргүүдийг илт алга болгочих зүйл гарах юм. Энэ байдал нь буруу ойлголтыг нийгэмд өгөөд байна шүү дээ. Юу гэж бүгд тийм байх вэ. Цалин, хангамж нь өсөөд ирэхээр төрийнхөө төлөө чин сэтгэлээсээ зүтгэе гэсэн нь олонх л болж таарна. Тэгэж байж л яваандаа цэвэршинэ. “Цалин авдаг юм уу” гэдэг замын цагдаагийн онигоо шиг байдлаар хандаж болохгүй байх аа.

-Цалин, тэтгэврийн хэмжээг бууруулахгүйгээр, төсвийн орлогоо нэмэх ямар гарц байна вэ?

-Тийм боломж бий. Стратегийн ордууд байна. Тухайлбал, Оюутолгой, Тамсагийн нефтийн ордын гэрээгээ харилцан үр ашигтай болгох замаар цалин нэмэх асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Өнгөрсөн жил хямарсан, валютын хомсдолд орлоо гээд л сүржигнээд байсан. Гэтэл экспортын хэмжээ 2013 онд 4269.1 сая ам доллар байсан бол 2014 онд 5774 сая ам доллар болж өссөн байна. Энэ экспортонд ачуулсан баялгийнхаа ердөө 5-24 хувийг л бид буцааж хүртэж. Оюутолгойгоос орж ирэх татвараасаа өр зээлэндээ суутгуулаад борлуулалтын орлогынх нь тавхан хувийг л бид авч үлдсэн байна. 2016 оны нэгдсэн төсөв 6.9 их наяд төгрөг юм. Гэтэл Оюутолгой ирэх онд 3.9 их наяд төгрөг буюу манай төсвийн 56 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалт хийнэ. Харин 2016 онд Оюутолгойгоос орох татвараас өр зээлийн суутгалаа хасаад тооцоход төсвийн орлогын дөнгөж 2.6 хувийг л бүрдүүлэх юм. Ийм байхад бид яаж ч зардлаа хасч, тэвчээд хямралаас гарахгүй. Цалин, тэтгэврээ нэмж бүр ч чадахгүй.

-Төв банкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг дахин хэлэлцэх шаардлагатай гэлээ. Яагаад, харин ч инфляцийг нам төвшинд барьж байгаа гэсэн биз дээ?

-Энэ хүн долларын ханшийг 1300 төгрөгнөөс 2000 хүргэчихээд зөөлөн газардууллаа ухааны юм ярьж, та бид нараар даажигнаад сууж байна. Жишээ нь, нэг ам.долларын үзэг 1300 төгрөг байснаа одоо 1999 төгрөг болж 35 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадварыг 35 хувиар унагасан хэрэг л дээ. Тйимээс ноогдох ялаа үүрч л таарна.

-Тамсагийн ордоос “Өсөн нэмэгдэх роялти”-ийн татварыг авах ёстой. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэнэ гэж байсан. Энэ тооцооллыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Саяхан шинэчлэн баталсан Газрын тосны тухай хуулиар газрын тосноос 5-15 хувийн роялти буюу нөөц ашигласны төлбөр авахаар хуульчилж өгсөн. Тиймээс Тамсагийн ордоос энэ төлбөрөө авах боломжтой.

Т.ДАВААНЯМ

“Vvл баатар”-аа vнэг чонын vлгэр шиг та аахилж, иргэд vvрсээр байх уу

gulgaa1028Баатар цолтой, “Vvл” даргаа цас орсон биш єєрийн эрvvл мэнд болоод эд хєрєнгєє хайрлан гамнахын тулд гэрээсээ хамраа ч цухуйлгалгvй єнжчихмєєр санагдаад байна шvv, сvvлийн vед. Харамсалтай нь тийн єнжлєє гээд тань шиг хурааж цуглуулсан эд хєрєнгє, элбэг дэлбэг байдалгvй учраас иргэд єєр, єєрсдийн ажил, хичээлдээ унаатай нь “мєлхєж”, унаагvй нь тэшиж явсаар єдрийг барж байна. Та яах вэ, гэр, ажлынхаа vvдэнд албаны унаагаа сойж байгаад vсэрч бууж, суугаад учраа олчихдог юм байж.

