Энэ жилийн хүүхдийн баярт зориулсан хамгийн том бэлэг “ГАЙХАМШИГТАЙ АЯЛАЛ”

web-anons
Бага нас гэдэг хүн бүрийн хувьд үнэ цэнэтэй, баяр баясгалан, гэгээлэг бүхнээр дүүрэн өнгөрдөг. Ээж аавтайгаа хүүхдийн баяраар очсон газар, үзсэн бүхэн сэтгэлд насан туршид тод санагдан үлдэх нь олон байдаг шүү дээ. Бяцхан үрсээ инээд хөөрөөр бялхаж, хайртай үлгэрийн баатруудтай нь уулзуулж, тэднийг аз жаргалтай байлгана гэдэг эцэг эхийн хамгийн том баяр баясал мөнөөс мөн. Жил бүрийн хүүхдийн баяр сайхан болдог. Гэхдээ заримдаа сонголтоос уу аль эсвэл зохион байгуулалтаас болдог уу баярынх нь өдрөөр хүүхдүүдээ ч эцэг эхчүүд өөрсдөө ч сэтгэл дундуур үлдэх нь бий.

8761986_f260-2Үр хүүхэд, тэдний баяр бол үргэлж гэр бүлийн баяр байдаг. Тэгвэл танд өөрийн гэр бүлээ баярын өдрүүдээр сэтгэл хангалуун дурсамжтай өнгөрүүлэх боломжийг Монголын Үндэсний Циркийн хамт олон олгож байна. Гадна талбайнаасаа эхлээд л хүүхдийн ертөнцийг бий болгож төрөл бүрийн амттан, хоол, зууш, зайрмаг, чихэрнээс гадна хөгжөөнт тоглоом байрлах талбайд ханатлаа тоглох боломжтой. Түүнээс гадна хувцас, тоглоом, хэрэгслийн үзэсгэлэн худалдааг Циркийн урд талын тайлбайгаас үзэж сонирхох боломжтой болох нь. Мөн хөдөлгөөнгүй харагдах боловч үнэн хэрэгтээ амьд хөшөө, үлгэрийн кино, хүүхэлдэйн баатрууд амилж бяцхан жаалуудтай хамт зургаа авхуулж тэдэнтэй хамт дуулж бүжиглэх болно.

 

Энэ жилийн хүүхдийн баярт зориулсан хамгийн том бэлэг нь Монголын Үндэсний Циркийн “Гайхамшигтай Аялал” нэртэй тоглолт юм. Тус тоглолт нь өөртөө Циркийн урлаг, дуу, мюзикл, бүжиг хослуулсан шинэлэг найруулгатай 200 гаруй хүний хүч хөдөлмөр шингэсэн өргөн бүрэлдэхүүнтэй томоохон хэмжээний циркчилсэн жүжиг байх аж. Мэлхий нинжанууд, Үнсгэлжин, Анастаияа, Цасан Гоо, 7 одой, Шидэт толь, Муу санаат шулам, Фрозен үлгэрийн Элса гээд хүүхдийн ертөнцийн бүхий л үлгэрийн баатрууд уг тоглолтонд амьлахаар хэдийнэ бэлтгэлээ хангасан үзэгч багачуудаа хүлээцгээж байна. Тус тоглолтыг зөвхөн хүүхдүүд үзэж сонирхоод зогсохгүй томчууд, эцэг эхчүүд ч мөн үзэж болох бөгөөд гэр бүл, бяцхан жаалуудын хамт баярлах боломж нээгдэж байгаа юм.

Мөн түүнчлэн Үндэсний Циркийн дэргэдэх Кроне ресторан хүүхдийн баярын тусгай багцийг худалдаанд гаргаад байна. Гэр бүлээрээ Европ тогоочийн гарын хоол, амттаны дээжийг тухтай орчинд зооглохын сацуу “Гайхамшигтай Аялал” тоглолтыг ВИП суудалд тухлан үзэх боломжийг олгож байгаа аж.

Та гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ баярын өдрүүдээ зохион байгуулалт сайтай, цэвэр сайхан орчинд мэргэжлийн урлагийн тоглолт үзэж сонирхонгоо хүүхдийн ертөнцөөр хамтдаа нэгэн дурсгалтай өдрийг өнгөрүүлэхийг хүсвэл Циркийг зорьж болох нь.

1920sCostumes-Disney6466261031_99fabb51782f77325fbb154e523851742a70cbefea23f62fe7
Wowzer

Циркийн урд талбайн Хүүхдийн Ертөнц арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа 2015 оны 5-р сарын 26-ны өдрөөс 6-р сарын 1-ний өдрийг дуустал үргэлжлэнэ. Харин “Гайхамшигтай Аялал” циркчилсэн мюзикл бүжгэн жүжиг 2015 оны 5-р сарын 29, 30, 31, 6-р сарын 1-ний өдрүүдэд 11:00, 14:00, 17:00 цагуудаас тоглогдоно.

 

Билетийг Монголын Үндэсний Циркийн Билетийн кассаар 10:00 – 20:00 цагийн хооронд худалдаалж байна.

 

Лавлах утас: 8990 0700, 32 5522

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЦИРК

ТАНЫ ХҮҮХЭД ЗУНЫ АМРАЛТАА ЯАЖ ӨНГӨРӨӨХ ГЭЖ БАЙНА?

Displaying Huuhdiin hutulbur copy.jpg

АБСОЛЮТ төв зуны шинэ элсэлтүүдээ авч эхэллээ. Та өөртөө болон хүүхдийнхээ оюунд хөрөнгө оруулж энэ зуныг үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсвэл дараах сургалтуудаас сонгон суралцаарай.

ХӨТӨЛБӨР-1:  ЕБС-ийн 3-5, 6-8, 9-12-р ангийн сурагчдад англиар сонсох, ярих, унших, бичих чадварууд төгс эзэмшүүлэх “Easy English” зугаатай, гайхалтай өгөөжтэй хөтөлбөр

  • Анхан шат + Дунд шат
  • Дунд шат + Гүнзгий шат

Сонсгол, ярианы хичээлийг: Англи, америк, олон улсын зэрэгтэй гадаад багш 100% заана.

Үгсийн сан, дүрэм, бичих, уншлагын хичээлийг:  Шавь нар нь англи хэлний олимпиадуудад медальт байр эзэлдэг, TOEFL, IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авахуулдаг монгол багш нар заана.

Displaying Oxford program copy.jpg

ХӨТӨЛБӨР-2: Гадаадад суралцаж дэлхийн түвшний боловсрол эзэмших хүсэл зорилготой ЕБС-ийн 9-12-р ангийн сурагч, оюутан, ажиллагч залуусыг

  • Англи хэлний дунд шатнаас TOEFL, IELTS-ийн шалгалтанд бэлтгэх бэлтгэл анги
  • Англи хэлний гүнзгий шатнаас TOEFL, IELTS-ийн шалгалтанд бэлтгэх үндсэн анги

Сонсгол, ярианы хичээлийг: Мэргэжлийн Америк, Англи Олон улсын зэрэгтэй гадаад багш нар заана.

