Иргэдийн мөнгөөр хөлжиж байгаа барилгын салбарын буглаа болсон “Эко Констракшн”

eco1-3

“Эко Констракшн”-ий захирал С.Нямдаваа гэж ажил хөдөлмөрөөсөө илүү авгай хүүхний асуудлаар олонд танигдсан нэгэн. Сайхан хүүхэн, сайн унаа, хулхи барилга, хууль зөрчсөн үйлдлүүдээр нь түүнийг монголчууд андахгүй болсон.

Анх 2002 оноос барилгын салбарт “Эко Констракшн” нэрээр үйл ажиллагаа явуулж эхлэн Баянзүрх хотхон, Баянгол I, II, Маршал таун, Голден парк, Нарлаг, Тэмүүлэл зэрэг 50 орчим чанарын шаардлага хангахгүй, иргэдийн тав тухыг алдагдуулдаг барилгууд бариулж өнөөдрийг хүрсэн.

Баригдсан, баригдаж байгаа “Эко Констракшн”-ий барилгууд мэргэжлийн хяналтаар ордог эсэх нь ч эргэлзээтэй. Учир нь улсын байцаагчийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж байгаа хүнд энэ зэргийн хууль зөрчсөн үйлдэл юу ч биш гэх иргэдийн хардлага аль эртнээс төржээ.

Барилгын салбар дотроо хамгийн нэр хүнд муутай үргэлжийн мөнхийн муу нэрээр бичигдэж байдаг Эко констракшн бүр дөжирчихсөн бололтой. Барьсан барилгад нь асуудал гарч, баригдаж байгаа барилгаас нь болж хүний амь болоод эд хөрөнгө эрсэдсээр багагүй хугацаа өнгөрсөн ч тэгэс ингэсхийж байгаад нам дарагддаг.

-Эко констракшн” компаний барилга ингэлээ, тэглээ гэх хэл ам НМХГ-т тасралтгүй ирдэг гэнэ. НМХГ-т тус компанитай холбоотой гомдлын 76.47% нь агааржуулалтын алдаатай холболт, 52.94% нь барилгын дээвэр, 47.06% нь шугам сүлжээ, 35.29% нь цахилгааны шугам сүлжээ зэрэг асуудлаар иргэд гомдол гаргадаг байна.

Чанарын шаардлага хангахгүй хямд төсөр барилгын материалаар хурдан хугацаанд шуурхай барих гэсэн үйлдэл нь технологийн алдаатай гүйцэтгэл хийгдэхэд нөлөөлдөг тус компаний барилгад иргэд амьдрах ххийгээд худалдан авахаас зайлсхийдэг болжээ.

eco1

 

 

 

 

 

 

 

 

 

eco1-2

 

 

 

 

 

 

 

 

 

dea088e9cadf584eoriginal

С.Нямдаваа 2008 онд МАН-аас Чингэлтэй дүүргийн НИТХ-д нэр дэвшиж “Гэр хорооллыг орон сууцжуулна” хэмээн амлаж гарч ирсэн. Сонгогдон гарч ирсэн дөрвөн жилээ юм хийж харагдалгүй өнгөрөөсөн. Харин ч эл хугацаандаа нийслэл хотын хаана эрэлттэй ашигтай газар байна тэнд хулхи барилгуудаа барин өндөр үнээр зарж  иргэдийн халаасыг сэгсэрсэн. Нэг үгээр хэлэхэд Улаанбаатар хотын хамгийн ашигтай газарт хамгийн муу барилга барьдаг компани юм.

Авах хүн бөхийж өгөх хүн гэдийдэгийн үлгэрээр “иргэдээс мөнгийг нь авчихсан орон сууцандаа оруулчихсан тэгээд л болоо гэсэн шиг асуудал гарсан барилгууддаа анхаарал хандуулана гэж байхгүй”. Тийм ч учраас иргэдийн өөрсдийнх нь хүсэлтээр НМХГ-аас Эко констракшний барилгуудад хяналт, шалгалт оруулдаг гэх.

Хууль үйлчилдэггүй том толгойтой Эко констракшний талаар олон таагүй мэдээлэл гардаг ч чичлүүсээр байгаад сурчихсан болоод ч тэр үү, эсвэл толгойг нь илээд хуулийн гадна үлдээгээд байх томоохон артай болоод ч тэр юмуу толгой гудайж, айж ичи зүйлгүй явдаг байх.