Нийслэлийн тєсвєє єєд нь татах гээд сэдсэн, нэхээд байгаа татварыг чинь бvрдvvлдэг ард олон харин хоёр єдєр их л зутруухан єнжлєє. Амралтын єдрvvдэд орсон энэ оны сvvлчийн гэж хэлж болохоор бороо, тvvнийг дагаж уйлагнан унасан цас нийлээд зам, гудамж талбайг бvрхэн замбараагvй байдал vvсгэх дєхсєнийг эрхэм та бодвол єндєр хар байшингийнхаа цонхны цаанаас харж амжаагvй л байлгvй. Дээрээс харахад бид дэндvv жижиг болохоор.
Уг нь таны тэргvvлж буй Улаанбаатар хотод НИТХ-ын Тэргvvлэгчдийн 2012 оны 63 дугаар тогтоолоор Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага аж ахуйн нэгж иргэдээс дагаж мєрдєх журамд єєрчлєлт оруулсан байдаг юм билээ. Тvvндээ байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцах талбайг 50 хvртэл метр байхаар тогтоож, тохижилтын чиглэлээр эзэмшvvлэхээр заасан байдаг.

Єєрєєр хэлбэл аж ахуйн нэгж, байгууллагууд vйл ажиллагаа эрхэлж буй газраас гадагш 50 метр хvртэлх зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийж, ашиглалт засвар vйлчилгээ, хамгаалалтыг сайжруулах vvрэгтэй гэсэн vг. Журмын дагуу аж ахуйн нэгжvvд vйл ажиллагааныхаа тєлєвлєгєєнд хєрєнгє тєлєвлєж, тухайн орчноо тохижуулж, цэвэрлэх ёстой бєгєєд 50 метр хvртэлх цас мєсийг арилгахгvй бол газар эзэмших эрхийг нь цуцлах хvртэл арга хэмжээ авахаар заасан байдаг.

Мєн Замын хєдєлгєєний аюулгvй байдлын тухай хуульд нийслэл, дvvрэг, аймаг, сумдын Засаг дарга нар болон Иргэдийн хурал цас орсон даруйд тухайн нутаг дэвсгэрт vйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, иргэнд замыг цэвэрлэх, бохирдол, цас мєсийг арилгахыг шаардах vvрэгтэй аж. Хэрвээ биелvvлэлгvй албан тушаалтан, хуулийн этгээдvvд зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгvйгээс замын хєдєлгєєний аюулгvй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нєхцєлийг бvрдvvлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд хариуцлага хvлээж, учирсан хохирлыг нєхєн тєлнє. Тухайн зєрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр, хуулийн этгээдийг нэг сарын хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тав дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгохоор тус тус заасан байдаг.

Гэтэл амралтын єдєр орсон нойтон, цас борооны улмаас хальтиргаа, гулгаа ихээр vvсч, зам тээврийн осол нэмэгдсэн. Vvний улмаас нийслэлийн Замын цагдаагийн газарт зєвхєн хальтиргаа гулгаанаас vvдэлтэй 25-26-ны єдєр 449 дуудлага бvртгэгджээ.

Бvртгэгдсэн ослуудын ихэнх нь хотын захын хорооллуудад гарчээ. Тухайлбал Согинохайрхан дvvргийн Баянхошууны єгсvvр замд ням гарагийн 19 цагийн орчимд хальтиргаа, гулгаа ихээр vvсч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгvй болжээ. Иймээс тус дvvргийн замын цагдаагийн байцаагч “Нийтийн vйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” vйлдвэрлэлийн газраас тусламж хvсч, дуудлага єгчээ. Дуудлагын дагуу 20 цагийн vед “Нийтийн vйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн машин очиж, тус замд хоёр тонн цас, мєс хайлуулах бодис цацаад явжээ. Харамсалтай нь цацсан бодис хангалттай хэмжээнд замын мєсийг хайлуулаагvй учир дахин Нийтийн vйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс тусламж хvсчээ.

