МУГЖ Т.Ариунаа: Хамтдаа амьдралыг бүтээнэ гэдэг аугаа гайхамшиг

Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрбээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлсэн байна. 2014 онд өвчний ерөнхий оношыг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ.

Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие сайжрахгүй л байгаа юм. Тэдний мэдээлэл интернэт ертөнцөд цацагдаж эхэлсэнээс хойш маш олон хүмүүст хүрч чин сэтгэлийн дэм, урам хайрласаар байгаа төдийгүй тэднээр бахархаж байгаа юм. Ийнхүү тэдний энэхүү их хайрын хүчинд тулгуурлан ангийн хамт олон, найз нөхөд нь энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар палас-д 19:00 цагаас “Хайрын хүч” тоглолтыг зохион байгуулахаар болоод байгаа билээ.

Тоглолтонд: “Эмоци” продакшн, BX, Баярцэцэг, Наагий, Баярцэнгэл, Бичүү, Амина, Мөнхбат&Үүрээ, “L guards”, “Салхи”, 3 бүдүүн, “Outlaw”, “Мөнхийн реп”, “Нэгэн зүгт”, “Take off”, “Fire”, “Sync”, “Motive”, “Улаан туг” бүжгийн хамтлагууд болон дуучдаас С.Амармандах, Сэлэнгэ, Бобо, Анхаа Халиун, Хишигдалай, Жавхлантөгс, Зоригт, Gee, Цэцээ, Дандий зэрэг монголын шилдэг уран бүтээлчид оролцож хос залуусд хайрын хүчээ хайрлах юм байна.  Төгс хайрын жишээ болсон залуу хосоо дэмжиж та бүхнийг 5 сарын 20-ны үдэш нэгэн оройг рок, попын ододтой хамт мартагдашгүй өнгөрүүлж тэдэнд хайрын хүч бэлэглэхийг уриалж байна.

Тэгвэл МУГЖ Т.Ариунаа хосуудад хамтдаа амьдралыг босгож, бүтээнэ гэдэг хамгийн аугаа гайхамшиг хэмээн сэтгэлийн дэм хайрлалаа.

Ж.Оджаргалын ард нуугдсан тэрбумтан хужаа өвгөн!

 Монгол төдийгүй дэлхийд хөрөнгөөрөө нэр нь тодрох хэмжээнд хүрсэн гэгддэг эрхэм бол MCS-ийн Ж.Оджаргал. Тэгвэл түүний төдийгөөс өдийг хүртэлх амжилтад  улстөрийн нөмөр нөөлөг ихээхэн бий гэдэг. За мөн гадныхны дэм тус ч их гэдэг. Монголиан Майнинг Корпорацийн ард байдаг гадныхны ашиг сонирхлын асуудал яригддаг. Тухайлбал, “Керри” группыг үндэслэгч, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 61 дүгээрт бичигддэг Роберт Куок хэмээх 90 дөхсөн хужаа өвгөн Монголиан Майнинг Корпорацийн эздийн нэг гэгддэг билээ.

Robert-Kuok1

100 жилийн өмнө Хятадын Фужиань мужаас цагаачлан ирсэн хятад хүний хүү тэрбээр Малайзын хамгийн баян хужаа гэх тодотголтой. Өдгөө Хонгконгд амьдардаг. 1961 оноос эхлэн Энэтхэгийн Засгийн газартай хүч хавсран авсан хямдхан элсэн чихрийг үнэ өсгөн борлуулж анхныхаа том мөнгийг хийж байсан тэрбээр  өдгөө Малайзийн элсэн чихрийн зах зээлийн 80 хувийг хянаж, дэлхийн нийт үйлдвэрлэлийн 10 хувийг атгадаг. Тэгвэл түүний замналаас үлгэр дууриал авч ирсэн MCS групп 2000 оноос хойш зарлагдсан нийт тендерийн 84 хувийг авсан байдаг.

robertkuokarticle5

Роберт Куокийн мэдэлд Хятадын “China`s Citic Pacific” группын 12.5 хувь, Малайзийн телевизүүдийн 18 хувь, Францын элсэн чихрийн “Sucden Кеrri International” компаний 30 хувь, дэлхийн өдөр тутмын хамгийн том хэвлэлийн нэг “South China Morning Post” сониныг эзэмшдэг “News Corp.” компаний 35 хувь, Германы Гамбургт төвтэй нефтийн компаний 67 хувь, дэлхий даяар сүлжээтэй “Shangri-La” зочид буудлууд жилд 200 орчим сая долларыг түүн рүү урсгадаг бол Монголын MCS-ч түүний угжнуудын нэг гэхээр бас овоо нэгэн. Тэрбээр улс төрийг капиталчлах(санхүүжүүлэх) замаар удирдаж болно гэж сургадаг. Хонгконг, Макаог эх газрын Хятадтай нэгтгэх үйлст онцгой гавъяа байгуулсан гэж БНХАУ-ын төрийн дээд одон медалиар шагнагдсан. “Хонгконг, Макаогийн дараа Тайпэй, Улаанбаатарт хятадын туг мандах ёстой” хэмээх алдарт үгээ Хонгконгийг нэгтгэсэн баярын дайллага дээр хэлж байсан нэгэн.

