О.Чинбаярын орчуулгууд буюу монгол бахархлын нэгэн жишээ

1440988330_a0e3109cb059adeabigУг нь сэтгүүлзүй, утга зохиол хоёрт садансах шалтгаан байхгүй. Гэхдээ Монголд энэ хоёрыг садансуулах, заримдаа бүр нэг юмны хоёр тал мэт хүлээж авах байдал бараг соёл болж тогтсон үе бий. Чадалтай сайн зохиолч, яруу найрагч, орчуулагч гэдэг шалгуураар сонины нэг редакцид шилдгүүд бөөгнөрсөн сүүлийн тохиолдол нь 1994-1996 оны үеийн төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин гэж хэлж болно. Тэр үед тус сонинд Д.Цоодол, Г.Аюурзана, Ц.Хулан, Л.Өлзийтөгс, Шагдайн Цэнд-Аюуш,  Д.Энхболдбаатар, Ж.Батцэцэг, Ж.Дашдондог, Б.Шүүдэрцэцэг, З.Түмэнжаргал, Б.Галсансүх, Арлааны Эрдэнэ-Очир, Н.Билгүүн, Б.Эрдэнэсолонго, Дашмөнх, орчуулагч О.Чинбаяр, Б.Чимэдбат зэрэг олон уран бүтээлч  ажиллаж байлаа. Ихэнхдээ тэр үед нэр алдар нь түгсэн, түгэж эхэлж байсан  уран бүтээлчид. Тэгэхдээ өдөр тутмын сонины халуун тогоонд хайрагдаж шарагдаж, тэр үеийн сонины хэл найруулгын хатуу шалгуурт хяргуулж цавчуулж явсан нь тэдэнд их юм өгсөн гэж бодогддог.
Зохиолч хүн өөрийн бүтээлээ зараад амьдрах боломжгүй байсан тэр цаг үед талхны мөнгө олохын тулд ийнхүү сэтгүүлзүйн тогоо руу үсэрч ороод зарим нь тэндээ бүр шингэдэг, зарим нь уран бүтээлчийн даяанч сэтгэхүй, эрх чөлөөний тэмүүлэл нь гижигдээд төд удалгүй энэ хүрээнээс холддог байв. Ер нь бол  ихэнх нь зохиолч сэтгүүлчийн аль нь ч биш болж хувираад түүнийгээ олж харахгүй би аль аль нь мөн хэмээн сэтгэсээр цагийг бардаг. Гэтэл нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, монголчууд зах зээлд шилжсэнээр зохиолч, орчуулагчид бүтээлээрээ амьдрах боломж нээгдсэнийг олж харсан  олон хүн сонины бичлэгийн шагналд татагдан редакц хавиар уяатай ботго мэт эргэлдэхээ больсон билээ. Нийгэм солигдсон энэхүү 25 жилд зохиолч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Б.Шүүдэрцэцэг, О.Чинбаяр, Р.Эмүжин тэргүүтэй зохиолчид хамгийн түрүүнд уран бүтээлээ санхүүгийн эрх чөлөө болгож чадсан. Тэднээс үлгэр аван зүтгэж буй хүмүүс ч олон байна.
Энэ удаад би орчуулагч, яруу найрагч О.Чинбаярын тухай өгүүлэх гэж байна. Тэрээр Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр дүүргээд 1994 оноос “Ардын эрх” сонинд ажиллаж эхэлсэн юм. Тэр үед сонины өглөөний шуурхай гэж гал авалцсан ширүүн хурал болж, дугаарын алдаа оноог шүүн хэлэлцдэг байлаа. Шийтгэл нь ч чанга, урамшуулал нь ч бас дажгүй байж. Хамгийн гол нь бичвэр болгоны алдаа оноог хэлэлцдэг учраас маш том сургалт болдог байв. О.Чинбаяр хааяа Гадаад мэдээний хэлтсээ төлөөлөн шуурхайд суух бөгөөд хэлж ярьж буйгаас нь илт мэдлэг үнэртдэг залуу байж билээ. Хоёр жилийн дараа “Толь” сониныг Д.Цэдэнтэй хамт гаргаж чөлөөт хэвлэлийн талбарт хөл тавьснаас хойш сонин, сайт эрхэлж, ер нь энэ салбартаа нэр хүндтэй яваа хүн.
Гэхдээ О.Чинбаяр өөрийгөө орчуулагчийн хувьд илүүтэй зарлан тунхаглаж чадсан нэгэн. Яруу найргийн орчуулагч хэмээх мэргэжил  нь ч үүнд нөлөөлдөг биз. Хэний ямар зохиолыг орчуулбал монгол уншигчид илүү өгөөжтэй байх бол гэж сонголт хийдэг болохоос ямар ном хурдан борлогдож их мөнгө олох вэ гэдэг өнцгөөс ханддаггүй нь О.Чинбаярыг орчуулагчийн хувьд үнэ цэнэтэй болгодог. Мэргэжлийнхээ үнэ цэнийг дээдэлдэг, ёсзүйтэй, эрхэмлэх зарчимтай  хүний л зан юм даа.
Дэлхийн хорь хүрэхгүй орны уншигчид эх хэлээрээ уншиж буй “Үлисс”-ийг орчуулахад нь түүний хөдөлмөрч, уран бүтээлч чанараар үнэхээр бахархаж билээ. Алдаа мадаггүй орчуулахын тулд тайлбар толь сэлтээс утгыг нь хайж шүүсэн таньж мэдэхгүй, эргэлзээтэй үгийн тоо гэхэд л 10 мянга гарсан гэхээр ямархан нүсэр хөдөлмөр байсан нь тодорхой.  Өнгөрөгч хорьдугаар зууны манлай 3 романы нэг гэгддэг энэхүү модернист зохиол мянга гаруй хуудастай, 2 кг жинтэй, орчуулахад үлэмж хэцүү зохиол. Зохиолч Жэймс Жойс  долоон жилийн турш бичсэн, зөвхөн Японд гэхэд л зургаан орчуулагч хувааж аваад гурван жил сууж байж ард нь гарсан энэ номыг О.Чинбаяр жил найман сарын дотор эх хэлнээ буулгасан. Энэ бахархал биш гэж үү? Арваад хэлний үг хэллэг хольж ашигласан, нэлээд боловсорсон уншигч ч гэсэн нэг хоёр уншилтаар бүрэн гүйцэд ойлгодоггүй энэхүү бүтээлийг орчуулаад өгөөч гэж хэн ч түүнээс гуйгаагүй. Монгол уншигчийг сэтгэлгээний өндөрлөг рүү, утга зохиолын боловсролын илүү дээд түвшин рүү уриалан дуудсан уран бүтээлчийн эх оронч сэтгэл нь түүнийг ийм том ном орчуулахад хүргэсэн гэж хэлмээр байна. “Үлисс” манайд орчуулагдсан гэхээр  гадныхны нүд нь орой дээрээ гарч, хэрхэн бахархаж байхыг хараад “Үлисс” бол эх хэл дээрээ орчуулсан тухайн орны нэр хүндийг өндөрт өргөдөг агуу бүтээл гэдгийг мэдэрсэн билээ.
Хэрмэн Мэлвиллийн “Моби Дик” роман бас л баргийн орчуулагч зориглож барихааргүй том ном. Тэр тусмаа далай, далайчны амьдрал, халим агнуур гээд монголчуудад танил бус ахуйтай холбоотой, монгол хэлэнд тэр бүр байхгүй нэр томъёо ихтэй бүтээлийг орчуулна гэдэг нажидаа эдлэх бэрх хөдөлмөр болохыг ганц нэг ном орчуулах гэж саваагүйтэн оролдсон хүний хувьд би сайн мэднэ ээ. Сайн зохиолыг орчуулах, оршуулах хоёрын завсарт маш өчүүхэн зай байдаг. Энэ өчүүхэн зай нь асар их мэдлэг, ур чадвар шаарддаг. Орчуулагч О.Чинбаяр үүнд гартахааргүй болсныг түүний орчуулахаар “амлаж давсан” бүтээлүүд жилээс жилд чангарч байгаа явдал нотлон харуулж байна.
Олон жилийн өмнө би “Оргил оргилтойгоо ханьсдаг” гэж бичээд, бүр сонины булангийн нэр хүртэл болгож явсан удаатай. Тэгвэл Габриель Маркесийн “Хурандаад хэн ч бичихгүй” тууж,Оскар Уайлдын “Дориан Грейн хөрөг”, Кафкагийн “Шүүх ажиллагаа”, Хэрмэн Мэлвиллийн “Моби Дик”, Жэймс Жойсын “Үлисс”, “Дүблинчүүд”  зэрэг нэр хүндтэй номуудыг эх хэлнээ буулгасан О.Чинбаяр Монголын үе үеийн агуу сайхан орчуулагчдын ханьсан зиндаархах тэрхүү ноён оргилд нэгэнт хүрчээ.
Түүнийг Далай ламын сонгомол бүтээлийн 9 ботийг монголчилсон тухай нь хэлэхгүй өнгөрвөл бас алдас болно. Орчуулсан, хэвлүүлсэн бүтээл бүрийг нь тоочно гэвэл мөд дуусахгүй. Хамгийн сүүлд гэхэд л  О.Чинбаяр Германы нэрт зохиолч Хэрман Хэссэний “Талын чоно”-ыг орчуулан хэвлүүлж, номын нээлтээ өчигдөр хийжээ.  Бас дахиад нэгэн гайхамшигт бүтээлийг тэрээр монгол уншигчдадаа бэлэглэлээ. Хэрман Хэссэний “Талын чоно” байгаагүй бол XX зууны урлагийн бүтээлүүд, авангардизмд маш их зүйл орж ирэхгүй байх байсан гэж хаа нэгтээ уншсан санагдана. Харин О.Чинбаяр байгаагүй бол XXI зууны монгол уншигчид дэлхийд гайхагдсан маш олон зохиолыг эх хэлээрээ уншталаа удах байлаа.
Урианхан Б.Галаарид
2015.08.31.