Үгсийн сан, дүрэм, бичих, уншлагын хичээлийг: АНУ-д магистр, Англид баклаврын зэрэг хамгаалсан АНУ-д мэргэжил дээшлүүлж олон улсын TEFL зэрэг авсан монгол багш нар заана.

+ АБСОЛЮТ төв өөрийн шавь нарт бие дааж суралцах арга барил, чадвар эзэмшүүлнэ. Сургалтаа дүүргэсний дараа шалгалт өгөх хүртлээ багш нарынхаа хяналтан дор үргэлжлүүлэн бие дааж хичээллэх боломж олгоно.

Displaying Nick copy.jpg

Таны хүүхэд TOEFL, IELTS-ийн шалгалтанд бэлдэх хөтөлбөрөөр хичээллэснээр:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэх оноотой болно.
  • Бэрхшээлийг боломж болгон хувиргаж сурна.
  • Амьдралыг өөрөөр харах болно.
  • Ямар ч гарцгүй газраас ялагч болж гарах тэвчээртэй, өөртөө итгэлтэй, асуудлын шийдлийг нь олж харах чадвартай болно.

Displaying absolute photo1 copy.jpg

Англи хэл, TOEFL, IELTS-н шалгалтанд бэлтгэх сургалтын сонголт хийхээсээ өмнө ABSOLUTE төв дээр гарч байгаа TOEFL, IELTS-н амжилтын үзэсгэлэнг сонирхоорой!

Displaying Zunii elselt-1 copy.jpg

Хаяг: СБД, Тусгаар тогтнолын ордон 1 давхарт 108 тоот.
Утас: 7711-8288, 328288

Та бүхэн шинэ элсэлт болон тэтгэлгийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл манай facebook хуудсанд нэгдээрэй!
https://www.facebook.com/AbsoluteToeflCenter

53 настай эрийг зэрлэгээр хөнөөсөн хэргийг 1987 оны залуу үйлджээ

Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоны нутагт хүн амины ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, тус сумын нутгаас хүзүүндээ хүйтэн мэсээр зүсүүлсэн эрэгтэйн цогцос олдсон юм. Хэргийн газарт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяраар ахлуулан шуурхай ажлын хэсгийнхэн ажиллаж гэмт этгээдийг саатуулсан байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт Орхон сумын Бэлэндалай багт суух Н /эр.53н/ нь гэгч нь хоолойндоо зүсэгдсэн шархтай нас барсан хэргийг шалгаж сэжигтнээр 1987 онд төрсөн Б гэгчийг цагдан хорьж эд мөрийн баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоон мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна” гэв.

 Б.Анир

Энэтхэгт хэт халууны улмаас амиа алдагсдын тоо 1000 давжээ

үргэлжилж, үүнээс үүдэж амиа алдсан хүмүүсийн тоо 1100 хол давсан тухай тус улсын эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Зарим бүс нутагт цельсийн 50 градус хүрч халж байгаагаас өндөр настан, бие муутай хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүд халууныг даалгүй өөд болж байна. Одоогоор хамгийн олон хүн өөд болоод буй Телангана, Андра Прадеш мужуудад байдал маш хүнд байгаа төдийгүй амиа алдагсдын тоо 1118-аар хэмжигдэж байгаа гэнэ. Мөн баруун Бенгал, Ориссад тус бүр 24 хүн өндөр хэмтэй халж байгаагаас амиа алджээ. Уг хэт халуун ойрын хэдэн өдрийн дараанаас хэвийн байдалдаа орно гэж цаг уурчид мэдэгдэж байгаа юм. Түүнчлэн эмнэлэгтүүд хэт халууны улмаас шоконд орсон иргэдийн дуудлагад дарагдсан байна. Энэтхэгийн эрүүл мэндийн яам “Хэт халууны өдрүүдэд иргэд гэрээсээ гаралгүй, хүйтэн шингэн зүйл хэрэглэж аль болох сүүдэртэй газар байх”-ыг уриалжээ.

Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай…

uihe655264622201505260026Энэ үгийг хамгийн сүүлд Г.Уянга хэллээ. Жаахан хувиргаад “Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайд аа, тэвэр тэвэр мөнгөөр төрөө худалдсан дарга нар аа !!!” гэж байгаад асуув. “Ноогдол ашгаа хэзээ авах вэ ?” гэж гол нь асуусан, “Хоёр тал тохирсны үндсэн дээр тодорхой хугацаагаар хойшилсон” гэж хариулав. “Тодорхой” гэхээр л тодорхой болчихдог юм биш, харин ч тодорхойгүй болгож нууж, бултаж байгаагаа Ерөнхий сайд харуулав.
Хэн нь хэн бэ?
Гэтэл үүнийг Г.Уянгын зохиосон шүлэг, сэтгүүлч болохоороо шүлэг зохиож популизм хийж байна гэхчлэн сүлжээн дэх Ч.Сайханбилэгийн гар хөлүүд шивэр хулмас ханхалтал авч хаяж байна. Тэр ч байтугай уутанд нь хэдэн доллар байсан юм, тэвэрт нь хэдэн төгрөг байсан юм ? гэхчилэн яг жүүд банкир, хятад мөнгө хүүлэгч шиг асууж байна, яах нь вэ ?! Сайханбилэгт хэд, өөрт хэд оногдсоноо мэдэх гэсэн юм уу ?! Яаж хуваадгийг одоо бичнэ, дуустал нь уншаарай. Мөнгө тоолохоос өөр тоо мэддэггүй, түүхээсээ салсан эргүү юмнууд яг ингэж шившиг болж “монгол биш”, харин монголоор сүрхий ярьдаг болсноо нотлож байгаа юм.
Энэ эшлэл бол манай түүхийн гутамшигт үе ирж буйг харуулсан Монголын ард түмний бүтээл юм. Тэр түүх одоо давтагдаж байна. Түүх давтагдахад түүхийн сургамж болсон эшлэлийг давтахаас аргагүй. Тэр үгийг л Г.Уянга сануулж байна. Мартсаныг сануулж, унтсаныг сэрээж явах эрх ч, үүрэг ч түүнд бий. Энэ үг бол буддын тарни шиг, коммунизмын тодорхойлолт шиг манай ард түмний цээжинд хоногшсон үг юм.
Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайд аа ?! гэдэг нь Ч.Сайханбилэгт шууд хандаж байна, тэвэр тэвэр мөнгөөр төрөө худалдсан дарга нар аа ?! гэдэгт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу нарыг хэлж байна. Дээр нь монгол хүн авч, нөгөө талын хэлийг сайн сурсан Г.Батсүх гэгч нөхөр байна. Манай талаас томилоогүй, “нөгөө талаас” томилсон ТУЗ-ын монгол дарга.
Да.Ганболд хуучны угаасаа цайчихсан хүн,түүнийг монгол хүн гэхэд түвэгтэй. Г.Отгочулуу гэгч нь Уул уурхайн яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга байхдаа томилогдсон, одоо чухам юу юм бүү мэд. Эд нарын элдэв булхайгаа нуух гэж эрхийн чинээ хүүхдүүдээ хаана хаана шилжүүлснийг тоочвол ёстой л “Хошууны бузар булайг дэлгэхэд миний нас хүрэхгүй” гэж Итгэлт баяны хэлсэн шиг юм болно. Мэдэхийн л Ц.Элбэгдорж чирч ирээд энд тэнд байршуулж явдаг хэдэн хүүхдүүдийн нэг юмдаг. АН-ын мянга мянган гишүүнд энэ падлий ч байхгүй, ер нь Ц.Элбэгдорж газрын гаваас ч иймэрхүү юмнуудыг олж энд тэнд тавихдаа дэндүү сайн.
Гэхдээ миний “Залуусын амь насаар тоглодог болжээ, энэ луйварчид” өгүүллийг эргүүлээд уншчихыг зөвлөж байна. Яг ийм хэн ч мэдэхгүй хүүхдүүдийг даргаар тавиад дараа нь “улаан хамгаалагч” болгоод эцэст нь хувь заяагаар нь тоглохдоо гаршчихаад байгаа юм, наадуул чинь. Хамгийн сүүлийн жишээ бол “хүргэн” Г.Дэнзэн. Одоо яаж яваа юм бүү мэд, сайхан залуу, олон хүн гэнэт шидийг олоод нисэхээр нь атаархсан байх, гэвч одоо шидмэсээр боолгоод үхэх гэж байна. Г.Дэнзэн гэдэг залуу шуналтайдаа хэдэн тэрбумын асуудалд шууд гүйгээд орчих зориг байлаа гэхэд тэнхээ, боломж байхгүй шүү дээ. Тиймээс цаад эзэндээ л асуудал байгаа, аягүй бол хөөрхий “шаврын хаалт” болоод өөрөөрөө дэнчин тавиад дуусах нь.
Өнөөх айхтар төлөвлөгөө гэгчид нь гарын үсэг зурж байгаа Б.Бямбасайхан ч залуу хүн, бас л “битүү морь” тиймээс эд нарт гарын үсэг нь л хэрэгтэй. С.Баярын үеийн золио АМХЭГ-ны дарга Д.Батхуяг гэж сайхан залуу бас л баларсан. Ийм жишээ үй түм. Эрх барихаараа л энд тэнд хэдэн хүүхэд хурган даргаар тавьж, нөгөөдүүл нь шоронгийн тав болдог. Н.Энхбаяр, М.Энхболдын үед нэгнээ хутгалаад, амьд нь цаазлуулаад харамсавч барахгүй юм болсон.
Харин “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн Г.Тэмүүлэн ийм булай юманд орохгүй гээд зугтчихлаа. Бодвол “Эрдэнэт”-ийн захирал байхдаа гал усан дундуур туучсан аав нь байдал бишидсэнийг мэдээд эртхэн гарахыг зөвлөсөн байх. Үнэндээ сарын 40 мянган ам.долларын цалингаас зугтдаг хүн ховор. Тэгээд ч МАН-ынханд бас нэг бодол бий, Г.Тэмүүлэн ТУЗ-д уг МАН талаасаа нэгдүгээр хүн юм шүү дээ. Тиймээс энэ “гарын үсгийн хэрэгт” МАН одоо хариуцлага хүлээхгүй боллоо. Баруунжсан хүүхдүүдэд ойлгомжтой жишээ хэлэхэд “Понти Пилат шиг гараа угаачихлаа”.
Өнгөрсөн жил “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш гэгч Бээжинд АПЕК-ийн уулзалтын үеэр манай Ерөнхийлөгчийг ажилгүй болгоод хаясан ш дээ. “Н.Алтанхуягийн Засгийн газар огцорлоо, одоо бидний ажил явна” гэсэн утгатай мэдэгдлийг яг АПЕК-ийн үеэр яаран ирж “Bloomberg”-ээр ярьсан. Үнэхээр ч явах нь явлаа, гагцхүү “хаашаа ?!”…
Чухам тийм шалтгаанаар Г.Уянга “С.Баярцогт та хоёр энэ ашиггүй гэрээг урагшлуулах зорилготой томилогдож байгааг би харж байна, буруу алхам хийвэл өөрийн биеэр огцруулах санал гаргана” гэж мэдэгдсэн, тэр ёсоороо л болж байна. Харин энэ бүхний цаана “Засгийн газар унагах интэй” манай Ерөнхийлөгч “борголоо уугаад, хавтангаа маажаад” сууж байгаа гэж мөрийцөхөд ч бэлэн байна.
Харин Засгийн газар унагадаг Сэм авга Монголд ирж, сая тонн зэсийн баярт оролцоод буцахдаа Ерөнхий сайдтай албан ёсоор уулзаагүй ч гэрт нь гурван цаг гаруй саатан морилсон талаар амтай бүхэн ярьж байна. Харин ЗГ-ын хэвлэлийн мэдээгээр бол “УУЛЗААГҮЙ.”
Манийгаа худалдаад гялайв уу?
Г.Уянгын эшлэсэн монгол ардын дууны үгийг бүхлээр нь сурч авцгаа. Дууны нэр нь “Манийгаа худалдаад гялайв уу ?” гэдэг юм.
Магнаг дээлтэй сайдууд гуай
Манийгаа худалдаж гялайв уу?
Хүрэн дээлтэй Шанзав гуай
Хүрээгээ худалдаад гялайв уу?
Хайрцаг дүүрэн янчаанаар
Халхаа худалдсан Шанзав гуай
Богц богц мөнгөөр
Богдоо худалдаад гялайв уу?
Дэнс дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай
Уут уут мөнгөөр
Улсаа худалдсан Шанзав гуай
“Ноён урваач, нохой шарваач” гэдэг үг эндээс гарсныг сануулахад илүүдэхгүй. Шанзавыг зүгээр ч “хүрэн дээлтэй” гээгүй. Манжийн өндөр дээдэс хүрэн жолоо, хүрэмтэй байдгийг ёжилж, буцаж хятад лугаа эвцэлдлээ гэсэн хэрэг. Энэ дууны үг, аяыг Богдын торгон цэргийн үлээвэр хөгжмийнхөн зохиосон ба даншгийн үеэр бүх сайдууд цугласан үед гэнэт дуулж, урвагчдыг нүүр хийх газаргүй болгосон гэдэг. Харин эх оронч ван гүнгүүд ба Богд ихэд баясан “Ямар сайхан дуу вэ? Дахиулъя” гэлцэж, ард олон ихэд дэмжиж түргэн тархжээ. Энэ бол ард түмний эсэргүүцэл.
Шинэ тулгар улс орон санхүүгийн хувьд хэцүүдэж, маш амжилттай хийсэн таван замын байлдаанд их мөнгө зарснаас, алба татвар хүндэрч, ямбатан ноёдын цалин пүнлүү муудахад бараг л “цэвэр санхүүгийн ашиг сонирхлоор” Монголын зарим ноёд Дундад улсын “тэнгэр, лусын мэт хив торго, эд баялагт” шунан улсаа худалдсан юм.