Ямартаа ч иргэдийг хуурч, бохир аргаар мөнгө хүүдийлдэг балаг нь дуусдаггүй Экогийн барилгад орж амдрах хүн цөөрсөөр…

Эх сурвалж: WWW.NEWSLINE.MN

Ажлын өдрийг шилжүүлнэ

5g73o2neivui8dt3kmteh0a0u6

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт болно. Хуралдаанаар нэр бүхий 17 асуудал хэлэлцэх юм байна. Үүнд Хөдөлмөрийн сайд С.Чинзориг гишүүн Улс тунхагласны баяр наадмын өдрүүдэд ажлын өдрийг шилжүүлэх тухай хуулийн төслийг өргөн барихаар болжээ.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. Хөрөнгө гаргах тухай Х.ХҮРЭЛСҮХ
2. Төрийн үйлчилгээний цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай С.БАЯРЦОГТ
3. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай С.БАЯРЦОГТ
4. Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл Л.ПҮРЭВСҮРЭН
5. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах жилийн санхүүжилтийн хөтөлбөрийн төслийн тухай Ж.ЭРДЭНЭБАТ
6. Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл Ж.ЭРДЭНЭБАТ
7. Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл (Дархан хотын цэвэр, бохир усны менежментийг сайжруулах тухай төсөл) Ж.ЭРДЭНЭБАТ
8. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл Ж.ЭРДЭНЭБАТ
9. Хөтөлбөр шинэчлэн батлах тухай Д.ДОРЛИГЖАВ
10. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Д.ДОРЛИГЖАВ
11. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай  хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай1 Д.ДОРЛИГЖАВ
12. Галт зэвсгийн тухай хуулийн төсөл Д.ДОРЛИГЖАВ
13. Мөрдөх албаны тухай хуулийн төсөл Д.ДОРЛИГЖАВ
14. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Д.ЦОГТБААТАР
15. Дүрэм батлах тухай Н.ТӨМӨРХҮҮ
16. Ажлын өдөр шилжүүлэх тухай* С.ЧИНЗОРИГ
17. Хөрөнгө гаргах тухай Г.ШИЙЛЭГДАМБА
18. Бусад асуудал* Ч.САЙХАНБИЛЭГ
Танилцуулах асуудал
19. Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын тухай С.БАЯРЦОГТ
20. Гадаад хэргийн сайдын гадаад томилолтын тухай Л.ПҮРЭВСҮРЭН

Нийлэл хот татвартай боллоо

niislel1

Өнгөрсөн онд нийслэл хотыг татвартай болгох тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж байсан билээ. Тэгвэл энэхүү хуулийг өнөөдөр болсон УИХ-ын чуулган дээр хэлэлцэн 70.2 хувиар дэмжиж баталсан байна.

Үүнд, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи болон худалдан авсан зочид буудал, амралтын газар, зоогийн газар, баар үйлчилгээнд нийслэлийн татварыг ноогдуулахаар болжээ.

Ямар гээчийн луйварчдыг улс төрд бэлтгэсэн хэрэг вэ

Untitled-1155326623201504061417
Өтөл насанд хүрчихээд нас намбаа бодохгүй архи ууж, агсам тавих, авгай хүүхэн эргүүлэх, цаашлаад өтөлсөн хойноо нас намба алдан эхнэрээ хуурдаг өвгөчүүлийг монголчууд “шар сэмжилсэн” хэмээн хочилдог. Тэр хэрээрээ ч ёозгүй ханддаг. Өвөг дээдсийн ухаанд ч эр, эм ялгаагүй 30 нас хүртлээ амьдралын сайн мууг ялгаж салган, архи дарс наргиан наадамд дурлаж болох ч 30 наснаас хойш амьдралаа төвхнүүлж, үр хүүхдээ өсгөх, сурган хүмүүжүүлэх ухаан гаргах ёстой хэмээн сургадаг уламжлалтай. Энэ бол бидний уламжлалт соёл, сэтгэлгээ.

