Чанвуу ганц бие амьдралдаа цэг тавьж, хуримаа хийлээ

 Өвлийн хайрын дуу” киноны Чанвугийн дүрээр танил болсон Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Бэ Юүн Жүн, Пак Сү Жинтэй өнгөрсөн тавдугаар сарын 5-нд сүй тавьснаа зарлаж байсан.

Харин 13 насны зөрүүтэй хос өчигдөр Сөүл хотноо байрлах таван одтой “Sheraton Grande Walkerhill” зочид буудалд хуримаа хийсэн байна.

Хуриманд Солонгосын олны танил 50 гаруй уран бүтээлч оролцжээ. Жүжигчин эр хуримынхаа өмнө твиттертээ “Ганц бие амьдралдаа цэг тавьж байгаадаа баяртай байна. Үнэхээр жаргалтай байна. Миний төлөө залбирч, хайрласан бүх хүнд баярлалаа. Тун удахгүй хөөрхөн хүүхэдтэй болно гэдэгт итгэлтэй байна” гэж жиргэжээ.

Жүжигчин бүсгүй “Suger” нэртэй охидын хамтлагийн дуучин байсан бөгөөд 2006 оноос жүжигчний карьерээ эхлүүлсэн байна. Бэ Юүн Жүн Солонгосын хамгийн алдартай жүжигчин юм. Түүний жилийн орлого нь 80 сая ам.доллар аж. Өмнөд Солонгосын соёлыг дэлхийд таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тус улсын Засгийн газар 2008 оны нэгдүгээр сард Бэ Юүн Жүнийг Төрийн одонгоор шагнаж байжээ.

Цахилгаанаа хэмнэх аргууд

Гэртээ цахилгаанаа хэмнэх аргуудаас танд зөвлөе.

e43787ac0a30e478big

1.    Хүмүүс ихэвчлэн нөүтбүүкээ Sleep mode дээр нь тавьж орхих нь бий. Гэтэл энэ үед цахилгааныг бага хэмжээгээр зарцуулсаар байдаг учир  бүрэн унтрааж багаарай.
2.    Хөргөгч бохирдсон үедээ доторхи бүтээгдэхүүнээ хөргөөхийн тулд илүү  их цахилгаан зарцуулдаг байна.  Тиймээс хөргөгчийг цэвэр байлгах нь тог хэмнэх нэг боломж.
3.    Хөргөгчөө халаагч,  зуух,тени гэх мэт халалт үүсгэдэг зүйлээс хол байрлуулаарай. Ойр байх нь мөн л цахилгаан зарцуулалтыг нэмдэг байна.
4.    Цахилгааны мөнгөний 10  хувийг гэрэлтүүлэгт зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тог бага зарцуулдаг сүүн гэрлээр гэрлийн шилээ сольвол цахилгааны мөнгөө хэмнэх боломжтой.
5.    АНУ-ын Эрчим хүчний агентлагаас гаргасан судалгаагаар ахуйн цахилгааны зарцуулалтын 70 хувь нь үргүй буюу дэмий урссаныг тогтоожээ. Тодруулбал зурагт, ус буцалгагч, будаа агшаагч,  гэх мэт цахилгаан хэрэгслээ хэрэглээгүй үедээ залгуураар салгахгүй орхих, цаг тааруулж ашиглах горимд шилжүүлэх зэрэг нь бага багаар  тог залгисаар байдаг байна  Иймээс хэрэглээгүй үедээ үргэлж залгуураар салгаарай. Гар утасны цэнэглэгчээ залгаатай орхих, уртасгагчтай олон залгуурыг ашиглаагүй үедээ унтрааж байхаа мартуузай.
6.    Урдаа хаалгатай угаалгын машин дээрээ хаалгатайгаа бодоход бага тог зарцуулдаг байна. Мөн хувцас хатаагч цахилгаан их зарцуулдаг тул боломжтой бол түүнийг ашиглахаас зайлсхийсэн нь дээр.

Охидын зүрхэнд үлгэрийн гүнж оршдог

Эмэгтэй хүн бүрт өөрийг нь нандин, бусдаас өөр болгодог эрхэм чанарууд байдаг. Зарим бүсгүйчүүл тэр чанараа өөрийн нэрийн хуудас болгож, зарим нь тэр чанарынхаа тусламжтай амьдралаа залуурддаг.

