Опозитийн А.Гантулгын шинэ хайр мисс Ю.Балжидмаа

11140375_446020228893265_8589669742893139303_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Залуусын дундаа сайхан хос хэмээн үнэлэгддэг байсан Опозит хамтлагийн дуучин А.Гантулга, дуучин Ж.Хишигдалай нарыг салсан хэмээн яригдаж байсан ч фенүүд нь үүнд итгэхийг хүсээгүй.

Гэсэн ч тэдний салалт үнэн байсан нь тодорхой болж дуучин Гантулгын шинэ хайрттайгаа авхуулсан зураг нь тарж эхэлжээ.

Гантулгын сонгосон хайртай бүсгүй нь Мисс Монголиа-2014 наадмын ялагч Ю.Балжидмаа ажээ. Харин энэ талаар дуучин Хишигдалай хэлэхдээ “Гайгаа жаргалтай эхлүүлсэн юм чинь зовлонг нь үүрэх л ёстой, жам нь ийм юмаа” хэмээн хариулжээ.

1525066_447320512096570_6004118855114054601_n

11202084_446643152164306_875850290603329211_n

 

10360830_438657742962847_4706434303635647839_n

Хачигт халдвараас болж 30 гаруй халдварт өвчин тархаж байна

629055e0-1b6d-4303-9bfe-015a0ad115d9

Монгол улс Хачигт халдварын идэвхитэй голомтод оршдог. Тэр дундаа ОХУ-тай хил залгаа оршдог Сэлэнгэ, Хөвсгөл, Булган. Хэнтий, Дорнод аймгууд болон Улаанбаатар хотод хачигт хазуулах үзэгдэл хамгийн ихээр тохиолддог бөгөөд иргэдийг амралт зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг сануулж байгаа юм.

Хачигт хазуулсаны улмаас 30 гаруй төрлийн халдварт өвчнөөр өвчлөх боломжтой ажээ. Хүмүүс ихэнх тохиолдолд ууланд самар, жимс түүх болон аялж зугаалах үедээ хачигт хазуулдаг байна.

 

Улсын хэмжээнд 20 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт хачгаар дамжих халдварын сэжигтэй 362 тохиолдол бүртгэгдсэний 31% (112) нь батлагджээ. Эдгээрийн 95 (85.7%) нь хачигт риккетсиоз, 7 (6.25%) нь хачигт боррелиоз, 11 (8.05%) нь хачигт энцефалитын тохиолдол болох нь батлагдсан байна.

Хачигт хазуулсан тохиолдолд толгой өвдөх,халуурах,бие сульдах,үе мөч өвдөх,хачиг хазсан газар улайлт үүсэх, арьсаар тууралт гарах ,нойр муудах,олон удаа бөөлжих зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг байна.

Иймд иргэд та бүхэн амралт зугаалгаар явахдаа  тод өнгөтэй, битүү хувцас өмсөх, голомттой газар ажиллаж байгаа бол мөн 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачиг үргээх бэлдмэл хэрэглэхийг зөвлөж байна.

Оддын бэсрэг наадмын энэ жилийн үзүүр түрүү

2

TV5 телевизээс жил бүр баяр наадмын өдрүүдэд зориулан уламжлал болгон зохион байгуулдаг “Оддын бэсрэг наадам” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт дуучид болон жүжигчид оролцож наадмын түрүүг пароди хамтлагийн жүжигчин Ханбүргэд авч, дуучин Д.Найдандорж үзүүрлэсэн сайхан наадам болж өнгөрчээ. Дуутай хууртай, хурдтай, хүчтэй, цэц мэргэнтэй дэнж хотойтол сайхан наадсан “Оддын бэсрэг наадам” баяр наадмын өдрүүдээр ТV5 телевизээр хүлээн авч үзнэ үү.

3

1

Тэр яагаад алга болчихвоо? Утасдах ч үгүй, бичих ч үгүй?

images

Охидуудад зориулсан “гарын авлага”

“Бүх юм сайхан байсан, би түүнтэй хэд хэдэн удаа уулзаж учирсан, гэтэл гэнэт ор сураггүй алга болчихлоо, утсаар ч ярихгүй, мессеж ч бичихгүй… Яагаад?”

Танил үзэгдэл байгаа биз? Охидууд энэ асуултыг байнга тавьдаг. Тэгэхээр хариултыг нь сонсохыг хүсдэг байх… Надад хэд хэдэн хариулт байна, гэхдээ миний энэ хариултууд танд таалагдахгүй байх гэж бодож байна, яагаад гэвэл би эрчүүдийн хатуу үнэнийг, байгаагаар нь л бичих гээд байна. Тэгэхээр та энэ, таны сэтгэлийг эмзэглүүлж ч магадгүй эвгүй, жинхэнэ хатуу үнэнийг сонсох сэтгэлийн бэлтгэлтэй байна уу? Тийм бол цааш нь унш, үгүй бол уншаагүй нь дээр шүү.
За ингээд залуугийн “алга болсон” шалтгаануудыг авч үзье. Мэдээж байж болох бүх хувилбарыг тооцох арга байхгүй. Хамгийн түгээмэл, суурь шалтгаануудыг л би та нарт хэлж өгөх гэж байна.