Коби сүүлийн улирлаа Никсд өнгөрүүлэх үү?

Кармело Энтони 2016 онд чөлөөт агент болох Кэвин Дюрантыг Никс-д авчрах талаар өөрийн чадах бүхнээ хийнэ гэдгээ илэрхийлээд байна. Мөн түүнчлэн хэрэв Лэйкэрс, энэ улирлын дараа Кобитой гэрээгээ сунгахгүй бол тэрээр өөрийн карьерийн сүүлийн жилээ Фил Жексоний Никсд ирж дуусгана гэсэн цуурхал тарчээ. Хэрэв энэ үнэн бол лигийн түүхэн дэхь 3 агуу оноо түүгч нэг дор..11899744_1007277599314954_434056245897197383_n

“Авлигажсан” Ардчилсан нам

Далын  талыг наслахад олон ч зүйл үзлээ дээ. Ардчилал, шударга ёс,тэгш эрх, авлигагүй нийгмийг бий болгохыг  зорьж тэртээх 25 жилийн өмнө улс оронд ардчилалыг бий болгосон АН-ын кадрууд өдгөө ардчилал гэдэг үгний, ардчилсан зарчим гэдэг  ойлголтын эсрэг ажиллахыг өөрийн хоёр нүдээрээ үзэж, 2 чихээрээ сонслоо. Ард түмэн 2012 онд АН-ыг нийгэмд  үүс

ээд байсан бусармаг зүйлийг  бууруулна,  албан тушаалтны  авлигыг таслан зогсооно, ард түмний нурууг тэнийлгэнэ, улс орноо хөгжүүлнэ  гэсэн сонгуулийн уриа лоозунд итгэж тэднийг  сонгосон.

Ард түмэн авлигагүй нийгмийг буй болгоно гэдэгт АН-д,  Ардчилсан Ерөнхийлөгчид ийнхүү итгэсэн. Гэтэл тэд авлигачдыг чөлөөлөх хуулийг ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байгаад, сөрөг хүчингүйгээр батлан гаргалаа.  Олон нийтийн өмнө ярих бүрдээ авлигын эсрэг ажиллана, авлигачдыг цээрлүүлнэ гэдэг  Ерөнхийлөгч маань энэ удаа дуугарсангүй.

2012 оны сонгуулиас хойш  3 жил хагасын хугацаа өнгөрлөө. Ард түмний  итгэж явсан ардчилсан нам сонгогчдын  итгэлийг хөсөрдүүллээ.

АН, ардчилсан засаг  Чингис  бондыг бий болгож улс орны өрийг нэмэгдүүлж байхад ард түмэн чимээгүй харж суусан, Самуурай бондыг босгож Япон улсаас их хэмжээний зээлийг авахад гайгүй байлгүй дээ гээд өнгөрүүлсэн, Засгийн газраа унагаж Н.Алтанхуягыг Ч.Сайханбилэгээр солиход  сайжрах байх гээд итгэсэн,  Ерөнхий сайд нь  Оюу толгойн гэрээр Дубайд очиж  “нууцаар” үзэглээд ирэхэд ард түмэнд ашигтай бол яах вэ гээд орхисон.

Харин одоо тэд авлигачдыг суллаж байна.  Ямарваа зүйлд тэсвэрийн хязгаар, тэвчээрийн эцэс гэж бий.  Олон нийт  АН-д итгэсэн шигээ тэвчсэн. Харамсалтай нь АН тэдний тэсвэрийг барж, тэвчээрийг шалгалаа. Одоо боллоо.

 “Олуулаа хөгжих үү, цөөхүүл хөлжих үү?”  гэсэн  АН-ын 2012 оны сонгуулийн урианы утга тайлагдлаа.   Өнгөрсөн  3.5 жилд  лав улс орон хөгжихөөсөө  илүүтэй өрөнд баригдаж, иргэдийн амьдрал дэвжихээсээ илүүтэй доройтон буурлаа. АН-ыг дэмжин, АН-ын “буянаар” төрийн ажил эрхэлдэг болсон  хүмүүсийн хөлжсөнийг  иргэд аман амандаа “шуугиж” байна.

Ганцхан жишээ дурьдахад, 2012 оны сонгуулиас өмнө  унах унаагүй, солих костюмгүй, ардчилал гээд цээжээ  дэлддэг байсан, өдгөө Налайх дүүргийн Засаг даргаар ажилладаг Х.Болбаатар гэх эрхэм 2-3 орон сууцтай болж,  эхнэр хүүхдээ  унаажуулж, гадаад улс руу ойр ойрхон нисэж, Налайхын газрыг  дуудлага худалдаанд оруулалгүйгээр бусад  эзэмшүүлж,  улмаар Нийслэлийн төсөвт 17 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.

Х.Болдбаатар шиг хэдэн зуун дарга нар Ардчилал нэрээр  Засгийн болон орон  нутгийн эрхэнд гарч улс орон, орон нутгаа  хөгжүүлэхээсээ илүү өөрөө хөлжиж авсан нь олонтоо.

Тэгвэл энэ мэтийн АН-ын үед засаг бариад төрийн өмч хөрөнгийг  идсэн уусан, луйвардсан, зувчуулсан  олон албан тушаалтныг шалгаж, тэдэнд авлига авбал яланд унана  гэдэг ойлголтыг бий болгож байсан  АТГ дээрх  хэрэг бүртгэл, мөрөн байцаалт явуулах, шүүн таслах, шүүхээр оногдсон ялыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна. Товчхондоо  бол төрөөс идсэн уусан  луйвардсан цагаан захтай гэмт хэрэгтнүүдийг  Ардчилсан засаг   Өршөөлийн хуулиар хаацайлан  хариуцлага үүрүүлэлгүй суллахаар боллоо.

АН-ын энэ үйлдэл нь тэднийг ардчилсан, ард түмэнтэйгээ ойр байдаг нам гэхээс илүүтэйгээр авлигачидтай  ойр байдаг, авлигачдыг дэмждэг, авлигажсан нам гэдгийг ийнхүү олон нийтэд  ил тод харууллаа.