Ялангуяа өсвөр насны охид тус тусын дотоод ертөнцөө урлан бүтээх ажлыг идэвхтэй хийдэг. Энэ нь ид үзэл бодол төлөвшиж эхэлдэгтэй холбоотой юм.

images

Цагаан морьтой ханхүүг мөрөөдөж, хааны цамхагт гоёмсог даашинзтай бүжихийг нууцхан хүсдэггүй эмэгтэй хүн үгүй. Тиймээс ч бид аль нэг байдлаараа үлгэрийн гүнж нартай адилхан.

Үнсгэлжин
Үзэсгэлэнт гүнж нараас хамгийн азтай, мөн хамгийн “овсгоотой” нь гэж хэлж болно. Тэр мөрөөдөл биелдэг гэдэгт итгэдэг бүсгүй. Гэртээ цэвэрлэгээ хийж байхдаа ч өөрийгөө ханхүүтэй бүжиглэж байгаагаар төсөөлөн суудаг байсан ба энэ мөрөөдлөө ч биелүүлж чадсан. Хойд ээжийн дарамтан дор байсан хормогчтой шивэгчин нэг өдрийн дотор л эрхэм дээдсийн гэр бүлд орчихдог нь азтай, сайхан хувь тавилантай болохыг нь илтгэдэг. Тэр хүслээ биелүүлэхийн тулд ханхүүгийн анхаарлыг танхимд байсан олон хатагтай нараас илүү татаж, ордныг яаруу сандруу орхихдоо ч шаахайгаа үлдээн, өөрийгөө хайлгах шалтгийг гаргаж амжсан бүтэлгүй харагддаг хэрнээ овжин бүсгүй. Үнсгэлжин шиг бүсгүйчүүд үргэлж хождог.

Цасан гоо
Гэнэн цайлган нь дэндсэн гүнж. Энэ зангаасаа болж анчныг дагаж төөрсөн нь багадаад, дараа нь хашралгүй эмгэн шулмасын занганд өртсөөр явдаг. Мөн хайр сэтгэлийнхээ төлөө тэмцдэггүй. Өөрөөр хэлвэл тэр их дөлгөөн, хүний үгээр эмэгтэй юм. Сайхан сэтгэлтэй, тусч, бусдыг үргэлж өрөвдөж хайрладаг нэгэн. Цасан гоо шиг охид үргэлж өөртөө төвөг удах зүйлсийг хийж байдаг. Хүний гуйлтанд үгүй гэж хэлж чаддаггүй. Түүний энэ занг хүмүүс ашиглах нь элбэг. Гэвч тэр гэм хоргүй. Бусдад нэр сайтай, сайн “гүнж” байдаг.

Ариел
Хүсэл тэмүүллийнхээ төлөө яахаас ч буцахгүй гүнж. Дурласан эрийнхээ төлөө лусын дагинын амьдралаас татгалзаж, өөрийгөө аюулд унагадаг. Хэт амбицтай. Зөвхөн хайр сэтгэлд ч биш, бүхий л талбарт энэ шинж нь давамгайлдаг. Түүнийг гэрлэх нь баталгаагүй залуугийн төлөө мөрөөдлийнхөө ажлаас татгалзаж байгаа эмэгтэйтэй адилтгаж болно. Үлгэрийн гүнж нараас тэр ганцаараа золгүй төгсдөг. Дурлалд сохорсноос болоод сүүлдээ өөрөө “хөөс” болон замхардаг шүү дээ. Гэр бүлээ хайр сэтгэлийнхээ дараа тавьж буруу сонголт хийдэг. Гэвч түүнд авууштай чанар олон бий. Үнэнч, нийтэч, гадаад төрхөөрөө үлгэр жишээ.

Мулан
Хамгийн эршүүд гүнж. Гэвч тэр шаардлагатай тохиолдолд эмэгтэйлэг ч болж чаддаг. Түүнд ёс журам, дэг жаяг таалагддаггүй. Хаана ч өөрийнхөөрөө л байхыг эрмэлздэг. Нэгэнт шийдсэн зорилгынхоо төлөө ямар ч хуулийг зөрчихөд бэлэн. Ялангуяа хайртай хүмүүсийнхээ төлөө “галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй”. Дайчин мэт харагдавч түүний дотор бүрэг, нэрэлхүү зан нуугдаж байдаг. Хэнтэй ч эв зүйгээ амархан олдог, хүнтэй гэрлэвэл сайн эзэгтэй, эхнэр байж чадна. Хүнд муу санадаггүй, бүх бие сэтгэлээ зориулж чаддаг. Мулан шиг эмэгтэйчүүд амар тайван амьдарна.

