Та ямар энергитэй хүн бэ?

1426141347_7942

Хүн бүр өөрийн гэсэн энергитэй. Гэхдээ сайн, муу гэсэн хоёр янз байдаг. Тэгвэл сайн, муу энерги гэж юуг хэлдэг, ямар үр дагавартай болох, ийм хүмүүсийг яаж ялгаж танихыг танд хэлж өгье. Сайн, муу энерги гэж юу вэ? Ямар ч хүн далдын эрчтэй байдаг. Бид заримдаа сайн таньж мэдэхгүй хүнтэй хэдэн цагаар ч хамаагүй хамаг байдгаа дэлгэж, ханатлаа ярихад сэтгэл санаа онгойж тэнийдэг. Гэтэл сайн таньдаг зарим хүнтэй ойр зуурын хэдэн үг сольсоны дараа юм ярилцахаас дургүй хүрч, сэтгэл тавгүй оргиж, бушуухан салахын түүс болдог. Ийм хоёр янзын хэв шинжийг сэтгэлзүйчид эрч бэлэглэгч, сорогч гэж нэрлэжээ. Америкийн үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн тооцсоноор сүүлийн 10 жилд дэлхийд хүний эрч хүчийг сорогч муу эрчтэй хүний тоо, сайн эрчийг бэлэглэгчдээс гурав дахин ихсэжээ.

Та ямар эрчтэй вэ?

Хорвоогийн бүх хүнийг дотор нь сорогч, бэлэглэгч, дундыг баригч, хар цагаан шидтэн гэж ангилна. Найз нөхөд, хань нөхөр, хамт ажилладаг хүмүүс, цаашлаад улс орноо удирдаж буй хүмүүс ямар эрчтэй, ямар санаа бодолтойг мэдэх амархан арга бий. Та тухайн хүний төрсөн он, cap, өдрийг л мэдэхэд болно. Тухайлбал 1980.12.25 гэвэл 1+9+8+0+1+2+2+5 гэж нэмэхэд 28 гэсэн хариу гарна. 28-аа задлаад 2+8=10 гарна. Энэ 10 бол таны эрчийн тоо юм. -1, 2, 3, 4 нь сорогч -5, 6 нь дундыг баригч -7, 8, 9 нь бэлэглэгч -10 нь цагаан шидтэн -11 хар шидтэн гэж үздэг. Тэгэхээр таны эрч 10 учраас та цагаан шидтэн юм байна.

Дундыг баригч нь хүнээс эрч авдаггүй, өгдөггүй. Харин хар, цагаан шидтэн нь дундыг баригчтай адилхан боловч цагаан шидтэн хүссэн үедээ эрчээ бусдад өгдөг, Хар шидтэн нь хүссэн үедээ бусдаас авдагаараа онцлог.

Эрч сорогчийг яаж таних вэ?

Сорогч эрчтэй хүний эрхшээлд орсон эсэхээ мэдэх амархан. Та ямар ч учир шалтгаангүйгээр биеэ голж, өөрийгөө зөнд нь орхиж, гэнэтхэн арчаагүй, өөдгүй амьтан гэж өөрийгөө үздэг, Сэтгэлээр унадаг болчихвол та эрч сорогч хүний золиос болж, Тийм хүнтэй байнга харилцдаг гэсэн үг. Сорогчид олон янзын дүртэй байдаг учраас тэднийг ялгаж, Аль болох зайгаа барих хэрэгтэй. Өрөвдсөн дүртэй өдөөгч Ийм эрчтэй хүн далдуур дэргэдэхээ зэмлэж, Муулж доромжилж, үг хаяж байгаад уг хүнээ тэсэхийн аргагүй болгосоор дүрсхийн уурлахад хүргэдэг. Уур омог нь бадарсан хүн арчаагүй байдалд орж, далд байгаа эрч хүчээ гадагшлуулахад нь сорогч өөртөө авч, нөгөө хүнийхээ гомдол цөхрөлийг их л амтархан сонсч, Өрөвдөж хайрласан царай гаргадаг. Бусдын гараар могой бариулагч Өөрт тулгарсан элдвийн асуудлыг өөрөө шийдэж чадахгүй бусдын гар харж, Дэмжлэг туслалцаа байнга аваад сурчихсан, Бусдын эрчийг сорогч хараат хүн юм. Өөрийн хийх зүйлээ бусдаар хийлгэж, Өөрөө эвтэйхэн сугараад ард нь үлдчихдэг арга тэднийх. Нэр хүндтэй сорогчид Их л нэр хүндтэй, онцгой содон хүний дүр үзүүлдэг. Үүгээрээ аятай зан аашийг ашиглаж, өөрийгөө суут мундаг хүн болгон харуулж байгаад сайн эрч хүчийг нь сорж шулдаг хүмүүс юм.

