Шүүх хурлын үеэр Г.Маралмаагийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдлээ

imagesДөрвөн настай охиноо зодож улмаар амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд боллоо.

Өнөөдрийн шүүх хуралдаанд Т.Цогт, Г.Маралмаа нарыг Цагдан хорих 461-р ангиас авчирсан боловч шүүгдэгч Г.Маралмаагийн бие гэнэт муудаж, таталт өгч, их хэмжээний цус алдсан учраас яаралтай түргэн тусламжийг дуудаж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Иймээс шүүх хуралдааныг энэ сарын 17-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа.

Д.ЖАРГАЛ

“Голден Жим” ээлжит бэлгээ задаллаа

Монголын тэргүүлэгч Фитнесс Клубуудын нэг Голден Жим Клуб оюутны амралттай холбогдуулан гадаадад сурч багаад, эх орондоо амралтаараа ирсэн оюутан залуучууддаа онцгой бэлэг барихаар шийджээ.

Хүний нутагт сурч ажиллаж, амьдардаг монголчууд маань эх орон, элгэн саднаа зорин ирж, зуны дэлгэр цагаар амарч зугаалж, өөрийгөө хөгжүүлж, спортоор хичээллэдэг “ИД” үеээр Голден Жим-ийнхэн 50% -ийн хөнгөлөлт урамшуулал үзүүлэх болсон байна.

Үүгээр ч зогсохгүй Бямба, Ням гарагуудад бүх салбаруудаараа  ахмадуудад зориулж ИОГ, Хийн дасгалуудыг  үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Залуус маань өөрсдөө 50%  хөнгөлөлт эдлэхийн зэрэгцээ аав ээж, ахмад настнууд маань  амралтын өдрүүдэд Голден жимийн 4 салбараас өөрт хамгийн ойр салбараар очиж үнэ төлбөргүй үйлчлүүлэх энэхүү боломж нь  хямралын үед олон хүнийг баярлуулах нүдээ олсон, цагаа олсон сайхан мэдээ боллоо.

www.newsline.mn

“БИД ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДҮҮД” ХҮҮХДИЙН ЧУУЛГАН – НАЙРАМДАЛ ЗУСЛАНД

Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн арга хэмжээний хүрээнд хүүхдийн оролцоонд түшиглэн тэдний санаа бодлыг сонсож, хэрэгцээг тодорхойлон эцэг эх, олон нийт, шийдвэр гаргах түвшинд хүргэж, хүүхдийн хөгжил, хамгааллыг бэхжүүлэх, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх бодлогын баримт бичгийг тодорхойлох зорилготой “БИД ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДҮҮД”  үндэсний чуулганыг 2015 оны 5 дугаар сарын 30, 31 болон 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд зохион байгуулж байна. Тус чуулганыг

  • Хүүхдийн төлөө үндэсний газар
  • Дэлхийн Зөн ОУБ
  • Олон улсын хүүхдийн Найрамдал төв хамтран зохион байгуулж байна.

Энэхүү  чуулганд 21 аймаг,9 дүүрэг, хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд , асрах төвүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл 13- 17 насны  400 хүүхэд , 100 багш хамрагдаж байна.

“Бид шинэ үеийн хүүхдүүд” хүүхдийн чуулганы төлөөлөгчид 3 хоногийн хугацаанд  хамтдаа нөхөрлөн танилцаж , Найрамдал төвийн хөгжлийн олон хөтөлбөрт оролцож  “Хүүхдэд нээлттэй микрофон”  салбар хэлэлцүүлгийг өрнүүлэн нэгдсэн уриалгыг гаргаж өргөн барих ажээ.

www.ontsgoi.mn

 

МУГЖ Т.Ариунаа “Анхны тэврэлт” хөтөлбөр хэрэгжүүлнэ

МУГЖ Т.Ариунаа НҮБ-ийн хүүхдийн сантай харилцаагаа албан ёсны шинэ шатанд гарган үргэлжлүүлэн ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Анх 2001 оны 6-р сарын 1-нд хүүхдийн сангийн үндэсний элчээр томилогдож байсан. Тухайн үед НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран Ариун сэтгэл сангийнхаа хүрээнд дэлхий нийтийг хамарсан хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлэе уриатай компанит ажлыг өрнүүлж өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд хүүхдийн талаарх олон асуудлаар нөлөөллийн ажлыг хийсээр ирсэн байна. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, боловсролд тэгш хамруулах, урлаг спортын наадмаар дамжуулан гоо зүйн боловсролыг өгөх мөн хүүхдийн эсрэг хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг дархлаажуулах зэрэг олон ажлыг дэмжин ажиллаж байсан билээ.

Үүний нэгэн адилаар 2015 онд МУГЖ Т.Ариунаа хүүхдийн төлөө хийх ажлаа “Анхны тэврэлт” хөтөлбөрийн хүрээнд эхлүүлж байгаадаа их билэгшээж байна хэмээлээ . ДЭМБ-ийн 2014 оны судалгаагаар нярайн нэн шаардлагатай тусламж болох энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр дэлхийд дунджаар 50’000 хүртэлх мөн Монгол дахь 50 гаруй нярайн эндэгдлийг зогсоож чадах ач холбогдолтой юм. “Энэ үйл ажиллагаанд төрөл бүрийн асуудлаар нөлөөллийн ажил хийж үргэлжлүүлэх бөгөөд эх үрийн төрөх үйл явцийг илүү хүнлэг байгалд нь ойртуулж байгаа энэхүү буянтай ажлын гүүр нь болж олон нийтийн зан үйл, хууль тогтоомж бодлого зохицуулалт зэргийг хүүхдэд ээлтэй болгоход төр засаг ард иргэдийг татан оролцуулах, ирээдүйн ээж аав нарт ойлгуулж мэдүүлэн дадал болгон хэвшүүлж үндэсний хэмжээнд нэвтрүүлэхийн төлөө өөрийн бүхий л боломжийг дайчлан ажиллах болноо. Анхны тэврэлтээр дамжуулан төрсөн нярай бүрт эрүүл амьдралыг бэлэглэе.” гэлээ.

www.ontsgoi.mn