Жасмин
Ордны ёсорхуу мөртлөө эрх чөлөөг нь боогдуулсан байдлаас залхсан жирийн амьдралыг эрэгч гүнж. Түүний амьдралын бүх сонголт өөрийнх нь хүслээс гажууд байсаар ирсэн. Хэн нэгний төлөөх амьдралд дургүйлхэж, амар тайван өөрийнхөө тааваар амьдрахыг мөрөөддөг.
Түүнд “Ордон”-оос гадуурх ертөнц аюултай боловч илүү адал явдалтай, жаргалтай харагддаг. Гэвч тэнд дасан зохицож чадахгүй гэдгээ тэд мэддэггүй. Материаллаг хөрөнгөнд шунадаггүй. Учир нь энэ түүнд тийм ч сонин биш. Сэтгэлийн хүлээсээ тайлахыг юу юунаас илүү хүсдэг ийм охид нэг талаараа уйдамхай байх нь элбэг.

Белл
“Араатан ба үзэсгэлэнт хатагтай”-н гүнж Белл. Тэр сайхан царай зүс, элбэг хангалуун байдлаас илүүтэй хүний дотоод сэтгэлд орших гэрэл гэгээг олж харахыг эрмэлздэг нэгэн. Жинхэнэ сэтгэлээрээ бүсгүй. Зүрхээ үргэлж чагнаж, зөн совиндоо итгэдэг. Хүн бүртэй эелдэг харьцдаг ба үргэлж инээмсэглэлээр хүрээлүүлж байдаг. Түүнд муу санагчид, атаархагчид олон. Гэвч тэр сайхан сэтгэлээрээ бамбай хийдэг. Хэтэрхий царайлаг, эсвэл донжтой залуус түүнд таалагддаггүй. Харин цаанаа л нэг нүдэнд дулаахан, аятайхан эрчүүдийг сонирхдог. Түүнтэй ярилцахад маш хялбар байдаг.

Уншигч та аль гүнжтэй нь илүү адилхан байна вэ? Сэтгэгдлээ хуваалцаж, энэ нийтлэлд нэмэрлэх гүнжийн талаар ч бичсэн болно шүү дээ.

“Sweetymotion”-ий Ганболор “Шинэ дэлхий” телевизийн захирал боллоо

1000929_633860373304618_991984730_n

“Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор хэвлэл мэдээллийн салбарт хөл тавьлаа.

Тодруулбал, тэрээр “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ.

Энэ тухайгаа дуучин бүсгүй “Би шинэ ажлаа аваад удаагүй. Өөрийнхөө хэмжээнд дахин нэг урлагийн салбар руу шилжиж орсон. Миний хувьд дуулахын хажуугаар ток шоуны хөтлөхийг битүүхэндээ мөрөөддөг байсан. Хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн ток шоутай болно гэж битүүхэндээ бодсоор ирсэн. Энэ мөрөөдөл минь 2015 онд биелэх гэж байна. Он гарсаар телевизийн салбарын найз нөхөд, хамтран ажиллагсдаас багагүй санал ирсэн” хэмээжээ.

Ямартаа ч, сүүлийн жил гаруйн хугацаанд нам гүмхэн байх болсон. Хамтлагийн гишүүд тус тусын амьдралдаа анхаарч, Ц.Сарнай хоёр дахь хүүхдээ төрүүлсэн билээ.

Г.Сүндэрээгийн хувьд 10 гаруй жил фитнесээр явж биеэ хөгжүүлсэн туршлага дээрээ үндэслээд нэвтрүүлэг бэлдэж эхэлсэн юм.