Залуу нас гэдгийг монголчууд эртнээс 30 хүртэлх нас хэмээн тодорхойлж ирсэн байгаа юм. Харамсалтай нь өнөөдөр энэ байдал алга болжээ. Залуучууддаа байр сууриа тавьж өгөхийг хүсдэггүй “шар сэмжилсэн” өвөө нар нийгмийн давхарга бүрт улам бүр байр сууриа эзэлсээр. Тэд авгай хүүхэн, албан тушаал, архи дарснаас эхлээд хутгалдахгүй зүйл гэж байхгүй болсон. Үүний тод жишээ бол намынхаа залуучуудын байгууллагад харьяалагдах гэсэн 40 хүрч яваа “шар сэмжит”-үүдийн үйлдэл юм. НАМЗХ гэх МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага хоёр хуваагдах болсоор даруй таван сарын хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд ил далд сонирхлоо хав дарж, далдуур хөшигний ард хор хутгаж явсан залуус өнөөдөр ил цагаандаа гарчихаад 40 хүрч яваа ах нараасаа албан тушаалаа булааж авахаар хөөцөлдөж эхэлснээр зөрчил ил болж эхэлсэн юм.Тэдний маргаан НАМЗХ-ны удирдлагыг өөртөө авах гэсэн Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, Н.Төмөрхүү, О.Содбилэг нарын өнгөлөг мөнгөлөг эрхмүүдийн санаархлаас эхэлсэн. Улмаар залуучуудын холбооны тэргүүний суудал нь энэ холбоонд хэн харьяалагдах вэ гэсэн хэрүүл рүү даамжирч, өнөөдөр хэвлэлээр шар сэмжтэй, сэмжгүйгээрээ дуудалцаж байна.Нэгнийхээ хаа хол АНУ-д гаргаж байсан автозамын хөдөлгөөн зөрчсөн хуудас цаасыг ухаж гаргаж ирээд л баримт хэмээн мунхаглах. Идэр насандаа ихийг бүтээх учиртай ах нарынхаа хэрхэн хор найруулж байгааг эсэргүүцэн залуус хийж бүтээх насандаа хэн нэгний гар хөл болж, туг лоозон барин яамны үүд сахин өнгөрүүлж байх жишээтэй.Ирээдүйд бэлтгэгдэж буй улстөрчид иймэрхүү л төрхтэй таван сарыг өнгөрүүллээ. Хамгийн аймшигтай нь улс төрд мөнгөтэй, эрх мэдэлтэй нь суудаг мөнгөгүй, эрх мэдэлгүй нь арчигддаг юм гэдгийг МАН-ын залуус үйлдэл бүрээрээ харуулж байна. Удам дамжсан улс төрийн хор найруулалт явагддаг, албан тушаалыг ямар ч хамаагүй мөнгөөр худалдаж авч болдог гэдгийг Н.Номтойбаяр нар харуулсаар. Н.Нямтайшир, Ч.Ганзориг, Ө.Энхтүвшин гээд дандаа хөрөнгөтэй мөнгөтэй айлын 40 шүргэж яваа “хөвгүүд” залуучуудын байгууллагаа мөнгөөр худалдаж авах гэж журмын нөхдийнхөө араас түгжилдсэн энэ балиар явдлыг МАН-ын ахмад улстөрчид байх ёстой, явагдах ёстой процесс мэтээр хүлээж авч байгаа нь өөрөө эмгэнэл юм. Тэд 90 жилийн түүхтэй намаа цаашлаад Монголын улс төрийг бантан болгож хувиргалаа.

Эцгийн нэрээр улс төрд орж, албан тушаалыг зөвхөн мөнгөөр авч болдог гэж сэтгэсэн Ардын намын “нялх сэнгүм”-үүдийн зөрчил намынхаа нэр хүндийг улам бүр унагасаар. Улс төрийн амаргүй замаар өгсч гарч ирсэн шударга улстөрчид нь мөнгөтэй хөвгүүдийн өмнө гөлөлзөж үг хэлж чадахгүй байна гэхээр л энэ нам дотроосоо ямар их ялзарч, намдаа шинэчлэл хийх учиртай залуусынх нь санаа ямар эрт өтөл болж, өтөж ялзарсныг гэрчлэх бус уу. Энэ бол гүтгэлэг биш. Өдөр болгон хэвлэлээр талцаж байгаа залуусынх нь хэрүүл батлаад өгчихнө. Цөөхөн хэдхэн хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн “ядуу” фронт Н.Номтойбаярын эсрэг сөрөг дайралт хийсэн юм.

Өдөр өнжихгүй шахам залуус нь хэвлэлд ярилцлага өгч 35 нас хүрчихээд залуу гэж хэлж байгаадаа ичих хэрэгтэй. Н.Номтойбаяр бол авгай хүүхний асуудлаа зохицуулж чадахгүй, АНУ-д ийм ийм зөрчил гаргасан гээд л. Г.Тэмүүлэнгээр удирдуулсан “баячууд”-ын фронт нь Л.Оюун-Эрдэнэ бол луйварчин. Харвард руу асар их мөнгө шилжүүлсэн. Тэр бол НАМЗХ-г тэргүүлэх эрхгүй. “Голден Бридж” сургалтын төв бол Л.Оюун-Эрдэнийн луйврыг халхалж байдаг газар хэмээн сөрөг дайралт хийв.

Өчигдөр гэхэд л Нийслэлийн намын залуучуудын холбоо нь ээлжит хурлаа хийж Ерөнхий сайдын зөвлөх Н.Учрал залуучуудын холбоогоо тэргүүлэхээр болсон нь мөн л хууль бус асуудал болсон гэнэ. Ах нар нь мөн л Н.Учралын эсрэг мэдээлэл хийж, дахиад л хууль бус болсон болоогүй гэх маргаан үргэлжлэх нь тодорхой болж байна. Гээндээ ч, гоондоо ч бий гэгчээр асуудал Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр нарын хэн хэнд нь асуудал байгаа. Тэдний энэ эрх ашгийн зөрчилд жирийн залуучууд үрэгдэх учиргүй юм. Нэг нь цензургүй ярьж булхайг нь уудалж, нөгөөх нь цензургүй хуушуурдалт хийж нөгөөгийнхөө булхайг уудалж эгээ л авгай хүүхнүүдийн зарчмаар албан тушаалын хэрүүл хийх.