Сүй Шү Жан, Чен И-гийн үед автономитийг устгасан 138 лам ноёнд 354 мянган лан мөнгө шагнажээ. Жагсаавал Шанзав Бадамдорж 30 000 лан, гүн Цэрэндорж 20 000 лан, Да лам Пунцагдорж, дархан чин ван Пунцагнэрэн нар 15 000 лан гэхчлэн авчээ. Энэ бол яг одоогийн схем. С.Баяр хэдийг, С.Баярцогт хэдийг аваад цаадах хэдэн зуун гар хөлд хэдийнхэн оногдоо бол ? гэдэг л асуулт. Үүнд нь бас л Ерөнхий сайдын хувьд оролцсон Ч.Сайханбилэг яагаа бол ? гэдэг л асуулт ба ёжлол. Харин энэ монгол ёжлолын дараа жинхэнэ баталгаа нотолгоо эхлэх нь мэдээж хэрэг. 
Тэр үед Хүрээний Шанзав Бадамдорж Сүй Шүжанаас чийчаан тэрэг авах болж тэсэн ядан хүлээж байтал хүүхдүүд дэггүйтэж гадна нь чийчаан мэт дуугарсанд ямба ёслолын хувцсаа өмсөж сандран гарч иртэл шоолон зугтаж монгол түмний шившиг болжээ. Үүнд Бадамдорж ихэд уурлаж, аймгийн гэсгүйд тэр орчмын хүүхдүүдийг шийтгэхийг тушааж байж. Хүрээ тэр үед хороо биш аймагт хуваагддаг байсан, энэ аймаг нь засаг захиргаатай шууд утгаар холбогдохгүй, буддын их, бага ухаанаас үүдэлтэй ойлголт, ер нь та нар ийм юм ойлгох ч үгүй дээ.
Нууц юм байдаггүй болохоор Хүрээний хүүхдүүд хүртэл адгийн хорт муу явдлыг мэдэж байж. Үр хойчийнхоо өмнө үүрдийн шившиг тарьснаа өөдгүй шаарууд та нар харвардын боловсролоор хаацайлах ямар ч боломжгүй…
Урвагч ноёд бичиг илгээн улааны аюулаас авран гуйхыг хүссэний дагуу Сүй Шүжан Хүрээг төвөггүй эзэлснээс биш, таван замын байлдаанаар өвөрмонголыг чөлөөлчихөөд яг өнөөгийнх шиг гадныхны санхүүгийн боомилолтоор цэргээ татсан Монголчууд тэднийг нэвтрүүлэхгүй цохиж чадах л байсан. Зүүн хязгаараас манлай баатар, ван Дамдинсүрэн “Хятадыг оруулахгүй цохин устгаваас зохино, дорнод этгээдээс хятадын цэрэг оруулахгүйг би хариуцна” гэсэн бичгийг илгээж, үүнийхээ төлөө гамингийн шоронд босоогоороо үхсэн юм. Эх орончдын суу алдар бадраг, үүний адил эх орноо худалдагчдын шившгийг бүү мартагтун !!!
Мөн энэ үеэр:
Зоостой таван зуун цэрэг
Зоосоо хуалаад мордсонгүй
Зоосгүй таван зуун цэрэг
Зовлонгоо тоолоод мордлоо гэж дуулж байсан.
Хуалсан цэргүүд нь хуарандаа зэвсгээ хураалгаад айлын түлээ хөрөөдөж, захаас мах хүргэж амь зуудаг болсон юм. Зовсон цэргүүд нь суу алдраа мандуулж, Хүрээг чөлөөлөлцсөн юм. Ашгаас өөрийг хардаггүй адгийн шааруудаас болж эрх ашгаа ингэж алддаг юм. Монголын цэргийг дагаж Ар монголд ирсэн өвөр монголын 2000 иргэн амьдралаа алдах шахсан. Дамдинсүрэн, Тогтох тайж, Хайсан гүн зэрэг өвөрлөгч эх орончид энд хавчигдан зовж, хоригдон зовж байхад байхад эрх баригч шанзав тэргүүтэн нарийн хоол идэж, чийчаанаар зугаалж байсан. Одооны урвагчид жиптэй зугаалж байгаад ямар ялгаа байна ?!
Зүүн хязгаарын дайнд баатарлан оролцсон Сүхбаатарыг ч гэсэн гунигт төгсгөл хүлээж байсан байж мэдэх. Тэр Баяр гүний зуутын пулемёт сумангийн дарга байсан. Харин Баяр гүн бол тайж, горлос Тогтохын хамт ар монголд ирсэн харчин баатар байсан.
Агт морио унаад гарахдаа Тогтох тайж
Алт мөнгө олз ашгийг бодсонгүй ээ хө
Ар өвөр хошуу нутгаа хамгаалахын төлөө
Арван зургаан яаманд хүрсэн дээрэм нэртэй болов оо хө…
Эх орныхоо төлөө, улс үндэснийхээ төлөө зүтгэгчид цөвийн муухай цагт зоос мөнгөний ашгаар ингэж нэрээ бузарлуулдаг юм. Өнөөгийн бузар санаатны задгай мөнгөнд идэгдсэн учраа мэдэхгүй хүүхдүүд хуучин түүхээ мэдэхгүй, эртний дууг зохиосон шүлэг гэж мэдэмхийртлээ элийрч, улс орныхоо эрх ашгийг бодсон нь ийм адгийн амьтсын шар завьжны зугаа болохыг би л лав тэвчихгүй…
Барууныхныг муулаад хятадаас ирсэн өвөрлөгчдийг магтлаа гэж солиороод үзээрэй та нар. Тогтох тайжтай ирсэн 32 баатар автономитийн талд, дараа нь Хүрээг гамингаас чөлөөлсөн бароны цэрэгт байлдсаар хувьсгалын дараа Түшигцагааннуур суманд нутаг заагдаад хэлмэгдлийн үед орвонгоороо хядуулсан. Тэд харчинд босч, Хиагтаар дамжин монголд ирж, Ховдыг чөлөөлж, таван замын байлдаанд оролцож, Баронтай хүрээг чөлөөлж, Хиагтаас зугтсан гаминг хядаж, эцэст нь Сүхбаатарт ялагдсан. Тэндээсээ Баяр гүний гуйснаар Сүхбаатарын цэрэгт орж, Хүрээг чөлөөлөлцсөн.
Даанч тэдэнд тэнгэрийн муу хүртээл оногдсон. Манай бие даасан тусгаар төр өөрийн толгойтой байсан бол ингэхгүй байсан. Баяр гүн өөрийн сумангийн дарга байсан Сүхбаатарт алуулж, Тогтох тайжийн өргөмөл хүү учраас С.Буяннэмэхийг цаазалж, монголыг монголоор нь алуулж байсан юм тэр үед. Тийм үеийг 354 мянган лан мөнгөөр улсаа худалдсан адгийн шаарууд анх үүсгэсэн юм. Тэр нь лан мөнгөөр бусдыгаа худалдаж муучилсан хараал идмэрүүдээс эхэлсэн юм.
Харин сохор түвд Жавзандамба, 400 цэргээр Хиагтыг чөлөөлж “мэдээж” чадахгүй өвөрмонголоос гаралтай Д.Сүхбаатар, Барга хүний бутач Х.Чойбалсан, Хиагтад байлдсан ташуураас өөр юмгүй бөөстэй малчид гэх мэтийн монголоо гэсэн болгоныг муулсан наад харилхсан тэнэг суртал чинь эргээд энэ улс орныг “тоглоомон” улс болгож байна. Монголын асуудал Улаанбаатарт биш Дубайд шийдэгддэг болсон байна. 
Ийм юм хийчихээд “Би монгол хүн, багаасаа монгол хэл сурсан” гэж суух ч ичиж үхмээр юм байна. Юмыг шууд утгаар нь л ойлгодог “үгний цаана үг, үхэрт гиван” гэдгийг ч мэдэхээ байчихсан ийм толгойтой улс болжээ, бид.
Г.Уянга бичгийн хүн юм болохоороо үгийн наадаан хийгээд яг бадарчны үлгэрт гардаг шиг хөгийн байдалд оруулж элэг аваад хаяж байна шүү дээ. “Монголд оногдох 75 хувийн тухай “Оюу толгой”-н пиарчдаас асуу” гэж хариулж байгаа амьтантай юу ч ярих вэ дээ ?! “Оюу толгойг өмөөрөгчид монгол хэл сайхан сурч, баяр хүргэе!” гэдэг нь өөрийг чинь шууд “Оюу толгойн пиарчин” гэсэн байна, Сайханбилэг ээ !!! Монголоо алдсан хүнд одоо ингэж тайлбарлаж ойлгуулахаас өөр яах юм ! Үнэхээр эд нар монголоор сэтгэж чадахаа байж. Энэ онигоо удтал салахгүй л дээ, энэ залуугаас. Ямар сайндаа л нэг хашир гишүүн “Ээ туучий, нөгөөх чинь шууд утгаар нь ойлгоод явчихлаа” гэж толгойгоо барьж байхав дээ.
“Танхил өссөн миний амраг таван үгэндээ танигдаад байна” гэж ардын дуунд бас дуулдаг юм аа, хүү минь ээ. Эмэгтэй хүнээр эмзэгхэн, энхрийхнээрээ дуудуулж байгаа ийм амьтдад нээрээ юу бодож төрөө өгсөн юм бол оо ?! Та нар наад Г.Уянгын үг болгоны ард юу байгааг бодож бай л даа. Тархи чинь ажиллахгүй бол массаж хийгээд ч болов ажиллуул л даа…
Хөгжлийн банкаар дамжуулж хэдэн хүүхэд хөлсөлдөг, тэрийг Баабар зуучилж, үг заадаг, Баабар нь ч гэж чааваас, “Шилдэг нийтлэлчдийн клуб” гэж хүний нэр барьж мөнгө олдог, ийм олхиогүй байвал Та нарыг хэн ч энэ улсад шоолох л болно. Ард түмнээ “хар масс” энэ тэр гэж шоолох дуртай хэдэн хүүхэд ардын аман ярианд бүдэрч байна даа, хөөрхийс. Монголоо алдаагүйсэн бол ийм айхтар ухаантай хэвээрээ байх байсан юм аа, хүүхдүүд ээ !!!
Боловсрол гэж ийм юмыг хэлдэг юм аа, монголоор боловсорсон бол ийм үг хэлдэг юм аа, таван үгэндээ танигддаг харвардын дипломтонгууд аа, таван минутад ийм өргөн агуулгатай үг хэлдэг юм аа. Ахиж тайлбарлаж чадахгүй шүү муу ах нь.
Ер нь ч тэгээд Та нарт тайлбарлаад байх ямар ч шаардлага байхгүй дээ… 
Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: www.ganaa.mn

“Торгоны зам” дэлхийг яаж өөрчлөх вэ?

Марко Пологийн Хятадад хийсэн аян замын зөгнөлт өгүүллэгт гардаг “Торгоны зам” гэх үг ямагт дэлхийн анхаарал татаж ирсэн. Эдүгээ эртний хотууд болох Самарканд, Баку, Ташкент, Бухара дахиад л дэлхий нийтийн анхаарлын төвд орж ирлээ.

 

Хятад улс түүхийн үргэжлэл болгож “Шинэ торгоны зам” гэх том төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Тэрхүү төсөл нь дэлхийн эдийн засгийн зургийг үндсээр нь өөрчлөхөд чиглэгджээ. Нөгөөтэйгүүр энэ төслийг Өрнө, Дорнын тэмцэл дэх эхний “буу тавилт” гэж үзэх улс орон цөөнгүй.

 

Хятадын энэхүү том амбицтай төлөвлөгөө нь Шанхайгаас Берлин хүртлэх замыг орчин үеийн эдийн засгийн коридор болгоход чиглэгджээ. Шинэ зам нь Хятад, Монгол, Орос, Белорусь, Германаар дамжих бөгөөд 12000 км-ын урттай, дэлхийн хуурай газрын бараг гуравны нэгийг эзэлсэн эдийн засгийн том бүс болох юм.

 

Төсөлд хурдны галт тэрэгний зам барихаас гадна автомашины замын, эрчим хүчний, шилэн утасны сүлжээг байгуулахаар тусгажээ. Тодруулбал, “Торгоны зам” дайран өнгөрөх хотууд, боомтуудыг эрчимтэй эдийн засгийн өсөлт хүлээж байгаа юм.

 

Даяарчлалын энэ төслийн чухал хэсэг нь далай, тэнгисийн торгоны зам бөгөөд тэр нь Хятадыг Ойрхи Дорнод, Газар дундын тэнгис, Төв Ази, Энэтхэгийн далай дээгүүр дайран өнгөрөхөөр төлөвлөгджээ.

 

Шинэ зам бүтээсний дараа гурван тив Ази, Европ, Африк холбогдсон байх болно. Дэд бүтцийн төслүүдийн сүлжээ нь 4,4 тэрбум хүнийг хамарсан, 21 их наяд долларын үйлдвэрлэлийн хэмжээтэй дэлхийн томоохон эдийн засгийн коридорыг бий болгоно.

 

УЛС ТӨР БА САНХҮҮ

 

Хятадын лидер Си Жиньпин “Шинэ торгоны зам”-ыг сэргээх санаагаа 2013 онд анхлан дуулгасан билээ. Энэ төслийн хэрэгжүүлэх үүднээс Азийн дэд бүтцийн олон улсын банк байгуулснаа хэлэхдээ, Хятад анхны хөрөнгө оруулалтаа 47 тэрбум ам.доллар хэмээн зарласан юм.

