Монголын халуухан бүсгүйчүүдийн нэг Ч.Ундралын “секси төрх”

Анх жүжигчин Ч.Ундрал, Өөдөөтэй хамтран дуулж олонд танигдсан. Дуучин бүсгүйчүүд уран бүтээлээ туурвихаас илүүтэйгээр хөтлөгч хийхийг хүссэн гэдэг.

Удалгүй “UBS” телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн. Тэрбээр “Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатартай гэр бүл болж хөөрхөн хүүтэй ч хосууд хоёр тийш болсныг хэн хүнгүй мэднэ. Уг нь хувийн амьдралаа бусдаас нууцлахыг хүсдэг л байх. Гэвч урлагийн хүний амьдрал олны нүднээс далд байна гэдэг хэцүүхэн.

Түүнийг монголын хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг хэмээн фэнүүд нь үнэлдэг юм билээ. Энэ үг оргүй биш бололтой. Халуухан секси төрхөөрөө цахим хуудсаа чимжээ.

Эх сурвалж : dorgio.mn

С.Батсүхийн өмссөн гутлыг өвөрмонголчууд булаах шахжээ


Завхан нутгаас төрөн гарсан зартай гавьяат С.Батсүхийг нутгийн зон олон төдийгүй Монголын бүх ард түмэн хайрлан хүндэлж, дууг нь сонсож, даган дуулж уярах дуртай байдаг. Харин Гавьяат жүжигчин С.Батсүх хүн чанар, хүн байхын утга учрыг залууст ойлгуулж ярьдаг, өөрөө ч үлгэрлэн дууриалгах дуртай нэгэн.

Залуу халуун насандаа даварч, далийж, амьдралдаа алдаж явсан тэрбээр одоогийнхоо амьдралд оносон гэж ярих дуртай. Гавьяатын хувьд үндэсний үйлдвэрлэлээ байнга дэмжиж, монгол дээл, гутлаараа гангарах дуртай нэгэн.

Нэгэн удаа Өвөрмонголд тоглолтоор очсон түүний өмссөн монгол гутлыг нь өвөрмонголчууд үнэ хаялцуулж, бараг булааж авахыг шахсан гэнэ шүү.

Энэ талаараа тэрбээр “Бараг хөл нүцгэн ирэх шахсан. Манайхан ер нь мундаг ш дээ. Тийм гоё урласан монгол гутал дэлхийн зах зээлд гарвал эрэлт хэрэгцээ ихтэй байж, хурдан борлогдох юм байна лээ шүү” гэж ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Нөхрөө араар тавьдаг эмэгтэйн 10 шинж

        Эхнэр тань ажлаасаа оройтдог болоод байна уу. Ер нь л хэвийн байдал нь өөрчлөгдөөд байгаа юм шиг санагдаад байна уу. Юмыг яаж мэдэх вэ, та ажигла даа. Дараах шинжүүд илрээд эхэлбэл эхнэр тань араар чинь тавиад байж мэдэх юм шүү. Сэтгэл судлаачид нөхрөө араар нь тавьдаг эмэгтэйн шинжүүдийг ингэж тодорхойлсон байна. Гэхдээ та яаран дүгнэлт хийх гээд яахав, зүгээр л ажигла.

1.    Гадаад төрх, хувцаслалтдаа өмнөхөөсөө илүүтэй анхаардаг болно. Өмнө нь нэг их олон төрлийн хувцас сольж өмсөөд байдаггүй байсан бол огт өөр болж өдөр бүрий өөр өөр хувцас өмсөх болж, хөгшрөлөөс сэргийлэх, үрчлээ арилгах  тос, бэлдмэлд их анхаарч эхэлнэ.

2.    Өөрийн тань оройтоход нэг их анхаарч ач холбогдол өгч асууж сурдаггүй болно. Мэдээж энэ үеэр тэрээр өөр зүйлд анхаардаг хэрэг

3.    Ажилдаа их анхаарч оройтож, томилолтоор явах, найз бүсгүйчүүлтэйгээ цагийг өнгөрөөх нь нэмэгдэнэ. Эзгүй байх, оройтох бүрийдээ ийм шалтаг хэлдэг.

4.    Дотуур хувцасандаа анхаарч шинэ хувцас худалдаж авдаг болно. Мэдээж өөр хэн нэгэнд зориулж байгаа хэрэг.  Илүү нээлттэй, тачаангуй хувцас сонирхдог болж худалдан авснаар өлгүүр нь өөрчлөгдөж эхэлнэ.