Өмнөөс ч “бөгс” улаймаар. Хэн хэнийх нь эрх мэдлийн төлөөх шунал, МАН-ын булшны нүхийг ухаж байгаа юм биш үү.  Хэтэрхий их хүссэн хүнд албан тушаал өгч болдоггүйн тод жишээг тэд харуулсаар байна. Ноёны хүү ноён суудаг, ардын хүү ардаараа үлдэх ёстой гэх хуучирсан сэтгэлгээ шинэ үеийн Ардын намын залууст суучихсан байна гэхээр л бид ямар аймшигтай хүмүүст улсаа даатгах гэж байна вэ гэсэн айдас төрөх. Намынхаа нэг залуучуудын байгууллагыг тоглоомын бай болгож, хэвлэл мэдээллээр өөрсдийнхөө хамаг муу муухай, бузар булхайг дуудалцаж байгаа тэд ирээдүйд төр түшиж чадах уу гэхээс л жигшил төрөх юм.

Энэ МАН-ын залуу үе. Тэд биднийг ирэх жилүүдэд удирдах улстөрчид. Тэд өчүүхэн жижиг эрх ашгийн төлөө найзынхаа араас “хутгалж”, нэгнийхээ хамаг бузар булайг уудалж байгаа. Ердөө л жижигхэн залуучуудын холбооны тэргүүний төлөө ингэж байгаа хүмүүс том том уул уурхай, албан тушаал, эрх мэдлийн төлөө нэгийгээ ч хөнөөж мэдэх юм байна. 90 жилийн зангарагтай улстөрчид өө. МАН-ын лидерүүд ээ. Та нар ямар гэгчийн луйварчдыг улс төрд бэлтгэсэн хэрэг вэ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.ТОГТОХ

Гацуурт “тооноор” орж чадсан ч “үүдээр” хөөгдөв

21000_1446475852320357_877317694845225783_n

УИХ-ын өчигдрийн чуулганаар Засгийн газрааас нэн яаралтай горимоор өргөн барьсан “Гацууртын орд газарт төрийн эзэмшил хувийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж шийдэв. Ингэснээр Гацууртын гэх тодотголтой энэ хууль хоёр дахь хувилбараараа их хурал дээрээс унаж байгаа нь энэ. Товчоор хэлбэл Гацууртыг ухах гэсэн “Центерра гоулд”-ын бас нэгэн санаархал бүтэлгүйтлээ. Магадгүй сонгуулийн хугацаа дөхсөн энэ үед гишүүд тэдний лоббид автахаас эмээж буй бололтой.

Өмнө нь уг хуулийн төслийг өнгөрсөн цагаан сарын өмнө УИХ-д оруулж хэлэлцүүлээд бараагүй. Гэсэн хэдий ч Ч.Сайханбилэг тэргүүтэй засгийнхан хуулийн төслөө шинэчлэн найруулаад нэн яаралтай горимоор оруулж ирсэн ч Г.Уянга тэргүүтэй эсэргүүцэгчдийн өмнө бас дахин хүчин мөхөсдөв.

/Гишүүдийн санал өгсөн байдал/

Арга ч үгүй биз. Засгийн газраас оруулж ирсэн уг хуулийн төслийг гишүүд чуулганы хурал дээр нягталж үзээд тал бүрээс нь асуулт асуухад хуралд оролцсон засгийн газрын гишүүд доривтой хариулт өгч чадахгүй суулаа.

Тэр ч бүү хэл засгийн газрын арван гишүүн чуулганд оролцоогүй. Үүнд эгдүүцсэн их хурлын дарга З.Энхболд “Засгийн газар ирцээ бүрдүүлж, төслөө хамгаалж чадаагүй, хохь нь” хэмээн хатуухан хэлсэн юм.

Цагаан сарын өмнө хэлэлцэхдээ Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь эзэмших санал оруулсан. Үүнийг нь дэмжээгүй. Тэгвэл энэ удаа 34 хувийг төр эзэмшинэ гэж оруулж ирсэн. Тусгай рояалти гэдэг нь төрийн эзэмших тодорхой хувийг орлуулж, дүйцүүлж байгаа  асуудал. Тэгэхээр хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол төрийн эзэмшил дээд хэмжээгээр буюу 34 хувь байх хуулийн заалт байдаг. Хөрөнгө оруулагч нь Центрра Гоулд компани юм. Одоо оруулж ирж буй санал нь тусгай төлбөрөөр дүйцүүлэн төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших санал юм. Энэ 34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай рояалти авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломж байна гэж Ажлын хэсэг санал гаргасан. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулахаар болсон.

Бид 34 хувиа авсан ч гурван хувийн нэмэгдэл рояалти авна гэдэг нь таван хувийн суурь рояалти, 5 хувийн өсөн нэмэгдэх роялти гээд нийт 13 хувь болно.

Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ уг хуулийн төсөлд манай улс 2019 он хүртэл суурь  рояалтигаа  2.5 хувь  болгон  бууруулсан, өсөн нэмэгдэх рояалтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүйгээр зааж өгсөн.

Хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл  ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний  татвар төлнө гэсэн үг.  Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай рояалтиг газар ухаж эхэлснээс хойш аваад эхэлнэ.

Хөрөнгө оруулахаар эрмэлзэж буй тус компани нь “алтан үе”-ээ өнгөрөөж буй Канад компани гэхэд болно. Учир нь манай “Бороо”-гийн алтыг бүгдийг нь авч дууссан. Киргиз дэх том алтны орд нь улс төрийн болон нийгмийн томоохон эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тэр ч утгаараа өнөөдөр тус компанийн хувьцааа унаж байгаа.

Хайгуулын лицензийг эзэмшдэг уг компанийн Гацууртыг ухах санаархал бүр хэдэн жилийн өмнөөс эхлэлтэй боловч “Урт нэртэй хууль” батлагдсан гарснаар тэдний мөрөөдөл талаар болсон. Харин тэд бууж өгөхийг хүссэнгүй. “Чөдөр” болсон хуульд өнгөрсөн намрын чуулганаар өөрчлөлт оруулж уг ордыг Стратегийн орд газарт хамааруулж чадсан. Үүнийхээ дараагаар “Гацуурт”-ыг ухахаар хоёр ч удаа дайралт хийгээд бүтэлгүйтэв.

Засгийн газрын зүгээс “Центерра гоулд” компанитай арван жилийн хугацаатай гэрээ байгуулах гэж байгаа. Манайх 2019 оноос ашгаа хүртэж эхэлнэ гэсэн гоё үгтэй гэрээг байгуулна. Гэвч бидний хүссэн зүйл талаар болох магадлалтай. Учир нь Бороогийн ордоос Ноён уулын сав газар хэдхэн км-ын зайтай. Техник технологи нь бэлэн компани бидний алтыг 2019 оноос өмнө хэдхэн жилийн дотор ухаад гарах боломжтой шүү дээ. Алтныхаа ихэнхийг ухуулчихсан бид 2019 оны талаарх гоё зүүдээ мартах хэрэгтэй болно.

Ямартаа ч “Центерра гоулд” компани Гацууртыг эргэлтэд оруулах гэж хоёр ч удаа оролдоод бүтэлгүйтлээ. Санаа амрах болоогүй. Одоо дараагийн оролдлого хэзээ вэ гэдэг л сонин байна.

zaluu.com

 

B-8-6(1)

Бүрэнхий киноны од царайлаг жүжигчин Kristen Stewart-ын талаар таагүй зүйлс сүүлийн үед их яригдах болсон. Холливүүдийн хамгийн сайхан хосын тоонд ордог Роберт Паттинсон, Кристен Стюарт нарын үерхэлд цэг тавигдсанаас хойш жүжигчин бүсгүй янз бүрийн хэл аманд орох болжээ.

“Цасангоо болон анчин” кинонд тоглох үеэрээ Кристен Стюарт гэр бүлтэй, өөрөөсөө олон ах, найруулагч Руперт Сандерстай учир ургуулсан тухай шуугиж эхлэх үеэс найз залуу Роберт Паттинсон нь салж явсан ч эргэн нийлсэн. Гэхдээ эргэн сэргэсэн тэдний харилцаа удаан үргэлжлээгүй юм.

Ямартаа ч сүүлийн үеийн мэдээллээр жүжигчин бүсгүйг нэгэн бүсгүйтэй дотно байхыг харсан хүмүүс түүнийг ижил хүйстэн хэмээн бодож эхлээд байгаа билээ. Тэд байнга хамтдаа явж харагддаг төдийгүй тэдний зураг цахим ертөнцөд хаа сайгүй тархаад байгаа юм.

Энэ талаар Кристений ээж 55 настай Жюлес Стюарт хэлэхдээ охин нь шинэ найз бүсгүйтэйгээ тун аз жаргалтай байгаа бөгөөд хосуудын амьдралд хөндлөнгөөс оролцохгүй байхыг түүнийг таних, танихгүй бүх хүнээс хүсчээ. Мөн охин нь жинхэнэ хайраа олсон болохыг Жюлес ам бардам ярьсан байна. “Тэр яагаад найз охинтой болж болохгүй гэж. Тэр аз жаргалтай байна. Би Кристены найз охинтой уулзсан. Надад тэр таалагдсан. Хөөрхөн охин байсан” гэж Жюлес “Сандэй Миррор” сонинд ярьжээ.