Б.Дэжид

“Нарантуул трейд” компаний 16.1 хувиас болж Ш.Сайхансамбуу дүү Ш.Батсамбуутайгаа муудалцжээ

Нарантуул захын босс Ш.Сайхансамбуу саяхан ярилцлага өгөхдөө би амьдралд 105 хувь сэтгэл хангалуун байна гэсэн. Монголын хамгийн том хамгийн их орлоготой захыг булаацалдахгүй дайсангүй ганцаараа эзэмшиж байгаа хүн ингэж хэлэхгүй яах билээ…Гэхдээ л өдгөө булаацалдах нөхөр гараад ирж. Бүр төрсөн дүү нь байсан нь ихээхэн нууцалж байгаа энэ хэргийг мэддэг ойр дотнын хүрээнийхэнд нь жинхэнэ сенсааци гэгч болжээ. Дүү Ш.Батсамбуу нь ахаасаа дутахгүй том компанитай дээр нь Завхан аймгийн уячдын холбооны тэргүүнээр ажилладаг. Жил бүрийн намар зөвхөн нутгийн уяачдын хүрээнд маш өндөр бай шагналтай морины уралдаан зохион байгуулдаг. Үүнийг нь Ш.Сайхансамбуу өөрийнхөө оронд дүүгээ нутагтаа нэр дэвшүүлэх гэж байна хэмээн хардаж байсан ч одоо өрнөөд байгаа маргаанаас үзэхэд ах дүү хоёр улстөрд байтугай бизнесд ч эвлэхээ больсон бололтой. Болсон явдлыг эхнээс нь сөхөхөд “Нарантуул” ББХК буюу одоогийн “Нарантуул трейд” компанийг 1993 оны 9-р сарын 1-нд Ш.Сайхансамбуу үүсгэн байгуулж дараа оны 1-р сарын 5-нд улсын бүртгэлд бүртгүүлж байжээ. Компаний бизнесийн гараа нь Дэнжийн мянга дах бараан захыг хувьчлан авсанаар эхэлж улмаар үндсэн үйл ажиллагаа нь болсон. Тухайн үед бараан зах нь хотын захиргааны мэдэлд байжээ. Ш.Сайхансамбуу анх захыг худалдан авч дараа нь Германаас хөрөнгө оруулалт олж өөд нь татсан гэж ярьдаг ч яг үнэндээ санааг нь дүү нь гаргажээ. Ш.Батсамбуу бараан зах хувьчлагдах гэж байгааг мэдээд тендерт оролцохоор эхнэр болон найз А.Гэрэлбатын хамт баримт бичиг төслөө боловсруулж бэлджээ. Явцын дунд ах Ш.Сайхансамбуудаа санал  тавьж тавьсанд гайхалтай нь ах нь эхнэрийн хамт эрс эсэргүүцэж байсан хэмээн Ш.Батсамбуу баталжээ. Гэсэн ч тэрээр сайн бас шаргуу ойлгуулж чадсаны хүчинд ах нь эхнэр Г.Оюунсогоогийн хамт захын хувьчлалд оролцохоор бол. Гэтэл ахин нэг үл ойлгогдох явдал болж дүүгийн компаний нэрээр бус харин Ш.Сайхансамбуугийн “Нарантуул” ББХК-ний нэрээр орохоор болж. Ингээд 1995 оны 8-р сарын 21-нд хотын захиргаанаас зохион байгуулсан дуудлага худалдаанд хамгийн өндөр буюу 49 сая төгрөгөөр үнэ цохин авчээ. Тухайн үед Ш.Батсамбуу нь худалдан авсан нийт үнийн 7,9 сая төгрөгийг өгсөн хэмээн одоо ч зүтгэдэг. Гэтэл түүнд “1995-09-019, дуудлага худалдааны үнэ 2,300,00 төгрөг“, “1995-09-04,Нарантуул компаний  хувьчлалын  үнэ 1,600,00” гэсэн кассын орлогийн хоёр баримтаас өөр нотолгоо байдаггүй гэнэ. Дээр нь байгаа баримтын үнэ нь нийлээд өөрөөсөө өгсөн гээд байгаа 7,9 саянд нь хүрдэггүй нь гачлантай. Энэ мөнгө  нь захыг худалдан авсан 49 сая төгрөгний үнийн дүнгийн 16,1 хувь болдог агаад ийнхүү дүүгийн ахаасаа нэхдэг “Нарантуул трейд” компаний 16,1 хувийн маргааны эх үүсвэр тавигджээ. Тухайн үед Ш.Сайхансамбуу нь эхнэрийн хамт компаний дүрмийн санг 5050 хувиар эзэмшиж байжээ. Ах эхнэрийн хамт надад чиний оруулсан 7,9 сая төгрөгт тэнцэх хэмжээний  буюу 16,1 хувийг эзэмшүүлнэ хэмээн амласан, үүнийг бидний ах  Шаравсамбуу, Баснэгсамбуу нар сайн мэднэ хэмээн дүү нь одоо ч зүтгэсэн хэвээрээ явна.үргэлжлэл бий