Энэ мэтчилэн таны эргэн тойрон буюу хотын тєв замуудад хайлуулах бодис зэргээ цацсан ч захын, гэр хорооллын гудамжуудыг огт тоохгvй орхиж байгаа нь зvйд нийцнэ гэж vv.
Тvvнчлэн ГССVТ-д 25-26-ны єдєр 392 осол гэмтэл бvртгэгдсэнээс 20-иод нь зєвхєн хальтиргаанаас болж бэртсэн гэнэ. Мэдээж vvнээс гадна зам тээврийн осол ч нэмэгдэнэ гээд бодохоор цєєнгvй хvний эрvvл мэндийг гаргуунд нь гаргаж байгаа юм биш vv.

Явганаасаа бэртчихлээ гэхээр зарим хvн жуумагнаж шоолох аядах ч vнэндээ бол цас, мєсєє цэвэрлэчихдэггvй нийслэл, тэднээс зєвшєєрєл авсан байгууллагуудын буруугаас л болоод байгаа хэрэг.
Нэгэнт журмандаа заасан бол тvvнийгээ хэрэгжvvлэхгvй бол дарга нар нь баахан дvрмээр далайлгаад дунд нь иргэд ийнхvv хохирч vлдэх болоод байна. Явганаас болоод бэртчих вий гэсэн дээ иргэдийн хувьд тэмтчиж, гэтэхээс аргагvй байдалтайгаар хоёр єдрийг єнгєрєєлєє. Харин орой хэрд бол хэлэх ч юм биш. Тєвийн гудамжуудаар ч бол яая гэхсэн. Хvний хєлийн мєрєєр цас, мєс нь хайлаад зам татчихсан байсан. Єндєр, сvрлэг барилгуудын булан тохой, нар vздэггvй газар хийгээд хотын захын дvvргvvдэд бол амьдрал дэндvv бvрхэг байсныг нуух юун.
“Vvл” баатар минь “vvлтэй” тэнцvvлэх шахсан єндєр байшиндаа суугаад vнэг адил аахилж байх зуурт чинь єнєє хэдэн иргэн чинь таньд хууртсан чоно шиг хамаг дvрэм, журмыг чинь vvрч, дvvрч явсаар гэмтлийн эмнэлэгт бvгдээрээ залрах нь шиг байна шvv.

Ядаж байхад та болоод таны нєхєд чинь энэ євєл 575 тонн хайлуулах бодис, 20 тонн давс нєєцєлсєн гэсэн шvv. Улс орны эдийн засаг муу байна гээд “Нийтийн vйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” хэмнэлт гаргаж, хайлуулах давс, бодисын нєєцєє єнгєрсєн жилийнхээс 125 тонноор багасгасан юм байх. Тvvнийхээ 61 тонныг нь зарцуулчихлаа. Vлдсэн хугацаанд vлдсэн хэсгийг нь мєн л таны явах хотын тєв хэсгийн замаар цацаж гулгааг тань арилгах болж байна. Нийтийн ємчийн талбайгаа ядаж хотын тєв, зах гэж ялгалгvй арчилж, анхаарал хандуулж байл даа, гуйя.
Тэр хотын захад чинь нийслэлд данстай нэлээдгvй мянган иргэн амьдарч бас ажилладаг юм. Ядахдаа та нийслэл хотоо тэлж байна гээд захын дvvргvvдээ гадагш нь тvрж байгаа биз дээ. Тийм атал иргэдээ ингэж алагчилж болохгvй биз дээ.