А.Гал

Ерөнхий сайд хэнд хөл алдав

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар өчигдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцжээ. Хачирхалтай нь энэ гэнэтийн ажиллагаа Сөүл-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг тус буудалд буух үетэй яг давхцаж байгаад оршино. Тус нислэгээр МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эх орондоо газардсан. Ч.Сайханбилэг хотын мээрийг гар даллан үдэж хоцроод ардуур нь МАХН-ын дарга Н.Энхбаярт “Ах аа, намайг бодоорой” гэж хэлсэн бололтой. МАН-ын зургаан сайдын суудлын төлөөх тулаан АН дотор хүчтэй өрнөж байгаа энэ үед Ерөнхий сайдад заавар зөвлөгөө өгөх хүн нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болж таарав. Угтаа өмнөх Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг Н.Энхбаяртай хүзүү сээрээ холбож, “халуун хөнжил”-д хамт орсныг нь АН-ынхан эсэргүүцэж огцруулсан. Харин энэ удаа З.Энхболдын даалгавраар Ч.Сайханбилэг МАХН-ын даргыг тосож авсан нь гарцаагүй. Түүнд дангаараа ийм эрсдэлтэй шийдвэр гаргах зориг зүрх, “том толгой” байхгүйг ойрын өдрүүдэд өрнүүлсөн улс төрийн амьдралаас нь олж харсан. АН-ынхан сайдын суудлын төлөө “алалцаж” байх хойгуур тэдний мөнхийн хамтрагч “Шударга ёс” эвслийнхэн хүссэнээ хийж, гүйцээгээгүйгээ гүйцээж байна. “Шударга ёс” эвслийнхэн ямар ч байсан АН-ыхныг буланд шахаж байгаад Өршөөлийн хуулийг батлуулж дөнгөсөн. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын улс төрд эргэн ирж Шадар сайдын суудалд тухлах сураг чих дэлсэх болов. Шадар сайдын суудалд очдоггүй юм аа гэхэд түүний улс төрийн амьдрал идэвхжиж эхэлнэ. Ингэснээр АН-ынхан жинхэнэ утгаараа “Морь унасан толгойгүй хүн” болно. Учир нь АН дотор Н.Энхбаярын хэмээх томоос том “фракц” бий болчихлоо. Энэ фракцын дэргэд Н.Алтанхуягийн толгойлдог “Алтангадас”, З.Энхболдын даргалдаг “Шонхор”, “Женко”-гийн санхүүжүүлдэг МоАХ энэ тэр бол дэндүү жижигдэнэ.

Өнөөдөр АН дотор үүсээд байгаа цусгүй тулааныг Ерөнхий сайдын “том ах” л зохицуулж чадна. Зүй нь Ч.Сайханбилэг ирэх сонгууль хүртэл тэсч үлдэхийн тулд Н.Энхбаярын хэлсэн бүхнийг хэрэгжүүлж, хийсэн бүхнийг дэмжинэ гэсэн үг. Үүний цаана З.Энхболд, Н.Энхбаяр хоёрын маш том тохироо байгааг ч үгүйсгэх аргагүй. Нөгөө талаас ардчиллын “том ах”, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ганцаардаж эхэлнэ. Одоогоор түүний талд баатар анд Э.Бат-Үүл нь л байна. Гэхдээ энэ хоёр нэг их газар авахгүй л болов уу. З.Энхболд УИХ, АН-ыг толгойлж байгаа цагт энэ хоёрын үгийг сонсож, өмнөөс нь дуугарах хүн хэр барагтай гарахгүй. Энэ нь өнөөгийн АН дотор З.Энхболдын эрин үе эхэлчихээд байхад тэгж ирүүдэйгээ баллах “тэнэг” олдохгүй л гэсэн санаа. Дээрээс нь Ц.Элбэгдоржийн улс төрийн карьер ердөө хоёрхон жилийн настай байдаг. Тийм болохоор Ерөнхийлөгч маань Н.Энхбаяр ирсэн сургаар “бэмбэгнэж” суугаа нь гарцаагүй. Түүнд энэ айдсаа үргээх ганц л зам бий. Өршөөлийн хуульд хориг тавих. Гэхдээ энэ нь Ц.Элбэгдоржийн хувьд маш их эрсдэлтэй үйлдэл. Өршөөлийн хуульд хориг тавиад УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжихгүй бол яах вэ. Тэгвэл түүний нэр хүнд шороотой хутгалдана. Хуулиараа бол ажлын таван өдрийн дотор Ерөнхийлөгч хориг тавих учиртай. Үүнээс үзэх юм бол баасан гаригт багтаж хоригоо тавихгүй бол Н.Энхбаяр Монголын улс төрд эргэн ирж одоогийн Ерөнхийлөгчийг жинхэнэ утгаар нь бажигдуулна. Ядаж байхад намынх нь нөхөд хөл алдаж гүйгээд, намынхаа даргын даалгавраар Ерөнхий сайд нь тосч аваад байдаг. Н.Энхбаяр өнөөдрийн байдлаар лав л Ц.Элбэгдоржоос том гэдгээ АН дотор харуулчих шиг боллоо. Одоо АН-ын сайдын суудалд суух хүсэлтэй нөхдүүд МАХН-ын даргад хадаг барин “мөргөнө”. Түүний АН доторхи фракц дэндүү том учраас тэр шүү дээ.

“Намаа удирдаж, зөв голдиролд нь оруулж чадахгүй байгаа хүмүүс яаж улс эх орноо удирдаж чадах юм бэ?” гэсэн асуултыг ард түмэн АН-аас асууж байна. Ингэж асуух нь ч зүйн хэрэг. 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш тэд нэг л хүний үгээр явсан. Тэр хүн нь мэдээж МАХН-ын дарга, АН доторхи хамгийн том “фракц”-ын толгойлогч Н.Энхбаяр. Одоогоор түүний хашиж байгаа албан тушаал маш тодорхой. МАХН-ын дарга ба АН-ын даргын зөвлөх. Түүний эх орондоо ирээд хамгийн түрүүнд хэлсэн үг нь хүртэл энэхүү албан тушаалыг нь батлах мэт. Тэрбээр “Хүнд хэцүү байдалд орчихсон Засгийн газарт тусалж, өөрийн туршлагаасаа хуваалцаж, дэмжье л гэж ирлээ” хэмээсэн. Энэ үгийн далд санаа нь “Та нар миний хэлснийг хийнэ шүү” гэсэн утга. Өнөөдрийн АН-ын баримталж буй бодлого, явуулж буй улс төр бол цэвэр Н.Энхбаяр гэдэг хувь улстөрчийн тоглолт юм. АН-ынхан дотор олигтойхон шиг улс төр хийгээд, удирдаад явчих хүн байхгүй учраас Н.Энхбаярыг урьж, залан авчирч намын даргын “зөвлөх”-өөр тодруулж байгаа нь нэг талаас харамсалтай, нөгөө талаас гутамшигтай. АН, МАХН хийгээд З.Энхболд, Н.Энхбаяр нарын эхлүүлсэн “олон ангит” онц сонирхолтой улс төрийн киноны төгсгөл ямар байх бол гэхээс үнэхээр их сонирхол татаж байна. Парламентийн засаглалтай болсноос хойшхи 25 жилийн хугацаанд АН үргэлж л Н.Энхбаярын “халаас”-анд байж ирсэн. Үүнийг эсэргүүцсэн ардчиллын “том ах” Ц.Элбэгдорж түүний “халаас”-наас гарах гээд хүчрээгүй. Ер нь Н.Энхбаяр гэдэг хувь улстөрч АН-ын гол судсыг атгачихсан бололтой. Анх 1996 оны сонгуульд АН-ынхан анх удаа олонхи болж, ойр ойрхон засгаа унагахад гол хорыг найруулсан хүн нь Н.Энхбаяр. Тухайн үеэс л АН Н.Энхбаярын “халаас” руу гулсаж орсон хэрэг. Өнөөдрийн улс төрийн бодит байдлыг харах юм бол МАХН-ын дэргэд АН гэдэг жижигхэн фракц бий болчихсон юм шиг эмгэнэлтэй дүр зураг харагдана. Энэхүү жижигхээн фракцыг тоглоомын тойрог дунд байлгах гол дүр нь Н.Энхбаяр. Харин тоглоомын тойргоос гадуур үлдэж байгаа нь “орон доогуураа шургаж нуугдсан” эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Ямар ч байсан одоогийн Ерөнхийлөгчөөс огцорсон Ерөнхийлөгч нь том харагдаж байгааг нуух юун.

С.НЭМЭХ

Эх сурвалж: www.zaluu.com

Д.Нандин-Эрдэнэ: “Хүү төрлөө..,” Үндэсний брэнд үйлдвэрлэлийн нарийн технологитой

Хүн ам тасралтгүй өсөн нэмэгдэж буй энэ үед хорвоод дөнгөж мэндэлж буй алаг үрсээ Үндэсний хэв шинжийн агуулгатай Монголд урлагдсан өлгийгөөр хулдан авах боломж  бидэнд ердөө нэг жилийн өмнөөс нээгджээ. Энэ боломжийг “Бумбын Улаан Хонгор” ХХК-ны  “Хүү төрлөө..,” Үндэсний брэндээрээ хэрэглэгч түмэндээ нээлттэй болгосон юм.

