“Жи Эн Моторс тур” ХХК Зайсангийн аманд зөвшөөрөлгүй байшин барихаар улайрч байна

Эрх мэдэл танил талтай л бол хууль зөрчиж үйл ажиллагаагаа явуулж болдог гэсэн ойлголтын Э.Бат-Үүл даргатай нийслэлийн удирдлагууд таслан зогсоосонд олон хүмүүс ам сайтай байдаг. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр хууль дүрмийг зөрчин байж үйл ажиллагаагаа явуулж байгаа нэгэн компаний тухай мэдээлэл бидэнд ирлээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Зайсан толгойн эргэн тойрон орчим газрыг ногоон байгууламжаар тохижуулах,  тэр орчимд барилга ашиглалтын чиглэлээр газар олгох шийдвэрийг УИХ-ын 2013 оны 02 сарын 08-ны өдрийн 23 тоот тогтоолоор батлан гаргасан байдаг. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Зайсан толгойн орчмын газрыг ногоон байгууламж, олон нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан байна. Гэтэл Зайсан толгойн баруун жигүүрт дээрх тогтоол шийдвэрийг зөрчин байж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын албаны дарга Т.Эрдэнэтуяа  “Жи Эн Моторс тур” ХХК-д 2014 оны 12 сарын 08-ны өдөр 10 давхар барилга барих зөвшөөрлийг хууль журам зөрчин байж олгожээ.

Энэхүү зөвшөөрөл нь холбогдох хэд хэдэн баримт бичгийг удаа дараа зөрчсөн нь нотлогдсоны улмаас барилга барихаар газар шорооны ажлаа эхлүүлээд байсан “Жи Эн Моторс тур” ХХК-д Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анар 2015 оны 04 сарын 15-ны 07/1139 тоот албан бичиг илгээж, барилгын зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байдаг. Харамсалтай нь барилга эрхлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байтал “Жи Эн Моторс тур” ХХК нь шөнө дөлөөр барилгынхаа ажлыг явуулсаар байгаа гэнэ.  Энэ бүхэнд хяналт тавьж ажиллах ёстой Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар нөхцөл байдлыг мэдсээр байж мэдээгүй дүр эсгэн таг чиг байгаад иргэд гайхаж байна.

Дээр нь “Жи Эн Моторс тур”-ийнхан барилгын суурь ухсан шороогоо шөнөөр ойролцоох үеэрийн далан руу аваачиж асгаж байгаа нь мөн л хууль зөрчсөн үйлдэл болж байгааг иргэд ам уралдан ярьж байсан юм. Цагаан дээр хараар бичсэн хууль дүрэм байсаар атал түүнийг үл тоон хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлж, шөнөөр голдуу ажиллаж, нэг мэдэхэд хэдэн давхар байшин барьчихаад “одоо буулгах боломжгүй” гэж хэлээд үргэлжлүүлэх сонирхолтой байгаа “Жи Эн Моторс тур” ХХК-ийнханд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Хэн дуртай нь хаа хүссэн газраа зөвшөөрөлгүй  барилга барьж болдог болсон юм болов уу?Үүнийг хянадаг,  хэрэгжүүлдэг газар нь хаана ямар ажил хийж байна вэ?

Хүчингүй болгосон талбайн зураг:

Эх сурвалж: www.newsline.mn

99.4 хувь нь Таван толгойн гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахыг дэмжив

erdenechmgmedeellМонгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Компанийн засаглалын үндэсний зөвлөл ТББ, Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци ТББ, Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв ТББ-тай хамтран Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнг танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн заасан байдаг. 2010 онд Улсын Их Хурал 39 дүгээр тогтоолоороо 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 15.0 тэрбум ширхэг хувьцаатай “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг байгуулж, нийт гаргасан хувьцааны 20 хүртэлх хувийг Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хүртэл хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж хөрөнгө татаж бүтээн байгуулалт хийх шийдвэр гаргасан. УИХ-ын дээрх тогтоолыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас 2012 онд гаргасан 181 дугаар тогтоолд Монгол Улсын иргэн бүрт 1 бүрийг нь 933 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, эдгээр хувьцааг хөрөнгийн зах зээл дээр арилжих хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар зааж  өгсөн юм.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гаргасан нийт хувьцааны 17 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 553 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа атал эдгээр хувьцаа эзэмшигчид саналын эрхгүй болсон. Үүнтэй холбоотойгоор 4 асуулт бүхий санал асуулгыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дунд  2015 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд  явуулсан байна.