5.    Өөрийн тань ажил төрөл, цаг завын талаар нэг их сонирхохоо больж эхэлнэ.

6.    Ажлынхаа тухай, өөр хэн нэгэн эрэгтэйн тухай их ярьж түүний сайн чанар, ажил хэрэгч байдлыг байн байн ярьдаг болно. Нэг их дотносчихоогүй байж болох ч эхлэл тавигдаж байна л гэсэн үг.

7.    Сонирхол нь өөрчлөгдөж, өмнө нь нэг их анхаардаггүй байсан зүйлсийнхээ тухай ярьдаг болно. Магадгүй цад хүн нь энэ талаар илүүтэй ярьдаг байж болох

8.    Өөрөө утсаар ярих нь ихсэх  атлаа, таньтай утсаар хэн ярьсан юун тухай ярьсныг  нэг их сонирхохоо болино.

9.    Өмнө нь бэлгийн харьцаанд орохдоо өөрөө санаачилга гаргадаг байсан бол ингэхээ болино. Мэдээж тэр энэ талаар өлсгөлөн биш байна л гэсэн үг.

10.    Бэлгийн харьцаанд орохдоо шинэ шинэ байрлал, хэлбэр шаарддагаа болино. Танаас авдаг байсан таашаалаа өөр хүнээс аваад байгаа болохоор тэр.

Их аварга Хакүхогийн хүү барилдана

Их аварга Хакүхогийн хүү, долоон настай Махото хөвгүүн сүмогоор барилдахаар шийджээ. Түүний оролцох анхны тэмцээн нь ирэх жилийн нэгдүгээр сард Токиод болох “Хакүхо цом”.

Хакүхо “Аавынхаа нэрэмжит тэмцээнд оролцох уу, медаль авч чадна даа гэж хэлтэл Махото барилдахаар шийдсэн. Шинэ маваши худалдаж авч өгтөл баярлаад, шууд бэлтгэл хийж эхэлсэн” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Тэррэр цааш нь “Гэхдээ хүүгээ заавал бөх бол гэж шахахгүй. Алдартай бөхийн удам байх хэцуү, дарамттайг өөрийн биеэр амссан” гэжээ. Тэрбээр “Өвөө, аав, хүү гээд гурван үеийн аварга байвал сайхан гэж мөрөөдөөд л суудаг. Хүүгээ бага багаар барилдуулж байтал ирээдүй нь тодрох байх” гэсэн байна.

Өршөөлд хамрагдаагүй Н.Энхбаяр Засгийн газрыг огцруулж “өшөөгөө авна”

Өршөөлийн хууль гэх “урт настай хууль” удтал хүлээгдсний эцэст өчигдөр арай гэж эцсийн  байдлаар батлагдаж дууслаа. Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуульд долоон зүйл ангиар хориг тавьсан. Өчигдрийн хуралдаанаар гишүүд албан тушаалаа урвуулах ашиглах, хууль бусаар хөрөнгөжих, бусдын эд хөрөнгийг залилах зэрэг таван зүйл ангийг өршөөнө хэмээн байнгын хороо үзсэн байсныг дэмжсэнгүй. Ингэснээр дээрх тодорхой хэргүүдийг өршөөлд хамруулахгүй байхаар тогтлоо гэсэн үг. Мөн байнгын хороо дэмжсэн буюу хээл хахууль авах гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй байх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн.

Ингээд авилгын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй байхаар шийдлээ. Шударга ёс эвслийнхэн өршөөлийн хуулийг анх батлагдсан хэлбэрээр нь явуулах гэж гурван сарын турш тун ч идэвхтэй зүтгэсэн ч харамсалтай нь намын даргаа өршөөлгөж чадсангүй. Өчигдөр батлагдсан хуулиар 150.3-ыг өршөөхөөр болсон. Энэ зүйл ангиар МАХН-ын дарга Н.Энхбаяр ял авч байсан. Гэхдээ ялын хугацаа дууссан учир Өршөөлийн хуулийн энэ зүйл анги түүнд ашиггүй болж байгаа юм. Мөн түүнд АТГ-аас МАХН-ын байртай холбоотойгоор дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад буй Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дэх хэсгийг Өршөөлд хамааруулахгүй байхаар шийдвэрлэлээ.