NUUTS.mn

Туркт Монголчууд Монголчуудаа “хульхиджээ”

hulhidaj715022400201507070122

Туркт байгаа Монгол иргэдэд зориулсан карго эрхлэгчдийн талаар шуугиант мэдээллүүд цахим орчинд олон нийтийн сүлжээнд гарсаар байна. Энэ талаар ДМ нэгдлийн Турк дахь гишүүд ийнхүү мэдээллээ :

Монголтаун нэртэй Түрк улсад үйл ажиллагаа явуулдаг хэсэг залуус Монголчуудаа “хулхиджээ” гэсэн мэдээллийн дагуу тус газар өчигдөр 2015.07.01-ний өдөр 11 цагийн үед очиход 50 гаруй Монголчууд цуглачихсан байлаа.

Мөн консулын газрын төлөөлөгч ирчихсэн хохирогчидтой уулзаж, та нар яах гэж баталгаагүй газар юмаа өгдөг юм бэ, сэжигтэнг монгол залуу Күштэпэгийн цагдаагийн газар барьчихсан байгаа гэж байлаа. Үүнээс 1:30 минутын дараа нөгөө сэжигтэн залуу амиа хоролжээ гэсэн мэдээллийг Аи Монгол ТББ-ийн зүгээс өглөө.

 

Бид нар хохирогчдоор өргөдөл бичүүлж одоогоор нийт 42 хүн мөнгө шилжүүлсэн гэсэн баримтуудыг Аи Монгол ТББ гаар дамжуулан консулд өгсөн. Аи Монгол ТББ ийн зүгээс өнөө өглөө гол сэжигтэн нь Түркээс хэдийнээ гарсан юм шиг байна. Амиа хоролдог нөхөр хамтран ажилдаг байсан юм байна гэсэн мэдээлэл хүргэлээ.

 

Хохирогчид консулын зүгээс ямарч албан ёсны мэдээлэл ирэхгүй байгаад маш их бухимдалтай байна

Уг байгуулага нь үйл ажиллагаа явуулаад 3-4 сар болчихсон, интэрнет болон фэйсбүүк ашиглан, түрк дэхь Монголчуудын зарын грүппээр албан ёсны ХХК Нэг цэгийн үйлчилгээ гэж маш ихээр цацаж байсан төдийгүй хамгийн хямд үйлчилгээг явуулна гэх мэтчилэн нутаг нэгт ахан дүүсийгээ хуурч байсан юм байна. Хохирогчдын өргөдлийг тоолоход 42 гаруй иргэдийн өргөдөл, мөнгөн дүн гэхэд 25 000 ам.доллар гарч байлаа. Харин карго болон ачаа тээшийг тоолох боломжгүй байлаа. Учир нь бид нарыг очиход ямарч тээш байхгүй байсан. Өглөө эрт ирсэн хохирогчид каргод өгсөн иргэдийн тээшийг аваад явчихсан гэж байв.

 

Монгол Тауны үйл ажиллагаа

 

1.Газрын болон агаарын карго

2.Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ

3 Unitel ip77 дугаарын худлаа сунгалт

4 Онгоцны тийз захиалга худалдаа… гэх мэтчилэн монголчуудад хуурамч тамга тэмдэгттэй баримтаар үйлчилж байсан байна.

Албан ёсны карго байдаггүйн улмаас иргэд Монгол Түрк, Түрк Монгол руу зорчиж байгаа хүмүүст 1 кг ачааг Түрк мөнгөөр 10 лира буюу монгол мөнгөөр 7500 төгргөөр өгдөг юм. Ингэж өгөхөд ачаа тээш дутах алга болох тохиолдол маш их байдаг.

Энд ирсэн Монголчуудын дийлэнх нь орон гэр, унаа тэргээ зарж, барьцаанд тавьж, банкнаас өндөр хүүтэй зээл авч ирсэн ирсэн байдаг. Зарим нэг нь өндөр цалин, байр орон сууцаар хангана гэсэн зарын дагуу хууртаж ирсэн хүмүүсч маш их байдаг.