Эрvvл орчноо байг гэхэд аюулгvй газар амьдармаар байна шvv дээ, Монгол Улсын Vндсэн хуулийнхаа дагуу.
Эх сурвалж:

Ноотой “НЕОН” гэрэлтэй такситнууд

Намрын налгар өдрүүд цаашилж, өвлийн сэрүүн орсныг өчигдөр байгаль дэлхий зарлав. Хүйтний улирал эхэлж байгааг сануулсан нэгэн дохио өглөө. Дохио гэснээс нэгэн гэрэлний тухай ярих гэсэн юм. Саяхан манай нэгэн танил ихээхэн бухимдалтай орж ирэв. Юу болов яаав гэсэнд. Нэг таксинд мөнгөө өгөхдөө буруу өгөөд буучихлаа. Дотороо “Неон” гэрэл хийчихсэн мөнгө ялгагддаггүй юм байна гэв. Үүнийг нь сонсчихоод байж байтал дараа нь яг ийм такси надтай тааралдах нь тэр, өнөөх явдал санаанд зурс хийн орж ирээд мөнгөө гаргаж өгөхдөө ялгах гэж оролдов. Үнэхээр л ялгагдахгүй байна шүү аргаа барсандаа тоог нь харж байж өглөө. Албаар ч юм шиг энэ гэрэл хийсэн нь нэг л шижиг бүхий байхаар нь жолоочид энэ гэрэлээ солиорой гээд буусан юм.

Орцоор гэрлүүгээ орж явахдаа дотор минь ийм бодол орж ирэв. Магадгүй эд нар шөнөөр согтуу хүнээс мөнгө илүү авах гэж ингэдэг байх гэсэн бодол хамгын түрүүнд толгойд буув. Ер нь тэгээд согтуу ч гэлтгүй эрүүл хүн ч ялгахгүй юм билээ.

Хэрвээ та ийм такситай таарвал мөнгөнийхөө тоог нь сайн харж өгөөд дараа нь шүүмжлэлийн үг хэлээд буухад илүүдэхгүй байх шүү.

Эх сурвалж: Содон.мн

УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫНХАН САЙДАА ҮЛ ТООСОН НЬ

Зам тээврийн сайд М.Зоригт гаргасан шийдвэр, хэлэх гэсэн үгээ хэвлэлд гарахаас өмнө өөрийн твиттер хуудсаараа жиргэдэг.Мэдээллийн шуурхай байддлыг хангаж байгаа ч гэсэн төрийн ажлыг цахим ертөнцөөр ил задгай хийж байгаа нь салбарынханд нь таалагддаггүй гэсэн.

М.Зоригт сайд ээлжит нэгэн жиргээ Улаанбаатар төмөрзам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хариуцлагагүй талаар жиргэв. “Зөрлөгийн дарга ажилтантайгаа архидаж гал тэрэгэнд дайрууллаа” хэмээн жиргэсэн. Хариуцлагагүй байга атус салбарт шалгалт оруулсан гэсэн юм.

Тэгвэл Улаанбаатар төмөрзам хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн салбарын сайдынхаа энэ үйлдэлд ихэд эгдүүцэж байгаа бололтой. Манайд ямар ч шалгалт ирээгүй, ороогүй. Хэд хоногийн өмнө тушаал маягийн юм ирсэн ч оросын тал хүлээж аваагүй. Зөрлөгийн дарга галт тэрэгэнд дайруулан нас барсан хэрэг гарсан ч бид нуугаад байгаа зүйл байхгүй  хэмээн хээв нэг хариулжээ. Тэгэхээр энэ салбар Зам тээврийн яаманд төдийлөн хамаатай биш ч юм шиг харагдаж байгаа юм. Мөн салбарын сайдынхаа үйлдэлд тийм ч таатай бус ханддаг нь харагдаж байна.

Зөрлөгийн дарга согтуу явж байгаад галт тэрэгэнд дайруулан амь насаа алдсан хэрэг  уг нь үнэхээр гарсан байж. Гэхдээ хэрэг есдүгээр сарын 6-ны үүрээр гарсан байна. Дорноговь аймгийн Авгын гол өртөөний зөрлөгийн дарга айлд очиж архи ууж согтсон. Ингээд согтуу байхдаа галт тэрэгний урдуур гарч амиа алдсан байна. Энэ нь ажлын байраа орхиж явсан, аюулгүй ажиллагааны заалт зөрчсөн байна.

Б.Санчир