Залуухан ээжийн туршлагаас  Үндэсний брэнд үүсгэх хүртлээ үүсгэл сэдэл нь хөгжиж, өдгөө нэг жилийн ойн дээрээ хийсэн бүтээснээ дүгнэхээр зэхэж буй “Бумбын Улаан Хонгор компанийн гүйцэтгэх захирал Д.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хүүхэд бол өсч буй хэрэглэгч-

Үндэсний хэв шинжийг агуулсан хүүхдийн өлгий урлалыг Брэндийн хэмжээнд хөгжүүлэх санаа анх хэрхэн төрөв?

– Анх ээж болсон туршлага дээрээ үндэслэн, брэндийн санаагаа хөгжүүлсэн. Нялх үрээ тосон авч буй ээж аавууд уг нь аль болох Үндэсний хэв шинж агуулсан зүйлсийг л хэрэглэхийг чухалчилдаг. Гэтэл манай улсад энэ төрлийн өлгий үйлдвэрлэл хөгжөөгүй. Тиймээс хүссэн ч, хүсээгүй ч гаднаас орж ирсэн бэлэн өлгий авдаг. Яг тийм хүсэлтэй ээжийн хувиар анх Үндэсний хэв шинж агуулсан өлгий хийх санаа төрж, цаашлаад Брэнд болгон хөгжүүлэх сэдлээ хөгжүүлсээр өнөөдрийг хүрч байна.

Танай бүтээгдэхүүн Үндэсний хэв шинжийг агуулахаас гадна нялх хүүхдийн  өлгийний  тодорхой стандартыг хангах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна бэ?

– Монгол улс хүүхдийн өлгийний стандартыг 2012 онд гаргасан байдаг. Уг стандартад хүүхдийн өлгийний нарийвчилсан хэмжээ, иж бүрдэл бүтээгдэхүүний бүрэлдэхүүн зэргийг нэлээд тодорхой заасан байдаг юм билээ. Харамсалтай нь өнөөдөр ихэнх ээжүүд Монгол улс өлгийний тусгай стандарттай гэдгийг огт мэддэггүй. Стандартыг мөрдөөд, өлгий үйлдвэрлэж байгаа газар одоогоор манайхыг эс тооцвол байхгүй.

Анхандаа бол залуу ээжийн хувиар хаанаас яаж мэдээллээ авах, энэ стандартыг үйлдвэрлэлд хэрхэн оруулж ирэх зэрэг асуудлууд бүрхэг л байсан. Гэхдээ хамгийн эхэнд энэ Монгол өлгийний стандартын хэмжээг баримталж, нэг метр хэмжээсээр өлгийгөө урлах зорилт тавих зэргээр бага багаар нэвтрүүлсэн. Түүхий эдээ хүүхдэд зохицсон өнгө, даавууны грамм гэхчлэн маш нарийн үзүүлэлтээр сонгосныхоо дараа Монгол хүүхдийн төрөлтийн хэмжээ зэргийг судлаад  үзэхэд энэ стандарттайгаа бидний санаа эргээд нийлж эхэлсэн нь их урамтай санагдсан шүү.

Түүхий эдээ яаж сонгосон бэ?

– Манай улс өөрөө хөвөн даавуу үйлдвэрлэлгүй учраас өлгийний түүхий эдээ гаднаас оруулж ирэх шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, бидэнд  гаднаас түүхий эдээ оруулж ирээд, түүнийгээ тухайн улсынхаа өлгийний стандартыг бариулж, Үндэсний хэв шинж рүү хөрвүүлэх шаардлага тулгарсан гэж болно. Монголчууд эртнээс хүүхдээ дулаан илчлэг чанарыг нь бодолцон хонины нэхийнд өлгийддөг байсан.  Тэгээд бариуштай, барьцтай болоод ирэхээр нь тоодон дээл өмсүүлдэг. Тэр илчлэг талыг бодолцсон уламжлалт сэтгэлгээн дээр үндэслэн, хөвөн даавуун түүхий эд сонгох хэрэгтэй гэж үзээд материалынхаа эрэлд гарсан даа.Судалгаа маш удаан үргэлжилж, 100 хувийн кашмерин даавуун дээр тогтохоор шийдэж байлаа. Одоо ч энэ материалаараа өлгий болон хүүхдийн тоодон  дээл тэргүүтнээ урлаж байгаа.

Хөвөн даавууны үйлдвэрлэл дэлхий дахинд хурдацтай хөгжиж байна. Олон даавуун дотроос яагаад  100 хувийн кашмерин даавууг сонгох болов?

– Камшерин даавууг манайхан томчуудын дээл хийж өмсдөг торгомсог хэв шинжтэй нь андуураад байдаг. Дээл хийдэг кашмер нь хүүхдэд хэт халуудаж, тархины даралт үүсгэх нөлөөлөл үзүүлэх аюултай. Тиймээс бидэнд хөвөн даавуун материал сонгох шаардлага үүссэн.

Судалгаа хийх явцдаа орчин үед хэрэглэгдэж буй хөвөн даавуунууд дотроос хонины нэхийний илчлэг чанарт хамгийн дөхөж очих түүхий эд бол  100 хувийн кашмерин даавуу гэдгийг тогтоосон гэж болно.Дөнгөж төрсөн хүүхэд илчлэг өлгий хамгийн чухал. Энэ сонголтод  ээж болсон туршлага маань ч  нөлөөлсөн, хүүхдээ өлгийдөөд гадаа гарах гэхээр худалдааны сентипон нийлэг материалтай өлгийнүүд бариушгүй, арай л нимгэн байдаг. Тиймээс хүүхдийн биед бариуштай, хөлөргөдөггүй кашмерин даавууг сонгож,  МХЕГ-ын Үндэсний лавлагаа лабораторид шалгуулах хүсэлтээ уламжилсан. Өөрөөр хэлбэл, хонины нэхийний илчлэг чанарыг орчин үед 100 хувийн кашмерин даавуугаар орлуулах санаа төрсөн.

Өөрсдийн хүсэлтээр лабораторийн туршилтад оруулсан гэсэн үг үү?

Тийм ээ.Нялх хүүхэд хэрэглэх учраас өлгий хийхэд хамгийн түрүүнд тавигдах үндсэн шаардлага бол эрүүл ахуй талаасаа ямар ч асуудалгүй байх. Тиймээс МХЕГ-ын Эрүүл ахуй, нян судлалын итгэмжлэгдсэн лабарторит хандаж, өөрсдийн сонгосон 100 хувийн кашмерин даавуугаа 14 хоногийн туршилтад оруулсан.

Туршилтаар “Энэ түүхий эд нь арьсанд хурц цочроох нөлөө үзүүлэхгүй” гэсэн албан ёсны MNS ISO/IEC17025 дардас тэмдэгтэй болон баталгаажуулж авсныхаа дараа үйлдвэрлэлд нэвтрүүлэх шат руугаа орсон байгаа. Манай компани БНХАУ-ын Хөжү-ээс түүхий эдээ үйлдвэрээс нь улиралд нэг удаа  татдаг.

– Тэгвэл өлгийгөө үйлдвэрлэлд нэвтрүүлэхдээ юуг голчлон анхаарсан бэ?

– Манай улсад хүүхдэд зориулсан олон үйлчилгээ хөгжиж байгаа ч яг зах зээл дээр брэнд болж хөгжиж чадаж байна уу гэвэл үгүй. Энэ утгаараа Хүүхдийн хэмээх зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдийн орон зай хэт хоосон байж,  гадны бүтээгдэхүүнүүд давамгайлж байгаа. Тиймээс хүүхдэд зориулсан Үндэсний брэндийг төлөвшүүлэн хөгжүүлэх нь бидний хойч үед асар их үр өгөөжийг авчрах юм. Үндэсний брэндүүд хүүхдийн өсөлт хөгжилд чухал шаардлагатай, Монгол хүүхдэд тохирсон хэм хэмжээг агуулсан байдгаараа илүү ач холбогдолтой юм.

Нөгөө талаас хүүхэд бол өсч буй хэрэглэгч. Чухам иймээс л маркетингийн бодлогын  гадна үлдэх ёсгүй. Хүүхэд өсөж хөгжих тодорхой хугацаандаа эцэг эх, асран хамгаалагчийн нөлөөлөл дор сонголт хийдэг. Судалгаагаар энэ цаг үе нь 0-5 нас хүртэл үргэлжилдэг. Ингээд харахаар хүүхэд 6 нас хүрсэн л бол өөрөө сонголт хийх тэмүүлэлтэй, бусдын нөлөөлөлд автах дургүй болоод ирдэг гэсэн үг. Яг энэ байдлыг манай брэнд маркетингийн бодлогынхоо гол цөмийг болгож байгаа. Тиймээс бүтээгдэхүүнээ хүүхдэд ойлгомжтой байхаар маш сайн гэр бүл хөрвүүлэлттэй байх үзлийг  үйлдвэрлэлдээ баримтлахыг чухалчилсаар ирлээ.