 

Төсөлд оролцогч, түншлэгчийн хувиар хувь нэмрээ оруулахыг олон улсын хамтын нийгэмлэгээс Хятад хүссэн юм.

 

Банкны гишүүд тодорхой хувиа оруулах мөн Дэлхийн банк болон бусад сангуудын нэмэлт тусламж, хувийн болон улсын компаниуд, улс орнуудын засгийн газар хөрөнгө оруулна гэдэгт Хятад тун ч итгэлтэй байгаа аж.

 

Одоогоор “Торгоны зам” барихын тулд дэлхийн 58 орон банкны үүсгэн байгуулагчдын тоонд орохоо мэдэгджээ. Уг засм дайрахаар төлөвлөгдсөн Баруун Европын орнууд энд хувиа оруулах юм.

 

Банкийн үүсгэн байгуулагчдын дунд НАТО-гийн гишүүн 12 орон байна. Тухайлбал,Их Британи, Франц, Нидерланд, Герман, Итали, Люксембург, Дани, Исланди, Испани, Португали, Польш,Норвеги мөн АНУ-ын Азийн гурван том түнш Австрали, Өмнөд Солонгос, Шинэ Зеландыг нэрлэж болно.

 

Энэ бүгдийн дараа өөрийнхөө холбоотнуудыг энэ банкинд элсүүлэхгүй гэсэн АНУ-ын оролдлого талаар болсон билээ. Одоо Америкууд энэ төслийг эхнээс нь дэмжиж байгаат гэдгээ илэрхийлэх болсон юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “The Wall Street Journal” сонин “ Дэлхий дэд бүтцийн банк босгох Хятадын бодлогын эсрэг АНУ зогсч байсан. G7-гийн утсаар хийсэн хуралдааны үеэр ч үүний эсрэг байсан” гэж бичсэн юм.

 

Бүс нутгийн томоохон гүрнүүд Иран, Турк, Египет, Пакистан Дорно зүг рүү эргэнэ гэж шинжээчид үзэх болжээ. Барууны орнууд Хятадын шинэ “Торгоны зам”-ын ашиг тусыг одоо ч ойлгохгүй л байгаа юм. Харин энэхүү төсөлд Орос шууд оролцохоор болсон билээ.

 

Гэхдээ Азийн бүсийн орнууд Хятадын төсөл ямар чухлыг мэдэж байгаа. Тэд мөн л Азийн дэд бүтцийн банкны байдлыг ажиглаж байна. Харин олон орнууд түүнд нэгдсний дараа уг банкны гишүүнээр элсэцгээсэн юм. Эдгээр орнууд нь энэ нөсөр төслийн хэсэг болох хүсэлтэйг хэлэх нь зөв биз.

 

Үүний зэрэгцээ, уг төсөлд дэмжлэг үзүүлэх гурван банкинд наад зах нь 62 тэрбум доллар оруулахаар Хятад төлөвлөжээ.

 

Хятадын Хөгжлийн банк $32 тэрбумыг, Экспорт-импортынбанкнь $30 тэрбумыг тус тус авч байгаа. Үүний хажуугаар, Хятадын Хөдөө аж ахуйн хөгжлийн банк нэмэлт хөрөнгөөр хангагдах юм.

 

АНУ ТҮНШЛЭХГҮЙ БАЙХ

 

АНУ төсөлд нэгдэх үү? ерөнхийдөө АНУ энэ төсөлд нэгдэхгүй байх гэсэн таамаглалыг дэлхийн хэвлэлүүд гаргаж тавих болсон. Учир нь америкчууд өмнө нь нэг бус удаа энэхүү төслийг эсэргүүцэж байсан юм.

 

Сүр хүч нь улам бүр нэмэгдэж байгаа Хятадыг дэлхийд манлайлагч болгох хүсэл АНУ-д мэдээж байхгүй.

 

Гэхдээ “Шинэ торгоны зам” гэх нүсэр том төсөл нь өндөр технологи, туршлага, хөрөнгө шаардсан ээдрээтэй ажил гэдэг нь ойлгомжтой. Хэрэв АНУ энд оролцвол Япон мэтийн өөрийн холбоотнуудын энэ төсөлд орох улс төрийн саадыг авч хаях юм.

 

АНУ-ын зүггээс дэмжлэг ирвэл энэ төслийн хэрэгжилт амжилттай болох боломжийг нэмнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Л.Гүндалайн үүсгэн байгуулсан “Ард Түмнээ Хайрлая Нам”-ыг бүртгэхээс татгалзав

gundalai“Ард Түмнээ Хайрлая Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай  тус намын дарга Л.Гүндалайн гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

Эх сурвалж: www.dorgio.mn

ХАр сарнайн Амараагийн “Би Монгол Хүн” дууны шинэхэн клип

Зурагтаар хэрүүл, интернэтээр хараал, ордноор өр. Энэ Монгол ер нь яачихав гэх яриа монголчууд бидний өдөр тутмын сэдэв болчихож. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Чихэнд чимэггүй, сэтгэлд тавгүй үгс ард түмний оюун санааг хордуулж, амьдралын төлөөх тэмцлийг доош хийхээс цаашгүй.

Тиймийн учир “Монголоороо бахдахуй” буюу Үндэсний үзлийг сэргээн сурталчлах, үндэсний бахдахуйг бадраах их аяныг Хар сарнайн Амраа энэ зуны турш Монгол даяар хэрэгжүүлэхээр болжээ. Тэрбээр сар бүр нэг шинэ клип гаргаж эх түүх, их соёлоо сурталчилж, үндэсний бахдахуйн ухамсрыг сэргээх, түмэн олныхоо сэтгэлийн галыг бадраах “аян дайнд” мордоод байна.

Түүний анхны аялал 2010 онд зохиогдсон “Би Монгол Хүн” дууных нь клипээр эхэлж буй нь энэ. Монгол үндэсний бахдахуй “Би Монгол Хүн” дууны шинэхэн клипийг Эрхэм Монгол хүн та Таалан соёрхоно уу.

www.urlag.mn 

Онол, ярианаас хэтрэлгүй мухардсан “шинэчлэл”-ийг эхлүүлэгч

temka1Монгол улс 1990 оны цагаан морин жилийн ардчилалтай холбоотойгоор Олон улсын харилцааны хувьд нээлттэй болсон.  Өмнө нь бид ЗХУ /хуучин нэрээр/ тэргүүтэй социалист, коммунист улс төрийн чиг баримжаатай улс орнуудтай гадаад харилцааныхаа хүрээнд хамтран ажилладаг байсан бол энэ үеэс харилцааны хүрээгээ  өргөжүүлж,  өмнөд, хойд хоёр хөрш улаасаа “давж” гуравдах хөршийг “хайж” эхлэсэн.

Орост “өшөөтөй”  Х.Тэмүүжин

1990-иэд оны дундаас АНУ тэргүүтэй барууны холбоотон улс орнууд хөгжил буурай дэлхийн улс орнуудад өөрсдийн нөлөөгөө  эдийн засаг, хууль эрх зүйн, ардчилалын нэрэн дор тогтоохыг эрмэлзэж үүгийгээ тодорхой хэмжээгээр амжилттай  хэрэгжүүлсэн байдаг.

Мэдээж энэ үйл хэрэг хэд хэдэн үе шатыг дамжиж хэрэгждэг байна. Юуны өмнө  барууны  хууль  журмыг орчуулах, тухайн улсын хөрс сууринд буулгаж хэрэгжүүлэх, боловсон хүчин бэлтгэж сургах, АНУ-д бэлтгэсэн болон тэднийг дэмжигч улс төрийн нам хүчин, улс төрчдийг ил далд дэмжиж өөрийн бодлого  хэрэгжүүлэх,  тухайн улс орны улс төрийн болон  стратегийн ач холбогдолтой газруудад тагнуул болон мэдээлэгч нарыг байршуулж өөрсдийгөө мэдээллээр хангах зэргээр  бодлогоо хэрэгжүүлдэг ажээ.

Харамсалтай нь  тэдэнд “худалдагдан,  тэдний гар хөл нь” болж мэдээлэл дамжуулаад зогсохгүй тэдний заавраар улс орныг удирдан чиглүүлдэг тийм улс төрчид цөөнгүй байгаа мэт санагддаг.   Магадгүй ийм хүмүүсийн нэгнь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин юм биш биз гэсэн хардлага илүүтэй төрөх боллоо.

Их сургуулийн багш байсан залуу ардчилал, шударга ёсны тухай удаа дараа “сайхан” ярих болсон нь ард түмний сонорт хүрч, түүнийг 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгосон байдаг. Угтаа хуульч Х.Тэмүүжин нь МУИС-ийн  “бүтээгдэхүүн” юм билээ. Хожим нь тэрээр Хууль зүйн сургуулийн  захирлаар ажиллаж байсан, өөрийн нь багш болох С.Нарангэрэлтэй “муудалцаж” байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх.

Ямартай ч  Их сургуулийн багш залуу УИХ-ын гишүүн болоод “эрс өөрчлөгдөв”. Удалгүй Хууль зүйн сайд болсон Х.Тэмүүжин ам нээх бүрдээ “Хууль эрх зүйн салбарын шинэчлэл” гэж ярих болов. Тэрээр сайд болсныхоо дараахан телевизээр өгсөн нэгэн ярилцлагадаа:  “Орост хуулийн сургууль төгссөн ямар ч боловсон хүчинтэй би хамтарч ажиллахгүй. Бүгдийг нь ажлаас хална” гэж ярьж олны дургүйцлийг төрүүлээд зогсохгүй бидний мөнхийн хөрш ОХУ-ын найрсаг харилцаанд сэв суулгахаар үг хэлсэн байдаг. Магадгүй  ОХУ-д саяхан болсон ялалтын баяраар манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2-р эгнээд суулгаж, хүндэтгэл багатай харилцсан нь энэ мэт үгний  үзүүр  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины “чихэнд хүрсэн”-тэй холбоотой биз ээ. ОХУ улс бол одоо ч дэлхийн их гүрнүүдийн нэг. ОХУ-д, тэр тусмаа Москвагийн их сургуульд элсэн суралцан гэдэг зарим хүмүүсийн хувьд магадгүй Харвард, Кембрижийн Их сургуульд суралцахаас дутахааргүй нэр хүндийн асуудал байгаа хэвээр байна.

Монгол улс мөнхийн хөрш болсон ОХУ, БНХАУ-аас ямар ч тохиолдолд нүүр буруулах ёсгүй. Тэр тусмаа  улс төрийн өндөр  албан тушаалтан хувийн үзэл бодлоо  илэрхийлэхдээ ийм хариуцлагагүй мэдэгдэл хийх нь зохисгүй хэрэг.

 Хэлэх хийх хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй

Ярих хэрэгжүүлэх хоёр, онол практик хоёр  хол зөрүүтэй байдгийг ажлаараа “батласан” хүн бол Х.Тэмүүжин юм. Түүний  Монголын хууль эрх зүйн салбарыг шинэчлэх яриа нь эцэстээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зориулалтаар барьж байсан  барилгыг Хууль зүйн яамны оффис болгох гэж улайрах, шүүхийн тойргийг томсгон улсын төсөвт их хэмжээний хохирол учруулах, нэгдсэн шорон байгуулж, хоригдлуудыг нэг дор цуглуулах, Ерөнхий сайдын мэдэлд байдаг  тагнуулийн байгууллагыг Хууль зүйн яамны буюу өөрийнхөө мэдэлд авахаар зүтгэх, цагдаагийн байгууллагын ажилтны цолыг албан тушаал эрхлэж байгаа байдлаас нь хамааруулан олгох  зэргээр   “хэрэгжиж” энэ бүхний үр дүнд  улсын төсөвт  120  гаруй тэрбум  төгрөгийн хохирол учирсан гэдэг.

Салбарын шинэчлэлийг хийхийн тулд  тухайн салбарт тулгамдсан асуудлыг салбар дотроо ярьж хэлэлцэж, судалгаа тооцоо гаргаж, түүндээ үндэслэн  шийдэлд хүрэх учиртай. Ингэж чадаагүйгээр ганц хүн салбарын шинэчлийг санаачлан хэрэгжүүлж байгаа нэрийдлээр улс  орны бүхэл бүтэн институцийг “туршилтанд” оруулж, салбарын хөгжлийг урагшлуулах биш ухраах аюулд хүргэж болдогийг  Х.Тэмүүжиний “шинэчлэл” харууллаа гэж хэлэх хүмүүс олон байна.

 “Шударга ёс”  үгний цаана …  

Х.Тэмүүжин 2007 онд гаргасан “Үгс…” номдоо: “…сонсоход эх оронч, ард түмнээ бодсон мэт дуулдах улс төрчдийн санаачлага нь амьдрал дээр буухаараа тун өөр зорилготой, арчаагүй, өчүүхэн зүйл байх нь бий…” /Х.Тэмүүжин “Үгс…” 2007.,  37-р тал/ гэж бичиж өөрийн гараар  байжээ. Тэрээр  одоогоос 8 жилийн өмнө Их сургуулийн багш байхдаа ингэж боддог, үүндээ ч итгэдэг байсан биз.11269763_930894826931659_8071469092336932014_n

Харин дараа нь… Ардчилсан улс оронд ашиг сонирхолын зөрчил гэж байх бөгөөд түүнийг хуулиар зохицуулдаг. Энэ нь төрийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлсэн ойлголт ажээ.

Шударга ёс, тэгш байдал,  хууль иргэдэд тэгш үйлчлэх тухай үргэлж ярьдаг Х.Тэмүүжингийн ярианы цаана юу нуугдана вэ? Төрсөн хүүхдээ бусдад “түр хугацаагаар” үрчлүүлсэн “хэрэг” бол ашиг сонирхолын зөрчлийн тод илрэл.  Тодруулбал, 2012 оны хоёрдугаар сард тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн 15 настай хүүг тухайн үед Монгол Улсаас Канад улсад суух элчин зөвлөх байсан, “М-Си-Эс” группын дэд Ерөнхийлөгч, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга Л.Элдэв-Очирт үрчлүүлсэн байна. Харин 2013 онд яагаад ч юм бэ уг шийдвэрийг буцааж, Л.Элдэв-Очир Х.Тэмүүжинд хүүг нь буцаан өгсөн аж. Энэ тухай Л.Элдэв-Очир “Би Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр 2012 оны хоёрдугаар сарын 17-нд томилогдсон. Энэ үед миний дотны найз Х.Тэмүүжин өөрийн хүүгээ Канадын дунд сургуульд явуулахын тулд надад үрчлүүлье гэсэн. Найзынхаа хүү гэдэг утгаараа сурч боловсрох орчинг нь сайжруулж, визийн хөнгөлөлт болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нь харгалзан үзэж зөвшөөрсөн. Одоо бол хүүг өөрийнх нь эцгээр овоглуулах шаардлага гарсан учраас буцааж өгье” хэмээн өгүүлжээ. 6309935a3c5dd882original

1488a03faccb952foriginal

Төрсөн  хүүгээ ингэж бусдадтай наймаалцаж  чадаж байгаа хүнд түүний өөрийн нь хэлсэн “улс төрчдийн санаачлага нь амьдрал дээр буухаараа тун өөр зорилготой, арчаагүй, өчүүхэн зүйл байх нь бий…” гэх үг өдгөө өөрт нь  юутай зохино вэ?

Х.Тэмүүжингийн “нялх”  амраг Г.Сарангэрэлийн  тухай уншигчид сайн мэдэх учраас энэ талаар ярих нь бараг илүүц биз. Ямартай ч Х.Тэмүүжин Хууль зүйн  яамыг “Хурьцлын газар” болгох дөхсөн гэдэг. “Нялх амраг”-аа өмөөрөн тэрээр “өмгөөлөгч гаргаж өг” гэх үүргийг доод албан тушаалтнууддаа тавьж байсан гэдгээ өөрийнхөө үгээр баталж хэлсэн байдаг.

АНУ-ын Азийн сангийн шагналтан

Х.Тэмүүжингийн энэ мэт үйлдлүүдээс  илүү ноцтой нь одоо хэлэх үйлдэл байж болох. Түүнийг  АНУ-ын элчин сайдын  яам руу чөлөөтэй нэвтэрдэг, тэнд очиж Монголын талаар мэдээлэл өгдөг байсныг Жулиан  Ассанже Wikileaks.org сайтдаа дэлгэсэн байдаг. Энэ талаар та бүхэн ЭНД ДАРЖ  дэлгэрүүлэн үзнэ үү… Магадгүй энэ үнэн бол Х.Тэмүүжин улс орныхоо дотод мэдээллийг гадныханд өгдөг байж таарах гээд байгаа юм.

Түүнчлэн Wikileaks.org вэбсайтад Монгол Улс иргэдээ тагнаж чагнах зорилгоор Финфишер (FinFisher) компаниас FinSpy, FinFly USB, FinUSB Suite, FinFly ISP, FinIntrusion Kit, FinFireWire, FinFly LAN, FinFly Web гэсэн программуудыг худалдаж авахад их хэмжээний хөрөнгө зарцуулж байсан тухай баримтыг мөн олон нийтэд харуулжээ. Дээрх программууд нь бүгд тагнуулын зориулалттай ашиглахаар бүтээгдсэн бөгөөд ихэнх нь АНУ төвтэй байгууллагууд ажээ. Энэхүү мэдээлэлд дурьдсанаар Монгол Улс 2010 оны 9-р сараас 2013 оны 11-р сар хүртэлх хугацаанд дээрх програмуудыг худалдаж авахад зориулж 1.358.160 евро буюу ойролцоогоор 3.0 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан байна. Хэрвээ шударга ёсыг эрхэмлэдэг, ард иргэдийнхээ дуу хоолойг  хүндэлдэг  Хууль зүйн сайдтай байсан бол бид 3 тэрбум төгрөгийг 3 жилд үргүй хийсгэхгүй л байсан болов уу?

АНУ-ын Азийн сан Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснийхээ 20 жилийн ойн хүрээнд 2013 оны 12 сард нийгмийн 20 зүтгэлтэнг тодруулж шагнасан бөгөөд  тэдний нэг нь тухайн үедээ Хууль зүйн сайд байсан Х.Тэмүү­жин болжээ. Түүнийг АНУ-ын Азийн сангийнхан “Засаглал-хууль зүйн салбарын энэ оны онцлох хүн”-ээр нэрлэн шагналыг Азийн сангийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч хатагтай Мелони Линдберг гардуулж байсан ажээ.  /Азийн сангийн мэдээллийг эндээс авна уу/ Энэ бүхнээс анзаарахад Х.Тэмүүжинг АНУ-аас “албан ёсоор” ихээхэн тоож, хүндэтгэлтэй харьцдаг бололтой.

Төгсгөлд нь хэлэхэд гоё сайхан ярьж чаддаг хүн бүр эх мэдэлд хүрээд ярьдаг шигээ ажиллаж чаддаггүй юм байна гэдгийг бид ойлгох л үлдлээ.

Ц.Мөнх

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барина

Улсын Их Хурал дахь бие даагчид тэргүүтэй цөөнхийн зүгээс ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барихаар хуралдаж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан Арабын нэгдсэн Эмират улсад айлчлаад ирсэн. Энэ үеээр Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой”, “Төркиз Хилл Резорсиз”, “Рио Тинто”, “Оюутолгой” ХХК-иудын үзэглэсэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурчихаад ирсэн нь шүүмжлэл дагуулаад буй. Тэрээр оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх болсотой холбогдуулан олон талын ач холбогдолтой байдал бий болсон хэмээн мэдэгдсэн бол С.Ганбаатар нарын гишүүд үүнийг Монголд хохиролтой Оюутолгойн хөрөнгө оруулагч гадныханд ашигтай гэрээнд төлөвлөгөө нэрийн дор гарын үсэг зурсан хэмээсэн. Олны шүүмжлэл хэл аманд үргэлж өртдөг ерөнхий сайдын хувьд энэ удаагийн Оюутолгойн асуудал  түүнийг хүнд байдалд  хүргэж болзошгүй болоод байна.

Бие даагчид  ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл бүрдсэн гэж үзжээ. Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн барихад 19 гишүүний гарын үсэг зурснаар УИХ-д өргөн барих боломжтой болох юм.

Эх сурвалж: www.newsline.mn