Санал асуулгад нийт 11526 иргэн оролцон,  99.4 хувь нь Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусгай бүлэг оруулахыг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг эзэмшиж буй Монгол улсын иргэд, үндэсний аж ахуй нэгжүүдийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг олгохыг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээхийг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болохыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулаад, бүх саналын хуудсыг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргах Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгт дамжуулан өглөө.

Түүнчлэн санал асуулгын үеэр иргэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны талаарх мэдээллийг олон нийтэд үнэн зөвөөр хүргэх, Монгол Улс орчин үеийн дэвшилтэт технологи, техник ашиглан томоохон орд газруудаа өөрсдөө эзэмшин ашиглах, уул уурхайн асуудлыг улс төржүүлэхгүй байх, Тавантолгойн гэрээнд орон нутаг, бүс нутгийн эрх ашиг, эко системийг хамгаалсан тусгай бүлэг оруулах зэрэг тодорхой санал гаргаж байсныг дурдаад, эдгээр нь санал асуулга зохион байгуулагчдын үзэл бодлыг илэрхийлэхгүй болохыг онцлов.

Эх сурвалж: Шуурхай.мн

“Фруто Няня”-гаас хорхой илрээгүй болох нь нотлогдлоо

Сүүлийн үед цахим сүлжээ болон зарим мэдээллийн веб сайтаар “Фруто НяНя”  брэндийн  хүүхдийн  кашнаас   хорхой гарсан гэх мэдээлэл ихээр цацагдах болсон. Тэгвэл хорхой илэрсэн гэх  “Фруто НяНя”  каштай холбоотой ямар  ч  гомдол өнөөдрийг хүртэл мэргэжлийн хяналтын байгууллагад  болон  тухайн  бүтээгдэхүүнийг борлуулж буй компанид ирээгүй мөн мэргэжлийн хяналтын шалгалтаар “Фруто НяНя”  бүтээгдэхүүнд чанарын ямарваа нэг зөрчил илрээгүй,  Монгол Улсын холбогдох стандартыг бүрэн хангаж байгааг нотолсон байна.  Мөн энэхүү ор үндэсгүй мэдээлэлтэй холбогдуулж  “Бимекс Холдинг”  компани албан ёсны мэдэгдэл гаргасныг та бүхэнд хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

2015 оны 01-р сараас эхэлж цахим сүлжээ,  хэвлэл мэдээллийн сайтаар “Фруто НяНя”  жүүс  муудсан  байсан,  хүүхдийн  кашнаас хорхой гарсан  гэх мэт эх сурвалж нь тодорхойгүй,  бизнесийн нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинжтэй мэдээ,  мэдээллийг зохион байгуулалттайгаар явуулах боллоо.  “Фруто НяНя”  бүтээгдэхүүн  нь ОХУ-д  үйлдвэрлэгддэг бидний мэдэх Орос чанарыг бүрэн хангасан,  химийн  нэмэлт  ороогүй өндөр технологийн 100%  органик бүтээгдэхүүн бөгөөд хүүхдийн тэжээл үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан сайн чанарын бүтээгдэхүүн юм. Бизнесийн өрсөлдөөнөөс улбаалж уг бүтээгдэхүүний нэр хүндийг унагах зорилгоор баталгаагүй эх сурвалжийн мэдээллийг үндэслэж манай бүтээгдэхүүний нэр хүндийг унагах ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулах болсонд бид харамсаж байна. “Фруто НяНя”  хүүхдийн тэжээлийг үйлдвэрлэх явцад хүний гар ажиллагаагүй бүрэн автомат  тоног  төхөөрөмжөөр,  вакум  орчинд,  нарийн стандарт мөрдөж ажилладаг нь үйлдвэрлэлийн процессод хорхой  орох  байтугай  тоос  ч  орох  боломжгүй юм.

Уг гүтгэлэг гарах болсон  2015  оны  01-р  сард бид Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандаж шалгалт явуулахыг хүссэн бөгөөд тус байгууллагын шалгалтаар бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн зөрчил,  дутагдал илрээгүй болохыг албан ёсоор баримттайгаар нотолж байна.

Иймд санаатай  үйлдлээр  манай бүтээгдэхүүний нэр хүндэд халдаж,  компанийг  хохироож,  олон  ажилчид,  хамт  олны хичээл,  зүтгэл, хөдөлмөрийг үгүй хийж буй үйлдлийг гаргаж буй эзэн хариуцагч нь тодорхойгүй цахим хаяг, мэдээллийн сайтуудыг бид  ЦЕГ-ийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон хууль хяналтын байгууллагуудад хандаж шалгуулж эхлээд байна. 

Баталгаагүй эх сурвалжаар олон нийтийг төөрөгдүүлж бизнесийн нэр хүндэд халдсан  сайтуудыг мэдээлэлдээ залруулга гаргаж бизнесийн үйл ажиллагааны нэр хүнд,  бүтээгдэхүүнтэй холбоотой ямарваа мэдээллийг баталгаатай эх сурвалжаар тэнцвэртэй мэдээллэж ажиллахыг уриалж байна! гэжээ.

www.ontsgoi.mn

Н.Алтанхуягийн буримдал

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн   “мэдэгдэл  хийнэ” гэсэн зар хоёр, гурван  өдрийн турш цахим сүлжээгээр түгэв. Гэвч  мэдэгдлээ хийгээгүй байна. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр тэр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг гишүүд дэмжихгүй  байхаар нь баахан уцаарлаж, С.Баярцогт болон МАН-ынхан руу “Тэгвэл хариуцлагыг АН-ынхан ч хүлээнэ. МАН-ынхан  дэмжихгүй бол засгаас гарах хэрэгтэй” хэмээн  зандрав.   “Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийн “Ганц”-д сууж мөрдөгдөх болсон нэг шалгаан нь түүний хүргэн Г.Дэндэнтэй холбоотой тул тэр байж сууж чадахгүйд хүрсэн болов уу.  Я.Батсуурийн хувьд  тэдний “Говь повер” компанийг Таван толгойн нүүрс олборлолт, тээврийн ажил руу оруулсандаа харамсаж байгаа. Гэрээг нь цуцлахад “Говь повер”-ийн эзэд буюу Г.Дэнзэн нар шүүхдэж, “Эрдэнэс Таван толгой”-гоос “Нөхөн олговор”-ын  мөнгө гаргуулж авсан. Үүнд нь Я.Батсуурийг АТГ-ынхан буруутгасан.  Одоо  Я.Батсуурь намынхаа дэмжлэгээр “Ганц”-аас гарч, байцаалтаа  өгч байгаа. Харин Г.Дэнзэн нь гадаад руу гараад эргэж ирэхгүй,  мөрдөн шалгах ажиллагааг гацааж байна. Я.Батсуурийг  шоронгоос гарч ирмэгц “Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирлаар томилогдоод байсан Ч.Сайнбилэг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөө мэдэгдэв. Ингээд   Я.Батсуурийн хэргийг хэрэгсэхгүй болгуулж, хуучин ажилд нь буцааж  тавих тухай яриа АН-ын лидерүүдийн дунд өрнөх боллоо. Ийм нөхцөлд Н.Алтанхуяг хүргэн Г.Дэнзэнгээрээ дамжуулан Таван толгойн нүүрс тээвэрлэлт, олборлолтоос олох орлогоо “цавчуулсан” хариугаа нэхэж,  тийнхүү бухимдаж сууна. Үүнтэй нь зэрэгцээд бас  түүний толгойлж байсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг  АН, МАН-ын аль аль  “өшөө” авалтаар бусниулж бас болохгүй гэсэн “өмгөөлөл” төрийн ордонд тэнүүчилж явна.

Б.Баяр  

Эх сурвалж: Tumen.mn

Загвар өмсөгч Сэлэнгэ, Төгсөө нар дайн зарлажээ

Загвар өмсөгч бүсгүйчүүдийг тойрсон элдэв хэл ам тасардаггүй. Үүний хажуугаар өөр хоорондоо үзэлцэх, атаа жөтөө, хэрүүл маргаан ч тасардаггүй бололтой. Үргэлж элдвээр хэлүүлж, энд тэнд нүцгэн зураг нь дэлгэгддэг Мисс Э.Сэлэнгэ болон сүүлийн үед амжилттай яваа загвар өмсөгчдийн нэг С.Төгс нарын хооронд “бяцхан дайн зарлав уу?” гэмээр хэрүүл тасрахаа больжээ. Сүүлийн үед л гэхэд С.Төгс өөрийн нүүр номын хуудсандаа Э.Сэлэнгэ өөрийг нь гүтгэлээ доромжиллоо гэх зэргээр гомдол бухимдлаа тоочиж, түүнийг дагагчид нь ам нийлэн муулцгааж байгаа аж.  , С.Төгсийн хувьд муу нэртэй луу данстай Э.Сэлэнгээс гадна хуучин нөхөртэйгээ мөн л цахим ертөнцөд үзэлцээд байсан нь саяхан.

Жижиг зах зээл, цөөн хүн амтай Монголдоо л бусдын анхаарлын төвд байж, бие хаа, зураг хөргөөрөө олны нүдийг хужирладаг загварын бүсгүйчүүд хоорондоо ийнхүү хэмлэлдэх нь юу нь сайн байх билээ.   “Олгой хагаравч тогоондоо” гэдэгчлэн, нэг салбарын буюу манайхны ярьдгаар “нэг тогооноос” хооллож яваа тэдний хувьд олны дунд биеээ авч яваа байдал, хэлж буй үг, хийж буй үйлдэл нь өөрсдийг нь илэрхийлэн тодорхойлж буйг мэддэггүй юм болов уу?  Эсвэл тэдний боловсрол, хүмүүжил, төлөвшил нь ердөө л энэ юм болов уу? Ямартаа ч аль аль нь сайхан бүсгүйчүүд  боловч  хаа хаанаа  асуудалтай байгаа бололтой шүү.  Тэдний цахим ертөнц  дэх дайн үргэлжилсээр л байна..

ontsgoi.mn

Даварцан нэрийн хуудастай дарга жаал

11216500_1423743274610442_883124354_nДаргын “заяатай” Г.Тэмүүлэн “Баян хүмүүс гурван төрд нүүртэй” гэлцдэг. Иймээс ч, монголын томоохон улстөрч, бизнесмений хүүхдүүд сонгуульд “ногоон гэрлээр” нэр дэвшин өрсөлдөж, албан тушаалд хүссэн местэн дээрээ “өв залгамжлагч” мэтээр томилогддог жишиг манайд тогтоод буй. Үүний нэг тод жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн юм. Тэрээр 2012 оны сонгуулийн урд жилээс л аавынхаа төрсөн нутаг болох Архангай аймгаас нэр дэвшихээр бэлдэж байгаа сураг сонсогдож эхэлсэн. Түүний сонгуулийн сурталчилгааны ажлыг аав нь өөрийн биеэр хийж, наадмаар Архангай аймагт очиж хүүгийнхээ нэр дээр хоёр насны морь уралдуулсан бөгөөд хоёуланд нь түрүү авч байсан билээ. Энэ нь хүүгээ олонд таниулах гэсэн түүний бас нэгэн “арга” байсан бололтой. Наадмын дараахан тэрээр дахин нутагтаа зочилж, аймгийн төвийн бүх айлуудаар орж 20 мянгатын дэвсгэртээр золголт хийн “санаагаа” ойлгуулаад амжсан аж. Дараа нь, бүр сумдын айлуудаар орж “золголт” хийхээр явлаа хэмээн тухайн үед мэдээлж байсан юм. Мөн Ч.Ганзориг дарга өөрөө эсвэл хүүгээ Архангайд нэр дэвшүүлэх гээд 25, 50 кг-ын шуудайтай гурил айлуудад тараан, дадсанаараа байн байн морь уралдуулан хишиг түгээж, азтай заримд нь мөнгөн аяга тарааж байсан ч 2011-2012 он шилжих шинэ жилийн үеэр гурав хоног Ганцхудагт “морилсон” нь ихээхэн юм бодогдуулж, өөрийн санаархлаа хазаарлах хүчин зүйл боллоо гэж тодорхой хүрээнд яригдаад өнгөрсөн билээ. Гэвч түүний хүү Г.Тэмүүлэнг оюутны ширээнээс шууд даргын ширээнд залраад, бууж үзээгүй “азтай аавын хүү” гэж болохоор. Тэрээр багагүй хугацаанд “Оюутолгойн” ТУЗ-ын гишүүн байж, Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирлаар ажилласан юм. Мөн Шийдлийн засгийн газар шинээр байгуулагдах үед нэлээн олон “томчуудын” хүүхдүүд дэд сайдад нэр дэвшсэн хэдий ч Г.Тэмүүлэн ганцаараа товойн шалгарч, Уул уурхайн дэд сайдаар томилогдож чадсан. Бас НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болоод амжив. Эндээс харахад, “ГОК”-ын хунтайж асан энэ залуу баргийн хүмүүсийн зүүдлээд ч хүрэхгүй өндөрлөгүүдэд залраад амжсан байх юм. Тэр үнэхээр тийм супермен юм болов уу гэхээр бас хараахан үгүй ч юм шиг. Ямартай ч, Монголын “саалийн ганц үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан эцгийн “буян” түүнд хангалттай нялздаг бололтой. Намынх нь журмын нөхөд дотор түүнээс ч хавьгүй илүү чадвар чансаатай залуус үй олноороо байсаар атал ганц түүнийг л “хотон дотор тавьсан хуц” мэт өндөр албан тушаалуудад томилоод байдаг нь цаанаа их л нарийн учир жанцантай байж мэдэхээр. Мөн 2016 оны сонгуульд Г.Тэмүүлэн хүүгээ нэр дэвшүүлэх бэлтгэл ажлыг эцэг нь хийж байна гэсэн таамаглалын үнэн худлыг цаг хугацаа харуулах биз ээ.11150651_1569396183311926_5443121739953951698_n

Эх сурвалж: Шуурхай.мн

Ц.Оюундарь: Надад мэдэгдэхгүйгээр програм эвдэж захиалгат нэвтрүүлэг гаргахыг үзэв

Ц.Оюундарь: Надад мэдэгдэхгүйгээр програм эвдэж захиалгат нэвтрүүлэг гаргахыг үзэв

Өчигдөр МҮОНТ-ийн телевизийн эфирийн программыг өөрчилж, захиалгат нэвтрүүлэг гаргасан хэмээн МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлэв. Тэрбээр энэхүү үйлдэлд УИХ-ын дарга З.Энхболдыг буруутгасан байна. Тодруулбал, тэрбээр “ОНРТ тэнцвэртэй мэдээлэл гарга гэдгийг З.Энхболд та дандаа тавьдаг. Хянах нэг арга нь хөтөлбөр батлах явдал! Дураар эвдээд байвал хянах аргагүй!”, “Батлагдсан хөтөлбөрийг эвдэнэ гэдэг эфирийн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үг! Ийм ч учраас хууль тогтоогч З.Энхболдод постоо mention хийсэн юм”, “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр супер сюрприз барьсан З.Энхболд, Д.Энхтуяа нартаа баярлалаа!” “Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн “бэлэг”-Эрдэнэс ТТ захиалгат нэвтрүүлгийг надад мэдэгдэхгүйгээр програм эвдэж MNB-гээр гаргахыг үзэв” гэх зэргээр жиргэжээ. Ямартай ч тухайн өдрийн эфирийн програмд ҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа өөрчлөлт оруулсан гэнэ. 8HNYZIsX6qSDwAAAAASUVORK5CYII=