13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1418989235

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

a4b18c0a5535f4e52fd0c683666fb12a

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

B-8-1(20)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

B-8-5(4)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

kristen_styuart_38c630ee

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

kristen-stewart-lesbi-wide

download (1)

**NO WEB, WEB EMBARGO UNTIL 11:30 AM PST ON 01/06/15** **NO OZ, NO NZ**UK CLIENTS MUST CREDIT: AKM-GSI ONLY EXCLUSIVE: It looks like Kristen Stewart has moved on from her ex, Robert Pattinson, and possibly from men in general as she is seen enjoying a romantic getaway with her gal pal, Alicia Cargile.  The pair have been seen hanging out frequently together and it appears that the two are an item as they walked around the beach hand-in-hand.  The pair wore matching sweat shorts and while Kristen had a drink in hand, her beau smoked what looks like a cigarette.   Pictured: Kristen Stewart and Alicia Cargile Ref: SPL921631  050115   EXCLUSIVE Picture by: AKM-GSI / Splash News

Kristen-Stewart.jpg Alicia Cargile

Kristen-Stewart.jpg Alicia Cargile

B-8-2(13)

1422769649_1969

“Ч.Сайханбилэгийн зургийг зориуд өшиглөсөн”

6ad5bf86ff9c148217812381f9551968

Гамшгийн эсрэг төв, “Гал үндэстэн” холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл хамтран Гацууртын ордод Ноён уулаа ухуулахгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлж өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын зургийг шатааснаар олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байсан.

Тэгвэл өнөөдөр Үндэсний мэдээлллийн төвд тэд энэ үйлдлээ тайлбарлаж, мэдээлэл өгөхийн зэрэгцээ ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлж буйгаа дуулгалаа.

Мэдээллийн үеэр  Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын эрхийг хамгаалах холбооны дэд тэргүүн Х.Оюунцэцэг  “Санаандгүй үйлдэл гэж байдаггүй. Зориуд тийм үйлдэл хийсэн. Өмнө нь Бадамжунайг талбай дээр шатааж л байхад   одоогийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан нар бүгдээрээ л байсан. Тэр үед хэн ч юу ч хэлж байгаагүй мөтрлөө одоо юунд эмзэглээд байгаа юм. Яадаг юм, би Сайханбилэгийн зургийг нь өшиглөсөн. Хадгаламж зээлийн хоршооны хохирогч 6 288 өрх айл, нас барсан дөрвөн хүний өмнөөс хорсол заналаа ингэж тайлсан юм” гэсэн тайлбар хийлээ.

Түүнчлэн хадгаламж  зээлийн хоршооны асуудлаас болж хохирсон олон хүмүүсийн өмнө Ч.Сайханбилэгий удирдсан “Шийдлийн засгийн газар” буруу гэж үзэж буйгаа онцолсон юм.

today.mn

Зээлийн дарамт буюу ”Чөтгөрийн тойрог” дахь Монгол

e689bfe160e55c69original

Манай улсын эдийн засаг хямарсан эсэх талаар дээдчүүлийн хүрээнд цэц булаалдаж, ном хаялцаж байх зуур жирийн айл өрх амьдрах орчноо сайжруулж, зээл авч орсон орон сууцныхаа лизинг төлж чадахаа больж, хоёр идэх нь байтугай хоосон хонохгүйн төлөөх тэмцэл ширүүсч эхэлсэн нь улс орны бодит байдлын индикатор болж байна. Улс гэрийн анхдагч нэгж иймэрхүү дүр зурагтай байгаа нь томоор харвал Монгол Улс өр ширэндээ баригдаж, хямрал бодитоор нүүрлэснийг илтгэж байгаа хэрэг.

Өрх гэрийн хувьд өнгөтэй өөдтэйгөө зарж борлуулдаг ч юм уу барьцаалан зээлдүүлэх цэг /ломбард/-т тавиад нэг хэсэгтээ амьдрах л байх. Харин улс орны тухайд яах вэ. Мэдээж, гаднын улс орон, олон улсын байгууллагаас зээл тусламж авч таарна. Гэтэл энэ нь манай улсын хувьд хэрээс хэтэрлээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар манай улсын нийт гадаад өр 19.8 тэрбум ам.долларт хүрсэн.

Түүний 4.5 тэрбум нь Засгийн газрын өр байсан бөгөөд өнөөх газар доорх баялгаараа дэнчин тавьж, бонд гаргах замаар хөрөнгө босгосон байдаг.  Тодруулбал, “Чингис” бондын 1.5 тэрбум, “Самурай” бондын 290 сая, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийн хөрөнгө зэргийг нэрлэж болно. Түүнээс гадна Засгийн газраас дотооддоо бонд гаргаж, 2.85 их наяд төгрөгөөр өрөө зузаатгасан байгаа юм.

Тэдгээрийн эргэн төлөлт 2017 оноос эхлэх яриа хэлцэлтэй. Эдийн засагчдын тооцоолж байгаагаар манай улс /Засгийн газар/ ирэх 10 жил дараалан төсвийнхөө 10 хувийг дээрх зээлүүдийн эргэн төлөлтөд зарцуулахаар байна гэсэн. Гэтэл эдийн засаг 2010-2011 оных шиг зүүдэнд ч оромгүй 17.1 хувийн өсөлттэй байх ямар ч боломж байхгүй. Одоо хэрүүл маргаантай байгаа Оюутолгойн ордын хоёр дахь шатны санхүүжилт орж, Тавантолгойг хөдөлгөсөн ч ийм өсөлттэй болж чадахгүй.