Сайхан сэтгэлт туслагч

Зовлон бэрхшээл тохиолдсон хүмүүст үргэлж тусалдаг их сайн хүн шиг бусдад харагддаг тул хүн бүхэн итгэдэг. Яг үнэндээ тэд золгүй явдлын цаад учрыг ухаж төнхөн, Таашаал авдаг сорогчид юм. Уян зөөлөн аврагч Ийм сорогч цаг үргэлж хэн нэгний төлөө гүйж, Тусалж, Авардаг царай гаргана. Гэвч өөрөө элдэв шалтгаан зааж, Биеэ оторлодог ч түүнд сайн эрчтэй хүмүүс дуртайяа тусалж, Байнга завшуулж байдаг. Өрөвдөлтэй бялдуучлагч Хувь заяандаа гомдсон дүр үзүүлж, бусдын энэрэл хайрыг авах гэж оролддог. Сайн эрчтэй хүнээ магтаж, түүнд хайртай, их сайн байдгаа харуулахыг хичээж, хэтэрхий худлаа маяглаж, илэрхий зусардан бялдуучлах аргаар сордог.

Сорогчоос эрчээ яаж хамгаалах вэ?

Өөрийнхөө золгүй явдал, Өвчин эмгэг, Амьдралын нарийн нууцаа хүн болгонд дэлгэх хэрэггүй. Хэрвээ та сорогчтой учирсан бол таныг өрөвдсөн дүр үзүүлж, Зөвлөгөө өгөх ч зовлон бэрхшээл чинь нимгэрч багасахгүй, Харин ч гүнзгийрнэ. Тиймээс аль болох зай барьж, Муу эрчтэй хүнээс холхон байхыг хичээ. Хэрвээ таныг эрхшээлдээ оруулах гэж харцаараа нэвт шувт өрөмдөөд байвал урдаас нь бүү эгцлэн ширт. Хамраа сөхөж, Нүдээ цавчилгүй харах хэрэгтэй. Мөн хоёр гарынхаа бүх хурууг нийлүүлэн зөрүүлж сүлжээд. тохойгоо хоёр талын хавиргандаа наан, Нийлүүлсэн гараа нарны туяа руу харуулан нээ. Хоёр хөлөө нийлүүлэн тэгшил. Ингэснээрээ та битүү цагираг үүсгэж, таны сайн эрч хүч гадагшаа гарахгүй. Мөн хөл гараа солбиулан зөрүүлж тавихад зөв эрч биеэс гардаггүй.

Эрч таарахгүй хүмүүс гэж байдаг уу?

Хайртай хосууд бие биедээ эрчийн хувьд таарахгүй байж болно. Хоёр сорогч ханилбал Хайртай хосууд хоёулаа сорогч бол гэр бүл дорхноо салж сарнидаг. Ийм хоёр сорогч бие биедээ эрчээ өгдөггүй, Бие биенийхээ эрчийг сорох гэж хуч тамираа шавхдаг. Тэд таарахгүй салсан шалтгаанаа бие биенээ анхаарал бага тавьдаг, халамж муутай гэх зэргээр гомдолдог.

Хоёр бэлэглэгч ханилбал

Хоёр идэвхтэй бэлэглэгч нэг гэрт орсноор хэрүүл зодоон цохионоор илүүдсэн эрч хүчээ гадагш нь цацаж илүүдлээсээ салдаг. Тиймээс бас л салж хагацахдаа хүрдэг. Ийм хоёр хүн айл гэр болбол аяга тавгаа хагалж, арцалдан барилцаж, зодоон нүдээн хийж, Үүнийг нь хөрш айлууд, Хөндлөнгийн хүмүүс, садан төрлүүд нь ч сайн мэддэг тийм хосууд болон хувирдаг. Гэр бүлээ цуцлуулахдаа хэн хэн нь хайр сэтгэлийг минь тоосонгүй гэсэн шалтаг хэлдэг.