Ингэснээр төдийгөөс өдий хүртэл зүтгэж ирсэн бүх хэрэг нь ач холбогдолгүй болж, “хумхын тоос” боллоо. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн дараахан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Л.Цог нарын 24 гишүүн Өршөөлийн тухай хуулийн төсөл санаачилж байсан. Анх санаачилж байх үеэс л эхлээд энэ хуулийн цаана далд ашиг сонирхол явсан. Тэр шийдвэрээ гаргуулах гэж хэдэн ч намар, хавар, ээлжит бус чуулгануудыг дамначих уу бүү мэд. Гэхдээ шийдвэр гарсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад авилга, албан тушаалын гэмт хэрэгтнүүд өршөөгдөхгүй. Харин энэ шийдвэр нь засгийн тогтвортой байдлыг алдагдуулж магадгүй.

Ийнхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ойрын үед “жихүүн салхи” сэвэлзэж ч болзошгүй нь бололтой. Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар намууд Өршөөлийн хуулиар “бооцоо” тавьж Засгийн газрыг тогтоож яваа. Хэрэв уг хуулийн өөрсдийн талд шийдүүлж чадахгүй бол засгаа “нураах” гэнэ. Засаг огцрохгүйгээр тэсч үлдэх хамгийн сүүлийн арга нь Өршөөлийн хуулиар авилгачид болон албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх явдал байв. Намууд болон эвслийнхэн Засгийн газраар шантааж хийж Өршөөлийн хууль дээр тохиролцоо хийх гэсэн боловч харамсалтай нь чадсангүй.

Өчигдрийн чуулган дээр үүнийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва баталсан гэхэд болно. Тэрбээр хэдийгээр төсөвтэй холбож УИХ, ЗГ-ыг тарах нь зүйтэй гэсэн боловч “шийдвэр гаргаж чадахаа байсан УИХ, ЗГ цагаасаа эрт тарах хэрэгтэй” гэв. Энэ нь цаагуураа эвслийнхэн тун удахгүй хөдөлгөөн хийнэ гэдгээ битүүхэн илчлээд ч байх шиг. Саарал ордонд ийм таамаг яваад эхэллээ.

Эвслийнхэн намрын чуулган эхлэхээс өмнө Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тогтоолын төсөл өргөн барьж, Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж, О.Баасанхүү гишүүн “Эвслийг задлаад ч хамаагүй огцруулна” гэж нэлээдгүй шантаажилсан. Харин чуулган эхэлж Өршөөлийн хуулийг хэлэлцэж эхэлснээс хойш бараг сар гаруйн хугацаанд чимээгүйхэн байлаа. Учир нь Засгийн газарт шантааж үзүүлчихсэн зөвхөн өчигдрийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээж байсан хэрэг. Тиймээс өчигдөр Өршөөлийн хууль олон нийтийн өмнө Ерөнхийлөгчийн хүссэнээр батлагдлаа. Одоо харин “ичсэн хүн хүн ална” гэгчээр эвслийнхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяагаар “тоглох” уу. Хэрэв тэд нэг л шийдвэл энэ нь маш амархан байх болно. Гарын үсэг цуглуулж гүйх шаардлагагүй. Харин эвслийг задлаад л бүх зүйл дуусна. Үйл явц хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

Г.Лхагваа

Хорт хавдар үүсгэх дараах барилгын материалаас татгалзаарай

Хэрэв та барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эсвэл барилгын материал цуглуулах гэж байгаа бол дээрх бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй.

Учир нь барилгын материалд ашигладаг энэхүү асбест болон түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг дэлхийн 55 оронд хориглосон төдийгүй, Монголд тусгай зөвшөөрлөөр орж ирдэг байна.

Гэтэл уушгины хорт хавдар үүсгэдэг уг бодисыг 58 шуудай буюу 2900 кг нунтаг асбест, 114 боодол торон асбест, 2 боодол олсон хэлбэрээр “Дөмөли” ХХК, “Мэнгкэцэнг” ХХК, “Юнен” ХХК, “Жэй Ти Эйч” ХХК, “Ви Еэ Гундо” ХХК, “Хурд”, “Санчир”, “Өсөх-1” барилгын дэлгүүр, иргэн Э.Эрдэнэболд, Д.Дагвадорж нар хууль бусаар оруулж ирэн худалдаалж байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлжээ.

Тэд лабораторийн батламжгүй, инженерийн шугам сүлжээний дулаалгын зориулалтаар зарж байсан аж.

Ч.ТӨМӨРСҮХ: БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЛ ГААЛЬ, ИМПОРТ, ЭКСПОРТЫН ХЭЛТЭСТ АЖИЛЛАХ ХҮНИЙ ОРОН ТОО БАЙДАГГҮЙ

Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ч.Төмөрсүхийн мэдээлснээр “Уг бүтээгдэхүүн хүний биед маш хортой учраас тусгай зөвшөөрлөөр л оруулах эрхийг өгдөг. Гэтэл шалгалтаар хавтан, нунтаг, торон хэлбэртэйгээр Орос, Хятад улсаас хууль бусаар оруулж ирсэн байна” гэсэн юм.