Үнэндээ Түркэд сарын цалин дээд тал нь 400-800 доллар байдаг. Ийм байдалтай байхад ирсэн ахан дүүсээ шулах гэсэн өчүүхэн бодолтой хүмүүс их байдаг.

Жишээ нь 7 хоногын 10% хүүтэй буюу сарын 40% хүүтэй зээл өгөх мөнгө хүүлэгчид хүртэл байна. Монголдоо банкны өр зээлэнд дарлагдсан хүмүүс энэ өндөр хүүтэй зээлнээс авхаас өөр аргагүй байдалд ордог.

 

Зарим Монголчууд энд маш хэцүү амьдардаг, архинд хэт донтсон залуус орох орон байхгүй гадаа гудманд буюу парк дээр хоног төөрүүлж, түрк залууст зодуулах дээрэмдүүлэх тохиолдол их гардаг. Тэр бүү хэл согтуу монгол залуу гуйлга гуйж байхыг харсан гэж хүмүүс ярьж байна. Монголчууд энд хүний газар хэцүүхэн л байнадаа.

Консулын газраас энэ эмх замбараагүй байдлыг дахиж гаргахгүй талаас нь арга хэмжээ авч, энэ олон хохирогчидын өргөдөл гомдлыг шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна.

ДМ ТУРК  гэж мэдээллээ.

Эх сурвалж: www.dorgio.mn

Д.Сумъяа хоёр тэмцээнд түрүүлэв

content_11222394_847571545337602_4289363398772079875_o

Монголын Жүдо Бөхийн Холбооны Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Сумъяа оюутны Универсиад наадмын алтан медалийг хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Хорватын Андреа Бекичийг цэвэр хожсон бөгөөд өрсөлдөгчөөсөө хоёр вазари үнэлгээ авснаар дэлхийн наадамд түрүүллээ.

Ингэснээр тэрбээр гурав хоногийн дотор хоёр өөр тэмцээнд түрүүлж байгаа бөгөөд Монгол Улсын баг тамирчид түүний медалийн ачаар 13 дугаар байр руу дэвшжээ. Д.Сумьяа энэхүү Универсиад наадмын эхний тойрогт өөрийн мөнхийн өрсөлдөгч БНСУ-ын Ким Жан-Диг юүко үнэлгээгээр хожжээ. Энэ бөхөд тэрбээр Лондонгийн олимп болон Инчеоны Азийн наадмаар ялагдал хүлээгээд байсан. Харин энэ удаад дэлхийн наадамд дэвжээн дээр нь яллаа.

Мөн тэрбээр хоёрдугаар тойрогт АНУ-ын Рейчэл Оливерийг 32 секундэд цэвэр, Францын Амели Гулхарыг 3:10 минутад цэвэр ялж хагас шигшээд шалгарсан байна. Улмаар хагас шигшээд Японы бөх Анзу Ямамотог торгуулиар сөхрүүлэн түрүүлэх замаа заслаа.
Эх сурвалж:

Монгол судлалын асуудлаар ярилцав

5078dee254184c12a93e94db0df3245a_x3

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Монгол судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Заяабаатар, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо, Олон улсын Монгол судлалын холбооны хүндэт гишүүн, академич Ш.Бира нарыг хүлээн авч уулзан, Монгол судлалын асуудлаар ярилцлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд байлцав.

Уулзалтын эхэнд ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлэхдээ “Монгол судлалын салбарын өнөөгийн байдал өмнөхөө бодоход танигдахын аргагүй хөгжсөн байна. Энэ салбарыг хөгжүүлэх тал дээр өнөөдөр олон чухал арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр дэлхий дахины 48 төвд Монгол судлалыг эрчимтэй хөгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаадын улс оронд хийсэн айлчлалын үеэр Монгол судлалын салбарыг хөгжүүлэх тал дээр хэлэлцэж тохирсон олон ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр бид чамгүй зүйлийг хийсэн. Сүүлийн үед Монгол судлалын салбар залуужиж байгаа бөгөөд цаашид гадаад, дотоодын монголч эрдэмтдийг дэмжих ажлыг улам бүр эрчимжүүлэх хэрэгтэй байна” хэмээв.

Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо хэлэхдээ “Төр засгаас сүүлийн үед Монгол судлалыг эрчимтэй дэмжсэний ачаар энэ салбар эрчимтэй сэргэж байна. Тухайлбал Монгол судлалын үндэсний хөтөлбөрийг гаргаж, Монгол судлалын Үндэсний зөвлөл, Монгол судлалыг дэмжих санг тус тус байгуулсан гэх мэт олон ажлыг дурдаж болно.

Олон улсын Монгол судлалын холбооны 11 дүгээр ээлжит хурал ирэх 2016 онд Улаанбаатар хотноо зохиогдоно. Ерөнхийлөгчийн ивээл дор болох энэхүү арга хэмжээг таван жилд нэг удаа зохион байгуулдаг. Ирэх оны наймдугаар сард уг хурлыг зохион байгуулахаар бид төлөвлөн гадаадын Монгол судлалын төвүүдтэй холбогдон ажиллаж байна.

Гэвч хурлыг зохион байгуулахад шаардагдах төсөв мөнгөний асуудал хүндрэлтэй байна. Энэхүү хурал нь Монгол Улсын нэр хүндийг өсгөх, гадаадад сурталчлахад чухал нөлөөтэй арга хэмжээ юм. Энэ чухал арга хэмжээг зохион байгуулахад хэрэгтэй хөрөнгийг шийдэх асуудалд төр засгаас анхаарлаа хандуулан шийдэж өгнө гэж найдаж байна” хэмээв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлалын салбар болон Монгол судлалыг хөгжүүлэх зорилго бүхий байгууллага, сангийн бүтэц үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах нь зүйтэйг дурдав. Дэлхийн Монгол судлалын томоохон төвийг Улаанбаатар хотноо байгуулах, энэ чиглэлээр гадаадын улс орны туршлага судлах тал дээр ажиллах хэрэгтэйг онцоллоо. Монгол судлалын салбарыг санхүүжүүлэх хандивын сан байгуулах, санхүүжилтийн бусад эх үүсвэрийг олох арга замыг хайх, энэхүү сангийн хөрөнгийг албан татвараас чөлөөлөх боломжийг судлах хэрэгтэйг мөн дурдлаа.

Ирэх 2016 онд болох Олон улсын Монгол судлалын холбооны 11 дүгээр ээлжит хурлын зохион байгуулалтын ажилд анхаарлаа хандуулахыг Ерөнхийлөгч даалгав. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах хөрөнгө мөнгийг ирэх оны улсын төсөвт оруулах саналаа илгээж шийдүүлэхийг санууллаа.

 

Н.Алтанхуяг, Н.Энхбаярын аргаар Ч.Сайханбилэгийн Засгийн газраар тоглов

1436223767559b0917e16eb

Ерөнхий сайд эцсийн шийдвэр гаргана. Түүний ямар шийдвэр гаргахыг экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэднэ. Сонин байгаа биз. Ерөөсөө гэнэт яагаад нэгэн тайван үдэш АН-ын удирдлагууд МАН-тай хамтрах гэрээгээ цуцлах болсны шалтгаан нь Тавантолгой төсөл, төмөр зам, Эдийн засгийн өршөөл үзүүлэх хууль мэтийн аль нь ч биш экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шалгах болсонтой холбоотой байсан аж. Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эвгүй тонгорсон доо. Тэрбээр “Намайг ТЕГ-аас дуудаад, би танаас тодруулахад очих хэрэггүй, би ярьчихъя” гэсэн. Гэтэл дахиад намайг дуудлаа гээд Ерөнхий сайдад хаягласан бичгээ фэйсбүүк хуудаснаа дэлгэсэн юм. Энд Ерөнхий сайдыг унагах эсэхийн эхний асуулт явж байж. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаадад айлчлалаар явчихсан. Тэр үед Н.Алтанхуяг гишүүнийг “мурьсан” уу, дахиад л “Очоод би шийднэ” гэж тайвшруулсан уу гэдгийг таашгүй.

Ерөөсөө гэнэт яагаад нэгэн тайван үдэш АН-ын удирдлагууд МАН-тай хамтрах гэрээгээ цуцлах болсны шалтгаан нь Тавантолгой төсөл, төмөр зам, Эдийн засгийн өршөөл үзүүлэх хууль мэтийн аль нь ч биш экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шалгах болсонтой холбоотой байсан аж

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн хийж чадах зүйл болох хууль санаачилж өргөн барихаас өөрөөр яаж ч чадахгүй байв. Тэрбээр  энэ сарын 4-нд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж чиг үүргийг нь авлигатай тэмцэх газарт харьяалуулах болсноор мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх зөрчсөн ямар нэг үйлдэл гарахыг мэдэхгүй өнгөрөх боломжийг нээж өгсөн хэмээн хүний эрхийн ажиглагч нар дүгнэдэг. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурор төрийн нэрийн өмнөөс, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын даргад танилцууллаа.Энэ хуулийн төсөл батлагдсанаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн заалтыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт нэмэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурорын хяналт хэрэгжих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны хяналт нь ашиг сонирхлын зөрчилгүй, холбогдох хуульд заасны дагуу хэрэгжих зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагавар бий болно хэмээн хууль санаачлагч үзжээ.

Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга дээрх хуулийн төслийг хойшлуулах саналаа гаргасан. Учир нь тус Байнгын хороонд АТГ-аас албан тоот ирсэн, асуудлыг ҮАБЗ хэлэлцэх шаардлагатай гэсэн үндэслэлээр Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан төсөл хойшлогдов. Яг эндээс л Н.Алтанхуяг АТГ-тай бус Засгийн газар, товчхондоо өөрийг нь хамгаалахгүй байгаа Ерөнхий сайдтай тэмцэж эхэлсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр “Н.Энхбаяр МАН-ыг хуваасан шиг би ч бас АН-аас тасдаж авч яваад нам байгуулчих дэмжлэгтэй шүү” гэсэн бололтой.

Ингээд Ерөнхий сайдыг солихгүй л бол Н.Алтанхуяг аврагдахгүй нөхцөл байдал үүсэв. Энэ нь цаанаа Ерөнхий сайд танхимаа тараахыг хүсэхгүй байгаа гэсэн утга илэрхийлж буй. Дээрх таамаглал МАН-ынхны өнөөдрийн мэдээллээс харагдаж байна. МАН-ынхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Засгийн газрын зургаан сайдыг хөөх, орных нь сайд нарыг оруулж ирэх эрхийг нь хүндэтгэн үлдээн ёжлохын цаана хэлсэндээ хүрдэг “шийдэгч” удирдагч мөн эсэхийг харахыг хүсчээ.Одоо АН-ынхан Ч.Сайханбилэгт зургаан шинэ сайдаа сонгох, үүнд “Шударга ёс” эвслээс хоёр, АН-аас хоёр, ИЗНН-аас нэг, бие даагч нэг сайд байх хувилбар хүлээж байна. Харин МАН-ынхан “Би өөрийн хүсэлтээр Засгийн газрыг тараахыг хүсэж байна. Амласандаа хүрдэг улстөрчийн хувьд Ардын намынх гэдэг шалтгаанаар зургаан хамтран зүтгэгчээ хөөснөөс энэ нь дээр” гэж хэлэхийг нь хүлээж байна. Аль ч хувилбарыг сонгосон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хугацаа дуусгавар болж буй ч сүүлийн хувилбарыг сонгосноос маргааш нь арай гэгээлэг дурсамж, зөв түүх үлдээх билээ.

С.Лантуу

МАН зургаан сайдыг нь засгаас хөөвөл ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР-ыг огцруулна

b3ceb59d8768f7fb9f161a6e7b6112edbig(1)

УИХ дахь МАН – ын бүлэг ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл боло АН -ын бүлгээс гаргасан шийдвэрийг хэлэцэн өнөөдөр үдээс өмнө хуралдаж эхэлсэн ч одоогоор тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна. Тэд ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж байгаа бөгөөд засгийн газарт багтсан МАН-ын 6 сайдыг хөөх юм бол  Шийдлийн засгийн газарыг бүхэлд нь огцруулах бичиг улсын их хуралд өргөн барина гэж мэдэгдээд байна. Ямартаа ч ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон МАН-ын удирдлагуудын уулзалтаас  Шийдлийн засгийн газарын цаашдын хувь заяа шалтгаалах болотой. Байдал хэрхэхийг харах л үлдлээ.

Т.Од