d51d8f80f44dbd0ebig

Түүнчлэн Ройтерс агентлаг Хонгконгийн биржид бүртгэлтэй хамгийн анхны Монгол компани “Mongolian Mining Corp” нь коксжих нүүрсний олборлолт явуулдаг “QGX Coal” компанийг 464 сая ам.доллараар худалдаж авахаар тус компанийн дийлэнх хувийг эзэмшдэг “Kerry Group”-тэй тохиролцсон талаар,  “Kerry Group” нь 2008 онд “QGX”-ийн 90 хувийг 259 сая ам.доллараар худалдан авч байсан бизнесмэн Роберт Куокийн холдинг компанийн салбар хэмээн мэдээлж байсныг эргэн сануулахад гэмгүй. Тэгэхээр Монголын толгой компанид том оролцоотой тэрбумтан  хужаа өвгөн  болоод монголын тэрбумтан хоёрын хооронд нарийн ширийн холбоо байдаг бололтой.

Horom.mn

Хямралыг “үл тоох” наадмын төсөв

u naadam“Уруудах айл унтах идэх” гэж хуучны үг бий. Залхуу хойрго, бодлого зарчимгүй айл өрөх уруудан доройтох нь гарцаагүй гэдгийг энэ үгийн утга илэрхийлж байна.

Түүний нэгэн адил улс орны хөгжил цэцэглэлтэнд зөв бодлого  юун юунаас илүү чухал бизээ. Харин манай улсын хувьд хөгжлийн бодлого нэг л буруу яваад байх шиг. Энэ жил улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн   аж ахуйн нэгж, иргэн бүр аль болох хэмнэлтийг эрхэмлэж, хямралыг даван туулахыг эрмэлзэж байхад улс орны хувьд харин ч эсрэгээрээ баяр наадамд өмнөх жилүүдээс илүүтэй төсөв хөрөнгө гаргахаар шийдвэрлэжээ. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж баяр наадам нэрээр зугаа цэнгэлд үргүй зарцуулах шаардлага байгаа эсэхийг манай төр засгийн удирдлагуудад харах ухаарах сөхөөтэй хүн  алга бололтой.

Шадар сайд  хүн өөрөө урлагт дуртай, нэгэн хамтлагт гитарчин, дуучин хийдэг хүний хувьд энэ жилийн баяр наадмаар ард  түмэндээ  гадна  дотнын урлагийн номерийг үнэ  “хаяж” байж үзүүлэх сурагтай. Тиймдээ  наадмын урлаг соёлын арга хэмжээнд   1 тэрбум  12 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байна.

Үнэндээ энэ жилийн наадмын   хувьд тэгш ойн баяр тохиогоогүй атал  өмнөх жилүүдээс  илүү их зардал гаргах хэрэгцээ шаардлага байна уу үгүй юу?

2010-2015 оны баяр наадмын төсвийн зардлын хэмжээг харьцуулан та бүхэндээ хүргэе10-15 naadam

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ажиллаж байгаа  бөгөөд энэ жилийн  наадмын төсвөө батлуулж ажилдаа орсон гэнэ.

Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар нийтдээ 2 тэрбум 947 сая 747 мянга 100  төгрөг зарцуулахаар төсөвлөгджээ. Уг төсвийн задаргааг уншигчиддаа хүргэе.

naadam2015

Наадмын төсвийн задаргаанаас харахад зөвхөн урлаг соёлын арга хэмжээнд  1,012 тэрбум төгрөг зарцуулахаар болж байгаа нь харамсалтай. “Алтан хоолойтой, мөнгөн цээжтэй” хүн ирж  дуулах гээгүй л юм бол эдийн засгийн хямралтай цаг үед энэ их   мөнгийг гагц урлаг соёлын арга хэмжээнд зориулах нь буруу гэдгийг хүмүүс онцлон хэлж байна.