Нэгдүгээр шалтгаан: Хүссэндээ хүрчихэж

Ихэнхи залууст зөвхөн секс л хэрэгтэй байдаг. Энэ таны хувьд шинэ мэдээ биш биз дээ? Тиймээс, залуу зорилгоо биелүүлээд, одоо боллоо, баярлалаа, өөр юм хэрэггүй гэсэн байна. Тэгвэл яагаад дахиад хүсэхгүй байгаа юм гэж үү? Эрчүүдэд нэг, хүүхнүүдэд таалагддаггүй үнэн үг байдаг юм, хэлэх үү? “Хүүхэн бүхэн хүсэл төрүүлдэг ч, дахих хүслийг тэр болгон төрүүлдэггүй” гэж.

Хайртай гээд байсан шүү дээ, намайг их хөөрхөн, секси гээд байсан, би түүнд их таалагдаж байна гээд байсан шүү дээ гэж гайхаж байна уу? Зөв шүү дээ, өөр юу гэх юм бэ, охидуудад ийм үг хэлэхгүйгээр яаж өвөрт нь орох вэ дээ… Охидууд романтик сэтгэлгээтэй, гоё үг сонсох дуртай, цэцэг чихэр бэлэг авах дуртай, эцэст нь яахав секс байж болох юм гэж үздэг. Залуучуудад шууд секс байвал л сайхан. Магадгүй таны залуу танаас арай илүү идэвхи, илүү чөлөөтэй секс хүлээж байтал энэ нь талаар болсон байж магадгүй. Тэгэхээр, танд дахин цэцэг бэлэг барьж гүйгээд яах юм, эцэст нь нөгөө л тааруу сексээ авахын төлөө? Тэгснээс хүссэн юмаа өөр хүнээс хайсан нь дээр биз дээ?

Хоёрдугаар шалтгаан: Тэр зүгээр л танаас илүү үнэтэй юм байна

Амьдралд бүх юм өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг. Хүмүүсийн амины харьцаа ч бас адил. Гэр бүлийн харьцааны, өөрөөр хэлбэл амин хувийн харьцааны зах зээл гэж байдаг юм. Энэ зах зээл дээр ямар ч залуу, ямар ч бүсгүй тодорхой хэмжээгээр үнэлэгдэнэ. Таны гаднах байдал, хувь хүний чанар, мэдлэг боловсрол гэх мэт шинж чанарууд ямар нэгэн нийлбэр үнэлгээтэй байдаг гэсэн үг.

Жишээ нь, нэг бүсгүйн нийлбэр үнэлгээ нь 10 – тай тэнцүү гэж бодъё. Түүний хүмүүстэй харьцах чадвар, боловсрол, цалин, биеэ даасан байдал, хүн чанар гэх мэт үзүүлэлтүүдийг 10 гэсэн хэмжээгээр үнэлье. Хүн бүр өөрийгөө аль болох эерэгээр бусдад таниулах гэдэг. Хүмүүс түүний давуу талуудыг л хараад, дутагдлуудыг нь анзаарахгүй байгаасай гэж хүсдэг. Тийм болохоор ямар ч залуу /бүсгүй/ өөрийнхөө сайн сайхан талуудыг эсрэг хүйстэндээ харуулахыг хичээдэг.

Гэтэл энд нэгэн сонирхолтой асуудал тулгардаг. Бүсгүй өөрт нь захирагдах залууг хүсч байвал өөрөөс нь доор үнэлгээтэй залуу л олдож таарна. 6 гэсэн үнэлгээтэй ч юм уу. Өөрөөр хэлбэл, тэр залуу нь өөрөөс нь муу боломжтой, доогуур ажилтай, бага цалинтай, мэдлэг боловсрол тааруу гэх мэт байж таарна. Тэгэхээр залуу өөрийнхөө дутуугийн оронд бүсгүйд зохих “нөхөн олговор” өгөх ёстой. Дутуугаа юугаар нөхөж өгч таарах вэ?

Эрхээ хасуулах, үүргээ нэмэгдүүлэх маягаар л нөхөн төлбөр өгч байгаа ажиглагддаг юм даа, амьдрал дээр. Бүсгүй түүн рүү утасдах албагүй, залуу л өөрөө утасдаж байх албатай. Бүсгүй болзоондоо яаж ч хожигдож болно, залуу нь өөрөө доогуур үнэлгээтэй болохоор, үнэтэй хүүхэнтэй байя гэж байгаа л юм бол олон юм ярилгүй хүлээх үүрэгтэй. Гуйж байгаа тал нь л бөхийдөг, өөрөөр хэлбэл доогуур эрхтэй юм шиг байдаг биз дээ, бүх юман дээр? Тэгэхээр, энэ тохиолдолд бүсгүй “үнэд орох” нь аргагүй. Нөгөөтэйгүүр, бүсгүйд хэдий энэ муу залууг захиран удирдаж байх нь таалагдаж байгаа ч, 15 гэсэн үнэлгээтэй залууг хүсч байдаг. Гэтэл ийм залуу өөрөөс нь бүх талаараа мундаг байх тул, дөнгөж 10 гэсэн үнэлгээтэй бүсгүй 15 –тай залууг өөрийн болгох амаргүй ажил. 11, 12, 13, 14 гээд түүнээс илүү үнэлгээтэй бүсгүйчүүд бас байгаа шүү дээ? Энэ бүхнийг бүсгүй ойлгож эхэлдэг. Яагаад гэвэл, өөрт нь таалагдаж байгаа “үнэтэй” залуучууд түүнийг тоож харахгүй, харин таалагдахгүй байгаа “жул юмнууд” л түүн рүү сээтэгнээд байдаг.