Бэлэглэгч сорогч ханилбал

Эмэгтэй нь сорогч, эр нь бэлэглэгч байвал гэр бүл тогтвортой, далж сарнихгүй сайхан амьдардаг. Ийм хосуудын нөхөр нь ч сорох хэмжээгээ, Эхнэр нь ч өгөх эрчээ тохируулж чаддаг. Нэг нь хөөрүү сайхан сэтгэлээр ярьдаг, Түүний яриаг анхааран чагнадаг хүн хоёр тун нийлэмжтэй, яг таардаг байна. Харин дундыг баригчид хар, цагаан шидтэнгүүдтэй сайн таардаг.

Сорогч хаанаас төрдөг вэ?

Эрч copoгчид голдуу хагас өнчин эсвэл аав ээж нь арчаагүй айлын хүүхэд байдаг аж. Өнчин өрөөсөн, Хайр халамжгүй орчинд өсгөж буй хүүхэд амьдралаас бүх юмыг байгаа дээр нь авч, Эрх дураараа байх ёстой гэсэн бодолтой болдог. Ашигтай бүх нөхцөл байдлыг эрхэндээ байлгахыг эрмэлзэж, Нас бие гүйцэхээрээ баяжих, Том тушаалд орох гэх мэтийн ашигтай юмаа биелүүлэхийн тулд өөрт хэрэгтэй хүнийг олж эрхэндээ оруулдаг. Сорогчид багынхаа санаархлыг том болсон хойноо хэрэгжүүлж, Цуг байгаа хүмүүсээ яаж хайрлах, яаж хорлох, бас хариуд нь юу авахаа мэдэж тооцоолдог. Хүүхэд хэтэрхий эрхэлж өсвөл яваандаа сорогч болж хүссэн болгоноо нэхэж шаардан, зорьсондоо хүрэхийн тулд юу ч сэдэхээс буцдаггүй гэж сэтгэл зүйчид тайлбарладаг. Эрч бэлэглэгчид сорогчдийн хоосон маяглалд автаж үнэнхүү сэтгэлээсээ туслаад хариуд нь ядаргаа, сульдаа, яхир зантай болоод ядаргаанд автсан, яхир зантай нэгэн болж хоцордог.

Эх сурвалж: Everyday.mn

Иргэдийн 1072 хувьцааг үнэ цэнэтэй хэвээр үлдээе

1434068004557a24242d3d3

М.Энхсайхан сайдаар ахлуулсан “Тавантолгойн” төсөл сүүлийн хоёр сарын турш УИХ дээр гацааны байдалтайгаар дуншиж байна.

Монгол талаас “Энержи Ресурс” компани, Японы “Сумитомо”, Хятадын төрийн өмчит компани болох “Чалко” компаниудын консерциум уг “Тавантолгой”-д хөрөнгө оруулах сонгон шалгаруулалтад ялалт байгуулсан. Үүнээс хойш Засгийн газартай хоёр сарын хэлэлцэж байж гэрээний нөхцөлүүд дээрээ талууд тохиролцсон. Гэвч тэдний тохиролцож ЗГ болон УИХ-д оруулж ирсэн гэрээг муу болсон гэж олон хүмүүс шүүмжилж байгаа.

Үнэхээр ч асуудалтай гэрээ гэхэд хэлсдэхгүй. Хамгийн энгийн жишээ дурдахад тус гэрээгээр Монголын ард түмний эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг үнэгүйдүүлсэн, ач холбогдолгүй болгосон зүйл заалтуудыг оруулсан. Энгийнээр хэлэхэд тус ордын 93 хувийн ард түмэн буюу Монголын тал эзэмшиж байна. Гэвч иргэдээс Тавантолгойг ашиглах эсэх талаар нэг ч санал аваагүй, авах шаардлагагүй гэж хэлсэн нь нийгэмд хэрүүлийн алим болж хувирсан. Тэднийхээр бол аль болох цаг алдахгүй Тавантолгойн ордын эргэлтэд оруулж нийгэм эдийн засгийг эрчимжүүлж, ашиггүй ажиллаад буй тус орд газрыг томоохон консерциумд өгөх нь зүйтэй гэх байр сууриндаа бат зогсож байна. Ингээд эцэст нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гишүүн тэргүүтэй ажлын хэсэг гарч уг гэрээг нарийвчлан шалгаж эхэлсэн.

Тэгвэл өчигдөр ашиггүй, явцгүй гэж нэрлэгдээд буй “Эрдэнэс тавантолгой” компанийн ажилчид УИХ-ын дарга болон гишүүдэд нээлттэй ил захидал хүргүүллээ. Тэдний ярьж буйгаар өнөөдрийг хүртэл төрийн өмчит алдалгүй ажилласан аж. Үйл ажиллагаагаа 350 сая долларын өрнөөс эхэлж байсан. Одоо 140 орчим сая долларын үлдэгдэл бий. Үүнийг дөрвөн сар эрчимтэй ажиллахад барагдуулж чадна гэв.

“Эрдэнэс таван толгой” ХК-ний өнөөгийн нөхцөл байдал нь Засгийн газраас гаргасан 268 дугаар тогтоолд тусгаснаар “Энержи ресурс ХХК”-ийн мэдэлд өгөхөөр муу биш байгаа.Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах гэрээг Монголд ашиггүй байдлаар хийж, гадны компанид 60 жилээр ашиглуулах гэж буйг төрийн өмчит энэ компанийн ажилтнууд эсэргүүцэж байгаа юм.Мөн тус компани улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээгээрээ уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дараа буюу хоёрдугаарт ордог аж.

Ямартаа ч уг гэрээг эсэргүүцэж буй дараагийн хэсэг гарч ирлээ. Магадгүй хамгийн үнэн зөв мэдээлэл өгөх нь дотор нь байгаа эдгээр хүмүүс юм.

Тэдний хэлж буйгаар өрийн хэмжээг төлж байгаа, үлдсэн өрийг дөрвөн сарын дотор төлж барагдуулна, татвар төлөлтөөр хоёрдугаарт явж байгаа зэрэг ашигтай ажиллаж буй компанийг хувьчлах хэрэг байна уу. Өөрөөр хэлбэл гадныханы гарт Монголынхоо хувь заяаг даатгалгүйгээр үйл ажиллагааг нь явуулж, иргэдийнхээ хувьцааг нь үнэ цэнэтэй хэвээр нь хадгалж үлдэх нь дээр юм биш үү.

Г.Бат “zaluu.com”

Унасан бөх ууртай гэдэг, гэхдээ одоо болноо Х.Тэмүүжин…

1415185007_121115haha

Одоогоос  7 жилийн өмнө  ярих  бүрдээ шударга ёсны тухай хэлж байсан Их сургуулийн хуулийн багш залуу АН-ын “буян”-аар Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д 2 удаа сонгогдож, энэ хугацаанд Хууль зүйн сайдаар чамлахааргүй хугацаанд ажиллалаа.

Өнгөрсөн хугацаанд  Хууль зүйн сайд асан  Х.Тэмүүжингийн  энэ салбарт хийсэн эерэг, сөрөг зүйлийг энэ салбарынхан төдийгүй  олон нийт  сайн ойлгож байгаа.

Хууль зүйн сайдаар ажиллаж байхад олон ажлын эхлэлийг тавьж хэрэгжүүлж эхэлсэн нь түрүүчээсээ буруудах болсон. Цагдаагийн цолыг албан тушаалтай холбож өгдөг болсноос болж 25 настай хурандаа, 45 настай дэслэгчийн мөрдөстэй албан хаагчид ил далдаар сайдынхаа бодлогод дургүйцэн хандах болсон. Шүүхийн тойргийн хэлбэрийг нэгтгэсэн нь Үндсэн хууль зөрчсөн болж одоо эргээд буцааж хуучнаар нь болгож байна. Үүний үр дүнд улсад их хэмжээний хохирол учруулсан байдаг.

Дээр нь цагдаагийн хувцсыг Туркаас нано технологиор бүтсэн даавуун материалаар хийсэн хувцас оруулж ирлээ гэсэн нь үнэндээ хятадын хамгаалалтын хувцас байж таарсан. Түүгээр зогсохгүй хувийн зүгээс 19  настай Д.Сарангэрэл гэх охинтой “учир ургуулж” тэр нь хар тамхины хэргээр цагдаагийн байгууллагад баривчлагдахдаа Х.Тэмүүжин сайд руу удаа дараа залгасан байдаг. Х.Тэмүүжин Д.Сарангэрэл охинд өмгөөлөгч гаргаж өг гэж үүрэг өгч байснаа өөрийн амаараа нийтэд хэлж байсныг ард иргэд одоо ч мартаагүй байна. Энэ охиныг Х.Тэмүүжинтэй холбоогүй, хүмүүс гүтгэсэн гэж бодоход Хууль зүйн сайд ямар хүнд өөрийн зүгээс өмгөөлөгч гаргаж өг гэж “лүндэн” буулгах вэ?

Мөн тэрбээр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтын бусаар буюу албан тасалгаа болгон ашиглах шийдвэр гаргасан. Үүнээс болж  салбарынхныхаа эсэргүүцэлтэй тулгарч, улсад тодорхой хэмжээний хохирол учруулж байж шийдвэрээ цуцалсан.

Энэ бүхний дараа УИХ –ын нэр бүхий гишүүн түүнийг огцруулах асуудлыг өргөн барьсан боловч уг асуудал нь УИХ дээр хэлэлцүүлэгдэхийн өмнө тухайн гишүүн огцруулах  хүсэлтээ өөрөө татсан байх.

Монголын хууль эрх зүйн орчныг шинэчилнэ гэсэн Х.Тэмүүжиний гэгээн хүсэл онолын  мэдлэгт практик буусан боловч, онол практикийн ялгаатай байдлыг тооцоогүйн улмаас өнгөрсөн 7 жилд албан тушаалын өөрчлөлт, амьдрал дээр хэрэгжих магадлал муутай хэд хэдэн хууль, Тахарын албыг шинээр байгуулсан явдал,  Иргэний шилжилт хөдөлгөөн, харьяатын албанд хилийн цэргийн зарим хэсгийг нэгтгэсэн, шүүхийн тойргийг өөрчилсөн, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба буюу цагдаа, прокурорыг шалгадаг байгууллагыг татан буулгасан  зэргээр дороо эргэлдэж, баахан бужигнууллаа.

Одоо харин энэ салбарыг бужигнааныг эргээд эв зүйд нь оруулах гэж  салбарын сайд нь ажиллаж байна.

Гэтэл унасан бөх ууртайн үлгэрээр  “өөртөө хамааралтай элдэв асуудлын бурууг шинэ сайдад тохож, уснаас өөрөө хуурай гарах”-ыг хичээж  хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, камер хараад “энхийн цагаан тагтаа шиг”  ярьж  байгаа түүний арга ядсан үйлдлүүдийг нь хараад “одоо болно оо, Х.Тэмүүжин” гэж хэлмээр санагдах юм.

Тэр сайд байж  үзсэн, эрх мэдэлтэй байж үзсэн,  шинэчилж үзсэн, өөрчилж үзсэн, “сайн дүү”-тэй байж үзсэн. Одоо харин бусдыг буруутгах гэж биш, бодлогод саналаа нэмэрлээд явах нь зүйтэй мэт санагдана.

А.Гал

Нэвтрүүлэгч Д.Одзаяа нэр шигээ од болж байна

21969

Монгнолын үндэсний телевиз үе үеийн нэвтрүүлэгч нараараа алдартай. Тэр дундаа цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн үзэсгэлэнт бүсгүйчүүд Ч.Ичинхорлоо, С.Чимгээ нар телевизийн нүүр царайгаар нэрлэгддэг байсан бол сүүлийн үед шинэ үеийн төлөөлөл болсон мэдлэг, чадвар, мэргэжлийн ур дүйгээрээ бусдаас илүүрхдэг нэвтрүүлэгч Д.Одзаяа нэрлэгдэх болсон.

Д.Одзаяагийн нэвтрүүлгийн сургуулилт хийсэн бичлэг фахим ертөнцөд тарж ил болсоноор хүмүүс түүнийг илүү сайн мэддэг болжээ. Цахим ертөнцөд тархсан уг бичлэг үнэхээр түүнийг мэргэжлийн хувьд хэр сайн нэвтрүүлэгч болохыг илтгэсэн тухай хүн болгон ярьсаар байгаа юм.

Ийнхүү царай зүс, бие хаа, мэдлэг чадвараараа мэргэжил нэгт үеийн нөхдөө манлайлж яваа нэвтрүүлэгч бүсгүй сошиал ертөнцөд ч мөн од болж байна.

Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8445 төгрөгийн үнэтэй байна

58f788b638ce7676b615f7ac923e3d9c

2015 оны 6-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7570 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8445 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул мах 2.9 хувиар буюу 305 төгрөгөөр өсчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 40 төгрөг, хонины цул мах 0.5 хувиар буюу 40 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6870 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байна.

Сурталчилгаандаа ихийг цацсан нь сонгуулийн дараа “шархаа нөхдөг”

Олон жил дуншиж ирсэн Налайх дүүрэг нийслэлийн дагуул хот болох түүхэн шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаас гаргасан. Одоо 5 хоногийн дараа Налайхчууд сонгох эрхээ эдэлж Налайх хотын анхны захирагчийг сонгоно.

Захирагчийн сонгуульд Ш.Хаан, Б.Баяндэлгэр, Д.Батбаатар, Д.Цогоо, Н.Мандуул, Г.Болдбаатар, Б.Ганболд, Ц.Минжинхүү нарын 8 иргэн нэр дэвшиж буй бөгөөд сонгуулийн сурталчилгаагаа ид хийж буй. Олон жил хот болохыг хүлээж, мөрөөдөж ирсэн Налайхчуудын хувьд энэ удаагийн захирагчийн сонгууль “буруу алхам” хийж үл болох сонголтын дэнсэнд буй билээ. Налайхын захирагчийн сонгуульд нэр дэвшигчид ямар нэг улс төрийн нам, эвслээс нэр дэвшихгүй байгаа. Тийм ч учраас сонгуулийн сурталчилгаанд улс төрийн нам, эвсэл оролцож болохгүй.

Гэвч Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшсэн Ш.Хааны ард Ардчилсан намаар овоглосон тус дүүргийн удирдлагууд “хүчин зүтгэж” буй нь илт байна. Ш.Хааны сурталчилгаанд өдгөө Налайхын Засаг даргаар ажиллаж буй, АТГ-т шалгагдаж байгаа гэсэн “хачир зүүсэн” эрхэм Х.Болдбаатар, дүүргийн Засаг даргын орлогч М.Одонхүү нарын Ардчилсан намын эрхмүүд ил, далдаар гүйж байгааг Налайхын иргэд бэлхнээ харж байна.

Өдгөө төр барихдаа “хэвлэлийн баатар” болж, Налайхыг хөгжилд биш өөрсдийгөө “хөрөнгөжүүлэлтэнд” хөтөлсөн дүүргийн удирдлагууд Шаравхааны Хааны сонгуулийн сурталчилгаанд “гүйж” байгаа нь нэг талдаа энэ удаагийн сонгуулийн дүрэм журмаа баримтлаагүй, нөгөө талдаа ямар “үгсэн хуйвалдаан”-аар ийнхүү хүчин зүтгэж буйг хэлэхэд бэрх. Нөгөө талдаа Ш.Хаан энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд бусад нэр дэвшигчдээс цойлж маш их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа нь хэний ч нүдэнд харахад илт байна.

Ардаа бүхэл бүтэн PR баг ажиллуулж, “Налайх хот”, “Налайх дүүрэг” зэрэг Фэйсбүүк дэх группуудыг өөрийн сурталчилгааны талбар болгохын зэрэгцээ Налайхын хаа харагдах самбар бүрт Ш.Хааны зураг хөрөг харагдах. Тэр бүү хэл Налайхын гудамжаар спорт машины цуваа явуулж, тус нутгаас төрөн гарсан алдар цуутан, олны танил эрхмүүд, урлаг соёлынхноор “өөрийгөө сурталчилуулж” сурталчилгааг нүсэр хийж чадаж байна. Ингэж Налайх хотын захирагчийн төлөө мөнгө цацаж, одоогийн дүүргийн удирдлага, Ардчилсан намаараа халхавчлан зүтгээд байгаагийн цаад шалтгаан юу вэ?

Ш.Хаанд Налайхчууд итгэл үзүүлж дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллагад өөрсдийгөө төлөөлүүлж сонгосон. Гэтэл өмнөх 4 жилд “иргэдээ сонсоогүй, тэднийхээ амьдралыг улам гүнзгий мэдрээгүй байж” Захирагчийн сонгуулийн төлөө “ил гарч” эхэлсэн хэрэг үү?

Хатуухан хэлэхэд сурталчилгаандаа ийм их мөнгө цацаж, улайрсан “эрхмүүд”, сонгуулийн дараа “шархаа нөхөх” гэж зүтгэдэг жишээ олон байна. 06 сарын 14-ны өдөр болох Налайхын захирагчийн сонгуулийн сонголт “таны гарт”.

Эх сурвалж:  www.ontsgoi.mn

Хуаньжу гэг Азийн цорын ганц эмэгтэй тэрбумтан од боллоо

ddaf862c264a2253original

Нэгэн цагт монголчуудыг байлдан дагуулж байсан Хуаньжу гэг киноны гол дvрийг бvтээсэн алдарт жvжигчин Жао Вэй тэрбумтан болжээ. Тодруулбал, Хятадын хамгийн дур булаам бvсгvйгээр удаа дарааллан шалгарч, кино ертєнцийн хатан хаан гэгдэж явсан тэрбээр нөхөр Хуан Яа Лонийхоо дэмжлэгтэйгээр хувийн телевиз байгуулсан билээ. Энэхvv телевиз нь асар богино хугацаанд амжилтанд хvрч, тэрбумаар vнэлэгдэх хөрөнгийг эзэндээ “атгуулж” чадсан байна. Ингэснээр алдарт жvжигчин бvсгvй Азийн цорын ганц эмэгтэй тэрбумтан од болж байгаа юм.

Тvvнчлэн тэрбээр дарсны зах зээлд хvч vзэхээс гадна, эрvvл мэнд, гоо сайхны хэрэгслээр тэргvvлэх борлуулалт хийж, Mercedes-Benz, Versace, Zegna, Dior, Motorola гэх мэт барууны 120 гаруй брэндийн нvvр царай болж, сая саяар vнэлэгдэх хөрөнгө хурааж амжсан билээ. Салбартаа гэлтгvй бизнесийн талбарт амжилттай яваа тэрбээр Сингапурт vнэт эдлэлийн хэд хэдэн дэлгvvртэй.

Тvvгээр ч зогсохгvй, алдарт жvжигчин бvсгvй 2014 оны арванхоёрдугаар сард өөрийн найз, тэрбумтан Жэк Магийн “Алибаба” компанид хөрөнгө оруулж, “ALIBABA Pictures Group” хэмээх энтертайнмент группийг vvсгэн байгуулсан байна. Энэхvv групп нь эхлэлээ тийм ч сайн тавьж чадаагvй боловч “China Vision” төсөл хэрэгжvvлснээр даруй 400 сая ам.долларын ашиг олжээ. Ингэснээр энэхvv группийн охин компани болох “Gold Ocean Media”-г Жао Вэй дангаараа эзэмших болсон байна. Улмаар”Gold Ocean Media” компанид жvжигчин бvсгvйн нөхөр Хуан хөрөнгө оруулснаас зургаан сарын дараа Хонконгийн бирж дээр ALIBABA Pictures-ийн хувьцаа vлэмж єсч, 9.6 тэрбум ам.долларын ашгийг хосуудад авч иржээ.
Өдгөө уг компанийн зах зээлийн vнэлгээ тогтмол өссөөр байгаа бөгөөд зөвхөн дөрөвдvгээр сард гэхэд л 762 сая ам.долларын ашиг олсон талаар Хятадын төвийн хэвлэлvvдээр шуугиж байна.

Дашрамд сонирхуулахад, эх орныхоо хойд хөрш болох манай улсад хэд хэдэн удаа айлчлаад буцсан тэрбээр дэлгэцэнд дахин дvр бvтээхгvй хэмээн мэдэгджээ. Учир нь тэрбээр “Миний анхны дvрvvд л vзэсгэлэн төгс, сайхан байсан. Магадгvй тэр хэвээрээ дурсамж болон vлдсэн нь дээр” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Х.Тэмүүжин улс төрийг орхих уу?

134q1q29h71v2vseks0omok2hm

Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг Цагдаагийн албаны тухай хууль өргөн барих үед нь л  хэд хэдэн удаа  ширүүхэн үгс хэлснийг эс тооцвол Хууль Зүйн сайд асан, УИХ-ын гишүүн  Х.Тэмүүжин сүүлийн үед улс төрийн аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэлгүй удсан. УИХ-ын 2016 оны ээлжит сонгууль эхлэхэд яг нэг жилийн л хугацаа үлдээд буй энэ үед аль намаас хэн хаана нэр дэвших вэ гэдэг шийдлүүд эхнээсээ тодорхой болж буй.

Үүнтэй холбоотой нэгэн сонин яриа улс төрийн хүрээнд тархах болсон нь хэдхэн жилийн өмнө АН-ын залуу “од”, бараг “туг” шахуу явсан Х.Тэмүүжинг тус нам УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлэхгүй болсон тухай явдал.

2012 онд ч Баянгол дүүргийн АН түүнийг  УИХ-д нэр дэвшүүлэхээс татгалзсан бөгөөд намынхаа жагсаалтанд багтаж, УИХ-ын  гишүүн болсон билээ. Энэ удаад түүнд ийм аз тохиохгүй гэдгийг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд шуудхан илэрхийлсэн. Тиймээс АН-аас аль нэг тойрогт нэр дэвшихээс өөр сонголт түүнд үгүй.

Одоогийн байдлаар Баянгол, СонгиноХайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн АН  Х.Тэмүүжинг багтаах ямар ч боломжгүй, дэвших хүн хангалттай байна гэсэн  тайлбартай байгаа аж. Ганц Чингэлтэй дүүрэгт л боломж гарч магадгүй хэмээж байсан ч одоо  тэр нь боломжгүй болж буй бололтой.

Өөрөөр хэлбэл Хууль Зүйн сайд асан, УИХ-ын гишүүн  Х.Тэмүүжинд АН-аас  хотын аль нэг тойрогт УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдохгүй болж байгаа юм байна. Хөдөө орон нутагт найдваргүй тойргууд руу явуулж,  унаган түүнийг бүр “шоглох” санаа ч АН-ын зарим лидерүүдэд байгаа тухай эх сурвалж өгүүлж буй ч Х.Тэмүүжин улс төрийг орхих шийдвэр гаргаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байхаар шийдэж магадгүй бололтой.
П.Энхмандах

sonin.mn

Эрчүүд биднээс яагаад холддог вэ?

20575

Эрчүүдийн татагддаг олон чанар бидэнд бий. Өөртөө итгэлтэй байх, сайхан инээмсэглэх, биеэ цэвэр цэмцгэр авч явах гээд бидний сайхан зан  чанарт эрчүүд дуртай байдаг. Харин тэд бидний юунд дургүй байдаг талаар та мэдэхийг хvсэж байна уу? тэгвэл магадгүй жаахан хатуу ч үнэний ортой байж болох доорх зүйлсийг та анхаараад нэг уншаарай.

1.Биендээ арчаагүй байдал.

2.Өөрийгee бусдаас хэт доогуур үнэлж өөрийгөө голдог эмэгтэй.

3.Тэдэнд таалагдах гэж худлаа дүр исгэдэг байдал.

4.Тэд түрэмгий өөрөөр хэлвэл соёлгүй байдал гаргаж буй эмэгтэй.

5.Сэтгэлийн хэт их хөдөлгөөнтэй байх нь бас сайхан санагддаггүй.

6.Эр хүнд тоомжиргүй хандаж байгаад тэд бас дургүй.

7.Гутранги үзэл.

8.Олон муу зуршилтай.

9.Эдийн хэт сонирхолтой.

10.Бүдүүлэг эрээ цээргүй эмэгтэй.

11.Эцэст нь хэт задгай илэн далангүй эмэгтэй…

woman-center.mn

Л.Цэгцбаатарыг хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж байна

91ccb67f-80d5-4bbb-92e0-1c1e2362c5bd

Манай улс хар тамхины хэрэглээгээ хянаж чадахгүйд хүрээд байгаа талаарх таагүй мэдээллийг албан бус эх сурвалжууд өгсөөр байдаг.

Сүүлийн жилүүдэд хар тамхины гэх хэрэг байн байн гарч шүүхээр таслуулдаг болсон. Үүнд гол төлөв урлаг соёлын төдийгүй чинээлэг айлын хүүхэд, залуус татагдаж байгаа нь нууц биш.

Тиймээс ч Эрүүгийн цагдаагийн газрынхан төлөвлөгөөтэйгээр  хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хэдэн өдрүүдэд хар тамхи борлуулсан, хадгалсан, хэрэглэсэн гэх 10 гаруй гэмт хэргийг илрүүлжээ.

Хамгийн сүүлд хар тамхи биедээ авч явсан, хэрэглэсэн, худалдан борлуулсан хэрэг 10 гаруй удаагийн үйлдэлд 20 гаруй хүнийг баривчлан саатуулж шалгаж байгаа юм байна. Мөн энэ хэрэгт Монголд амьдардаг гадаадын иргэн ч холбоотой  байгаа гэлээ.

Тодруулбал мансууруулах бодис түүж хадгалдаг, түүнийг нь борлуулдаг, хэрэглэдэг сүлжээ бүхий 18-36 насны 20 гаруй залуусыг баривчилсан байна.

Манай орны ихэнх нутгаар ургадаг каннабисыг боловсруулдаг багахан хэмжээний үйлдвэрлэл явуулж байсан хэсэг бүлэг хүмүүсийг баривчилжээ.

Баривчлагдан шалгагдаж байгаа хүмүүсийн дунд мөн л олны танил, хөрөнгө чинээтэй эрхэмүүдийн хүүхүүд байгаа аж. Тухайлбал, Хархорин захын эзэн Лхагвадоржийн хүү Цэгцбаатар байгаа гэсэн мэдээлэл гаржээ.

Л.Цэгцбаатарыг нэг хэсэг топ модель Д.Пүрэвсүрэн болон жүжигчин Золоо нартай үерхэж байсан гэдгээр нь хүмүүс андахаа больсон. Ямартаа ч түүнийг саатуулан шалгаж байгаа ажээ.