Дээр нь эдийн засаг тав гаруйхан хувийн өсөлттэй байгаа өнөөгийн нөхцөлд зээлийн өр, импортын санхүүжилтэд 10-аад тэрбум ам.долларыг жил бүр зарцуулах шаардлагатай гэж бодвол байдал улам л хүндэрнэ. Учир нь, Хөгжлийн банкнаас зээлсэн жилийн 5.75 хувийн хүүтэй 580 сая ам.долларын зээлийн эргэн төлөлт 2017 оны гуравдугаар сараас эхэлнэ.

Энэ нь таван жилийн хугацаатай гэж жаахан уужирч болох ч дараа оных нь эхнээс “Чингис” бондын эргэн төлөлт “хоолойд хутга тулгаж” эхэлнэ, Цаашлаад “Самурай” бондын хариу таван жилийн дараагаас нэхэгдэнэ. Эдгээр томоохон зээлийн 30 гаруй хувийг замд оруулчихсан байгаа. Тэдгээр нь хэдийд үр ашгаа өгч, санхүүжилтээ төлөх нь тодорхойгүй.

Бусад салбарт ашигласан хөрөнгө оруулалтыг бараа бүтээгдэхүүнээ хилийн чанадад гаргаж, валютын урсгалыг наашлуулах дорвитой төсөлд зориулаагүйн дээр бүгд дотоод зах зээл рүү чиглэж, зөвхөн сонгуулийн бэлтгэл ажил мэтээр явж байгааг эдийн засагч, шинжээчид шүүмжилсээр байна. Гэвч эрх баригчид гадаадын хөрөнгө оруулалтад гол анхаарлаа хандуулж, дахин зээл авах, бонд гаргах, олон улсын банк санхүүгийн байгууллагад хандаж тусламж гуйхаас өөр санал санаачилга гаргаж, арга зам эрэлхийлэхгүй байгааг ойлгоход бэрх болж.

Олон улсын эдийн засаг, санхүүгийн харилцааны жишгээс харахад тухайн улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ийнхээ 80 хувьд хүрвэл гаднын хөрөнгө оруулагчид “гараа хумхиж” эхэлдэг гэдэг. Одоогоор манай улсын нийт өр ДНБ-ий 70 хувьд хүрээд байгаа гэсэн тоо байна. Тэгэхээр Засгийн газрын дээрх арга ч газар авахаасаа өнгөрч мэдэхээр байгаа юм.

Ямартай ч Ерөнхий сайд нэг тэрбум хүртэл ам.долларын бонд гаргаж, хөрөнгө босгохоор сэтгэл шулуудаж, эхний 350 сая ам.долларын бондыг зах зээлд нийлүүлэх болсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Сайдын цаг-аар дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Энэ байдлаас харахад манай улс өрийн сүлжээ, “Чөтгөрийн тойрог”-т хэдийнэ хэрэгдчихсэн байна. Өнөөгийн байдлаар Монголын дөнгөж төрсөн нялхаас өтөл буурал хүртэл хүн бүр 12.5 сая төгрөгийн өртэй байгаа юм гэсэн.

Хувь хүмүүс хоорондоо өгөлцөж авалцах өрийн тухайд бодит боломжоо харилцан ярилцаж ойлголцоод хэд хоног, сар жилээр хойшлуулах эсвэл өөр байдлаар шийдэж болдог. Харин улс хоорондын юм уу олон улсын банк санхүүгийн байгууллага өгөхдөө найрсаг сайхан байсан шигээ үргэлж тийм байдаггүй нь аймаар. Өгснөө буцааж авахдаа хэний ч санал бодлыг үл сонсохын дээр өөртөө хэд дахин ашигтайгаар оруулсан хөрөнгөө салгачихдагийг олон баримтаар баталж болно.

Тухайлбал, Хятадад тавьсан өрөө төлж чадахгүйд хүрсэн Тажикстан улс Памирын нуруу орчмын Горно-Бадахшанаас 1500 км нутгийг арга буюу тасалж өгсөн нь саяхны явдал. Аргентин, Нигери улсууд гадаад өрийн улмаас дампуурлаа зарлаж байлаа. Одоогоор Грекийн өр ДНБ-ийнхээ 165 хувьтай тэнцэж, Европын холбооноос хөөгдөж, дампуурлаа зарлахдаа тулаад байгаа зэрэг гашуун сургамж бидэнд ч ойрхон болчихоод байгаа юм биш үү. Хэдэн жилийн дараа Оюутолгой, Тавантолгойгоо өрөндөө өгчих, Асгатын ордыг чинь үнэгүй авна гэсэн шахаанд орчихсон байж байх вий дээ. “Чөтгөрийн тойрог”-т улс гүрнүүдийг ингэж л татан оруулдаг юм гэнэ билээ.

Д.Мөнхжаргал
unen.mn

АН-аас АТГ-ын хар жагсаалтад өртөгсдийн цуваа үргэлжилсээр…

660e4ca010911116original

2012 оны сонгуулийн өмнө аймгуудын Засаг дарга нар ээлж дараалан шахуу АТГ-т дуудагдсан. Тухайн үед АТГ тулуудыг агнахгүй жараахайтай хөөцөлдлөө гэсэн шүүмжлэл гарч байсан юм. Гэсэн хэдий ч зөвхөн аймгуудын Засаг дарга нар ч АТГ-т дуудагдаад зогсоогүй сүүлийн таван жилд улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүд хүртэл АТГ-т шалгагдсан. Энэ удаа эрх баригч АН-аас АТГ-ын хар жагсаалтад хэн хэн бичигдээд байгааг онцоллоо.

Н.АЛТАНХУЯГ: Түүнийг “Чингис бонд”-ын зарцуулалттайгаар холбоотойгоор шалгаж эхэлсэн мэдээлэл нэг хэсэгтээ гарсан ч АТГ-аас түүнээс байцаалт аваагүй. Харин Г.Дэнзэнг цагдан хорьсонтой холбоотойгоор Н.Алтанхуягийн талаарх мэдээлэл гарч эхлээд байгаа билээ. Тодруулбал, Н.Алтанхуягийг АТГ-ын ажилд саад учруулсан хэмээн тус газраас мэдэгдсэн юм.

Л.ГАНСҮХ: Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед ахлах зөвлөхөөр ажиллаж байсан  Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэргээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Улмаар Л.Гансүх тэргүүтэй хүмүүс “Нүүрс” хөтөлбөрөөс 13 тэрбум төгрөг завшсан нь тогтоогдсон.

Я.БАТСУУРЬ: “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг АТГ-аас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнгийн “Говь Повер”-ын асуудалтай холбогдуулан шалгаж цагдан хорьсон ч өдгөө тэрбээр суллагдаж, албан тушаалдаа буцаж очоод байгаа юм.

Г.ДЭНЗЭН:  Г.Дэнзэнгийн хувьд өдгөө цагдан хоригдоод байгаа билээ. Түүний хэргийн талаар АТГ-аас “Эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Галсангийн Дэнзэнг албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцож, түүнийг  хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу  2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн” хэмээн албан ёсны мэдэгдэл хийсэн.

А.САРАНЗАЯА: Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяа “Цэвэр агаар сан”-аас мөнгө завшсан гэх хэрэгт нэр холбогдон АТГ-аас шалгагдаж байсан удаатай. Энэ талаар АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр онцолж байсан юм.

Б.ПҮРЭВДОРЖ:  АН-аас сүүлийн үед АТГ-ын хар жагсаалтыг үргэлжлүүлээд байгаа хүн бол Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдорж юм. Түүнд АТГ-аас төсвийн мөнгө төгрөгтэй холбоотойгоор албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин  тэрбээр энэ тухайд “Би өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа. Ер нь албан тушаалтнууд өөртөө нь холбоотой өөртөө нь холбоотой хэрэгт шалгах үед хөндлөнгөөс нөлөөлөх явдал байдаг. Тиймээс миний бие энэ хэргийн шалгалтын үйл явц, шалгалтад хөндлөнгөөс нөлөө байлгахгүй байх үүднээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна”  хэмээн мэдэгдээд АТГ-аас өөрийг нь шалгахад ямар нэгэн саад учруулахгүй хэмээсэн юм.

Г.СЭРЭЭНЭНДОРЖ:  АТГ-аас  хамгийн сүүлд буюу хоёр хоногийн өмнө УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржийг сэжигтнээр цагдан хорьсон тухай мэдээлэл байна. Тодруулбал, Г.Сэрээнэндоржийг дээрх албан тушаалыг хашиж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт эрүүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Г.Сэрээнэндоржийн хувьд цагдан хоригдохоосоо өмнө зарим хэвлэлд ярилцлага өгөхдөө “Намайг шалгаж байгaаагийн цаана улстөрийн юмуу, бүлэглэлийн сонирхол байхыг үгүйсгэхгүй. Сая намайг барьж хорино гэж дуудсан, зарим хэвлэлээр миний нэр төрд халдсан тэр өдрүүдэд УБТЗ-ын Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал эхэлж, зарим томоохон томилгоо, бүтцийн өөрчлөлтийг хэлэлцэж байсан юм. Ажлаа өгөхийн тухайд би өргөдлөө бичихгүй” хэмээн мэдэгдсэн байдаг.

Ямартай ч өнөөгийн байдлаар АТГ-ын хар жагсаалт үргэлжилсээр байна. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-аас Прокуророын дэргэдэх мөрдөн байцаах албыг салгахаар хуулийн төсөл санаачилж өргөн бариад байгаа юм. Энэ хууль батлагдвал АТГ-ын хар жагсаалтад багтсан цагаан захтнууд хэргээс мултрах магадлалтай гэдгийг дурдахгүй өнгөрч боломгүй. 

Г.НАРАН

Эх сурвалж: Info.mn