Харин тусгай зөвшөөрлөөр оруулж ирэх ёстой уг бүтээгдэхүүн яагаад хилээр орж ирсэн талаар “Бид эндээс хилийн хяналтаа чангатгах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Хоёрдугаарт барилгын материалын хяналтын чиглэлээр хил гааль, импорт, экспортын хэлтэст ажиллах орон тоо байдаггүй. Ийм хүний нөөц бүрдүүлж ажиллах шаардлагатай гэсэн санал боловсруулаад холбогдох албан тушаалтанд хүргүүлээд байна” гэсэн хариултыг өглөө.

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БОЛООД ГАЛ УНТРААГЧДЫН ГАЛД ТЭСВЭРТЭЙ ХУВЦАС ХИЙХЭД АШИГЛАДАГ

-Дулааны цахилгаан станц, уурын зуух, халаах төхөөрөмж

-Барилгын үндсэн болон туслах материал

-Төмөр хайлуулах зууханд тусгаарлагч

-Асбестан цементээр хийсэн сантехникийн хоолой, хавтан, хашлага

-Цахилгаан шатны тоормозны бэхэлгээ

-Үрэлтийн жийргэвч

-Гал унтраагчдын галд тэсвэртэй хувцас

-Автомашины тормозны болон хөдөлгөөн дамжуулах дискний жийргэвч зэрэгт ашигладаг байна.

Уг бүтээгдэхүүнийг 2015 онд зөвхөн Эрдэнэт үйлдвэр л оруулж ирэх тусгай зөвшөөрлийг авчээ.

Ч.БҮЖИНЛХАМ: ЭНЭ БОДИСТОЙ ХАРЬЦАЖ АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС ОЛОН ЖИЛИЙН ДАРАА УУШГИНЫ ХОРТ ХАВДРААР ӨВЧИЛДӨГ

Энэ талаар Хөдөлмөр эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Бүжинлхам мэдээлэхдээ “Энэ нь натри, магни, кальци, төмрөөс тогтсон чулуулаг, нарийн бүтэцтэй эрдэс юм. Дулаан дамжуулдаггүй, галд тэсвэртэй учраас барилгын үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг. Дулаан тэсвэрлэх чанараас нь шалтгаалж дулааны цахилгаан станц, шугам сүлжээний газруудад ашигладаг. Асбест нь хүний үсний бүтцээс мянган дахин ширхэглэг бүтэцтэй учраас агаарт удаан хугацаагаар тогтож байдаг. Тиймээс энэ бодистой харьцаж ажилладаг хүмүүс олон жилийн дараа уушгины хорт хавдраар өвчилдөг бөгөөд 20-30 жилийн дараа илэрдэг” гэсэн юм.

Судалгаагаар асбест нь ходоод гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсэх төдийгүй бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон байна.

Мөн асбестын гаралтай уушги тоосжих өвчин тусах магадлал өндөр бөгөөд тоосонд өртсөнөөс 10-20 жилийн дараа амьсгаадах, амьсгалын үйл ажиллагаа өөрчлөгдөх, хуурай ханиалгах шинж илэрдэг аж.

Ашиг олдог сингапур мэргэн ухаан

Цуврал №010

Оюун ухаан, мэдлэг боловсролоороо ашиг олно гэдэг ойлголтыг дэлхийд суулгаж өгснийх нь төлөө Ли Куан Югийн хөшөөг алтаар босгомоор санж.

“Ямар ч байгалийн баялаггүй Сингапурчуудын аж амьдралыг авч явна”, “Биднийг ажлаа эхлэхэд өлсгөлөн ходоодтой, өлөн нүдтэй хүн ам угтсан юм чинь албадаж ажиллуулахгүй яадаг юм” гэсэн өмнөх гарчгуудын мөрийг эргэж сануулмаар байна. Ийм л ядарсан буурай, үгээгүй улс оронд ашиг олох тухай асуудал тэртээ эртнээс яригдаж л дээ.

Хүний эрх, ардчилал, парламентат ёс гэхээсээ илүүтэй Сингапурын улс төр ашгийн хойноос улайрахыг хөхүүлэн дэмжих сэдвээр хөглөгддөг нь дээрх учир шалтгаанаас улбаатай. Ли Куан Ю ч үүнийг нуулгүй хэлдэг. “Бид өөрсдөө ашиг олохгүй юм бол хэн бидний өмнөөс олох юм? Хэрэв “ашиг” гэдэг үгийг сөрөг утгатай болгосон бол Сингапур сэхэхгүй, нураад унах байсан. Үүнийг ойлгуулахын тулд бүхэл бүтэн 20 жил зарцууллаа. Улс төрийн мэргэн ухаан хийгээд олон түмнийг хөдөлгөх чадвар маш чухал. Хэрэв Та ард түмнээ өөрийнхөө араас дагуулж чадахгүй л бол таны бодлого хий хоосон үг болж үлдэнэ. Олон түмнийг ятгаж, зөв гэдгээ үнэмшүүлэх ёстой гэжээ.

Энэ бол 1980-аад онд хэлж байсан үгс. Ашиг олооч ээ, ашгийн төлөө яваач ээ хэмээн 20 жил ятгасан байх нь ээ. Түүнээс хойш лав 30 жил өнгөрчээ. Сингапурчууд 2015 онд тусгаар тогтносныхоо 50 жилийн ойг тэмдэглэлээ. Ингээд бодохоор лав 50 жил энэ улс ашгийн төлөө цөхрөлтгүй замнасан түүх харагдаж байна. Энэ түүхийг эхлүүлсэн, хөгжүүлсэн, өвлүүлсэн, үр дүнг нь амтлуулсан их гавьяа Ли Куан Ю абугайд ногдоно. Тэрээр хойч үедээ сургамжилж байна: -Хойч үе маань “ашиг” гэсэн энэ ойлголтыг шууд автоматаар өвлөн авах уу гэдэг бас л эргэлзээтэй. Тийм учраас олж авсан мэдлэг боловсролоо цааш нь дамжуулах нь Та бидний үүрэг. Хүн компьютертой адилгүй. Нэг компьютерыг нөгөө компьютертой утсаар холбоход л бүх мэдээллийг авчих боломжтой. Гэтэл хүн гэдэг өөр. Хүн энэ ертөнцөд цоо шинэ, сэргэг толгойтой ирдэг. Хүүхэд өсөж торних явцдаа эцэг эх, найзууд, багш нараасаа суралцдаг. Гэвч ямар ч сайн сургааль, ямар ч сайн боловсрол нүдээрээ үзэж, биеэрээ туулсан бодит туршлагыг орлодоггүй. Хүн туулсан амьдралаа эргэн хараад модон байшинтай байсан бол одоо хоёр өрөө байртай болчихсон гэж бодно.

Дараа нь дөрвөн өрөө, таван өрөө байр, бүр эцэст нь хувийн орд харштай болж, үүнийгээ байгаль ертөнцийн жам ёсны дагуу хөгжсөн гэж бодох нь бий. Гэхдээ энэ бол том эндүүрэл. Сингапурт хөгжил цэцэглэлт авчрах чин зорилго өвөртөлсөн төрийн институциуд байсны үр дүнд та бүхэн ийм хэмжээнд хүрсэн юм шүү. Түүнээс биш, зүгээр жам ёсоороо ийм болчихсон юм биш. Эх орноо Шри-Ланка, Ямайк шиг хоромхон зуурт сүйрүүлэхэд тун амархан. Таван жилийн хугацаанд засаж залруулах боломжгүй ноцтой хохирол учруулахыг ч үгүйсгэхгүй гэжээ.

Ли Куан Югийн арга барилд тулгах, ятгах, ухааруулах, болохгүй бол баривчлах, шийтгэх гэхчлэн зөндөө хувилбар бий. Ухуулга хийхдээ ил лекц уншаад байх бус, ингэхийн тулд бүх төрлийн хэрэгслийг ашиглах ёстой гэж үздэг. Сонин сэтгүүл, телевиз, хурал цуглаан, хэвлэлийн хурал, ард иргэдийн дунд ажиллах, сайд дарга нар, бүх боловсон хүчнээ дайчилж, хүмүүст тасралтгүй мэдээлэл өгч, тайлбарлаж, эргээд хариу сэтгэгдлийг нь сонсож, шаардлагатай үед бодлогоо эргэн харж, тохиргоо хийх ёстой гэхчлэн түүний сэдсэн арга тоймгүй олон.

Татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулснаа тайлагнадаг нэгэн өвөрмөц аргачлалаа тэрээр ингэж томьёолжээ. Орон сууцаар хангах тухайд 1980 онд ингэж хэлж байсан байгаа юм. 1972 онд 42 мянган өрх орон гэртэй болж, 1976 онд хоёр дахин өсөөд 80 мянган айл байранд оржээ. 1980 онд 140 мянган өрх орон сууцанд орсон байна. Ингээд 40-өөс 80, 80-аас 140 болж өсжээ. Тэгэхдээ 140 мянган айл тус бүр гурван өрөө байрны эзэн болцгоосон. Одоо дөрвөн өрөө байрыг аваад үзье. 1972 онд 2000 байр эзэнтэй болсон. 1976 онд дөрвөн өрөө бүхий 20 мянган байр хаалгаа нээсэн. Харин 1980 онд 54 мянган өрх таван өрөө байртай болжээ. Үнэхээр тасралтгүй өссөн нь тод харагдаж байна. Эдүгээ Монголд өрнөөд байгаа шиг орон сууцны барилгын “бум” 1970-аад онд Сингапурыг нөмөрч байжээ.

Өнгөт зурагт нэг үе Сингапур сонгогчдын өнийн хүсэл, түүн дээр нь улс төрчид, сөрөг хүчнийхэн янз бүрийн ойлголтоор хамаа намаагүй шидэлцэх сэдэв байв. Тус улсад 1974 оноос өнгөт нэвтрүүлэг цацаж эхэлсэн ба 1976 онд Сингапурчуудын 54 мянга нь өнгөт зурагт байсан бол 1980 онд 210 мянган өнгөт зурагттай болсон байв. Мөд 390 мянга болж огцом өссөн нь сөрөг хүчний Жайаратнам, Ли Сю Чу нарын аман дайралтыг няцаах бэлээхэн жишээ болжээ. Тэгээд тэднийхээ амыг сөргүүлж асуужээ. “Одоо ирээдүйн тухай ярья. Бид ирээдүйгээ байгуулж чадна. Хэний ч тусламжгүйгээр өөрөө өөрсдийгөө аваад явж чадна. Доктор Ли Сю Чу, эсвэл Жайаратнам нарын хэн нь ч хэрэггүй. Энэ баялгийг бүтээхэд тэд оролцоогүй. Харин та нар оролцсон шүү” гэв.

Сингапур хүний ажил үйлс, ажлын бүтээл, түүнээс ашиг олох гэдгийг Ли Куан Ю ёстой сургамжилсан шиг сургамжилна. “Би та нарт юу хийх ёстойг чинь хэлье” гэж байгаад л урсгаад байх нь тэр. Шинэ залуу баг гэдгээрээ ихээхэн бахархана. Тэдэнтэйгээ хамтран ажиллуулахыг уриална. Хүмүүс нэг нэгэнтэйгээ танилцаж, харилцан ойлголцож, тэгснээрээ өөрийнх нь хийж бүтээсэн бат бөх суурин дээр байшингаа үргэлжлүүлэн барих ёстой гэж үзнэ. Эс тэгвээс Сингапур аажим аажмаар доройтно. Үл хөдлөх хөрөнгө үнэ цэнээ алдана. Тогтвортой байдал алдагдвал гудамж талбайн цэвэрлэгээ зогсож, дээд зэргийн үйлчилгээ алга болж, гэрэлтүүлэг, цэвэр бохир ус, ариун цэврийн асуудал үүснэ хэмээн анхааруулахаа мартахгүй. Ингэж ярихыг нь сонсвол нэрт сурган хүмүүжүүлэгч юм уу даа гэмээр.

Энэ хот улс бүтэн жил тойрон, 365 хоног нэг ч өдөр алгасалгүй өдөр бүр хогоо цэвэрлэдэг дэлхийн цорын ганц газар болж чадсан нь асар том амжилт юм. Энэ эрчээ алдаж болохгүй. Эс бөгөөс Таны цэвэр агаартай, ногоон хотоос нигширсэн өмхий үнэр ханхална гэж Ли ноёнтон шууд ухуулдаг байв.

Түүний лекц, ярилцлага, яриа таниулга дотор “чанартай шилжилт” гэх шинэ нэр томъёо нэг бусаар тохиолдох вий. Хөгжөөд ханачихлаа, болчихлоо, баяжчихлаа гээд амар жимэр суухыг тэрээр ер тэвчдэггүй, бүр үхэн үхтлээ реформ хийхийг шалж шаардаж, шахаж байсан нь гайхалтай. Тэр үнэхээр шинэчлэгч нэгэн байв.

Тэр шилжилт гээд байгаа нь зүгээр нэг ажлын байр олгохоор хязгаарлагдахгүй, иргэдээ нарийн мэргэжилд сургах, чадварлаг техникч, инженерүүдийг бэлтгэн боловсон хүчнээ сайжруулахыг хэлнэ. Тэгж байж хүн бүр нэг шат дээшилнэ. Мэргэжилгүй байсан бол мэргэжилтэй болно. Мэргэжлээ дээшлүүлж техникч болно. Техникчээс супервайзер, супервайзераас инженер, инженерээс менежер, менежерээс захирал болтлоо дэвшинэ. Энэ их ажлыг 10-15 жилд гүйцэтгэх ёстой гэсэн алтан дүрэм гаргаж ирээд Сингапурчуудыг шавхуурдаж байв.

Тийм учраас их сургууль, мэргэжлийн коллежийг хамруулан боловсролын системээ бүхэлд нь амин чухал гэж үзээд энэ бүхнээ “бүтээмж” гэх ганцхан үгээр орчуулчихаж байгаа юм. Тэр бүтээмж гэдэг нь юу вэ гэвэл Ли Куан Ю өөрөө тодорхойлсноор хүн, машины хөдөлмөрийг зөв хослуулсны үр дүнд нэг хүн цагт өмнөхөөсөө илүү чанартай, илүү олон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хэлдэг аж. Өөр хэний ч гаргаж чадахгүй бүтээмжтэй ажиллахыг хэлдэг. Ингэхийн тулд зөрчилдөж биш, харин зөвшилцөж, түншилж өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой ба ажиллах ч ёстой хэмээн Сингапурын үе үеийн иргэддээ уриалан дуудаж байв.

Ямар ч сайн боловсрол нүдээрээ үзэж, биеэрээ туулсан бодит туршлагыг орлодоггүй

Тэрээр 31 жил Ерөнхий сайд, 14 жил ахлах сайд, долоон жил халамжлагч сайдаар ажиллан 92 наслаад хорвоог орхисон. Энэ тушаалуудаас нь харвал ямагт алба хашиж, төрийн толгойд суусан мэт. Гэвч тэрээр залуу үеийг дэвшүүлэхийн төлөө хамгийн ихээр тэмцэгч байв. “Энэ сонгуулийн дараа би дахин нэр дэвшихгүй” хэмээн амласан нь нэг бус удаагийнх. Тэгснээ л ажиллаад байв. “Залуу үед зай тавьж өгөх цаг нь болсон” гэдгийг ч мөн олон хэлсэн. Харин тэр залуус нь яг хүнээ олсон, зөв сонголт байгаасай гэсэн нь бүр ч олон хэлэгдсэн үгс. Залуус хэлхээ холбоогоо сайжруулж, ажилчид, менежер, захирлууд нэгэн зэрэг цогц ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэд нэг нэгнээ дэмжиж компаниа өсгөн, дэвжүүлэх ёстой гэдэг захиас бас олон тааралдаж байна.

Би 1980-д оны сүүлч 1990 он гэхэд үйлдвэрийн байранд очиж, ажлын нөхцөлийг нүдээрээ харахад хэтэрхий өндөр настай болчихсон байна. Тайлан унших, нүдээрээ харах хоёр тэс ондоо гэдгийг мартаж болохгүй. Телевизээр харах арай дээр. Гэхдээ ажлыг дэргэдээс нь харахтай адилгүй.

Ингэж хэлээд тэрээр иргэний агаарын тээврийн “Singapore airlines” компанийн нисгэгчдийг хүлээн авч байгаагаа зурагтын дэлгэцээр цацуулжээ. Цаадуул нь ажил хаях гээд элдэв сүрдүүлэг хийснийг тэрээр зөөлрүүлэх гэснээ харуулахыг зорьж. Ли Куан Ю тэдэнтэй нэг ширээний ард сууж, нүүр нүүрээрээ уулзсан байна. “Би одоо ч хүч тэнхээтэй, ажлаа хийж чадна, та нартай эцсээ хүртэл үзэхэд бэлэн гэдгээ харуулахын тулд нүүр нүүрээрээ уулзаж ярилцсан. Надтай сөргөлдөөд юу ч олж долоохгүйг нь харуулах гэж тэр шүү дээ” хэмээн мань хүн хожим бардам ярьж байв.

Би тэдэнд хоёр сонголт хийхийг санал болгосон. Нэг бол та нар наад сүрдүүлгээ зогсоо. Эсвэл иргэний агаарын тээврийн үйлчилгээг бүрмөсөн зогсоож, нэр төрөө уландаа гишгэж, сая сая ам.долларын сурталчилгаа, борлуулалтыг хоёрхон долоон хоногийн дотор үгүй хий гэж хэлсэн. Харин энэ сүрдүүлгээ зогсоохгүй үргэлжлүүлбэл би болоод Сингапурын ард түмэн байгаа бүх эрх мэдлээ ашиглан та нарт хэзээ ч мартагдахааргүй хатуу сургамж өгч чадна шүү гэсэн. Би байр сууринаасаа ямар ч тохиолдолд ухрахгүй гэдгээ маш хатуу ойлгуулсан. Эсвэл үүнийгээ зогсоо. Ажилдаа ор, сахилга батаа сахь. Зөвхөн ингэсний дараа ярилц гэсэн. Тэд 65 минут ярилцсаны эцэст шийдэлд хүрч, “За ойлголоо. Сөргөлдөх хэрэг алга” гэсэн. Тэд яагаад ийм шийдвэрт хүрэв? Яагаад гэвэл тэд ялагдахаа мэдсэн учраас тэр. Тэд намайг бүх онгоцыг газардуулаад, өөрсдийг нь хөөж явуулаад оронд нь өөр хүмүүсийг авчирч тэдэнтэй тэдэнгүй нислэг үйлдэж чадна гэдгийг ойлгосон учраас бууж өгсөн гэжээ.

Д.Баярхүү, Э.Долгион нарын хамтран бичиж буй “Эрин зууны их шинэчлэгч Ли Куан Ю” номын хэсгээс

Олхонуд Баярхүү Профессор (Phd)

Их аварга Д.Дагвадорж хавдрын эсрэг аянд 10 сая төгрөг хандивлалаа

Их аварга Д.Дагвадорж хавдрын эсрэг аянд 10 сая төгрөг хандивлалаа“Цензургүй яриа” нэвтрүүлгийн сэтгүүлч, тоймч Л.Мөнхбаясгалан нийгмийн сайн сайхны төлөө “Цензургүй яриа-Хавдрын эсрэг” хүмүүнлэгийн аяныг санаачлаад байгаа билээ. Тэрбээр хорт хавдрын эсрэг олон нийтийн дуу хоолойг нэгтгэж, энэ талаар бодитой үйл ажиллагааг хамтдаа явуулахыг уриалж, УИХ-ын гишүүдэд захидал илгээсэн. Түүнчлэн олон нийтийн гүйлт зохион байгуулж, хандивын аян өрнүүлээд байгаа билээ. Түүний санаачилсан аянд нэвтрүүлэгт нь уригдсан зочид, олны танил эрхмүүд, иргэд нэгдэж байгаа юм. Тэгвэл сүмогийн их аварга Д.Дагвадорж хавдрын эсрэг аянд нэгдэж 10 сая төгрөг хандивлажээ. Энэ тухайгаа тэрбээр сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд хандан “За амжилт хүсье. Далайд дусал нэмэр болог ээ” хэмээн жиргэсэн юм.

Их аварга Д.Дагвадорж хавдрын эсрэг аянд 10 сая төгрөг хандивлалаа

Н.АЗ

Эх сурвалж http://www.info.mn

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулагчид шагналаа хүртлээ

Нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авч ирж, авто замын байгууламж, барилга, дэд бүтэц, инженерийн байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр зэрэг томоохон дөрвөн салбарт энэ онд хийж бүтээсэн оны шилдэг бүтээн байгуулалтыг нийслэлийн өдрийг тохиолдуулан гурав дахь жилдээ зохион байгууллаа.

“Шангрила” зочид буудалд болсон энэхүү үйл ажиллагаанд дараах байгууллагууд шалгарсан юм.

Авто замын байгууламжаар – “Оч-Наран” ХХК

Барилга байгууламжаар – “Алтанбулаг трейд” ХХК

Дэд бүтэц шугам сүлжээгээр – “Хангилцаг” ХХК

Дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэрээр – “Бест Шүес” ХХК

Авто замын тусгай шагналаар – “Арц суварга” ХХК, “Бадрах Ойл” ХХК, “Тэгшт плант”, “Офис констракшн” ХХК, “Мотор сервис” ХХК, “Улаанбаатар БУК” ХХК, “Наранбулаг-Хан” ХХК, “Төгс зам” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Ди Ар Жи” ХХК.

Барилга байгууламжийн төрөлд тусгай шагналыг – “Пума констракшн” ХХК, “МЧБС” ХХК.

Дэд бүтэц инженерийн шугам сүлжээгийн тусгай шагналыг – “Набсан” ХХК.

Дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэрийн тусгай шагналыг– “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК, “Долоон болдог” ХХК хүртлээ.