Шадар сайд У.Хүрэлсүх гэдэг хүн  өнгөрсөн 1 сард ажил авснаасаа хойш албан тушаалын томилгоо  болон нисдэг тэрэг унаж гал  түймэр гарсан аймагт очисноос өөр  улс оронд хэрэгтэй  юу хийсэн вэ?  Гэсэн атлаа наадмын комисс ахлаж  ажиллахдаа баяр наадмын төсвийг нь хямралын нөхцөл байдлыг үл харгалзан  өмнөх жилүүдээс илүүгээр  хэтрүүлэн батлуулж, энэ ажилд оройлон зүтгэх нь юуны учир билээ гэж асуух хүмүүс цөөнгүй байна.

Ямартай ч “Улс оронд  гавьяа байгуулдаггүй юмаа гэхэд гай бололгүй бай” гэдэг үгийг Шадар сайд У.Хүрэлсүхэд үүгээр дайж хэлэх байна.

Шадар сайдын санаачлагаар хямралыг үл тоох наадмын төсөв ийнхүү батлагдан  Засаг төрөөс ядуу ард түмнээ доромжилж байгаа мэт хэтэрхий   үрэлгэн,  “тансаг” баяр наадам “Шоучин  шадар сайдын буянаар” болж өнгөрөх бололтой.

Эх сурвалж: Өглөө.мн

 

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны хэвлэлийн бага хурлаас

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн зарим тамирчид, багш дасгалжуулагчид нэгдэн Монголын Чөлөөт Бөхийн Холбоог шинэчлэх түр хороог байгуулаад байгаа бөгөөд тус хорооны зүгээс МЧБХ-ны удирдах зөвлөлийг тав хоногийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлага хүргүүлсэн юм.

Шаардлагад : “Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ)-ны одоогийн хууль бус удирдлагууд 2012 оны Олимпын наадмын дараагаас эхлэн удаа дараа дүрэм журмаа зөрчиж, баг, тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэл сургуулилт хийх хэвийн нөхцлөөр хангахгүй, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсаар байна. Энэ байдлаас болж байнгын айдас хүйдэстэй явсан багш, дасгалжуулагчид, тамирчдын тэвчээр барагдсан тул ийнхүү зохион байгуулалтад орж шударга ёсны төлөө тэмцэх болсноо албан ёсоор мэдэгдэж байна.” гэсэн байлаа.  Үүнээс гадна ёс зүйгүй авирласан, санхүүгийн тайлангаа тавиагүй,  медаль худалдаж авсан, Монгол улсын нэрийн өмнөөс  Казакстан хүнийг шагналын тавцанд зогсоосон зэрэг асуудлыг уг шаардлагадаа дурьдсан.

Мөн гавъяат тамирчин О.Пүрэвбаатар нарын 28 хүн МЧБХ-ны удирдах зөвлөлийн талаар сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлж, олимп тив дэлхийн наадам хаяанд ирсэн энэ хариуцлагатай үед чөлөөт бөхийн холбоонд ихээхэн таагүй байдал үүсээд байгаа билээ.

Энэ асуудлаар МЧБХ-ны удирдлагууд нилээд чимээгүй байсны эцэст өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн асуудал болон, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тус хуралд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, Дэд ерөнхийлөгч Б.Болд, дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, НБД,Шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Сэрээтэр, Хуульч Г.Батмөнх,  Ня-бо Д.Бямбадулам нар оролцов.

Удирдах зөвлөлийн зүгээс үүсээд буй нөхцөл байдалд хүлээцтэй хандаж, баримт нотлогоонд тулгуурлан үнэн бодит мэдээлэл хүргэхийг зорьсноо хэллээ. Их аварга Д.Дагвадорж тус  хобооны ерөнхийлөгчөөр  сонгогдоод 2 жилийн хугацаанд Ази тив, улс, олон улсын чанартай өргөн цар хүрээтэй томоохон тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж, төр засгийн оролцоогүйгээр бүхий л хөрөнгө санхүүжилтийг шийдсээр ирсэн нь бага хугацаанд хийсэн ажлынх нь үр дүн, томоохон гавъяа бөгөөд үүнийг ойрын үед манай улсын тамирчдын үзүүлсэн амжилт,  хувцас хэрэглэл, хангамж бэлтгэл сургуулилт зэргээс бэлхнээ харагдана гэв.

Түр хорооны хүргүүлсэн шаардлагад дурьдсан ёс зүйн асуудал нь гүтгэлгийн шинжтэй бөгөөд Холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж болон удирдлагуудын зүгээс тамирчдад дарамт үзүүлдэг, ёс зүйгүй харилцдаг гэсэн нь огт худал мэдээлэл төдийгүй харин ч тамирчиддаа урам өгч, тэмцээний үед сэтгэлзүйг нь бэлтгэн зоригжуулж ажилладаг гэдгээ илэрхийллээ.

Мөн холбооны санхүүгийн тайлан болон үйл ажиллагаануудын орлого зарлага, тамирчдын өмсч хэрэглэж буй хувцас хэрэглэлийн төсөв санхүүг танилцуулж сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм. Монголын Чөлөөт бөхийн холбоо нь

  • Хувцас хэрэглэлийн хангалтад – 584’059’950 төгрөг
  • Олимпод оролцох ҮШБ-ийн хувцас хэрэглэлийн хангалтад – 484’011’780 төгрөг
  • Тамирчдын витамин, эм бэлдмэл – 150’370120 төгрөг
  • ОУ-ын найрамдал зуслан дахь чөлөөт бөхийн бэлтгэлийн бааз – 900’000’000 төгрөг
  • Хасу Мегаватт клубын спорт эко цогцолборт – 950’000’000 төгрөг
  • Олон улсын шаардлага хангасан дэвжээ өндөрлөгөө – 95’000’000 төгрөг
  • Материаллаг баазад хөрөнгө оруулалт /Олимп сургууль/ – 85’000’000 төгрөНийт дүн -3 тэрбум 191 сая 411 мянга 850 төгрөг зарцуулсан гэсэн тайланг үзүүллээ.

Мөн нэ үеэр  МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржоос цөөн зүйл тодрууллаа.

– Таныг багш, дасгалжуулагч тамирчдыг  байнга дарамталдаг, ёс зүйгүй авирладаг гэсэн.  Энэ талаар?

– Би ганц ч удаа айлгаагүй, дарамтлаагүй.  Би утасны дугаарыг нь ч мэдэхгүй. Чөлөөт бөхийн  бэлтгэл дээр очоод дарамталдаг гэсэн тийм юм байхгүй. Шаардлага тавихаар дарамталсан хэцүү байна гэдэг.  Спорт чинь өөрөө маш их тэмцэл дунд явдаг.  Би адилхан тамирчин  хүн.  Би юу гэж  өөрийнхөө тамирчинг барилдахад нь “Ална шүү П минь”  гэж дарамтлаад зогсох юм бэ? Аль болох  ирлэнэ ш дээ. Бид нар аль болох  тамирчинг  бие, сэтгэлийг нь дэмжээд туслаад  явдаг.  Дасгалжуулагч буруу юм ярьсан. Үүнд бага зэрэг гомдсон.

– Казакстан хүн Монголын шагналыг  авсан гэсэн үүн дээр?

– Казакстан хүн бишээ.  Сирэнбек гээд Баян-Өлгий аймгаас ирсэн Монгол улсын иргэн хүн. Би өчигдөр  иргэний үнэмлэхнийх нь зургийг авсан.  Яагаад Монгол хүнийг Казакстан хүн гээд байгаа юм бэ? Цөөнхөө бид дэмжих ёстой. Монголын төлөө гээд явж байгаа хүн. Тэмцээний  албан ёсны бичигт Монголын эрэгтэй багийн ахлах гээд  орсон байгаа. Үгээ бодож хэлэх хэрэгтэй. Монгол улсын төлөө сайн сайхнаа зориулаад явж байгаа энэ хүн эмзэглэсэн байна лээ.

– Хүүхэн зарсан  асуудал мөн яригдаж байсан?

– Тийм юм байхгүй.

– Монголын гурван тамирчин  тэмцээнд оролцож чадаагүй нь  яг хэний буруу вэ?  Үүнийг тайлбарлавал?

– Процетурын алдаа гарсан нь үнэн. Энэн дээр холбоо арга хэмжээгээ авна.  Энэ бол 2  талтай асуудал.  Визний асуудал байгаагүй.  Үүнийг  шалгадаг газраар нь шалгуулж хамтдаа явж болно.

– Санхүүгийн тайлангийн хувьд?

– МЧБХ-ны санхүүгийн албаныхан ямар нэгэн зөрчил гаргаагүй. Мөн төсвөөс орж ирсэн 200 сая төгрөгийг тусгасан байгаа. 2013, 2014 оны санхүүгийн тайланг танилцуулсан байгаа. Спорт хороодоос ирсэн тайлангууд ирдэг. Тайлангийн хурлын дараагаар “Алдар” клубын талаас манай тайлан тусгагдсангүй гэсэн шалтгаанаар засвар орсон. МЧБХ-ны санхүүжилтын 40 хувь тэмцээн уралдаан зарцуулдаг. Хэрэв хүсвэл Аудитын шалгалт оруулж болно гэсэн юм.

– Таныг гүтгэсэн  гэдгийг та түрүүн хэлж байна.  Цаашид яах вэ?  

Хуулийн байгууллагад  хандах болно.  Шаардлаган дээр  олон удаа гүтгэсэн байсан.  үүнийг хуулийн дагуу шийдүүлэх болно.