Тэгэхээр, сураггүй алга болсон залуугийн асуудлыг энэ талаас авч үзвэл, тэрээр өөрөөс тань “үнэтэй” залуу байсан байна, тэгэхээр тэр тань руу утасдах албагүй шүү дээ? Та л хүсч байгаа бол өөрөө түүн рүү утасдаж санаачлага гаргаж байх албатай болж! Залуу өөрийгөө танаас илүү гэдгээ мэдээд байгаа байх нь.

Гуравдугаар шалтгаан: Хүсэхгүй байна

Яагаад үгүй гэж? Хүн чинь хүсэхгүй байж болдог юм байгаа биз дээ? Хүүхнүүдийн ихэнх нь үүнийг ойлгодоггүй. Залуучуудад секснээс гадна бас сонирхох юм зөндөө байдаг юм шүү дээ. Ажил төрөл нь, найзууд нь, спорт, хобби, шинээр санасан сэдсэн бизнес гээд юу эс мундахав дээ. Энэ бүх юмнууд нь танаас илүү сонирхолтой байгаа байж болно шүү дээ, тэгэхээр яагаад алга болчихов гэж гайхах хэрэггүй. Завгүй байна, чадахгүй байна, яг үнэнийг хэлбэл хүсэхгүй байна л гэсэн үг.

Дөрөвдүгээр шалтгаан: Таныг эргүүлээд нэмэргүй юм байна гэдгийг ойлгож

Олон охид “Залуучууд “хатуу” охидуудыг буулгаж авах дуртай, тэгээд зовж олсон болохоор их хайртай байдаг” гэж боддог. Тэгээд, хэдий залуучуудын анхаарал халамжийг хүсч байгаа боловч, “ойртвол хохь чинь шүү” гэсэн царай гаргадаг. Энэ бол маш буруу тактик гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна. Залуучууд яах юм, тийм амьтан руу ойртож? Бүх байдлаараа “хаалттай” гээд зарлаад байгаа хүнийг? Ямар зөн билигтэн биш, охины жинхэнэдээ юу хүсч байгааг нь мэдэхгүй шүү дээ. Мэдээж залуучууд “зориг байхад бүтэхгүй юм гэж үгүй” гэдгийг мэднэ л дээ, гэхдээ эргэн тойронд дүүрэн хөөрхөн ааштай, нээлттэй охидууд байхад мөсөн хүүхнийг хайлуулах гэж баахан цаг хүч гаргахыг хүсдэггүй л юм даа. Яахав, ганц нэг залуу “энийг буулгаж авч чадах уу үгүй юу” гэж өөрийгөө сорих, эсвэл мөрийтэй үзэж магадгүй л юм, гэвч ингэлээ гэхэд охин хүссэн үр дүндээ хүрч, хань ижлээ олж авна гэдэг эргэлзээтэй. Тэгээд охин, өөрийг нь хэн ч эргүүлэхгүй, сонирхохгүй, холуур тойроод байхаар “Яагаад? Би чинь ийм хөөрхөн, ийм тийм ш дээ” гэж гайхдаг. Охин минь, чи ямар ч хөөрхөн сайхан байсан, нүүр царай чинь “цаашаа” гэсэн байдалтай байвал хаалттай хаалга руу дайраад байдаггүй юм, залуучууд. Онгорхой хаалга руу л ордог юм. Тийм болохоор, хөндий хүйтэн байдал чинь залууг зугтаалгасан байх гэж бодож байна. Царай муутай ч гэсэн, сайхан ааштай охидууд л энд дийлдэг юм шүү дээ. Ааш сайтай охидын эргэн тойронд банди нар бэлчиж байдгийг харсан биз дээ… Тэгэхээр тийм охидуудад дотроо атаархаж байгаа мөртөө хатуу царайлж байснаас духан дээрх бичээсээ авч хаявал дээр гэж зөвлөх байна даа.

Тавдугаар шалтгаан: Тантай байх ядаргаатай байсан

Хүн бүхэн хайрын тухай өөрийн гэсэн гоё үлгэрийг тээж явдаг. Жижигхэн охидууд, хүний амьдралд тохиолддог хамгийн сайхан үйл явдал бол хурим гэж мэддэг. Цасан цагаан гоё өмсгөлтэй, аз жаргалтай сүйт бүсгийг хараад “Хайр гэдэг нь энэ байх нь” гэж ойлгодог. Хамгийн гоё даашинзтай хүүхэлдэйдээ хамгийн их хайртай байдаг. Ийнхүү түүний хайрын тухай үлгэр бий болдог.

Хүүхнүүдийн хувьд гайхамшигтай хайр дурлал иймээр төсөөлөгддөг: залуу нь эр зоригтой, өөртөө итгэлтэй, хүчтэй, өөртэй нь харьцахдаа бол энхрий ялдам, маш гоё романтик байдлаар өөрийг нь эргүүлдэг, найдвартай. Бизнесдээ амжилттай, сайхан хошигнож чаддаг, түүнтэй ярилцахад таатай. Зөвхөн өөрийг нь л хардаг, бусад хүүхнүүдийг нэг нүдээрээ ч хялайдаггүй…

Эрэгтэйчүүдийн хувьд бол хавьгүй хялбар: бүсгүй нь тачаангуй, түүнд хаалт тавьдаггүй, секс чөлөөтэй. Хайр болон бусад зүйл дараа нь байхад болно, хамгийн гол нь янз бүрийн дарамт, маяг, нус нулимс, ядаргаа болохгүй л бол… Эрчүүдийн хамгийн их найддаг юм нь гэвэл хүүхэн сексийн өмнө, сексийн дараа, сексийн оронд ядаргаатахгүй л байгаасай гэж хүсдэг юм. Ихэнхи хүүхнүүд эрчүүдийн энэ хүлээлтэнд тохирдоггүй. Зөв л дөө, хүүхнүүдэд өөрсдийнх нь бодол хэрэгцээ байгаа, залуучууд ч үүнтэй нь эвлэрэхэд бэлэн байдаг, харин, хэрэв секс байхгүй, эсвэл байхгүйтэй адил муу, тэгсэн мөрт бүсгүй дандаа туньж маяглаж, элдэв юм шаардаж, өөрөөр хэлбэл – ядаргаатуулдаг бол эрэгтэй хүн зүгээр л зугтаад алга болчихдог юм.

Энэ бол миний сайн мэдэх хэдэн шалтгаан, гэхдээ үүнийг би цорын ганц үнэн гээгүй шүү. Ямар ч байсан миний дээр хэлсэнтэй яаран маргалгүй, “би яадаг билээ” гээд бодож үзвэл өөртөө хэрэгтэй нэлээн хэдэн дүгнэлтийг та гаргаж авч болох юм шүү.

Ё.Одончимэг /woman-center.mn/

Хамрын цацлага эмийг зөв хэрэглэх нь

2035837594_MpLiyxQr_sinusitis-symptoms5B15D

Харшлын улирал эхлэх үед, мөн ханиад шуухинаа хүрсэн үед хүмүүс хамрын цацлага эмийн хэлбэрийг өргөн хэрэглэдэг.  Энэ төрлийн эмийг  зөв хэрэглэх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг ба түүнийг зөв хэрэглэх тухай энэ удаа зөвлөгөө өгч байна.

Цацлага хэрэглэх дараалал:

1. Хамрыг цэвэрлэнэ.

2. Толгойг бөхийлгөн сууна.

3. Цацлагыг сэгсэрнэ.

4. Цамрын нэг нүх рүү цацагчийг оруулна.

5. Хамрын нөгөө нүхийг таглаж амаа жимийнэ.

6. Цацагчийг шахаж  аажим сорж үнэрлэнэ.

7. Цацагчийг хамраас аваад  толгойг өвдөгний хооронд  хүртэл бөхийнө.

8. Цөөн секунд болоод өндийж суухад эм залгиур руу орно.

9. Амаар амьсгална.

10. Нөгөө хамрын нүхэнд мөн адил цацна.

11. Эмийн савны цацагчийн хэсгийг буцалсан усаар зайлж цэвэрлэнэ.

 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30-35 градус хүрч, хуурайшилтын түвшин нэмэгдэнэ

26009_41369

УЦУХ-гээс ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд төв, зүүн, говийн аймгийн нутгаар 30-35 градус хүрч халан хуурайшилт ихтэй байх төлөвтэй байна.

Иймд өндөр настан болон бага насны хүүхдийг наршихаас болгоомжилж, задгай газар байлгах, нарны шил малгайг тогтмол өмсүүлэх шаардлагатайг нийт ард иргэдэд сэрэмжлүүлж байна.

Мөн хуурайшилт ихтэй байгаагаас ой, хээрийн түймэр их гарч байгаа тул амралт, аялал зугаалгаар явахдаа галын түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, ил асаасан галын нурмыг сайтар унтрааж аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа.

Мөн он гарсаар гол усны ослын золгүй тохиолдлоор 20 хүн нас барсан байна. Үүний 6 нь бага насны хүүхэд байна.

Нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол усанд орохгүй байх, бага насны хүүхдийг голын эрэг дагуу тоглуулахгүй, усанд оруулахгүй байхыг анхааруулж байна.

Мөн энэ сард их халалтын улмаас аянга цахилгаан буух, түр зуурын хүчтэй салхи, уруйн үер болох эрсдэл нэмэгдэж байгаа тул голын ай, сав, гуу, жалга, үерийн усны буулт бүхий газраар нутаглаж, суурьшсан айл өрх үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, бороо орох үеэр салхины хүч түр зуур ширүүсэх учир гэр орон, байшингийн дээврийн бэхэлгээ, хашаа хорооны бат бэх байдлыг хангаж иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Дуучин Анугийн ”царай муут”

6gu7bjfna28bakk9q4idn2g0of

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо хоёр дахь охиноо өлгийдөөд удаагүй байгаа билээ. Тэгвэл тэрбээр хоёр охиныхоо аавыг “миний царай муут” хэмээн тодотголоо.

Учир юу вэ гэвэл, түүний нөхөр Б.Түвшинбаяр олны танил болж, зураг даруулах тун дургүй гэнэ. Иймд дуучин бүсгүй маань өөрийн цахим хуудаснаа “Зураг авахуулах дургүй, миний царай муут” хэмээн бичжээ.

Б.Түвшинбаярын хувьд Бээжинд сургууль төгссөн, өөрийн гэсэн бизнестэй даруухан залуу байдаг гэнэ лээ. Тэрбээр дуучин Анутай урд хөршид суралцаж байхдаа танилцаж, гэр бүл болсон байдаг.

shuud.mn

Б.Дэжид

Төрийн албан хаагчдыг хэл сургах нэрээр төсвөөс 2,5 тэрбум гаргуулсан Л.Оюун-Эрдэнэ “Ардын хүү” мөн үү

f974748a2e4a36b04c51510b5d8f0d23cdcb7eb1

НАМЗХ-ны тэргүүн болон үүрэг гүйцэтгэгч нарын холбооны удирдлагаас үүдсэн маргаан нийгэмд багагүй шуугиан дэгдээж байна. Энэ явцад НАМЗХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярын тухай ямар муу залуу, яаж улстөрд орж ирсэн тухай нийтлэл нэвтрүүлгүүд цуварч эхэлсэн юм. 

Ийнхүү Н.Номтойбаярыг чичэлж муулахтай зэрэгцээд Л.Оюун-Эрдэний үнэн төрх ч захаасаа цухалзаж эхэллээ.

Харвардад сурч байхдаа элэг нэгтнээ хуурч “Tysons Collegе”-д хүмүүсийг суралцуулах нэрээр намын даргынхаа нэр дээр хуурамч албан бичиг хийж, зөвшөөрөл авч түүнийхээ хөлсөд 8200 доллар төлчихөөд мөнгөө буцаахаар заналхийлж шүүх цагдаадаа хүрч, түүгээр ч барахгүй тус компаний захирлын гарыг үсэг бланкийг дууриан хуурамч албан бичиг хийж АНУ-аас виз хүссэн нь илчлэгдсэн гэх мэт  баримтууд дэлгэгдэх болсон явдал юм

Гэтэл энэ хэрэгтэй зэрэгцээд бас нэг асуудал дэгдсэн нь тэрээр “Голден бриж” сургалтын төвөөр дамжуулан төрийн албан хаагчдыг /Боловсролын яам/ англи хэлний сургалтанд хамруулах нэрээр төсвөөс 2,5 тэрбум төгрөг гаргуулсан хэрэг задарч эхлээд байна.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй олон арван хэлний төвөөс онцолж яагаад тус төвийг сонгож ийм их хэмжээний мөнгө шилжүүлэх болсон нь тендер энэ тэрд шалгарсанаараа бус харин тус төвийн ард “Харвард Оюун-Эрдэнэ” байдагтай холбоотой аж. Голден бриж” сургалтын төвийн захирал нь түүний багын үй зайгүй найз гэгддэг П.Мэндбаяр бөгөөд түүний эхнэр Б.Туул нь тус төвийн захирлаар ажилладаг.

Л.Оюун-Эрдэнэ нь тэдэнтэй зүгээр ч нэг найзын холбоотой бус хамтран “Бест дрийлэнг” ХК байгуулж багагүй хэмжээний хувь эзэмшдэг болох нь тогтоогдоод байгаа юм

Ардын хүү гэх нэрээр өрөвдүүлэх тактик барьж буй Л.Оюун-Эрдэнэ гэгч хэн бэ

Ардын хүү давж болдоггүй наадам уу” хэмээн киноны хэсгийг өөртөө зориулан дэглэж, PR хийж олон нийтээр өрөвдүүлэх арга хайж байгаа Л.Оюун-Эрдэнэ үнэхээр ардын хүү юу, арын хаалганы Дэнзэн үү?

Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны дөрөв дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Оюун-Эрдэнийг МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нь чухамдаа У.Хүрэлсүхийн санаачлага байжээ. Тэрээр УИХ-ын гишүүн Тэргүүн шадар сайд У.Хүрэлсүхтэй нэг нутгийнх.

Тодруулж хэлбэл, Хэнтий аймгийн угшилтай. Намдаа нэр нөлөө бүхий даргатай нэг нутгийнх болж төрсөн нь МАН-д дардан замаар дарга болох үүдийг нь нээсэн хэрэг. Тиймдээ ч тэрээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, О.Содбилэг нарыг “жийн” 100 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж байв.

Төслийн мөнгө ихээр эргэлддэг Дэлхийн зөнгийн бүсийн захирал хийж байсан түүнд У.Хүрэлсүх өмнөх албаа өгөхөөр зүтгэл гаргасан нь зүгээр ч нэг нутгийн ахын сэтгэл биш гэдэг. Намын үзэл бодол, тэр дундаа ахынхаа ачыг хариулж залгамж халааг нь бэлдэх, нам дотрох хүч нөлөөллийг нь бататгах ийм л нэг учиг жанцантайгаар 60 мянган гишүүнээ манлайлан, оролцохоор сонгогдсон /томилогдсон/ нь энэ билээ.

Залуу хүн гэхэд тун ч хурдтай өсч яваа түүнд мэдээж мэргэжил боловсрол хувь хүний хүчин чармайлт байсныг үгүйсгэх аргагүй.

Гэхдээ дунд сургууль төгстлөө өвөө дээрээ очиж хамт амьдарч байсан гэхээс өөр ардын хүү гэж цоллогдоод байх зүйлгүй тэрээр ажил мэргэжлийн гараагаа 2001 онд сумын засаг даргын тамгын газраас эхэлснээр 14 жил тасралтгүй дарга, бүүр нөлөө бүхий удирдах алба хашиж ирсэн нэгэн.

Одоо ч тэр 60 мянган гишүүнтэй НАМЗХ-ны тэргүүнээрээ үлдэхээр хэн нэгнийг хэлэлтгүй улайран зүтгэж байна.

Нөлөө бүхий газарт, нөлөөлөл бүхий дарга хийнэ гэдэг эрх мэдлийг гартаа атгаж, эд хөрөнгийг ч юухан хээхнээр олдогын ганц жишээ төрийн албан хаагчдыг сургах нэрээр төсвөөс гаргуулсан “Голден Бриж”-ын гэх 2,5 тэрбум төгрөг бэлхнээ харуулж байна Үнэндээ 2,5 тэрбум төгрөгөөр сурсан тэр төрийн албан хаагчид хаана байна гэхэд энд байна гэж барин тавин баримт ч бас үгүй л болов уу.

Эх сурвалж: www.todaynews.mn

Эр зориг гарган дүрэлзсэн галаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтохын тухай

seren636739737201506212356

Дүрэлзэн асч буй галаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүүгийн биеийн байдал тааруу байна. Түүний биеийн 80 гаруй хувь түлэгджээ. ГССҮТ-ийн эмч нар “Биеийнх нь 80 гаруй хувь нь түлэгдсэн хүний амь насыг аварна гэдэг хэцүү. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх эмчилгээг хийж байна. 

Одоо А.Цэрэнтогтохын биеийн байдлаас бүх зүйл хамаарна” гэж ар гэрийнхэнд нь хэлжээ. А.Цэрэнтогтох хүүгийн биеийг битүү марлаар ороосон гэнэ. Түлэгдсэн шархнаасаа болоод халуурч, өвдөлтөө тэсвэрлэх гэж шүд зуун эмнэлгийн орон дээр өвчинтэй, үхэлтэй тэмцэлдэн хэвтэж байна. Харин найман сартай А.Амарболд хүүгийн биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Нүүр, гар нь галд хайрагдаж, түлэгдсэн ч эмчилгээний үр дүнд хавдар нь буурч эхэлсэн байна.

Дунд сургуулийн сурагч, 16 настай А.Цэрэнтогтох хүү дүрэлзэн асч, халуунаар цоргих галаас дүүгээ хэрхэн аварсан талаар хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт буюу зургаадугаар сарын 10-ны өглөө аав, ээж хоёр нь ажилдаа явжээ. А.Цэрэнтогтох дүү найман сартай А.Амарболдыгоо хараад гэртээ үлджээ. Сургууль нь амарсан болохоор дүүгээ харж, ээж нь ажилд орсон байна. Арван таван жил айлын ганц хүү байсан болохоор А.Цэрэнтогтох дүүдээ их хайртай гэнэ. Өдөржин дүүгээ харж, хоол унд хийж өгч, гадаа салхинд гаргажээ. Дүүгийнх нь унтах цаг болж, тэд хамт гэрийнхээ баруун талын орон дээр унтсан байна. Үргэлж ээжийнхээ гар дээр бүүвэйлүүлж унтдаг дүү нь унтах гэж нойрмоглон уйлжээ. А.Цэрэнтогтох дүүгээ бүүвэйлсээр унтуулсан байна. Мөн хажуугаар нь хэвтэж байгаад дуг хийчихжээ. Гэтэл гэнэт тэнгэр дуугарч байгаа юм шиг дуу гарч, гэрийнх нь зүүн талаас улаан гал дүрэлзэн ассан байна. Дээгүүрээ хувцасгүй, биеийн тамирын өмдтэй хэвтэж байсан хүү ямар нэгэн зүйл дэлбэрэх дуу, улаан галыг хараад өөрийн мэдэлгүй гэрээсээ гараад гүйжээ. Нэг мэдсэн хажуу айлынхаа эгчид “Манайд гал гараад байна. Одоо яах вэ” гэж хэлж байсан гэнэ. Хамар хашааных нь эмэгтэй гэр лүү нь хартал, тооноор нь улаан гал дүрэлзэж харагдсан байна. Тэгээд “Дүү чинь хаана байгаа юм бэ” гэж асуусан гэнэ. Энэ үед гэрийнхээ баруун орон дээр дээрээс нь нимгэн хөнжил нөмөргөж унтуулснаа санаж А.Цэрэнтогтох гэр лүүгээ гүйжээ. Гал гарах үед ойролцоо явж байсан хүмүүс ч энэ үед ирж таарсан байна.

А.Цэрэнтогтох гэрийнхээ хаалгыг онгойлготол өөдөөс нь улаан гал тургиж, гэрийнх нь зүүн урд талын тооно дотогшоо цөмөрчээ. А.Цэрэнтогтох “Дүүгийн чангаар уйлах дуу сонсогдсон. Дууг нь сонсоод л шууд орсон” гэж ээж, аавдаа ярьсан байна лээ. Дээгүүрээ цээж нүцгэн, хөл нүцгэн чигтээ улаан гал руу оржээ. Дүү нь баруун орон дээрээ уйлчихсан сууж байсан гэнэ. Дүүгээ аваад хаалга руу эргэтэл дээрээс нь гэр нь пирхийтэл буугаад ирсэн байна. Арайхийн шатаж буй унь, тоонын модыг гараараа зайлчилсаар галаас холдсон байна. Энгэртээ тэвэрсэн дүүгийнх нь нүүр, гар нь түлэгдсэн ч гэсэн эсэн мэнд байгааг харсан байна. Тэр үед дүүгийнхээ амийг аварсандаа баярласан ч хэвтсэн газраасаа дахиж өндийж чадаагүй аж. Үүнээс хойших үйл явдлыг А.Цэрэнтогтох хүү санахгүй байгаа юм билээ.

А.Цэрэнтогтохыг эмнэлэгт очиход өмсөж байсан биеийн тамирын өмд нь гуя, цавь, шуу гээд хөлд нь тэр чигтээ наалдчихсан байсан гэнэ. Түүний өмд хуванцар сав шатаад умайчихсан юм шиг л болсон байжээ. Эмч нар биед нь наалдсан өмдийг арай гэж салгаж авсан байна лээ. Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн X ангийн сурагч А.Цэрэнтогтох ингэж л эр зориг гарган, хүн орох нь битгий хэл 20 гаруй метр зайтай хол зогсох хүмүүсийн нүүр халуу оргиод ойртож чадахгүй байсан гал дундаас дүүгээ авч гарч иржээ. 16 настай хүүхэд байтугай, нас биед хүрсэн хүмүүс ч гал дүрэлзэж гэр, байшин руу орж, гэр бүлийнхээ хүн, хүүхдүүдээ аварч чадалгүй амь насыг нь алдсан эмгэнэлт гашуун түүх олон бий.

ГАЛ ЮУНААС БОЛЖ ГАРАВ

Галд түлэгдсэн хоёр хүүгийн аав Б.Амарбат, ээж М.Болортуяа нар өнгөрсөн жил Налайх дүүрэгт хашаа худалдан авч, суурьших болжээ. Өнгөрсөн жил М.Болортуяа амаржих дөхсөн учир пиццаныхаа компаниас жирэмсний амралт авч, хоёр жилийн чөлөө авсан байна. Харин Б.Амарбат ШӨХТГ-т жолоочоор ажилладаг байна. Тэд амьдарч буй хороо­ноосоо төслийн шугамаар зах зээлийн үнээс хямд үнээр “Дашваанжил” компанийн ахуйн хийгээр ажилладаг плитка худалдан авсан аж. Гал гардаг өдөр Налайх дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгд­сэн учир хоол, цай хийхээр “Дашваанжил” компа­ниас газ худалдаж авсан байна. Гэхдээ аав, ээж хоёр нь ажилдаа явахдаа плиткатай хийн зуухаа цахилгаанд холбоогүй аж. Гал юунаас болж гарсныг шинжээчид хараахан тогтоогоогүй байгаа юм байна. Гэхдээ урьдчилсан байдлаар цахилгааны ямар нэг гэмтлээс болж гал гараад баллонтой хийнд авалцаж, дэлбэрсэн байж магадгүй гэсэн таамаг байгаа гэнэ.

“ЭМ ТАРИА, ТОСОН ТҮРХЛЭГ ЗЭРЭГТ МӨНГӨ ТӨГРӨГ ИХ ХЭРЭГ БОЛОХ ЮМ”

А.Цэрэнтогтох, А.Амарболд нарын биеийн байдал ямар байгаа талаар ээж М.Болортуяагаас асуулаа.

-Хүүхдүүдийн тань биеийн байдал ямар байна вэ. А.Цэрэнтогтох мэс засалд орсон гэсэн үү?

-Бага хүүгийн маань биеийн байдал гайгүй байна. Нүүр, зүүн гар нь түлэгдсэн. Хавдар нь буураад арай дээр болж байна. Том хүү уржигдар арьс нөхөх хагалгаанд орсон. Мэс засал амжилттай болсон. Эхлээд гүн түлэгдсэн баруун гар, зүүн хөлөнд нь хагалгаа хийсэн. Эмч нар 80 хувийн түлэгдэлтийг 50 хувийн түлэгдэлттэй болгочих юм бол амь нас нь аюулгүй гэж хэлсэн. Биеийн байдал нь сайжраасай гэж залбираад л сууж байна.

-Эмчилгээнд шаард­лагатай эм тариаг гаднаас худалдаж авч байгаа гэсэн үү?

-Эмнэлгийн зүгээс манай хоёр хүүхдэд байгаа бүх эм тариа, боолт зэргийг хийж байгаа. Гэвч эмнэлэгт байхгүй эм тариа, тосон түрхлэг гээд маш олон зүйл худалдаж авч байна. Гэр орон маань юу ч үгүй шатчихсан. Бид нар өмссөн хувцастайгаа үлдсэн. Дансандаа мөнгө төгрөг хурааж чадаагүй болохоор эмчилгээний зардалд шаардлагатай мөнгө төгрөг их хэрэг болох юм. Ах, дүү хамаатан, садан чадах чинээгээрээ тусалж байгаа ч хүрэхгүй юм. Өвчиндөө шаналан хэвтэж байгаа хүүхдэд минь сайхан сэтгэлт хүмүүс та бүхэн тусламжийн гараа сунгаасай гэж хүсч байна гэв.

А.Цэрэнтогтох сур­гуулийнхаа шилдэг сурагч гэнэ. Өмнө нь сурч байсан 105 дугаар сургуульдаа мөн л шилдэг сурагч болж байсан сурлага, спорт гээд бүхий л талаар бусдыгаа хошуучилдаг сурагч аж. Амьдралыг гэгээн цагаанаар харж, өөрийнхөө ирээдүйн амьдралыг сайн сайхнаар бодож, мөрөөдөж явсан эр зоригтой хүүгийн биеийн байдал тааруу байна.

Хоёр хүүд туслах хандивын аяныг нагац эгч нь өрнүүлж, данс нээжээ. Туслахыг хүссэн хүмүүс дараахь утсаар холбогдох боломжтой.

Утасны дугаар: 95955055 Дансны дугаар:

Хаан банк 5018042275 Данс эзэмшигч: Мягмар Дэлгэрмаа

 

Э.БААТАР

Улстөрчдийг мөнгөөрөө далласан “АРЕВА” компани

areva0623

Дэлхийд шившгээ тарьсан гэгдэж буй Францын “Арева” компанийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж буйд Монголын ард тvмэн дургvйцлээ илэрхийлж эхлээд байна. Учир нь, эрх баригчдыг Тавантолгой, Оюутолгой гэж “уралцаж” байх хойгуур нь “Арева” группийн охин компани болох “Кожеговь” уран ашиглах зөвшөөрлөө авчихжээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 12-ны өдөр АМГ-ын даргын vvргийг тvр орлон гvйцэтгэгч Д.Vvрийнтуяа “Кожеговь” ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзантэд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг гардуулж өгсөн нь иргэний хөдөлгөөнvvд төдийгvй монголоо гэсэн сэтгэлтэй хvн бvрийн эгдvvцлийг хvргээд буй.
Ямартай ч хатагтай Д.Vvрийнтуяагийн буянаар “Кожеговь” компани уран олборлох боломжтой болж аль хэдийнэ өрмөө ажиллуулж эхлэсэн талаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нэгэн иргэн “Голомт” ЦЭХ-нд мэдээлэл өгчээ.

Уг нь өнгөрсөн онд дээрх компанийг уран хэмээх химийн хорт бодис олборлож байгаатай холбоотойгоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хvн малгvй л хордож байгаа тухай мэдээлэл гарч олон хvнийг цочролд оруулсан. Энэхvv мэдээллийн дагуу Засгийн газраас ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажиллаж байсан тvvх ч бий. Гэтэл манай Засгийн газраас “Арева” компанид ямар нэгэн хариуцлага тооцохын оронд яагаад ийнхvv дахин боломж олгов оо гэдгийг бодож олох гэсэн юм. Бодож олох ч гэж дээ, энэ бvхнийг зарим нэг улстөрчдийн лоббийгоор явагдсан гэдгийг хэн хvнгvй л мэдэх байх.
Тухайлбал, өнгөрсөн дөрөвдvгээр сарын 22-ны өдөр Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурийг Шангрилагийн 17 давхарт хоол идэх завсраа “Арева” компанийхантай нууцхан уулзаж, нууц хэлэлцээp хийхийг УИХ-ын гишvvддээ уриалж байгаа тухай бичлэгийг “Голомт” ЦЭХ-ныхон өөрсдийн гартаа оруулж баримт болгон сайт, телевизийнхэнд илгээсэн байдаг юм. Тиймээс эрхэм гишvvний энэхvv vйлдлийг “Голомт” ЦЭХ-ныхон “Урвагчдыг илчлэх аян”-ны “Хар дэвтэр”-ийнхээ бvртгэлд оруулахыг иргэний хөдөлгөөнийхөнд уриалж байсан юм.

Ямартай ч иймэрхvv маягаар олон улстөрчид төдийгvй хурган дарга нар “Арева” компанийн өгөөш болж тэдний мөнгөөр эх нутаг руу нь хvртэл зугаалаад ирсэн тvvх ч бий. Ингэж л Монголын улстөрчид тэдний халааснаас зvvгдэж улс эх орноо хэдхэн халтар төгрөгөөр худалдахаас сийхгvй болсон гэдэг нь “Кожеговь” компанид олгосон уран олборлох тусгай зөвшөөрөл нотлоод өгч буй юм.

“Уран ашигласан орон хөгждөг. Харин ашиглуулсан нь сvйрдэг” гэсэн vг ч бий. Манай улс өнөөдөр ураны баялгаараа дэлхийд тэргvvлдэг. Харамсалтай нь бид уранаа өөрсдөө ашиглахгvй, бусдад ашиглуулах гэж байна. Тодруулбал гадаадын өндөр хөгжилтэй орон, vндэстэн дамнасан корпорациуд л манай ураныг ашиглана. Сvvлд нь бид ухаж сэндийлсэн хоосон нvх, хvн малынх нь судсаар ураны хорт бодис гvйсэн хов хоосон “толгойнууд” хоцрох вий гэсэн айдас монгол хvн бvрт төрж байгаа нь ойлгомжтой.

Өөрөөр хэлбэл, ураны нэг уурхай жилд нэг сая хvртэл литр гvний цэнгэг усыг vхvvлдэг аж. Тэгэхээр бид одоо л зөв замыг сонгохгvй бол хөгжил дэвшлийн талаар ярих ч хэрэггvй болно хэмээн мэргэжилтнvvд хэлж байсан.
Бас нэгэн хачирхалтай баримтыг “Голомт” ЦЭХ-ныхон өөрсдийн сайтдаа байршуулсныг энд дурдахгvй өнгөрч болохгvй. Тодруулбал, тус компани өнгөрсөн 2014 онд гэхэд 4.8 тэрбум еврогийн алдагдалтай ажиллажээ. Нийтдээ 3.6 тэрбум еврогоор vнэлэгддэг “Арева” компанийн нийт өр нь 5.8 тэрбум евро хvрсэн аж. Тэгэхээр дампуурлын ирмэгт ирчихээд буй тус компани хамгийн хямд аргаар уран олборлож ашиг олохыг хичээх нь тодорхой. Vvнээс vvдэн байгаль орчны сvйрэл, гарз хохирлыг хариуцах эзэнгvй болох аюултай гэдгийг “Голомт” ЦЭХ-ныхон дурьджээ. Эндээс харахад “Арева” компанийн арыг даадаг улстөрчид дэлхийд хамгийн хортой, зарим улс оронд эрс хориглосон хvхрийн хvчлийг газрын гvн рvv шахаж, шар нунтаг уран олборлох аргыг дэмжээд байгаа нь ямар учир шалтгаантай юм бол.
Эцэст нь хэлэхэд АМГ, уран ашиглалтын лицензийг гадны компанид олгочихлоо. Харин Монголын Засгийн газар цацраг идэвхит ашигт малтмалын хэмжээлшгvй их хор хөнөөлийг хянаж чадах уу гэж УИХ-ын эрхэм гишvvдээс асуумаар байна.
Эх сурвалж: