НИЙСЛЭЛИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 400 ХҮҮХДЭД НОГООН БҮСИЙН ЗУСЛАНД АМРАХ ЭРХИЙН БИЧИГ ГАРДУУЛЛАА

p19ouucqfe700d0h13sj1r6k1tg11

Нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зорилтот бүлгийн 400 хүүхдийг 50 сая төгрөгөөр нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амраах эрхийн бичгээр урамшууллаа. Уг эрхийн бичгийг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай гардуулав.
Эдгээр 400 хүүхэд нь нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, хүнд нөхцөлд амьдардаг бөгөөд хүүхдүүдийг тухайн дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд бүртгэлтэй байдаг эрсдэлийн түвшин тогтоох программаас сонгон авсан юм. Хүүхдүүдийг энэ сарын 30 – ны өдрөөс эхлэн нийслэлийн ногоон бүсийн 11 зусланд амраах ажлыг зохион байгуулж байна.

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК, ХОТЫН ЗАХИРГААТАЙ ХАМТРАН “ЭРҮҮЛ МЭНД – 6” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

p19oufevgug7l1km1r08h8q16p11

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн  Клауд Бодартыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх “Эрүүл мэнд – 6” төслийн талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд ноён Клауд Бодарт “Биднийг хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Хэрэгжих гэж байгаа шинэ төсөл маань нийслэлийн гэр хороололд 10 орчим өрхийн эмнэлэг барих, нэг дүүргийн  нэгдсэн эмнэлгийг шинээр барих, эсвэл хоёр дүүргийн нэгдсэн эмнэлгийг засварлах, мөн эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах гэсэн 3 үндсэн бүрэлдэхүүнээс бүрдэж байгаа юм. Бид 5 сарын хугацаанд зөвлөх багаа бүрдүүлж, дараа жилийн 5 сар гэхэд төслийн бүх бичиг баримт Азийн хөгжлийн банкны шаардлагын дагуу баталгаажуулж, төслийг хэрэгжүүлж эхлүүлэхээр төлөвлөж байна. Бидний зүгээс нийслэлийн 10 байршилд  шинээр барих гэж байгаа өрхийн эмнэлгүүдийг гэр хорооллын эмзэг бүлгийн иргэдэд чиглүүлж ажиллана” гэлээ.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран шинэ төсөл боловсруулж, хэрэгжүүлэх гэж байгаадаа баяртай байна. Эрүүл мэндийн үйлчилгээний чадавхийг сайжруулж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өөрсдийн зүгээс олон арга хэмжээ авч ажиллаж байна. Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх гэж байгаа төслийн ажлыг Азийн хөгжлийн банкны бусад хот байгуулалтын төлөвлөлттэй уялдуулж ажиллах юм” гэдгийг тодотгон хэллээ.

Уг уулзалтын дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Беларусийн Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородниковыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хамтарч ажиллах, автобус угсрах хамтарсан үйлдвэр байгуулах талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Улаанбаатар хотод Беларус улсаас угсараа автобус нийлүүлсэнд талархалаа илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Цаашид автобус угсрах хамтарсан үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлж, ажилдаа шуурхай орох хүсэлтэй байна” гэлээ. Харин  Беларусийн Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлж, автобусны хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг дэмжиж байгаа уламжиллаа.

Үүний дараагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас зөвлөх үйлчилгээний зээл авах, тус агентлагийн зээл, зээлийн батлан даалтын талаар санал солилцов. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бидний хүсэлтийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Улаанбаатар хот гадаадын олон компанитай хамтран төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ авах зэрэг олон талаар хамтран ажилладаг. Аливаа нэг ажилд зөвлөх үйлчилгээ авсанаар тухайн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хийх боломж бүрддэг. Тийм ч учраас бид танай агентлагаас зөвлөх үйлчилгээний зээл авах сонирхолтой байна” гэв. Харин Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөгчид уг саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, бидний зүгээс судалдгааны ажлаа эхлүүлнэ гэдгээ дурьдлаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хаясан хог бол тархины хог…

e08c150f3e0d41d9original

Урд чинь алхах гунхсан бүсгүй, үнэтэй машин унасан дэгжин залуу гудамжинд хээв нэг хог хаяж байна уу?

Байшингийн доогуур алхахад чинь пивоны лааз, хүүхдийн хэрэглэсэн памперс шидсэн тохиолдлыг харж байв уу? Гараагүй удсан зуслангийн байшиндаа очиход тань овоолоостой хог угтаж байсан уу?

Ямар нь цэвэрлэж ямар нь хог хаядаг гэж бодож байна? Зүгээр л тархиндаа хогтой хүмүүс тэр хогоо үйлдлээрээ гаргаж хаяж байгаа нь тэр.

20130902083242-18

Бидний мэдэх олон жишээгээр гоё сайхан, ганган дэгжин, мөнгөтэй мөнгөгүй нь хамаагүй гудамжинд хог хаяж байдаг. Энэ нь бүүр байх ёстой зүйл мэт болчихсон. Гадаадын улс оронд гудамжинд хог хаяхад цалингийн доод хэмжээг 10-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгодог байх юм. Манайд яагаад ингэж хуульчилж өгдөггүй юм бол?

Ардчилал, хүний эрх гэж хууль ярихдаа, үндсэрхэг үзэл ярьж цээжээ дэлдэхээрээ эх орондоо хайртай хүмүүс болчихдог сонин үзэл сурталтай хүмүүс. Уг нь бид эх орон гэж ярихдаа бус наад захын гудамжинд ил задгай хог хаяхгүй байх соёлд суралцвал энэ нь жинхэнэ үндсэрхэг үзэл гэдгийг мэддэг. Мэддэг хирнээ хаядаг!!

4b26912c20d5da7cgreat

 

Монголчууд гэдэг ярьж л чаддаг улс юм. Чухамдаа бол энэ талаар мөн ч олон ярьж хэлж суртал ухуулга хийж байгаа ч харамсалтай нь хэрэгжүүлдэг, ухамсарладаг хэсэг нь нэн цөөн.

Нэг бодлын бидний муучилж үзэж яддаг хог түүдэг нөхөд бол үнэн хэрэг дээрээ таны бидний тарьсан хогийг цэвэрлэж өгч байгаа буянтан гэхэд хилсдэгүй л болоод байна.

Урдхан талд нь хөгшин хүн хог цэвэрлээд явж байхад араас нь ганган хар жи класс унасан залуу уусан усныхаа савыг цонхоороо гаргаад шидчихдэг ямар гээчийн ёс суртахуун, ямар гээчийн хүмүүжил, ямар гээчийн соёлд манай залуучууд суралцчихсаныг мэдэхгүй юм.

100_54f628c525404b1eedf1eddc4bd4607f

Харахад соёлтой боловсон залуу шиг байгаа ч, залуу минь чиний үйлдэл хог түүдэг хүмүүсээс ч долоон дор байгааг мэдэх үү!

Тэгэхээр манай улсад нас хүйс, өндөр нам, баян ядуу, боловсролтой боловсролгүй хог хаядаг толгойдоо хогтой нөхөд байхад бид хичнээн энэ талаар яриад нэмэргүй тул “Толгойд нь хэлээд нэмэр болохгүй бол түрийвчтэй нь ярь” гэдэг үгийг зөвлөмөөр байна, эрхэм хотын дарга аа…

Ер нь монгол хүний тархи хогоор дүүрэн байна. Бидний тархи, оюун ухамсарт их цэвэрлэгээ хэрэгтэй болж.

Хэрэв та хог хаядаг, хаяж байгаа бол таны тархи, ухамсар хогтой байна!!!

gogo_hognii_esreg-middle

 

www.newsline.mn

Говийн хоёр сумыг төвийн эрчим хүчний системтэй холболоо

11666320_786489814802322_903572904704195764_n

Ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шаардлагатай дэд бүтцийг бий болгоход Эрчим хүчний яамны зүгээс онцгой анхаарч Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдыг төвийн эрчим хүчний системтэй холбож хямд үнэтэй эрчим хүчээр хангахаар боллоо.
Ханбогд, Баян-Овоо сумыг төвийн эрчим хүчний системд холбох ажлын хүрээнд нийтдээ 35 кВ-ын 5.1 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хамт олон 20 хоногт хийж гүйцэтгэн 2015 оны зургадугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орууллаа.

10354659_786489988135638_8968479075579246881_n

Энэхүү барилга угсралтын ажилд шаардлагатай хөрөнгө болох 270.0 сая төгрөгийг Рио тинто групп, “Оюу толгой” ХХК санхүүжүүлж, хамтран ажилласан юм.

11401178_786489834802320_5015920621376069124_n

“Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдын ард иргэдийг байнгын цахилгаан эрчим хүчээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулж өнгөрсөн хугацаанд нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн юм.

Энэхүү төслийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэж, амжилттай дуусгасан “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Рио тинто групп, “Оюу толгой” ХХК, “Энержи интернейшл” ХХК-ийн хамт олонд ЭХЯ, орон нутгийн иргэд талархал илэрхийллээ.

Криштиан Роналдогийн эцэг нь архиний донтон

93334678

Алдарт хөл бөмбөгчин Криштиан Роналдогийн амьдрал өнөөдрийн оргилд хүртлээ тийм сайхан замналаар замнаагүй гэдэг. Түүний аав нь архины архаг донтой харин ах нь хар тамхичин байсан ажээ. Энэ нь түүний хувьд бага насных нь хамгийн таагүй дурсамжийн нэг гэнэ. Криштиан Роналдогийн эцэг 52 насандаа таалал төгссөн байна.

!

!!!

 

 

 

 

 

 

 

ФАКТ №1
Криштиан Роналдо душ Сантуш Авейро (Cristiano Ronaldo dos Santos Aveiro) 1985.02.05-нд Португалиин Мадейра арал дээр төрсөн. Тvvнд АНУ-ын ерөнхийлөгч асан Рональд Рейганыг хvдэтгэн энэ нэрийг өгсөн гэдэг. Тvvний эцэг нь Рейганы шvтэн бишрэгч байжээ.

!!!!!!!

!!!!

 

 

 

 

 
ФАКТ №2
Криштианы ээж, гэрийн эзэгтэй Мария Долорес, болон эцэг Хосе Диниш нар нь хөлбөмбөгийг сонирхогчийн тvвшинд тоглодог байсан.

!!!!!!!!

!!

 

 

 

 

 

 

 

 

 

ФАКТ №3
Криштиан нь Хьюго гэдэг ахтай, Катия, Элма гэсэн хоёр эгчтэй. Нэг эгч нь “Рональдо” хэмээх нууц нэртэй дуучин, нөгөөх нь «СR7» гэсэн загварын бутикийн эзэн.

!!!!!

 

 

 

 

 

 

 

ФАКТ №4
Эцэг нь архиний донтон байгаад 52 насандаа таалал төгссөн. Харин ах нь хар тамхичин байсан. Рональдо тэднийгээ аврах гэж бvхнийг зориулсан билээ. Энэ нь тvvний бага насны хамгийн аймшигтай дурсамж бөгөөд одоогоор ямар нэгэн хорт зуршилгvй.

!!!!!!!!!

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ФАКТ №5
Криштианд анхны дурсгалтай бэлэгийг аав нь өгч байсан. Тэр нь хөлбөмбөгийн бөмбөг. Одоо болтол гэр бvлийн архивт тэрхvv бөмбөг хадгалагдаж байгаа.

!!!!!!
ФАКТ №6
Хvvхэд байхад нь Криштианыг “Клюверт” хэмээн хочилдог байсан. Энэ нь Голландын хөлбөмбөгчин Патрика Клювертын нэр юм.
ФАКТ №7
Тvvний дараагийн шvтээн нь Португалийн шигшээгийн Луиш Фигу байжээ.
ФАКТ №8
17-тойдоо тэрээр Португалийн “Спортинг” багт тоглох болсон.
ФАКТ №9
2002 онд «Спортинг»-ийн дасгалжуулагч талбай дээр нэгэн залуу тоглогчийг гаргажээ. Тэрээр энэхүү анхны тоглолтондоо хамгийн чухал хоёр гоолыг хийсэн.
ФАКТ №10
Уг клубээс «Манчестер Юннайтед» ирснээр аз жаргалын vvд нээгдсэн гэж болно. “Улаан чөтгөрүүд” “Спортинг”-той нөхөрсөг тоглолт хийхэд Рональдогийн унаган баг англичуудыг 3:1 хожиж байлаа. Тухайн vед Фергюсон Криштианд “7” гэсэн дугаарыг өгчээ.
ФАКТ №11
Роналдо өдгөө Британийн хамгийн vнэтэй тоглогчид тооцогддог. «Манчестер Юнайтед» хоёр улиралд 12 сая фунт төлдөг.
ФАКТ №12
«МЮ»-гийн дебют гэхэд тэрээр хурц тоглолтыг vзvvлж байв. Тэрээр “Манчестер”-ийг Болтоны багтаа тоглож 1:0 хожигдож байхад солилцоогоор орж ирээд хожлын хоёр гоолыг хийхэд хөгжөөн дэмжигчид тvvнийг хvндэтгэн босож баяр хvргэж байсан билээ.
ФАКТ №13
“7”-гийн тоо «Манчестер Юнайтед»-ын бэлэг тэмдэг. Энэ тоог домогт Жордж Бест, Брайан Робсон, Эрик Кантона болон Дэвид Бекхэм нар “зvvж” байсан.
ФАКТ №14
Криштианыг талбай дээр олон тоглогчид уурлуудаг. Гэмтэл бол тvvний айдас. Хөгжөөн дэмжигчид ч тvvнийг гутаахыг оролдоно. «Фулхэм»-тэй тоглож байх vеэр тvvнийг бөмбөгөнд хvрэх болгонд эсрэг багийн хөгжөөн дэмжигчид исгэрэн орилолдож байсан нь тvvний ундууцлыг ихэд хvргэж байсан юм.
ФАКТ №15
Алекс Фергюсон тvvнд маш хайртай. Элдэв асуудалд орооцолдохвий хэмээн эмээдэг. Тэрээр нэг удаа Рональдог өрөөндөө дуудаад “-Би чамайг хоёрдахь Бэкхем болохыг чинь хармааргvй байна” хэмээн хэлж байжээ. Авьяасыг элдэв таагvй vйлдэл vгvй хийдгийг тэр одоо ойлгосон. Тэрээр өнөөдөр олон нийтийн дунд байхдаа чихэндээ ээмэг зvvж, нvvрээ будаж, элдэв маяг vзvvлэхгvй байгаа аж.
ФАКТ №16
Голландын ижил хvйстэнvvдийн сэтгvvл тvvнийг оны хамгийн тачаангуй хөлбөмбөгчин хэмээн нэрлэсэн.
ФАКТ №17
Тvvнд таалагддаг:
• хөлбөмбөг
• хожих
•Португалийн vндэсний шигшээгийн өмнөөс тоглох
• snooker тоглох
• амрах
• ресторанд хооллох
• сайн идэх
• сайхан хувцаслах
• нар
• бугуйн цаг
• кебаб
• сайн машин
• хөгжим сонсох
• бvх юм цэвэр байх
• хөгжөөн дэмжигчид дэмжих
• картинг
• аймшигийн кино
ФАКТ №18
Тvvнд таалагддаггvй:
• хожигдох
• зальтай хvмvvс
• шуугиан
• эрт босох
• бороо
• папарацци,
• уйтгар гуниг
• хоцрох
• суп
• нарны хурц гэрэл
• хvйтэн ус
• ганцаардах
• дайн
• цас
• хvчирхийлэл
ФАКТ №19
Европын 12 орны 12 мянган бvсгvй саналаараа тvvнийг Европын хамгийн дур булаам хөлбөмбөгчинөөр тодруулсан байдаг.

Алдар Слава

Замаа аргадаж ”Лүйжин” тавиулжээ

7b1h9a6a4rb6qc82542fa1t7rb

Сүүлийн үед Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн  хатуу хучилттай авто замд осол аваар гарах явдал их болсон.

Үүний шалтгаан нь авто машины тоо ихэсч  жолооч нар хурд хэтрүүлсэнтэй холбоотой юм.

Иймд тус аймгийн  ЗДТГ-аас энэ сарын 20-нд Улаанбаатар хотын Дашчойлин хийдийн лам хуваргыг залан ном уншуулж, “Лүйжин” тавиулжээ. Мөн Улаанбаатар хотын Дашчойлин хийдийн лам хуваргыг залан ном уншуулжээ.

Б.Дэжид

Бараа бүтээгдэхүүний үнэ 19 аймагт өсөв

huns1

Үндэсний статистикийн хорооноос нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын судалгаагаа танилцууллаа. Өнгөрсөн сарын байдлаар хэрэг лээний үнийн улсын индекс өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8.0 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Үндэсний статистикийн хорооны Захиргаа удирдлагын газ- рын дарга Т.Гантөмөрийн өгсөн мэдээллээр хэрэг лээний үнийн индекс өнгөрсөн сарын хугацаанд нийслэлд нэг хувиар өссөн гэнэ. Харин үлдсэн гурван хувийг хөдөө орон нутаг эзэлжээ.

Тодруулбал Баян-Өлгий, Ор хоноос бусад аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарсан аж. Хамгийн өндөр өсөлт Өвөрхангай аймагт гарчээ. Тус аймаг энэ “хар” цувааг тэргүүлэхэд бэлэн хувцас, мах, махан бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлсөн болохыг статистикчид дуулгаж байв. Тэгвэл аж ахуй нэгж, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 12,2 их наяд төгрөг болсон нь өмнөх оны энэ сараас 0.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Мөн хугацаа хэтэрсэн зээлийн зээлийн өрийн үлдэгдэл 600.6 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 219.4 тэрбум төгрөг буюу 57.7 хувиар өсөлттэй гарсан таагүй байдал илэрчээ. Харин банкны хэмжээний чанаргүй зээл өнгөрсөн сараас 1.1 хувиар буурсан аж. Гэвч үүнийг жилийн дүнгээр авч үзвэл 19.2 хувиар нэмэгдэж, хоёр оронтой тооны өсөлтөө хадгалсаар байгаа юм. Түүнчлэн энэ удаагийн судалгаагаар экспорт, импортын хэмжээ буурсан нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ болон орлогыг бууруулахад нөлөөлсөн нь тодорхой байна. Мөн үүнийг дагаад төмөр замын тээврээс олох орлого ч эрс буурчээ. Товчхондоо экспортын хэмжээ 52 сая ам.доллараар, импортын хэмжээ 31 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Тэгвэл боловсруулах аж үйлдвэрийн салбарт нарийн боов, шингэн сүү, архи, хивс, ган төмөр, нэхий дээл, жүүс 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4- 66.2 хувь хүртэл буурсан аж.
Эмэгтэйчүүдийн дундаж цалин 140 мянган төгрөгөөр дутуу 

Эдийн засгийн таагүй байдлаас шалтгаалж, цалин тэтгэвэр хугацаандаа олгогдохгүй байгаа зэрэг бэрхшээл аж, ахуй нэгжүүдэд үүсээд буй. Гэвч статистикийн газраас нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн дунд явуулсан цалингийн дундаж тооцоо харьцангуй өөдрөг гарчээ. Үүнээс үзэхэд улсын хэмжээнд иргэдийн дундаж цалин 850 мянган төгрөг болсон байна. Харин эрчүүдийн дундаж цалин 920 мянган төгрөг байгаа бол бүсгүй ажилчид 780 мянган төгрөгийн цалингийн дундажтай гэсэн тооцоо гарчээ. Салбараар нь авч үзвэл уул уурхайн салбарын ажилтан 1.7 сая төгрөгийн дундаж цалинтай бол албан байгууллагын менежер 1.6 сая төгрөгийн дундаж цалин авдаг байна. Тус судалгааг гаргахдаа 34.1 мянган аж, ахуй нэгжид ажиллагсдын цалинг дунджаар авч үзсэн тухай Газрын дарга Э.Эрдэнэсан дуулгасан. Тэгвэл манай улсын нэг өрхийн сарын дундаж орлого 960 мянга байдаг тухай өнгөрсөн сарын судалгаа бий. Үүгээр авч үзвэл эрчүүдийн дундаж цалин монгол өрхийн нэг сарын орлогоос ердөө 40 мянган төгрөгөөр дутуу байгаа дүр зураг гарч байна. Тэгсэн атлаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ба түүнээс доогуур цалинтай иргэн судалгаанд оролцсон нийт иргэний 5.3 хувь, 300 мянга хүртэлх цалинтай иргэн 10.7 хувийг эзэлж байгаа нь сонин тохиолдол болж байна.
Махны үнэ инфляцид нөлөөлөөгүй 

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд махны үнэ онцгой байр эзэлдэг уламжлал сүүлийн жил гаруй хугацаанд өөрчлөгдөөд байгаа. Энэ удаад ч энэ бүлгийн үнийн өсөлт инфляцид голлон нөлөөлсөнгүй. Харин хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ бага хэмжээгээр буюу өмнөх сараас 0.8 хувиар нэмэгджээ. Мөн хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.5 хувиар өссөн үзүүлэлт гарсан аж.
Халдварт өвчнөөр өвчлөгсөд 44.1 хувиар өсчээ 

Энэ бол өнгөрсөн жилийн мөн үеэс өнгөрсөн сартай харьцууласн тоон үзүүлэлт юм. Үүнд он гарсаар хүчтэй тархсан улаанбурхан, гахайн хавдар тэргүүтэй халдварт өвчин голлон нөлөөлсөн нь мэдээж. Тэгвэл халдварт өвчнөөр өвдсөн иргэн энэ оны эхний таван сарын байдлаар 20462 байсан аж. Үүн дунд улаанбурхан өвчнөөр 4665 хүн өвчилжээ.
Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэв 

Статистикчид энэ талаар дурсаагүй хэдий ч манай улсын эдийн засагт гадаадаас оруулсан хөрөнгө оруулалтын дүн энэ оны эхний улирлын байдлаар 27 тэрбум 60 сая ам.долларт хүрээд байгаа тухай олон саар мэдээллийн араас дурсан нь зөв байх. Чухамдаа гадаадын хөрөнгө оруулалтын дүн ийнхүү өссөнөөр өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар дээшилсэн үзүүлэлт болж байгаа билээ. Харин энэ талаар шинжээчид гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн хэмээн тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн “Оюу Толгой”-н далд уурхайн төлөвлөгөөг баталснаар Мон- гол Улсыг чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх таатай нөхцөл бүрдсэн тухай ч зарим эдийн засагч өгүүлж буй. Мөн энэ шалтгааныг ам.доллар, юанийн ханшийн сулралтай холбон тайлбарлах шинжээч ч цөөнгүй бий. Учир нь сүүлийн гурван долоо орчмын хугацаанд төгрөгийн эсрэг “ногоон” мөнгө тасралтгүй суларсан үзүүлэлт байгаа.

Д.Булган     /unen.mn/

Дарьганга түмний Хангай Базар

1435192804558b4de433029

Төрийн шагналт зохиолч Д.Маамын “Газар шороо” романы гол баатар “Хангай” Базар нь Дарьганга нутагт төрж өссөн бодит хүн бөгөөд тэрбээр хошуу тамгын газрын тахруудад мэдүүлэг өгөхдөө “Алдар нэр маань Алтаншүхэрийн Базар, адуулж дассан нутаг нутаг минь алтан Дарь овоо” гэж өчдөг байжээ. Манж ноёдын дуулгавартай зарц болж, тэдэнд мал сүрэг, газар шороогоо найр тавин өгч байсан хошуу ноёдын эсрэг тэрсэлж боссон Дарьгангын шилийн сайн эрчүүдийн хамгийн том төлөөлөгч нь “Хангай” Базар билээ. Түүний эсэргүүцлийн хэлбэр нь Манжийн хааны Сүрэгчин хошууны адуу малаас эрх дураараа тасдан авч нутаг хошууныхаа ядууст тараах байсан бөгөөд үүгээрээ тэр Дарьганга нутагт “Дархлагдсан хулгайч” гэгдэж явжээ.

Ямар сайндаа л тэрбээр Сүрэгчин хошуунаас Хятад руу гаргах гэж байсан адуун сүрэг дээр ганцаараа давхиж очоод “Миний хөөсөн адууг данснаасаа хасчихаарай” гээд манж, хятадуудын нүдэн дээр адуунаас нь тасдаж хөөгөөд явчихдаг байсан гэдэг. Энэ нь нутаг орондоо дархлагдсан хулгайчийн үйлдэл мөн биз. Хориод насандаа шилийн эр болсон тэрбээр таван жилийн турш тасралтгүй адуу хөөсний эцэст “Шилийн адууг шилбүүрдэж хөөхгүй, шилбүүр хоншоороо билүүдэж явахгүй” хэмээн өөрөө өөртөө тангараг өргөөд хошуу тамгын газраас мээрэн тушаал хүртэж, засгийн албанд зүтгэж эхэлсэн ч эргээд л мөнөөх шилийн эрийн зам руугаа хальтирчихсан гэдэг. Ингэж хальтирсан нь цаанаа бас нарийн учиртай байж. Энэ тухай Дарьганга нутгийн уугуул 75 настай Т.Сундуйжав гуай “Шилийн эрийн замаас татгалзаж эхэлсэн тэрхэн үедээ “Хангай” Базар Дарьганга нутгийн “Сайхан” Сумъяа хэмээх царайлаг бүсгүйтэй учир ургуулж, улмаар тоонотой гэрт толгой холбохоор болж “Шилийн амьдралаас холдож, ширдэгний амьдралд ойртоё. Дархан эрхтэй гэрийнхээ ханыг Дарьгангын шороон дээр хатгая” гэж шийдчихээд байж.

Тэгээд өдөр судар товлож байгаад “Сайхан” Сумъяагаа авахаар очтол тэдний гэрт цуутай хулгайч “Хангай” Базарыг баривчлахаар хятад, монгол хоёр хүн отож байсан гэдэг. Базар тэрхэн даруйдаа гэрийн голд дүрэлзэн асч байсан тулгыг отож байсан хоёр этгээд рүү манартал өшиглөөд гарч зугтсан гэдэг юм. Тэгээд л шилийн эрийнхээ зам руу буцаад орчихсон байгаа юм. Энэ тухай “Газар шороо” романд ч цухас гардаг. “Сайхан” Сумъяа нь Базарыг үнэхээр барьж өгөх гэж гэртээ хүн орогнуулсан уу, эсвэл түүнийг засаг ноёд нь эрхшээлдээ авч “Базарыг бидэнд барьж өг” гэж дарамталсан уу гэдэг нь тодорхойгүй. Ямар ч байсан “Хангай” Базарыг “Сайхан” Сумъяа гэдэг Дарьгангын цуутай сайхан хүүхэнтэй цухасхан холбогдож байсныг манай нутгийн хөгшчүүд барим тавим ярьдаг байлаа” гэж өгүүлсэн юм. “Хангай” Базарын жинхэнэ гэргий нь “Газар шороо” романд Бадам гэдэг хүүхний дүрээр гардаг. Дээхэн үеийн Дарьгангын хөгшчүүл Бадам гэдэг нэрийг уран зохиолын нэр биш, “Хангай” Базарын заяаны хань болж явсан бүсгүйн жинхэнэ нэр нь гэж ярьдаг байж. Хэрвээ зохиолч Д.Маам агсан эдүгээ амь мэнд байсан бол Бадам хүүхний тухай баттай хариу өгөх байсан болов уу. Бадам хүүхний уран зохиолд мөнхөрсөн дүрээс “Хангай” Базар” гэдэг хүний дүр төрх аяндаа тодроод ирдэг. Жишээ нь “…Бадам хүүхэн өл залгах бадрын аянд эр нөхрийнхөө тухай бодолтой цуг гарчээ. Эрдэнэт хүний биед ухаан бодол хэмээх гайхамшигийн ид шид заяасан нь юутай сайхан гэж Бадам бодож явна. Базарынхаа намуухан хэрнээ тод хардаг бор нүд, хангай нэрэндээ зохисон чилгэр сайхан бие, ханхар цээж, духны нь хоёр талаар түрж орсон халзан, монгол хүнд арай өндөрдүү гэмээр сүрхий зохисон шулуун хамар.

Унахад түшээд босгодог, унтчихад нь сэрээгээд босгодог, уйлаад суучихад нь аргадаад босгодог саруул сайхан ухаан, үнэн халуун халамж, гал цог шиг хайр сэтгэл энэ бүхнийг Бадам хүсч, үгүйлж явав. Ижил ханийн ирэх сайхан, явах хэцүү байдаг билээ. Хөөр баяр, хайр сэтгэл, алиалан шогчлох үг яриа, амраглан тэврэх халуун гар, итгэн мишээх уяхан харц, инээн байж үнсэх уруул, ер нь юу Бадамд хэрэгтэй, тэр бүхнийг аваад ирнэ. Явахдаа тэр бүхнийг аваад явчихна. Үнэн ханиа ирэхэд Бадам үдийн нарыг тэвэрсэн юм шиг болно. Үнэн ханийгаа явчихаар үдшийн бүрийд төөрсөн юм шиг болно. Уруул нь яльгүй өмөлзсөнөө болор тунгалаг нулимс нүдийг нь бүрхэж хүүхэн зогсов. Амьдралын атганд базуулан уланд дэвсүүлж цагаан байснаа хар болтол хиртэж, цаас адил түм дахин нухчигдавч бөхийснөө бөхийлөө гэлгүй явж, зүдэрсэнээ зүдэрлээ гэлгүй хийж, амьдралд суутал нудруулбал суугаагаараа мацаж, амьдралд унатал түлхүүлбэл хэвтээгээрээ мөлхөж, эрхийн чинээ хоёр хүүгээ өлсгөвч өлбөрүүлэлгүй, цангаавч харангасаалгүй өдий болгосон ганц бие энэ хүүхэнд зовлонгоо нимгэлэн уйлах завтай цаг одоо бодох нь ээ олддоггүй байжээ…” хэмээн бичсэн нь буй. Энд хоёр хүүхдийн тухай өгүүлсэн байх бөгөөд Дарьгангын түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнээр бол “Хангай” Базар нь Саарай, Санзай хэмээх хоёр хүүтэй, Гүнсмаа гэдэг охинтой байсан бөгөөд Санзай, Гүнсмаа хоёр нь саяхан болтол нутаг усандаа сайн сайхан амьдарч байгаад насан өөд болцгоожээ. Харин “Хавчиг” Саарай нь эцгийнхээ шийрийг хатаах маягаар шилийн эрийн замаар замнаж яваад эр дунд насандаа сураггүй болжээ. “Газар шороо” романд өгүүлсэнээр бол Бадам хүүхний хоёр хүүхдийн нэг нь өлбөрч үхдэг.

Тэгээд үлдсэн хүүхэд нь Галдан гэдэг нэртэйгээр Ардын хувьсгалд оролцож жанжин Д.Сүхбаатартай хамт гамин, цагаантануудын эсрэг мөр зэрэгцэн тулалддаг. Мөн “Хангай” Базар ч Ардын хувьсгалыг үзээд зогсохгүй өөрөө цэрэг удирдан дайсны эсрэг тэмцдэг билээ. Энэ нь соц реализм үнэртүүлсэн цэвэр зохиомж бөгөөд хэрвээ зохиолч ийм үйл явдал оруулалгүйгээр “Хангай” Базар болон түүний хүү “Хавчиг” Саарайг шилийн хулгайч чигээр нь романаа төгсгөж гэмээнэ дал, наяад оны хэт үзэл сурталжсан коммунистууд “Газар шороо” романыг элдвээр гоочлоод хэвлэхгүй байх байсан биз. Соц нийгмийн үед ингэж “хүчиндүүлсэн” сайхан сайхан зохиолын баатар мянга мянгаараа төрөн гарч байлаа. Дарьганга нутагт олон арван дуу, шүлгэнд мөнхөрч үлдсэн шилийн эр гэвэл “Торой” Банди билээ. Үүн лүгээ “Хангай” Базарын тухай дуу, шүлэг Дарьганга нутагт бас үлджээ. Жишээ нь,
“Ганган хар мориороо
Гансраа нь үгүй яваарай
Ганга л сүргийн Базар чи
Гандал үгүй яваад ирээрэй
Манарч байгаа шилийг
Маргааш яаж туулна даа чи
Магадын амраг чамайгаа
Мартагнуулж яаж үднэ дээ би
Эр хүний жаргалыг
Эзгүй хээр гэх юм чи
Эзгүй хээр чамтай минь
Элдэв муу юм учрах вий” хэмээсэн эмэгтэй хүний захиас үг бүхий энэхүү дуу дээхэн үед Дарьганга нутагт дуулагддаг байжээ. Шилийн сайн эрийн хажуугаар Дарьгангын сайн бөх гэгдэж явсан “Хангай” Базар нутгийнхаа засаг ноёдыг яг л хүүхэд загнаж байгаа юм шиг зандардаг, хошуу тамгын газрын “Хар гэр” нэртэй шоронг юман чинээ тоодоггүй, цоож цуурга, хаалга туургыг нь эвдэж хэмхлээд, эсвэл хар гэрийг нь дотроос нь өргөж чулуудчихаад арилж өгдөг байсан гэдэг. Энэ тухай зохиолч Д.Маам агсан өгүүлэхдээ “Базарыг сэрэхэд толгой нь дүүрчихсэн хамаг бие нь чичрээд, хонгоны арьс нь таталдан хорсч байв.

“Аа би чинь баригдаж, Авга да вангийнд хүргэгдсэн л дээ” гэж дотроо бодлоо. Бул чулуу зүүчихсэн юм шиг хүндэрсэн толгойгоо өргөвөл нүд нь бүрэлзээд юм харж чадсангүй. Хэдэн хормын дараа муу гэрээсээ арай томхон хар гэрт гартаа гавтай, хөлдөө гинжтэй хэвтэж байгаагаа ойлгов. “Хай эцэг чинь шорон юу байхав дээ, үлээхэд хийсмээр эмтэрхий модон аяга шиг эд юм. Манжийн хаан ер нь ямар харамч бирд вэ. Цөөхөн лан мөнгө зараад энэ хошуудад олигтойхон шорон байгуулчихгүй. Сайн шоронгоос сайн эр төрөх ёстой” гэж бодсоноо шоронг аягатай зүйрлэснээс болж учиргүй цангаж байгаагаа мэдэрчээ” гэх буюу нутгийнхаа хошуу ноёнд хандаж “Дарьгангын хулгайч нар хошуу хульжиж, аймаг алгасч чам шиг тарган баяд, тамга яам, хурал жасын хөрөнгөнөөс хураан авч өнчин өрөөсөн, өтгөс ядууст өгч байснаараа энэ хошууг чинь муу нэрэнд дуулгаагүй юм. Өвөрлөгч 49 хошуу, Хөх нуурын дээд монгол, Ар халх, баатар Өөлдийн хязгаарт энэ Дарьгангыг чинь шилийн сайн эрчүүд л алдаршуулсан юм шүү. Засагт ханы нутгаас сайн эр болох гэж манай Шилийн богдод эрчүүл хүрдэгийг чи мэдэх үү. Сономдовдон чамаас хэрэгтэй юм сурах гэж Засагт ханаас байтугай зам гудсаас хүн ирж байхыг би хараагүй.

Бид хүний төлөө хулгай хийж баригдаад Манжийн хар ташуурт хонгоныхоо махыг хичнээн уруулавч ядууст улам хайртай болж явсан. Харин чи яаж байна. Манжийн хааны мөрөн дээгүүрээ шидэж өгсөн баастай тамгыг цустай болтол нь булаалдаж, Дарьгангын ноёд дийлсэн дийлсэнийгээ алж байна гэж хошуу хульжааж, аймаг алгасуулж, гүрэн гүйлгэж цуу тараалаа. Чи хувиа бодож хойшоо урагшаагаа хоёр гурван хоногийн газар байгаа энэ хошууны нэр нүүрээр ингэж тоглов” гэх зэргээр нүүрийг нь улалзтал зандардаг. Тэрбээр хошуу тамгын газрын харгис тахаруудад хандаж “Монгол эрийн чөмөгний цус та нарын нус биш шүү” гэж сануулдаг байжээ. “Хангай” Базар Манжийн хааны Сүрэгчин хошуунаас адуу хулуулж Сансрайдоржийн хошуу руу оруулахаас гадна Өвөрлөгч хошууд болох Авга засгийн хошуу, Авхнар бээлийн хошуу, Авга да вангийн хошуу, Шилийн голын чуулган, баруун, зүүн Сөнөд зэргээс адуу хөөж Дарьгангын нутаг руу оруулж ирдэг байж. Өвөрлөгчийн бараг хошуу болгонд “Базарын уутач” гэж байсан бөгөөд энэ нь түүний Манжийн хааны сүргээс хулуулж ирсэн адууг нааш нь цааш нь болгодог хүмүүс юмсанж. “Хангай” Базар хамгийн сүүлд нэгэн урвагч “Уутач”-аас болж Авга да вангийн хошууны хар гэрт хоригдож, есөн эрүү тулгагдаж байсан гэдэг. “Годил шар толгойт”-ын уутач Батаа гэгч тэрхүү урвагч нь Авга да вангийн дотны түнш байж. Д.Маамын “Газар шороо” романд шилийн сайн эр “Хангай” Базар Манжийн харгис есөн эрүүг даваад гарч байгаа тухай гардаг билээ. Өнөө цагийн уншигчдад зориулж одоогоос дөч гаруй жилийн тэртээ бичигдэж байсан тэрхүү “Есөн эрүү”-нээс товчлон сийрүүлье.
“…Тугалын хороо гэлтэй намхан нарсан хашлаганаас “Хангай” Базарыг чирч гулдарсаар гаргаж ирэв. Тэрбээр нарны гэрэл, сэрүүн агаар хоёрт цохиулж ухаан алдан үгдэсхийн унажээ. Хэдэн хормын дараа сэргэж ангас ангас хийж байгаа толгойгоо хоёр гараараа базалсаар нүдээ нээсэнд цээжин бие нь нил нойтон болчихсон байлаа. “Аа, намайг ус хийж сэргээж шүү. Тийм их хэрэг болоо юм байх даа. Бас нэг шинэ дөрөө сэдэх нь үү. Сансрайдоржийн хошууны явдлыг мэдчихээгүй л бол яамай” гэж дотроо арзагануулан боджээ. Зандалчин эр, хялар манаач хоёр Базарыг сугадаж босгоод, чирч гулдарсаар хэд алхсан нь морины уяа гэтэл арай ойрхон зоосон хоёр шон модны дэргэд хүрч ирэв.”За тэсч үзээрэй. Ес дэх эрүү чинь шүү!” гэж хялар эелдэгхэн шивнээд буцсанд зандалчин “Дарьгангын хулгайч түргэлз үзээ! Гэрт хэдэн хүүхэд хүлээж байгаа. Чамайг бушуухан дүүжилж орхиод явах минь” гэв. “Чи үртэй хүн юмуу” гэж Базарыг хэлсэнд цаадах нь цочсон буюу сэжиглэсэн харцаар харж “Би арван гурван хүүхдийн эцэг” гэв. “Чи харихдаа гараа сайн угааж харьж бай! Чамд хүүхдүүдээ тэжээх өөр арга олдохгүй байна уу?” гэсэнд “Дуугаа тат” гээд баруун гарынхаа эрчээр хүзүүн дундуур нь буулгатал Базар том биеэрээ найгасхийснээ өнхрөөд явчихав.

Гэвч ухаан алдсангүй. Нэг юм тэнцэж ядан босоод харсан чинь цаадах нь алцайн зогсоод уурандаа багтран амьсгаадаж “Би ямараар ч гэлээ үр хүүхдээ тэжээж байна. Харин чи бол зовоож байна. Чамайг долоон хошууны дунд аагаа багтаан явахад үр хүүхэд чинь үхэж дуусч байгаа даа. Бушуу явж дүүжинд ор” гэхэд Базар аль ч эрүүнд үрчийгээгүйгээ үрчийж билээ. Мах арьсыг нь зулгаадаг тэр зандалчны үг зүрхэнд нь тусах увидастай байв. Базарын бие нүсэр хүнд тул дүүжинд их зовжээ. Гурван хятад туйпуу давхарлан тавьж дээр нь зогсоогоод хоёр шонгийн хооронд тэрэгний гол шиг нарийн төмрөөс хоёр гарыг нь баглаж, дээд талын туйпууг сугалж хаяад зандалчинг явснаас хойш Базар Авга да вангийн Содномпил гэдэг багачуултай хоёр өдөр дүүжинд ганхав. Гангийн халуун нар шатааж алах шахна. Ялаа батгана шарх сорвийг нь иднэ. “Үхэж үү, нүдийг нь ухах минь” гэсэн элээ хөлхөх хүмүүсийн чөлөө олж дээгүүр нь эргэлдэнэ. Эмс авгайчуул гаслалдан өнгөрнө. Хүүхдүүд гайхан гөлөрнө. Шингэн нь савирч, ширэгдэггүй хөлс нь урсана. Тооловч эс барагдах түмэн гасланд тоотой тэр хоёрхон өдөр Базар бишгүйдээ нуруугаа бөхийлгөж байлаа. Харин Содномпилийг харж “Энэ мөн сайн хүү еэ дээ” хэмээн дотроо дэвтээж, хүний үрийг уруу татахгүйн тулд, бас аман хайландаа хүрч орь дуу тавихгүйсэн гэхдээ хөмхийгээ зуун амьсгаадаж хоёр өдрийг барахчаан болжээ. “Ер яана даа. Алдыг нь аваад дэлэм дээр, атгыг нь аваад чимэх дээр, одоо л үхэх юм байх даа. Ухаан балартаад байх чинь” хэмээн түүнийг бодтол өмнүүр нь нэг муу нохой газар шиншлэн гүйснээ юу юугүй явж ирээд салбарч урагдсан өмдний нь завсраар цухуйх цус нөж нь садран урсч, идээ бээр цуван буй өгзөгний нь махнаас өмлөж байна уу даа гэлтэй долоож эхэлжээ.

Дуугарах гэсэн чинь дуу нь гарсангүй. Хөлөө хөдөлгөж үргээх гэвэл ер хөлгүй юм шиг болоод мод шиг дэрийсэн хоёр муу өвдөг нь хонгоороо эс нугарлаа. Содномпил хажуунаас нь “Хөөе яв. Явахгүй юу чи, холд” гэж зандарсанд нохой тоосон янзгүй, холдсон ч үгүй, Содномпилийн бие амьд төдий үхдэл болохыг мэдэж, урт хэлээрээ хамраа шилэмдэн ахин долоосноо шүдээ ярзайлган нэгэнтээ эвшээгээд, Базарын гуяны шархан дээрээс хавхийн зуужээ. “Ээ харла, амьдаар минь намайг нохой зулгааж байна” гэж Базар бодоод ухаан алдчихав. Тэр золбин нохой гэрээдээ түр одсон манаач хялар авгыг чингэж чөлөөдсөн хэрэг буй. Хялар ханцуйнаасаа лонхтой ус гаргаж хоёр завьжаа түмбийлгэн амаа дүүргээд Базарын харласан нүүр рүү хүчтэй нь аргагүй тургисанд цаадах нь нэг муу юм сэргэхчээ боллоо. “Базаар хө, чи чинь Дарьгангын “Хангай” хочит шилийн сайн эр шүү. Энэ хоёр модны хооронд танай чигээс хүн үхэж гэж дуулаагүй юм байна” гэж хэлээд хялар манаач Содномпилийг чиглэн алхав. Саяын тэр үг шидэт үг байсан юм. Базарын дотор онгойгоод явчихав. Үнэн худлаа хэлж, шилбүүр хоншоорондоо агдан, ноёд баяд нараас зарга авч сайн эрийн нэгэнд бүртгэгдэж асан Базар үхэхийн босгон дээр ийнхүү үгээр түшүүлэн өндийх юм гэдгээ огт зүүдэлсэнгүй явжээ. Базар шоронгоос дөрвөн хөл дээрээ хөөгдөн гараад мөлхөө суугаагийн хооронд явж Жадамбаа хэмээх нөгөө хялар эрийнд хүрчээ. Тэгээд баруунтайгуур нь хөм гудасхан хаяулаад үг маггүй унаад өгөв. Дарьганга хэмээх тэнгэрийн хаяан дахь холын хошууны хөвөө, хүүхэд шуухадгүй үүд онголзуулаад эхний хоёр өдөр баахан тойвтой байлаа. Гэвч жил хагасын хар тамнаас амьд салаад шархиран өвдөх долоон зовлогоо урагдаж шалбарсан хул чисчүү тэрлэгэндээ далдлаад шуухитнан хэвтээ Базар ус уух хувь тавиландаа баярласаар авай. Базарын бие Авхнар бээлийн шоронгоос “Доль хангай” гэгдэх хялар Жадамбаагийнд гарч ирсэнээр ховор олддог хар ус нь мөн л ховорхон олддог хар цайгаар солигдсоноос өөр хоолны хувьд гавьтай өөрчлөлт гарсангүй. Ингэсээр бүтэн сарыг элээхэд шарх нь эгээ л нэг юм өтхөөргүй болж, шархиралт өвдөлт нь намдан халуун нь бууж, хөл дээрээ нэг муу юм бэмбэгнэн явах төдий болжээ…”
“Хангай” Базар гэгч ийм нэгэн бодит хүмүүн “Газар шороо” романд дүрээ мөнхөлсөн юм. Базарын хүү “Хавчиг” Саарай мөн л өвөрлөгч хошуудыг нэвт шувт “нүхэлчихсэн” шилийн эр байсан бөгөөд ямар сайндаа л тэрбээр Ардын хувьсгалын журамт цэргүүдээс зугтсан цагаантаны дүрвэгчдийг Дарьганга нутгаар дайруулалгүйгээр цөлөөр газарчлаад урагш нь хил давуулж байжээ. Харамсалтай нь тэр өөрөө өвөрлөгч нутгаас иргэж ирээгүй гэдэг. Удам дамжсан шилийн эр “Хавчиг” Саарай нь эцэг шигээ ихээхэн бяр чадалтай, хошуу, даншиг наадамд хааяа барилддаг бөх хүн байж. Тэрбээр Дарьганга нутгийн “Тохой хар” гэдэг газар голдуу өвөлждөг байжээ. Тогоо дүүрэн хонины махыг галын хайчаар доогуур нь тулаад ганц гараараа гаргадаг, бодын чөмгийг хуга мушгидаг, бүтэн хонины мах идчихдэг, тэр хэрээрээ их унтдаг хүн байсан гэдэг. “Хавчиг” Саарай хошууныхаа наадамд олон удаа түрүүлж байсан бөгөөд дүү нар нь түүнийг “Лам ах” гэж авгайлдаг байж. Тэрбээр ид шажигнаж явах үедээ өвөрлөгч хошууны нэгэн хот айлд очжээ. Энд нэг залуу нас гүйцсэн эр үхрийн ширээр сур хийхээр үсийг нь авч байсан бөгөөд тэр шир нь цоохор үхрийн шир байж. Тиймээс “Хавчиг” Саарай “Цоохор үхрийн шир хэврэг байдаг юм. Цоохроороо урагдчихдаг юм” гэхэд гэрийн эзэн “Та тэгвэл урчих л даа” гэсэн байна. “Хавчиг” Саарай тэрхүү нойтон ширийг хуруугаараа өлгөж аваад цоохортой хэсгээр нь түвэггүй ураад хаячихаж байсан гэдэг.

Тэрбээр нэг үе лам болж энэ тэнүүгээр бадар барьдаг байсан бөгөөд нэг удаа дүн өвлийн цаснаар Өвөр Монголын Сөнөд хошууны эзгүй цөлөөр явж байгаад нэг айлд очсон байна. Тэр айл нь адууны оторчид байж Төдөлгүй Саарай газар заалгаж аваад явах гэхэд гэрийн эзэн “Манай энд айл амьтангүй. Эзгүй цөл газар. Ганцаараа яваа хүнийг чоно нохой дагадаг юм. Хоноод яв” хэмээжээ. Гэвч “Хавчиг” Саарай үгэнд нь оролгүй гараад алхчихаж. Төдөлгүй харуй бүрий болж түүнийг долоон чоно дагаж, өмнө хойно нь хоргоож байсаар гэв гэнэт дайрцгаасан байна. Энэ үед “Хавчиг” Саарай тулж явсан саваа модоороо хоёр чоныг нь цохиж алаад бусадтай нь улаан гараараа ноцолдож, сүүлдээ хариугүй тамир нь тасраад ухаан алдан унажээ. Үүр цайх үед мөнөөх оторчин айлын хаалгыг нэг хүн хүчтэй угзарч түгжээг нь мултлан орж ирээд сөхөрч унасан нь “Хавчиг” Саарай байх нь тэр. Түүний хувцас хунар, гар хуруу нил цус болсон байхыг гэрийн эзэн хараад асарч тойлон хэвтүүлжээ. Адууны оторчид түүнээс юу болсон тухай асуухад “Ямар ч гэсэн саваа модоороо хоёр чоно цохиж алсан. Бусадтай нь тамираа тасартал ноцолдсон. Яасан ийснийг бүү мэд” хэмээжээ. Адуучид тэр даруйдаа түүний мөрөөр хөөж мөшгихөд хоёр чоно цохиж алаад саваа мод нь хугарсан, үлдсэн таван чоныг гараараа тасар татаад хаячихсан байсан гэдэг.

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ

Зургийн тайлбар: Авъяаслаг зураач Ч.Цогбаяр “Дарьганга түмний “Хангай” Базар” хэмээх хөрөг найруулалд маань зориулж энэхүү зургийг урласан болно.

zaluu.com

Шийдлийн Засгийн газар зургаахан сарын “нас”-тай юу

1435190070558b433613cc2

Одоогоос зургаан сарын өмнө Ч.Сайханбилэгийн “шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар байгуулагдаж байв. Ингэхдээ парламентад суудалтай бүх нам, эвсэлтэй хамтарсан нь ихээхэн анхаарал татаж байсан юм.

Ялангуяа Ардын намтай хамтарсныг АН-ын төдийгүй МАН-ын зарим гишүүн нэлээд шүүмжлэлтэй хандаж, “энэ засаг удахгүй дээ” гэх үгийг ч дайж байлаа.

Тухайн үед сонгуулийн циклээ дуусгах биз гэж байсан ч, харин өнөөдөр бол АН, МАН цаашид хамтарсан хэвээр байх уу, үгүй юу гэдгээ эргэн ярилцахаар болоод байна. Энэ санаачилгыг Ардчилсан намын гишүүд гаргаж, Гүйцэтгэх зөвлөлөөрөө ч хуралдсан байгаа юм.

Гүйцэтгэх зөвлөлөөр нь “Засгийн газарт хамтран ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг АН-ын бүлэгт даалгасугай” хэмээн тогтоол гарсан. Тэгэхээр МАН-тай хамтраад өнгөрсөн зургаан сарын хугацаанд үр дүн байв уу гэдгийг тэд ярилцах нь. Хэрэв үр дүн байгаагүй, эдийн засаг дээрдээгүй бол гэрээгээ биелүүлээгүй гэдгээр цаашид хамтрахаа болих байх. Ийнхүү Ч.Сайханбилэгийн Засгийн газар зургаахан сарын настай байсан нь нотлогдох бололтой.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Эдийн засгийг сайжруулах үүднээс Засгийн газрыг бүрдүүлсэн. Харамсалтай нь эдийн засгийг сайжруулах дорвитой арга хэмжээ өнөөдрийг хүртэл авахгүй байна. МАН-аас орон даяар “Бид хамтдаа” аяныг өрнүүлж байгаа. Энэ аянд хамтарсан Засгийн газрын гишүүд өөрсдөө оролцоод Засгийн газраа болохгүй, бүтэхгүй талаас нь яриад явж байна. Архангай аймагт очсон ажлын хэсэгт Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар явсан байгаа юм. УИХ-ын гишүүн, УИХ-ын бүтцийн байгууллагууд тойрогтоо очиж ажил ярихыг бид үгүйсгэхгүй. Хамгийн гол нь хамтарсан Засгийн газрын гишүүд өөрсдөө орон нутагт очиж хамтарсан Засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжилж, буруутгаж яваа нь анхаарал татаж байгаа юм. Энэ бол баримттай зүйл” гэсэн нь АН-ын гишүүдийг хамтарсан Засгийн газарт шүүмжлэлтэй хандах үндсийг бий болгочихсон.

Мөн тэдний гаргаж тавьж байгаа дараагийн асуудал нь АН, МАН-ын хамтарсан гэрээ биелэлтээ олоогүй гэнэ. Хамтарч ажил хийнэ гэж байсан нь өнөөдөр үр дүнгүй байна гэж харж байгаа учраас ярилцахаар болсон нь энэ аж.

АН-аас зургаан сарын өмнө УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан ажлын хэсэг хамтрах гэрээн дээр ажиллаж байв. Тухайн үед “Хамтрахын тулд хамтрах биш, хамтраад хийж чадах ажлаа тодорхой болгох нь гол байсан. Засаглалаа боловсронгуй болгох, эдийн засгийн хүндрэлийг давах туулах гол хоёр зарчимд тогтож ярилцаж байгаа. Хамгийн гол нь эдийн засгийн хүндрэлээс гарах урт хугацааны хөгжлийн суурь үндэсийг тавихын тулд  үлдэж буй 1.6 жилд эдийн засгийн хүндрэлийг даван хөтөлбөр батлах ёстой гэдэг дээр талууд ойлголцолд  хүрсэн. Эдийн засгийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог хумихтай холбогдуулан хуулийн төслүүдийг баталж гаргах шаардлагатай. Өрийн удирлагын тухай хууль нь өрийн эрсдлийн менежментийн  хууль. Энэ хуулиар өрийн эрсдлийг хамгаалдаг. Өрийн босгыг тогтоохдоо Төсвийн тогтвортой байдлын тухай  хуульдаа тусгана. Засгийн газрын өрийг  нэмэгдүүлэхгүй. Харин хувийн хэвшлийг санхүүгийн боломжоор дэмжиж ажиллана” гэсэн юм. Энэ асуудлаар ч талууд ойлголцолд хүрч чадсан учир гэрээгээ байгуулсан гэж байв. Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг байх болно гэж хэлж байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үг бодит байдал дээр үр дүн нь харагдахгүй байна. Оюутолгой, Дубай, Энэтхэгээс хөрөнгө оруулалтын урсгал орж ирэхээр болсон ч, маргаан ихтэй байсаар байгаа юм. Олон асуудал шийдлээ олоогүй байгаа энэ Засгийн газар зургаахан сарын “нас”-тай байв уу.

Ц.Цацрал /zaluu.com/

Оюуны өмчийн хулгай буюу сэтгэлгээний доройтол

hbE8qY85

Оюуны өмч гэдэг маш том ухагдахуун юм шүү дээ. Гэтэл өнөөдөр манай улсад оюуны өмчийг дээдлэх байтугай хулгайлах тэр ч бүүхэл эрхийг нь ч зөрчиж байгаа юм.

Манайхан улс дотроо биенээсээ хуулбарлаж мөлжөөд зогсохгүй гадны юмыг ч гайхамшигтай сайхан хуулдаг хүмүүс. Хүн алж хүрээ талвал л гэмт хэрэг болдог, хүний санааг хулгайлж өөрийн юм шиг ашиглахыг харин гэмт хэрэгт нэг их тооцолгүй өнөөдрийг хүрлээ.

Хүний оюунаас санаа төрнө гэдэг эх хүн өөрөөсөө амь таслахтай бараг ижил зүйл байдаг. Яахав гаргасан санааг нь гэрээ хийгээд тохиролцож авах нэг өөр, шууд болон нууцаар авах нэг өөр шүү дээ. Хуулаад, хулгайлаад авсан бүтээлийг нь олж мэдэхгүй гэж боддог хүмүүс их өрөвдөлтэй.

Интернет хөгжчихсөн, улс даяаршихын хирээр хүмүүс тив дэлхийг дамнан сурч боловсорч, амьдарч байхад хуулсан, хуулбарласан бүтээлийг олж мэдэх амархан. Тийм байхад монголдоо хүртэл зохиогчийн эрхийн хууль зөрчөөд байдаг үнэхээр цайчихсан хүмүүс бас байна.

Ямартаа ч “Оюуны өмчийг дээдэлье”, “Зохиогчийн эрхийг хамгаалъя” гэж орилоод нэг их нэмэр болсонгүй.

Одоогоос хоёр жилийн өмнө “Скайтел” компани болон иргэн Б.Буян нарын хооронд оюуны өмчийн хулгайн зөрчил үүсэж байсан. Иргэн Б.Буян “Скайтел” компаний ашигладаг логог “Миний хийсэн дүрсийг цоолборлон гаргаж санааг минь хуулбарласан” хэмээн шүүхэд хандаж байсан цаг саяхан.

download

download (1)

download (2)

 

 

 

 

download (3)

 

 

 

 

download (4)

 

 

 

 

Гадаадын улс оронд шинэ санаа (Idea) гэдэг нь өөрөө маш том ойлголт, маш том амжилт байдаг. Тэр ч бүүхэл бизнес эхлэхэд “Нэгэнд нь санаа, нөгөөд нь чадвар харин гурав дахид нь мөнгө байхад амжилтыг бүтээж чадна” гэсэн үг ч байдаг.

Харин монгол улсад бол санаа гаргаад байхад дэмжихгүй дарж байгаад дараа нь хуулбарлаж хулгайлах үзэгдэл их. Монголчууд гар хөлөө байтугай толгой ажиллуулах тун дургүй бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс. Энд мэдээж юм хийж бүтээж байгаа оюунлаг залуус хамаарахгүйг сэргэг оюунтай хүмүүн та болгооно уу.

Зүгээр юм хоёр талтайн үлгэрээр хийж бүтээдэг “Оюунлаг” хэсэг байхад хийснийг нь ашигладаг “Празитууд”-ын хэсэг гэж бий. Энэ бүлэгт л оюуны өмчийг хулгайлагчид багтана.

Бас нэгэн жишээ дурдахад саяхан үзэгчдийн хүртээл болж үзэгчдээс нилээн өндөр үнэлгээ аваад байсан “Хувьсал” продакшний “Зүрхээр наадагч” уран сайхны кино хулгайн бүтээл байсан гэх сенсаци сошиал ертөнцөөр нэг тархсан.

Untitled-16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

XopoM.com-Зүрхээр-наадагч-МУСК-трейлер-01

Харин хайртай уран бүтээлчдийг нь муулаад ирэхээр “хийж байгаа нэгэндээ дандаа гай болох юм аа”, “Тамын тогооны үлгэр шиг хийж бүтээж байгаа нэгнээ үргэлж араас нь татах юм”, “Сайн яваа нэгэндээ битгий атаарх” гэх мэт уран цэцэн үгээр хамгаалахыг нь хараад нээрээ бас тийм шүү гэх бодол төрнө.

Энэ мэтээр муу муухай үйлдэл хоохойлогдон үлддэг болохоор монгол шиг хүн цөөнтэй жижигхэн оронд хэрэг ингээд л нам гүм болно.

Гэхдээ хүн гэдэг амьтан уншихаа больвол сэтгэхээ больж сэтгэхээ больвол дэвшихээ больдог юм. Яг үүн шиг юм хийе гэж зорьсон л бол шинийг санаачилж, шинийг эрэлхийлж байх хэрэгтэй.

Хулгайлсан, хуулбарласан жишээнүүд үүгээр дуусахгүй өч төчнөөн бий. Жишээлбэл, “Сайн, муу, хэрцгий” уран сайхны кино, мөн шинээр гарч байгаа кинонуудын постер зургууд, шинэхэн гарсан дуу, шинэлэг гоё клипүүдэд ч санаа хулгайлсан тохиолдол цөөнгүй бий.

10931088_780599448722568_8903236806106997950_n

 

 

 

 

 

 

 

 

 

11229414_780599525389227_7043475968478255358_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

11272142_780599592055887_1409742336_n

 

 

 

 

 

11350403_780599482055898_5978697398605323601_n

 

 

 

 

 

 

 

Манай улсад ер нь ярих нь ихсэж хийх нь багасаад, амрах нь ихсэж ажиллах нь багасаад, хуулах нь ихсээд сэтгэх нь багасаад улам бүр л бэлэнчлэх сэтгэлгээ бэлэн юм руу зүтгээд байна.

Тиймээс оюуны өмчийн тухай хуулийг чангатгаж хуулийн дагуу асуудлыг шийддэг болбол тун хэрэгтэй байна.

www.newsline.mn