 

-Даавуу цуулж, оёод л Үндэсний брэнд гэж нэрлэвэл зохисгүй биз дээ-

Үндэсний хувцасны  үйлдвэрлэл манай улсад салоны түвшинд хөгжиж байгаа мэт харагддаг. Тэгвэл “Хүү төрлөө..,” Үндэсний брэнд салонаас яг юугаараа ялгаатай юм бэ?

– Хүүхдийн хувцсыг үйлдвэрийн нарийн технологи барин үйлдвэрлэж байгаа гэдгээрээ ялгаатай. Тодруулж хэлбэл, салонууд захиалагчийн хүсэлд нийцүүлэн,  хэлбэр хэмжээг бий болгох үүднээс оёдлын тодорхой стандарт баримтлалгүй, өөрчлөх замаар ажилладаг. Харин манайх бол өлгий, тоодон дээл болон бусад загвартаа тогтсон стандарт баримталж, оёдлын технологийг чанд баримталж байгаа. Энэ нь өрх гэр бүлийн хэрэгцээнд нийцсэн стандартын хүрээнд ажлаа явуулж байгаа гэсэн үг. Бид Үндэсний тодотгол  элементээ огт алдагдуулахгүйгээр ажилладаг. Загварын салон бол илүү загварлаг тухайн цагийн өнгө аяс, трэнд, чиг хандлагыг бариад явдгаараа ялгаатай юм.

Танайх өлгийг бүр цогц байдлаар нь яагаад хийж болдоггүй юм?

– Хүмүүс өлгийг бүтнээр нь  хийгээд асар их орлого олно гэх зөвлөгөөг маш их өгдөг. Манай улс хөвөн даавууны үйлдвэрлэлгүй учраас гаднаас өлгийн доторх хулдах зориулалт бүхий даавууг оруулж ирнэ. Энд л хамгийн гол асуудал байгаа юм. Ашгаа бодож байна  гээд  гаднаас баахан даавуу оруулж ирээд өлгий хийж болно. Гаднаас орж ирсэн даавуунууд ямар ч гарал үүслийн бичиггүй, яг хаагуур дамжсан зэрэг асар олон тодорхойгүй асуудалтай. Яахав, даавуугаа оруулж ирээд бид МХЕГ-ын лабораторийн туршилтад оруулж болно. Гэтэл  даавууны чанар нь байнга солигдон өөрчлөгдөж байдаг учраас тогтсон стандарт үүсгэх нь нэлээд хүндрэлтэй. Найдвартай бус, барьцгүй асуудал. Хүүхдийн биед ямар ч сөрөг нөлөөлөл үзүүлэхийг үгүйсгэх аргагүй.  Даавуу цуулж, оёод л Үндэсний брэнд гэж нэрлэвэл зохисгүй биз дээ.

– Багцын бүтээгдэхүүнүүдийнхээ талаар мэдээлэл өгнө үү?

– “Хүү төрлөө.., Үндэсний брэнд” аав, ээж, эмээ өвөөгийн  багц гэсэн үндсэн бүтээгдэхүүнтэй. Айл гэрт шинэ хүн мэндлэхэд аав нь хүүхдийнхээ өлгий болон бусад зүйлийг бэлддэг шүү дээ. Тэр утгаараа Үндэсний хэв шинжийг түлхүү оруулах зорилгоор аавын багцад камшерин өлгий, суран бүс, эсгий үнэг, бэлгэдлийн “дөрвөн бэрх” шагай, “Хүү төрлөө” ном, ил захидал тэргүүтэн багтдаг. Аав хүний шинэ хүндээ бэлдэж болох бүхий л  уламжлалт зүйлийг багтаасан гэж болно.

Ээжийн багцад гурван сартайгаас нь өмсгөх тоодон дээл, эмээ өвөөгийн багцад монгол цамыг багтааж өгөх замаар шийдсэн. Манай багцын бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн талархлыг хүлээж байгаа нь бидэнд их урам өгдөг.

Өнөөдрийн түвшинд ашигтай ажиллаж чадаж байна уу?

– Яг тэгж хэлж чадахгүй. Манайх мэргэжлийн баг хамт олноор багаа бүрдүүлж үндэсний үйлдвэрлэгч болохын тулд маш их хичээж буй учир бүхий л зүйлийг нягт нямбай судлан хэрэглэгчдэд гэр бүл хөрвүүлэлт сайтай, оновчтой маркетингийн бодлого баримтлан хүртээмжтэй байлгах үүднээсээ зардал өндөр байна. Брэнд маань үүсээд жил хараахан болоогүй учраас борлуулалт хангалттай түвшинд хүрээгүй байгаа. Гэхдээ өнөө маргаашийн ашгийг харалгүй, хэсэг хугацаанд сэтгэл зүрхээ зориулаад зүтгэхэд тодорхой үр дүнд хүрч болдог гэдгийг мэдэрч эхлээд байгаа нь сайхан.

Нэрийн барааны дэлгүүртэй болох төлөвлөгөө байгаа юу?

– Эдийн засгийн чадамжаасаа хамаараад өнөө маргаашдаа нэрийн барааны дэлгүүр нээх бодолгүй байна. Гэхдээ бодсон зүйл бол байгаа. Уг нь үйлдвэрээс бүтээгдэхүүн харьцангуй бага зардлаар гардаг. Дэлгүүрүүд  бүтээгдэхүүн бүрээс 30 хувийн суутгал авдаг, бусад маркетингийн зардлууд  тусгагдахаар нэгж бүтээгдэхүүний үнэ /өртөг/  дагаад өсдөг.

Хэрэглэгчдээс санал гомдол ирж байна уу?

– Эрүүл ахуйн талаас ямар ч санал гомдол ирээгүй. Тоодон дээл, монгол цамц, хантааз тэргүүтний размерийг илүү өргөн сонголттой болгох хүсэлтийг тавьдаг. Ер нь манай багцын бүтээгдэхүүнийг  гадаадад байгаа Монголчууд, их сонирхоод байгаа ажиглагддаг юм. Эндээс ах дүү хамаатан садан нь Үндэсний хэв шинж агуулсан өлгий, суран бүс зэрэг багтсан сав баглаа боодол бүхий өлгий, Тоодон дээлтэй очих нь гадаадад өсөн торниж буй нялх үрст ихээхэн утга учиртай бэлэг болох талтай. Түүнээс гадна дотоодын хэрэглэгч нар Үндэсний хэв шинжийг агуулсан гэдэг утгаар нь худалдан авдаг. Энэ нь яг зорилтот хэв шинжээрээ хэрэглэгчдэд хүрч байгааг харуулж буй юм.

-Шууд л манай бүтээгдэхүүн амьсгалдаг, эко, ориг  гэж хэлж болохгүй

Танай лого нүдэнд содон тусаж байна. Брэнддээ зориулан бүтээлгэсэн юм уу?

– Манай брэндийн хөгжүүлэлтийн уриа, гол үндсэн зарчим нь Үндэсний өв уламжлалын давтагдашгүй чанарыг өрх гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэх. Монгол хүүхэд хэрэглэхэд тохиромжтой өлгий хийх санаа минь ийм маягаар хөгжиж, Үндэсний брэндийн хэмжээнд өрх гэрийн хэрэглээг хангахуйц байдлаар үйлдвэрлэгдэхээр болсон. Тэгэхээр Үндэсний брэндийн нүүр царайг илтгэсэн уран зураг,  бүтээгдэхүүний сав баглаа боодлыг үзэмжтэйгээр шийдэх,  олон нийтэд сурталчлах ажлууд ар араасаа ундраад ирдэг юм билээ.

Тиймээс бид гэр бүлийн зураг дагнан зурдаг зураачид хандан,  “Жаргалтай гэр бүл” бүтээлийг брэндийнхээ  нүүр царай болох хэмжээнд урлуулсан юм. Мэдээж брэндийн нүүр царай болох зураг учраас бэлгэдэл талаас нь нэлээд бодолцсон. Монгол айл гэр дөрвөн хүүхэдтэй байх нь тэгш дүүрний бэлгэдлийг илэрхийлдэг.

Тэр утгаар Монгол гэр бүлийг  дөрвөн хүүхэдтэй зуруулж,  хамгийн арын хүүхдийг бусдаас нь арай өөр сэтгэмжийн хэлбэрт ирээдүйд ирэх маягаар дүрслүүлсэн байгаа. Дөрвөн хүүхдийн гурвыг нь зориуд  эрэгтэй зуруулж, Монголчуудын хүчтэй ухаан зоригийн эгнэгт мөхөшгүй ухаан, бэрээ дархлан дээдлэхийн утга учрыг бэлгэдсэн юм. Энэ зургаа торгон дээр зуруулж, өлгий болон бусад бүтээгдэхүүндээ лого маягаар ашигласан нь хэрэглэгчдэд их таалагдсан байгаа. Амьдралд нь, сэтгэлд нь энэ зураг их ойр буусанд баярладаг.

Үндэсний өв уламжлалын давтагдашгүй чанарыг өрх гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэх зорилтын хүрээнд та бүхний хийсэн хамгийн анхны маркетингийн алхам юу байв?

– Монгол улс 2003 онд Хүн амын цогц бодлогыг гаргаснаараа олуулаа болох алхмаа илүү эрчимжүүлсэн байдаг. Цогц бодлогын хүрээнд хүн амыг өсгөх зорилгоор нийгмийн чанартай нэлээд асуудлыг шийдэж, харьцангуй зөв тусгалаа олсныг бид мэдэж байгаа. Уг бодлогод хүн ам руу чиглэсэн нийгмийн чанартай асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьсноос гадна төрөлт, амьдрах орчин гээд бүхий л асуудлууд багтдаг. Өөрөөр хэлбэл, амьдралын чанарыг бодлогын хүрээнд  тодорхойлсон гэсэн үг.

Манай брэнд яг энэ цогц бодлогын оршил, гол агуулгыг хөгжүүлэлтийнхээ нэгэн мөрдлөг болгон ажилласан. Энэ нь нөгөө л Монгол хүний оршин амьдрах онцлог, Үндэсний ахуйлаг талтай илүү ойртох гэсэн санаа. Бидний анзаарсан хамгийн эхний ээжүүдийн тухай ойлголт  бол мэдээлэлгүй байгаа явдал. Тиймээс ээж нарыг зөв мэдээллээр хангаж, ингэснээрээ зөв хэрэглээг төлөвшүүлэх хандлагыг бий болгох гарцыг олж харсан. Гарцаа олоод харчихаар хийх ажлууд тодорхой болж ирдэг. Бид ээжүүд рүү чиглэсэн танин мэдэхүйн мэдээлэл өгөх зорилгоор “Хүү төрлөө” онлайн сэтгүүлийг мэргэжлийн багийн бүрэлдэхүүнтэй босгож, одоо “Охин төрлөө” сэтгүүлээр хүрээгээ тэлээд байна. Энэ бол цэвэр хэрэглэгчийн сэтгүүл. Үүнээс гадна “Амьдралын чанар” нэртэй дэмжих бүлгийг бий болгосон.

– “Амьдралын чанар” нэртэй дэмжих бүлгийнхээ талаар дэлгэрүүлбэл?

– Ээж нар гэртээ хүүхдээ хараад сууж байх хугацаандаа бяцхан үрсийнхээ өсөлт хөгжилт, хувцас хэрэглэлийн талаарх мэдээллээ чөлөөтэй солилцож, санал бодлоо хуваалцдаг. Тэднийг нийтлэг байдлаар нь ажиглахад гэрийн нөхцөлд хүүхдэдээ хувцас хэрэглэл хийх сонирхол нь өндөр. Монгол ээжүүдийн цусанд нь байдаг бүтээлч зан нь энэ юм. Гэтэл суурин амьдралтай ээжүүд гэрийн нөхцөл хүүхдэдээ зориулан яг юу хийхээ мэдэхгүй байна.

Тэр байдлыг нь авч үзээд “Хүү төрлөө..,” Үндэсний брэндээс “Амьдралын чанар” нэртэй дэмжих бүлгийг нээн, эхний ээлжид таван ээжид тоодон дээл эсгэх ажлаас өгсүүлэн мэдээллийн байдлаар ханган ажилласан. Энэ нь эргээд “Амьдралын чанар” гэж яг юуг хэлээд байгаа юм, гэр бүлээрээ яг ямар байдлаар амьдарч хэвшмэл тэр нь чанартай амьдрал юм гэхчлэн ойлголтуудыг тэдэнд өгсөн юм.

Дэмжих бүлгээрээ дамжуулан ээжүүдэд яг юуг мэдээлэхийг зорьсон бэ?

– Монголчууд өлгийтэй хүүхдээ бариуштай болоод ирэхээр нь баривч өмсүүлж, өсөж торних  хэмжээнд нь тохируулан тоодон дээлээ урладаг. Энэ бол Монгол хүн бүрийн сэтгэл дотор  байдаг ухаан юм. Тэр утгаараа ээжүүд гэрийн нөхцөлд баривчаа урладаг байх нь хичнээн сайхан. Материалаа сонгохоос эхлэн хүүхдэд хэрхэн зохицох, эрүүл ахуй тал, зөөлөн байдал гэхчлэнгээр ээжүүдэд материалаа тайлбарлах хэлбэрээр мэдээллээ өгчихнө. Ингээд ирэхээр ээж нарын хандлага зуун хувь өөрчлөгдөж байгааг ажиглагдсан. Яагаад манай брэндийг сонгох ёстой юм гэдгийг амьдрал дээр харуулсан хэрэг.Манай түүхий эдийг хүүхдэд ямар ч сөрөг нөлөөгүй гэдгийг хийх явцдаа шууд ойлгож, эергээр хүлээн авдаг юм билээ.

Манай ээжүүд эртнээс нааш асар их бүтээлч сэтгэлгээтэй байж, үр хүүхдээ асран хүмүүжүүлж, өрх гэрээ эхнэрийн хувиар өргөн асарч явсаар ирсэн. Нүүдэлчид ер бусын авхаалж самбаа бүхий дайчин, бүтээлч сэтгэлгээтэй. Одоо бидний дийлэнх нь суурин амьдралд шилжсэн нь  магадгүй улам ч бүтээлчээр амьдрах боломж бий болсон гэж болно. Яг тийм сэдлийг ээж нарт төрүүлэхийг зорьсон.

Мэдээлэл дээр суурилж, брэндийн сурталчилгаагаа хийсэн байх нь?

– Бид брэндээ хөгжүүлэхдээ анхнаасаа шууд тулгасан сурталчилгаа хийхээс зайлсхийсэн. Өлгий, тоодон дээлний сурталчилгаа импортын памперснаас өөрөөр сурталчлагдах ёстой. Шууд л манай бүтээгдэхүүн амьсгалдаг, эко, ориг гэж хэлж болохгүй.Үнэнийг хэлэхэд брэнд хөгжүүлэлтээ эхнээс нь зөв голдрилтой, зөв өнгө төрхтэй хэрэглэгчдэдээ хүргэх үүднээс хэтийдсэн их ажлыг хийсээр ирсэн. Цаашид ч гэсэн тэгж л явна. Салон, хувь хүмүүс нэг баривчны зураг утсаараа аваад л нүүр номоор сурталчилгаагаа хийчихдэг. Гэтэл манайх тийм байдлаар хийхээс шууд татгалзсаар ирлээ.  Бүх шинэ загваруудаа мэргэжлийн гэрэл зургийн студийн зурагт  оруулж, дараа нь эх бэлтгэл, сэтгүүлийн нийтлэл гээд ширхэг ширхгээр имэрч хийдэг.

Яг өнөөдрийн байдлаар  зах зээлийг авч үзэхэд, эцэг эхчүүдийн асар их мөнгө хүүхдийн хувцсанд  гадагш урсаж байна. Хүүхдийн хувцасны цэвэр 80 орчим хувь нь гаднаас орж ирж байгаа нь үнэн. Энд мэдээллээр дамжуулан хандлага өөрчлөхөд л анхаарах хэрэгтэй юм билээ. Бүтээгдэхүүн бүр өөр өөрийн онцлогтой. Дээрээс нь Үндэсний сэтгэлгээ гэж давтагдашгүй сайхан зүйл байна. Энэ мэтээр өөрсдийн орон зайгаа мэдэрч, зорилгоо зөв тодорхойлоод явахад ирээдүйд бүх зүйл  зөв голдрилоороо явна гэж бодож байгаа.

Онлайн сэтгүүлээ “Хүү төрлөө..,”, “Охин төрлөө..,” гэж тусад нь нэрлэсэн байна. Энэ нь танин мэдэхүйн ач холбогдлыг илүү тодотгох зорилгоор хийгдсэн маркетинг уу?

– Дээр хэлсэнчлэн манай онлайн сэтгүүл нь хэрэглэгчид рүү л чиглэдэг. Хүний амьдралаас хүртэх аз жаргалын дунд сэтгэл хангалуун байх гэх ойлголт заавал байх ёстой. Ээж хүн мөн үр бүтээлтэй аж төрөхийн тулд мэдээлэлтэй байх шаардлага үүсдэг. Энэ орон зайг Үндэсний хэв шинжийг агуулсан байдлаар нөхөхөөр зүтгэж байгаа нэг хэлбэр маань сэтгүүл. Монголчууд шинэ хүн төрлөө гэх утгыг нийтэд нь Хүү төрлөө гэж бэлгэддэг утгаар брэндээ ингэж нэрлээд онлайн сэтгүүлээ хөгжүүлж эхэлсэн. Хэрэглэгчдэд харьцангуй танигдаад ирэхээр “Охин төрлөө..,” брэнд тань хэзээ гарах юм гэж асуух болсон тул бид хөгжүүлэх шат шатны ажлуудаа хийж байгаа минь энэ.

Гэхдээ “Охин төрлөө..,” сэтгүүлийн гол зорилго бол Одонгийн ээжүүдийг дэмжих. Одоо залуу гэр бүлүүд дөрвөн хүүхэд төрүүлэн өсгөх нь нэг үеэ бодвол харьцангуй ихсэж, уламжлалт амьдралын хэлбэр сэргэж байна. Нийгмээ дагаад залуухан ээжүүд дөрөв төрж, одон зүүх эрхээ Төрийнхөө өмнө эдэлж байгаа нь бахархалтай хэрэг.Гэтэл хороон дээрээ очоод одон авахад бараг л ичдэг. Хэт залуу байгаагаасаа шүү дээ. Яг энэ тал дээр “Охин төрлөө..,” сэтгүүл мэдээллийн зорилтот ажлууд хийж, тэдэнд зориулсан тусгай зөвлөмжүүдийг бэлтгэхэд түлхүү анхаардаг.

-Монгол залуус боломжин дээрээ амьдарч сурч байгаа-

– Таны харж буйгаар Үндэсний үйлдвэрлэгчид төрийн бодлогын хүрээнд асуудлаа нааштайгаар шийдүүлж чадаж байна уу?

Зах зээл хямралтай байгаа хэдий ч манай улсад сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэл үсрэнгүй хөгжиж байгаа нь сайн хэрэг. Төр засгаас энэ тал дээр анхаарч, бодлогоор дэмжих, зээл хөтөлбөрүүдэд үндэсний үйлдвэрлэгчдээ хамруулах зэрэг олон талт арга хэмжээг авч байна. Гэхдээ тэр бодлого, зээлийн хэлбэрүүд хэнд, хэрхэн яаж хүрч байгаа вэ гэдэг нь бүрхэг байгаа. Тэрүүхэндээ л бужигнаад дуусчихдаг зээлийн төслүүд явагдаж байгааг нуух аргагүй.

Танай байгууллага зээл, төслүүдэд хамрагдаж амжсан уу?

– Манай бизнес нэг жил болоогүй гэдэг утгаараа зээл, төслүүдэд хамрагдах боломжгүй байгаа. Гэхдээ зээлд хамрагддаггүй гээд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангуудын үйл ажиллагааг үгүйсгэж болдоггүй. Бидний явуулж буй үйл ажиллагааг илүү бизнес тал руу чиглүүлэх, харилцан санал солилцох, уулзалт зохион байгуулах гэхчлэн ажлуудыг байнга хийдэг.

Манай улсад бизнес эрхлэх боломж залууст хэр нээлттэй байна вэ?

– Монгол залуус боломжин дээрээ амьдарч чаддаг болсон. 2000 оны эхээр асар олон залуус гадагшаа  ажил хийх гээд явсан. Хүний нутагт очоод тодорхой хэмжээний юм сурч ирээд, Монголд бизнес хөгжүүлэх гээд зүтгэж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Төрөөс ямар нэгэн зүйл хүсч суух биш, өөрсдөдөө байгаа боломжоо ашиглаад бизнес хөгжүүлэхээр зүтгэж байгаа маш олон залуус байна.

Цаашид брэндээ хэрхэн хөгжүүлэх зорилт тавьж байна?

– Монгол улс олон үндэстэн ястнаас бүрдсэн гэдэг утгаараа хувцас хэрэглэлийн асар баялаг түүхтэй. Үндэстэн ястнуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга барил, ахуй соёл, хүүхдийн өмсгөл зүүсгэл тэргүүтэн өөр өөрийн онцлогтой.

Гэхдээ өнөөдрийн байдлаар Монгол улсад эдгээр 16 үндэстэн ястны хүүхдийн хувцас, дээл тэргүүтнийг нэг дор цогц байдлаар хийж байгаа байгууллага байхгүй. Яг энэ өнцгийг шүүрч авах бодолтойгоор судалгааны ажлаа эхлүүлж, зарим туршилтуудаа хийж эхэлсэн.  Үүнийг хөгжүүлээд, үйлдвэрлэлд нэвтрүүлэн, хэрэглэгчдийн гар дээр тавиад эхлэх нь өөрөө асар өндөр ач холбогдолтой. Үндэстнийхээ хувцас, дээлийг өмсөж өссөн хүүхэд  эх  орноо хэрхэн хайрлах, эцэг эхээ хүндэтгэх, өөрсдийн ахуйн онцлогийг таньж мэдэх  гээд тооцоод баршгүй олон сайн  төлөвшлүүдтэй өсөж өндийнө. Энэ бол Үндэсний баялаг. Эх орондоо хайртай  хүний хийх чин эрмэлзлийн асуудал юм.

– Ярилцсанд баярлалаа.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хүндэтгэлийн хүлээн авалт боллоо

Наймдугаар сарын 11-ний өдөр (Мягмар), Япон улсын Элчин сайдын яам болон Монгол дахь Япончуудын нийгэмлэг нь Япон улсын Элчин сайдын өргөөнд, зодог тайлсан Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа. Кёкүтэнхо Н.Цэвэгням нь монгол сумочдын анхдагч бөгөөд зодог тайлсныхаа дараа Оошима дэвжээний ояката болж, залуу сумочдод багшлахаар болсон юм.

Кёкүтэнхо Н.Цэвэгням нь 1992 онд анх дэвжээн дээр гарснаас хойш 23 жил хагасын хугацаанд Макүүчи зиндааны түүхэнд хамгийн олон удаа буюу 1470 удаа, 99 башё тасралтгүй барилдсан бөгөөд дайчин барилдааны шагнал хүртсэн хамгийн ахмад сумоч болсон зэрэг амжилтыг үзүүлсэн билээ.

Хүлээн авалтанд 50 хүн оролцож, Кёкүтэнхо Н.Цэвэгнямын амжилтыг хамтдаа дурссан ба энэ үеэр Кёкүтэнхо Н.Цэвэгням “Өнөөг хүртэл сумогийн ертөнцөөс олон зүйл сурсан. Цаашид Монголын анхны ояката гэдэг нэрээ өндөрт өргөж, сайн шавь нарыг бэлтгэх болно“ хэмээв.

 Эх сурвалж: chingis.mn

Эрдэмтдийнхээ чансааг нээлттэй зарладаг болцгооё

1_39.jpg.610x259_q85-600x255 (1)

Цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч болсон сэтгүүлч мэргэжилдээ би хайртай. Үнэнийг өгүүлж, өрөөлийг ухааруулж, үйл явдлыг түүхчлэн үлдээх эрхэм үүрэг энэ олон мэргэжил дундаас гагцхүү сэтгүүлчдэд л илүү хамааралтай гэдгийг ойлгосон цагаасаа мэргэжлийнхээ түүхэн үүрэг, нийгмийн хариуцлагыг би эрхэм чухалд үзэх болсон билээ.