Монголын чөлөөт бөхийн  холбооны  хувьд санхүүгийн тайлангаа гаргаж үзүүлье гэхэд үздэггүй.  Тэгсэн хэрнээ хэлсэн үг,  хийж байгаа үйлдлийг гуйвуулсан гэдгийг  МЧБХ-ныхон мэдэгдэж байлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

www.newsline.mn

 

Улаанбурхан өвчний сэжигтэй 5360 тохиолдол бүртгэгдээд байна

Нийтэлсэн:Админ

Улаан бурханаас сэргийлэх вакцинжуулалт нийслэлд 25 хувьтай байна.

Хавар цагт хүмүүсийн дархлаа суларч, өвчлөх нь элбэг байдаг төдийгүй өвчний тархалт хурдан байдаг.

Ойрын үед манай улсын хүн амыг айлгаж буй улаан бурхан өвчний асуудал одоог хүртэл намжаагүй олон хүний санааг зовоосоор байна.

Эрүүл Мэнд Спортын Яам болон, салбар нэгжүүд, эмнэлэг, эрүүл мэндийн салбарын ажилтнууд эрвийх дэрвийхээрээ ажиллаж, өвчний тархалтыг зогсоох яаралтай арга хэмжээ авч, вакцинжуулалтын ажлыг өрнүүлээд байгаа юм.

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй 5360 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

ХӨСҮТ-д нийт 348 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 83 хүн хэвтсэн бөгөөд 90 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан байна. Үүнээс 91 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 13 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.

Улаан бурхан өвчин  хүн амын төвлөрөл ихтэй газруудад ихээр гарч байгаа бөгөөд тухайлбал ШУТИС-ын дотуур байранд өвчлөл гарч, хурдацтай тархсаны улмаас хэдэн зуун оюутнууд өвчилж, ноцтой байдал үүссэн билээ.

20 гаран насны залуус ингэж олноор өвчлөх болсон гол шалтгаан нь хамгийн олон оюутантай тус сургуулийн оюутны байр төвлөрөл ихтэйгээс гадна хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд байгаа нь хориод жилийн өмнөх вакцинжуулалтад хамрагдаагүй буюу дутуу хамрагдсан мөн тун дутуу буюу 1 тунгаар тариулсан зэрэг хэд хэдэн шалтгаантай байх боломжтой юм.

Энэ бүхэн нь 20 жилийн өмнөх вакцинжуулалтын  ажлын хангалтгүй байдлын үр дүн гэж үзэх хүмүүс ч байгаа ажээ.

Тухайн үед нэг тунгаар вакцин хийлгэсэн хүмүүс өвчлөлийн байдал харьцангуй  бага, хожим хэрэгжсэн 2 тунгийн вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн хувьд айх аюул маш бага аж.

Энэ удаагийн вакцинжуулалтын аян нийслэлд 25% -ийн хэрэгжилттэй байгаа бөгөөд  хөдөө орон нутаг, нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүд идэвхтэй хамрагдаж байна.

Эцэг эхчүүд хариуцлагатайгаар бага насны хүүхдүүдийг бүрэн вакцинжуулалтад хамруулж, эмнэлгийн болон холбогдох  байгууллагууд идэвх санаачлагатай хяналттай ажиллах,  хүн бүр өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаагаа сайжруулах, витаминжуулахад бүх түвшинд анхаарах, өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандахыг шаардлагатай байгааг албаны хүмүүс онцолж байна.

Н.Энхмаа

Эх сурвалж: www.Ontsgoi.mn 

Дижитал хамтлагийн ахлагч Ш.Баавар мисс Э.Сэлэнгээрүү залгаж “мөнгө хийе” гэжээ

Монголын ХИП ХОП холбооны тэргүүн, Дижитал хамтлагийн ахлагч Ш.Баавар мисс Э.Сэлэнгээрүү залгаж “мөнгө хийе” гэсэн  санал тавьжээ.

Үүнийг нь Э.Сэлэнгэ өөрийн цахим хуудсаар олонд зарласан бөгөөд  удалгүй Ш.Баавар доромжилж, ээжрүү нь хүртэл залгаж ярьсан байна.

Э.Сэлэнгэ саяхан Стар ТВ-ийн нэвтрүүлэгт оролцож өөрийн болон бусад хүмүүсийн тухай олон сонирхолтой мэдээллийг дэлгэсэн билээ. Түүнийг сингапурт байхад нь жүжигчин Р.Адъяа “кинонд тоглуулж нэрийг нь цэвэрлэж өгөе” хэмээсэн гэдэг.  Харин энэ удаа Баабар Адъяагаас утсыг нь авч ийнхүү Сэлэнгэрүү холбогдон “мөнгө хйих” саналаа хэлээд бүтэлгүйтсэндээ ихэд бухимдсан юм байлгүй ээжрүү нь хүртэл залгажээ. Баавар яг яаж мөнгө хийх гэсэн нь тодорхойгүй ч түүний тавьсан ажлын санал мисс Сэлэнгээд таалагдаагүй, Сэлэнгийн хийсэн үйлдэл Бааварт ч мөн таалагдсангүй бололтой.

Ямартаа ч багаасаа мисс болж олны анхаарлын төвд орж, элдвээр хэлүүлж, ихийг үзэж дуулж яваа Э.Сэлэнгийн хувьд Бааварын саналд ихэд эмзэглэж, шуудхан олонд зарласан нь   багагүй зөрчил үүсгэлээ.

adya8576060992014012017406245055552014-02-03-09-57[www.urlag.mn]

 

Нийтэлсэн:Админ

Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтанд оролцлоо

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/30, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/193 тоот “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт зохион байгуулах” захирамжийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 13,14-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгууллаа.
Тус сургалт нь 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд 50 гаруй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн 1500 гаруй албан хаагчид оролцсон ба Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-с 50 гаруй албан хаагч, хог хаягдал тээвэрлэлтийн 2 машин, дугуйт ачигч /ковш/ 1, экскаватор 1 зэрэг өргөн бүрэлдхүүнтэй оролцлоо.
Сургуулилалт Улаанбаатар паласын гадна талбайд жагсаалын жигдрэлтийн сургуулилалтаар эхэлсэн бөгөөд үеэр ус, газар хөдлөлт, гал түймэр, эбола вирусын үед авах арга хэмжээ, үзүүлэх сургуулилалтаар үргэлжилсэн юм. Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ 28 дугаар сургууль дээр Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, үзүүлэх сургалтанд оролцон зохион байгуулагчдаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт шуурхай арга хэмжээ авч ажиллаа.

      Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтанд оролцсоноор аливаа болзошгүй аюул эрсдэлээс иргэд өөрсдийгөө болон гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалах, тэдэнд туслах мэдлэг дадлагыг эзэмших юм.

Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ удаагийн сургуулилалтад онц дүн тавилаа.

1510041_452195298273395_7641105656497845268_n1908140_452195684940023_1011419227246134172_n10410103_452212534938338_168017684142322581_n10458858_452195294940062_965979545326668601_n11012617_452194954940096_5188723947941782695_n11058648_452195671606691_5553963558995450468_n

Мэдрэлийн ядаргаанд эм хэрэггүй

ca36e1469f4863153de02c0b3595a977big

Хаврын улиралд бид өдрийн турш нойрмоглоод, ажил хийх сонирхолгүй болдог. Зарим нь үүнийгээ  “Хаврын ядаргаа” гэж  оношлодог. Харин зарим нь “Мэдрэлийн ядаргаа” гэдэг. Энэ талаар Улсын клиникийн хоёрдугаар эмнэлгийн Мэдрэлийн тасгийн  их эмч Л.Амарсанаатай ярилцлаа.

-Өвлийн улирлаас дулааны улиралд шилжихэд хүмүүс цаг агаарын байдалтайгаа  дасан зохицох гэж багагүй зүдэрдэг. Олонх нь ядарч, нойрмоглодог. Үүнийг  зарим нь мэдрэлийн ядаргаа гэх юм. Ер нь мэдрэлийн  ядаргаа юунаас үүсдэг  юм бэ?

-Мэдрэлийн ядаргаа гэдэг нь тухайн хүн ямар нэг зүйлд дасан зохицохгүй,  ачаалал даах чадвараа алдаж мэдрэлийн эрхтэн тогтолцоо  түр зуур хямрах үзэгдэл юм. Хотжилт, хүн амын хэт бөөгнөрөлтэй холбоотойгоор  энэ өвчин сүүлийн жилүүдэд ихэсч байна. Өвчин үүсэх гол шалтгаан нь тулгарсан асуудлаа шийдэж чадахгүй, дотоод бухимдлаа гаргахгүйгээс болоод мэдрэлийн ядаргаанд өртөж байна.

-Энэ үед тархи толгой өвдөхөөс өөр ямар зовиур илрэх вэ.  Уурлаж уцаарлах, бухимдах, ядарч нойрмоглох нь энэ өвчний шинж тэмдэг мөн үү?

-Ерөнхийдөө ачаалал даах чадвараа алдана. Өмнө нь  30 минут хийдэг байсан ажлаа нэг цаг хийх гэх мэт. Юу ч хийсэн амархан ядарч сульдана. Мөн зүрх дэлсэх, артерийн даралт ихэсч, багасах, арьс хуурайших зэрэг олон шинж тэмдэг илэрнэ. Цаашилбал бэлгийн үйл ажиллагааны алдагдалд орох, хоолны шингэц муудсанаас турж эцэх, хоолны дуршил буурах зэрэг  олон шинж илэрдэг.

-Хаврын ядаргааг хүмүүс мэдрэлийн ядаргаатай андуурах тохиолдол байдаг.  Мөн элдэв эм тариа, витаминыг  дураараа хэрэглэдэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Ер нь аливаа эмийг эмчийн зааваргүй хэрэглэх нь тохиромжгүй. Эмийг бичиж өгөх эрхтэй ганц хүн бол эмч. Тиймээс эмийг тухайн өвчинд тохирсон тунгаар зөв хэрэглэвэл үр дүн өгдөг. Харин эсрэгээрээ шаардлагагүй эмийг дур мэдэн уух нь хор болох аюултай. Тэгээд ч мэдрэлийн ядаргаанд эм тариа хэрэглэх нь зөв эмчилгээ биш. Дусал залгуулж, витамин уугаад асуудал шийдэгдэхгүй. Нэг л удаагийн сэргээх төдий алхам болно. Тиймээс иж бүрэн шинжлүүлж, төгс эмчилгээ хийж байж л ядаргаанаас гарна. Ядаргаанаас салах хамгийн гол эмчилгээний нэг бол тархины цусан хангамж сайжруулах. Энэ тохиолдолд биеийг тайвшруулж, эд эрхтэнг тэжээх эмчилгээ хийдэг. Учир нь тархи бүх эрхтнээ удирддаг. Таны эрүүл мэндийн картан дээр эмч хоол, хөдөлмөр, амралтын дэглэм барих гэж зүгээр ч нэг бичдэггүй. Ажил амралтаа зохицуулаагүйгээс бүх асуудал үүсдэг учраас дэглэм барих нь чухал. Хамгийн гол нь сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй. Бухимдахаас аль болох зайлсхийх нь чухал.  Учир нь стрессийн гол шалтгаан уур бухимдал байдаг. Эхлээд өрхийн эмчдээ, дараа нь дүүргийнхээ мэдрэл, зүрх судасны эмчид хандах хэрэгтэй.

-Тэгвэл стресс, ядаргаанаас гарахын тулд яах ёстой вэ?

-Бухимдлаас сэргийлэх олон арга бий. Тухайлбал, дуртай зүйлсээ хийх, өөртөө цаг зав гаргах гэх мэт. Хэрэв та суудлын ажил хийдэг бол спортоор хичээллэх хэрэгтэй. Харин  байнгын хөдөлгөөнтэй ажил хийдэг бол гэртээ суугаад зурагт үзэх гэх мэт. Мөн цэвэр агаарт гарах, дасгал хөдөлгөөн хийвэл сайн амарч чадна.

-Мэдрэлийн өвчин мэргэжлийн онцлогоос шалтгаалдаг уу?

-Мэдрэлийн эрхтэн тогтолцоо оюуны ажил хийж байгаа үед хамгийн их ачааллыг авдаг. Аажимдаа мэдрэл туйлдаж, энэ өвчний урьтал үүсдэг. Биеийн хүчний ажил хэдий хэцүү ч хүн толгойгоо ашиглах шаардлага бага гардаг. Иймээс хүнд хүчир ажил гэхээс илүү оюуны хөдөлмөр хийдэг хүмүүс ихэвчлэн өвддөг. Насны хувьд гэвэл хүүхдүүд компьютер тоглоом их тоглож байгаа  энэ үед  мэдрэлийн эрхтэнүүд зэрэг ажилладаг. Иймээс энэ өвчинд насны ялгаа байхгүй. Эцэг эхчүүдэд,  зөвлөхөд хүүхдүүдээ гадаа агаарт уламжлалт тоглоомоор тоглуулах нь эрүүл мэндэд тустай  гэдгийг зөвлөх байна.

-Хүмүүс энэ өвчнийг  хүнд өвчин биш гээд  тө­дий­лөн тоодоггүй. Хүн­дэрвэл ямар аюултай вэ?

-Сэтгэцийн өвчлөлийн суурь болдог. Хоолны шингэц муудсанаас ходоодны шархлаа зэрэг өвчин амархан тусдаг. Мөн сэтгэцийн өвчин, зан төрхийн өөрчлөлтүүд үүсч, сэтгэл гутралд орсноор амиа хорлох тохиолдол ч гардаг.

-Хаврын улиралд энэ өвчлөл яагаад түгээмэл тохиолдоод байна вэ?

-Хаврын улиралд хүмүүс их ядаргаанд орж, ужиг хууч өвчин сэдрэх нь ихэсдэг. Манай тасгийг аваад үзэхэд  харвалт ихэвчлэн хавар тохиолддог. Учир нь өвлийн хүнд ширүүнийг дөнгөж  давсан үед  их ядардаг. Мөн хүмүүс ээлжийн амралтаа ихэвчлэн зун авдаг. Үүнээс харахад  7-8 сар завсар чөлөөгүй ажилласан хүмүүс ихэвчлэн ядаргаанд  орж байна гэсэн үг. Мөн цаг агаарын тогтворгүй байдал хүнийг туйлдуулдагтай холбоотой.

Э.БЭРЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Emch.mn

“Paparatsi.mn” сайт 3 нас хүрлээ

Нийтэлсэн:Админ

www.newsline.mn

11220960_1585614165046578_1248302167_o225983661201505111153Монголын хамгийн их уншигчтай, дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ сайт Facebook сайтад 120,000 дэмжигчтэй Монголын хамгийн анхны “папараци” сайт 3 нас хүрлээ.

Монголдоо хамгийн их дэмжигчтэй манай сайт мөн сайтуудын зэрэглэл буюу ранкийг тодорхойлогч alexa.com сайтад мөн амжилтаа бататган Монголын сайтуудаас эхний 20 дүгээр байрт бичигдэж байна.

Энэ бүх амжилтын цаана биднийг дэмжигч, уншигч, интернэт хэрэглэгчид та бүхний оролцоо, хувь нэмэр асар их дэмжлэг үзүүлсэн билээ. Тиймээс сайтын хамт олны зүгээс нийт хэрэглэгчдээ баярлан талархаж буйгаа илэрхийлж байна. Орчин цагт интернэт мэдээллийн хурд асар их хөгжиж байгаа бөгөөд шинэ, шуурхай, соргог мэдээлэл хүргэхийн тулд бид аливаа мэдээлэлээ зургаар баримтжуулж түргэн шуурхай уншигчиддаа хүргэдэг нь манай сайтын давуу тал юм.

Мэдээлэл бүхэн өөр өөрийн өнгөтэй байдаг шиг зураг бүхэн өөр өөрийн түүхтэй. Алтны магнат Ц.Мянганбаярын бага хатан Д.Пүрэвдуламын хөл хүнд зураг анх удаа гарч олныг гайхшируулж байсан бол, хамгийн сүүлд эрхэм гишүүн Н.Номтойбаярын “нууц амраг”-ийг олонд илчилсэн.

Энэ мэт фото зургаар хамгийн баримттай мэдээлэлийг хүргэдэг эрхэм уншигч та бүхний шимтэн уншдаг Paparatsi.mn сайт 3 нас хүрлээ. Ингээд эцэст нь энэ бүх амжилтад хүрэхэд гол нөлөө үзүүлсэн Монголын мянга мянган интернэт хэрэглэгч, уншигч та бүхэндээ БАЯРЛАЛАА.

Эх сурвалж : paparatsi.mn

НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ “УЛААНБААТАР МАРАФОН-2015” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ЦОМ АЯЛУУЛЖ БАЙНА

Нийтэлсэн:Админ

WWW.ONTSGOI.MN 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/121, А/198 дүгээр захирамжаар зохион байгуулагдах “Улаанбаатар Марафон-2015” олон улсын гүйлтийг ирэх сарын 06-нд зохион байгуулна.

Энэхүү гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогч дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, оролцогчдын тав тухтай орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд бүх шатны төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” уриан дор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг өнгөрсөн сарын 06-наас энэ сарын 25-ныг дуустал нийт 50 хоногийн хугацаанд нийслэл, дүүргүүдийн хэмжээнд нэгэн зэрэг аялуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/134 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрийн бүхий л байгууллагуудаар “Улаанбаатар Марафон”-ы цомыг аялуулж байна. Нийгмийн даатгалын хэлтэст 2015 оны 05 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд цом  амжилттай аялаж үндсэн чиглэлийн хүрээнд Биеийн тамир, спортын хамтлаг байгуулан, ширээний теннис, дартсын тэмцээн явуулах, байгууллагын гадна талбайг цэвэрлэн цэцэг, мод тарих зэрэг ажлуудыг зохион байгуулсан. “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтэнд нийт 20 ажилтан оролцуулхаар болсон.

“Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийн цомыг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь амжилттай сайн сурталчилан зохион байгуулж 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн Нийгмийн даатгалын сүлжээний зохицуулагч Биеийн тамир, спорт хамтлагийн ахлагч А. Сансарбаатар Татварын хэлтэсийн Улсын байцаагч, Биеийн тамир, спорт хамлагийн ахлагч В. Мөнхбаатарт амжилттай хүлээлгэн өглөө.