 

Эрдэмтэн гэсэн болгон эрдэмтэй гэдэгт эргэлзэх цаг ирж. Эргэлзээд зогсохгүй нягтлах цаг болж. Монголчууд “Хар авдарт ном буй Хазгар өвгөнд эрдэм буй” гэлцдэг байв. Одоо цагт “Харвардад сурвал хүнд тооцно Харьд хамгаалбал эрдэмтэнд тооцно” гэх нь холгүй л байна. Тийм ч биз, үгүй ч биз. Хүн болгоны оюуны ай сав өөр өөрийн багтаамжтай болохоор харьд очоод халбага төдий эрдэмтэй ирсэн нь ч бий, энд сураад энгүй ихийг мэдсэн нь ч бий. Үндсэн сэдэв биш учраас үүнийг орхиод үгүүлэх нь:

Эрдэмтдийг төгссөн сургууль, хамгаалсан газраар нь үнэлдэг уламжлал манайд социализмын үеэс тогтож хэвшсэн. “Ай яа яа, тэр чинь Ломоносов төгссөн” гээд чимээгүй болдог байлаа. Тэр үед Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль монголчуудын сурч болох хамгийн нэр хүндтэй сургуулийн нэг учраас тэгдэг байж. Ер нь ингэж сурсан сургуулиар нь үнэлэх явдал дэлхий даяар тогтсон жишиг байсан. Одоо ч байна. Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн тоонд багтахын төлөө хатуу чанга шүүлтүүрийг давах гэж олон олон сургууль чухам л үгээ хэлж, үсээ үгтээж байна. Гол нь нэр хүнд өөрөө капитал учраас сургуулиуд ийнхүү тэмүүлдэг.

Харин эрдэмтдийн тухайд үнэлэмжийн ямар шалгуур байна вэ? Хаана төгссөн, хамгаалсан нь шалгуур мөн үү гэдэг асуулт гарна. Ямар сургууль төгссөн нь анхаарах хүчин зүйл мөн. Гэхдээ тухайн сургуулийг ямар амжилттайгаар төгсөв гэдэг бүр чухал үзүүлэлт.

Тэгтэл сүүлийн үед илүү шудрага хэмжүүр бас бий болоод байна. Тэр нь технологийн хөгжил даган аливаа мэдээллийг чөлөөтэй эрж хайх, ашиглах боломж бий болсонтой холбоотойгоор тухайн эрдэмтний эрдэм шинжилгээний бүтээлийг дэлхий даяар хичнээн удаа эшлэв гэдгээр нь эрэмбэлэх болсон явдал юм. Энэ бол туйлын шудрага хэмжүүр. Эрдэм судлалын ажил хийж байгаа хүн хамгийн түрүүнд тухайн сэдвийнхээ судлагдсан байдалд анхаарал хандуулдаг. Хамгийн чухал гэсэн бүтээлүүдийг сонгон эшлэл авдаг. Тийм болохоор эшлэлийн индекс гэдэг ойлголт сүүлийн үед бий болж, хэний бүтээл шинжлэх ухааны эргэлтэд хамгийн ихээр орж дэлхийн хэмжээний эрдэмтэн болж вэ гэдгийг бэлхнээ хэлээд өгдөг болжээ.

Өнөөдөр Tomson Reuters компанийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Web of Science гэдэг шинжлэх ухааны бүтээлүүдийн эшлэлийн нэгдсэн сан энэ чиглэлдээ толгой цохиж байна. Эдний мэдээллийн санд шинжлэх ухааны 120 мянга гаруй сэтгүүл,эрдэм шинжилгээний 150-иад мянган хурлын материал бий гэдэг. Сонирхоод үзвэл Scopus, Web of Knowledge, Pub Med гэхчлэн эрдэмтдийн эшлэлийн тухай мэдээллийг шинжлэх ухааны салбар тус бүрээр нь ангилан оруулсан иймэрхүү мэдээллийн сангууд олон байна.

Мэдээлэл ийм нээлттэй болсон үед манай ШУА монгол эрдэмтдийнхээ чансааг салбар салбараар нь жилдээ нэг удаа зарладаг болчихвол эрдэмтдийг илүү тэмүүлэлтэй бүтээлч болгомоор санагдана. Ялангуяа ид хийж бүтээх үедээ яваа 40-45-аас доош насны эрдэмтдийн чансааг албан ёсоор тогтоон зарлаж байвал өрсөлдөх чадвар, бүтээлч байдал хавьгүй нэмэгдэнэ дээ.

Хамгийн олон эрдэмтэнтэй салбарын нэг болох анагаах ухааны чиглэлээр монгол эрдэмтдийн эшлэлийн индексийг googlescholar search-ээр хайлт хийж үзэхэд Б.Мөнхбат 824, Ж.Амарсанаа 735, Т.Оюунсүрэн 490, С.Баасанжав 419, Б.Амарсайхан 316 удаа тус тус бүтээл нь эшлэгдсэн амжилтаар тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, эрдэм судлалын ажлаас нь энд тэндхийн эрдэмтэн мэргэд эшлэж дээжлэх хэмжээнд хүрсэн хүмүүс. Эдэн дунд гадаадад эрдмийн ажлаа ид хийж буй эрдэмтэд ч байгаа байх, эх орондоо ирээд сурсан судалснаа ард олныхоо төлөө зориулж яваа нь ч байгаа байх. Овог нь содон болохоор Эрүүл мэндийн дэд сайд асан Жазагийн Амарсанааг монгол эрдэмтэд дундаа хоёрт эрэмбэлэгдсэнийг нь мэдээд намтрыг нь зориуд олж үзлээ. Тэрээр Монголдоо уламжлалт анагаах ухааны чиглэлээр дээд сургууль төгсөөд Токиогийн их сургуульд 8 жил суран магистр, доктороо хамгаалж, Харвардын их сургуульд багшилж байсан хүн юмсанж. Дэлхийн шилдэг их дээд сургуулийн нэгийг нь дүүргэж, нөгөөд нь багшлана гэдэг оюуны бяртай, жинхэнэ эрдэмтэн хүний хийх ажил. Түүнийг би улстөрийн өнцгөөс харж өрөөсгөл дүгнэж явсандаа санаа зовлоо. Бид ер нь хүнийг албан тушаалаар нь дүгнээд, үнэн чанартаа өнгө нидэр хоёрыг ялгахдаа тааруухан болж байгаагийн нэг жишээ энэ юм. Зүй нь монгол бахархлын бодит жишээ мөнөөс мөн дөө. Зөвхөн нэг хүнийх нь намтрыг харахад ийм байгаа юм чинь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, өндөр чансаатай болсон бусад эрдэмтдийнх нь талаар тодруулбал сонин байж болох ч энэхүү нийтлэлийн зорилго биш учраас орхив.

Эцэст нь хэлэхэд эрдэмтэн судлаачдын эрэмбийг үнэн зөв тогтоох, судалгааны өгүүлэл, номонд буй хуурамч эшлэл зүүлт, бусдын бүтээлээс хуулсан хулгайлсан хэсгийг илрүүлэх, гадаадад төгссөн нэртэй хуурамч дипломтнуудыг илчлэхэд улс орнууд мэдээллийн харилцааны технологийн ололтыг үр дүнтэй ашиглаж байгааг манайхан анхааралдаа авч, ажил хэрэг болговол эрдэмтдийн чансаа нэмэгдэж, улмаар эрдэм судлалын ажлуудынх нь үр өгөөж дээшлэхсэн билээ.

Сэтгүүлч Б.Галаарид

Эх сурвалж: duuren.mn

С.Эрдэнэ сайд төрийн албан хаагчдыг хоморголон халж байна

5cd4d13b22845192originalЧухам л МАН-ыг засагт хамтрах үеэсээ төрийн халаа сэлгээг хайр найргүй хийж төрсөн хүүхдээсээ эхлээд төрөл саданг төрийн албаар дүүргэсэн гээд байсан АН-ынхан, тэр дундаа “гурван давхар дээлтэй” С.Эрдэнэ сайд халаа сэлгээ гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь харуулж байна. Уг нь бол тэрбээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд сэтэртэй. Гэвч МАН-ын зургаан сайд засгаас гарснаар түүнд “дахиад нэг дээл” ногдсон. Тэр нь С.Чинзоригийн толгойлж асан Хөдөлмөрийн яам. С.Чинзориг Хөдөлмөрийн яамыг удирдах хугацаандаа “үүрэг гүйцэтгэгч” тодотголтой албан хаагчдыг хуулийн дагуу төрийн албан хаагчийн шалгалтад хамруулж тэнцсэн хүмүүсийг төрийн албанд авсан нь АН-ынхны амны “зугаа” болсон. Гэтэл хууль журмынх нь дагуу төрийн албан хаагчийн шалгалтад тэнцээд мэргэжлийнхээ дагуу ажиллаж яваа хүмүүсийг Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ юу ч болоогүй юм шиг халж эхлээд байна. Уг нь эр хүний ноён нуруу, улс төрчийн зангаргаар бол “шинэ сайд нь ирээд учраа олно биз” гээд орхичихож болмоор. Гэвч түүнд тийм төлөвшил байхгүй бололтой. Харин ч хүний юманд хүйтэн сэтгэлээр хандаж байгаа юм шиг төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа нь олон хүний дургүйцлийг төрүүлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн