Булган аймгийн Баяннуур суманд 52 тооны адуу амьдаараа шатжээ /фото+видео/

shagai

Улс оронд хариуцлагагүйн “зуд”  бодитой нүүрлэсний илэрхийлэл болж Булган аймгийн Баяннуур суманд 2 азарга буюу гал түймэрт, амьдаараа шатаж үхсэн байна. орон нутгийн удирдлагууд энэ үйл хэргийг хав дарсан нь олны дугүйцлийг төрүүлжээ.

Хэрэг явдал ингэж эхлэжээ. Булган аймгийн Баяннуур суманд зарим жилд  бэлчээрийн газрын гарцыг  нэмэгдүүлэх, шинэ ногоо ургамал ургахыг дэмжих зорилгоор хаврын хаварт зориудаар зарим газар гал тавьж,  ингэхдээ  нутгийн захиргааны байгууллагын зүгээс  зохион байгуулалттай  арга хэмжээг авч хэрэгжүүлэн  гал тавих бэлчээр газрын мал ахуйг  гаргаж, айл өрх бүрт дуулган, тухайн галыг хяналтандаа байлган  хагд өвсийг шатаагаад өөдөөс нь гал тавин унтраадаг уламжлалтай юм байна. Гэтэл энэ жилийн хувьд ийм үйл явдал болсонгүй. Хэн нэгэн зориудаар гал тавьсан уу, эсвэл гал алдсан эсэхийг бүү мэд, ямартай ч нэгэнт эхлэсэн гал улам бүр олон га газрын  бэлчээрийг хамран гал түймэр болж, тухайн газарт бэлчиж явсан 2 азарга  адуу амьдаараа шатаж үхсэн  хэрэг гарчээ.

Харамсалтай нь өнгөрсөн 3 сарын 27-ны ажлын өдөр буюу баасан  гарагт  гарсан гал түймрийн үеэр Булган аймгийн Баяннуур сумын удирдлагуууд болох АН-аас сонгогдсон Засаг  дарга Б.Алтаншагай, сумын ИТХ-ын дарга С.Насанжаргал нар 3 сарын 26-ны  пүрэв гарагт Захиргааны ажилтнуудаас галч,  нийгмийн даатгалын ажилтан, бүртгэлийн мэргэжилтэн нарын 3 ажилтнаа үлдээгээд бусад   22 ажилтнаа авч Улаанбаатар хотод ирэн Саппорогийн урд байрлах Эрин зочид будалд байрлуулан 1-2 хоног  наргисан байна. Ингэх шалтгаан нь сонгууль дөхөж байгаа цаг үед нутгийн захиргааны бүх ажилчдыг өөртөө урвуулах зорилго агуулж байсан нь хэн бүхэнд ойлгомжтой юм.

Б.Алтаншагай  даргыг  Улаанбаатар хотод ажилчидтайгаа  наргиж цэнгэж  байх хооронд сум орон нутагт нь гал түймэр гарч, онцгой нөхцөл байдал үүсжээ.  Уг нь ийм нөхцөлд сумын Засаг даргын захирамжаар онцгой байдлын комисс ажиллаж, тухайн гал түймэр гарсан, гал түймрийн нөлөөнд өртөж болзошгүй бүс нутгаас айл өрх, хүн малыг нүүлгэн шилжүүлэх, улмаар Засаг дарга Онцгой байдлын үйл ажиллагааг удирдлагаар хангаж,  гал түймэр үүссэн үед хэрэглэх ёстой тоног төхөөрөмж, чанга яригчийг ажиллуулах үүрэг хүлээдэг ажээ. Гэтэл захирамж гаргах үүрэгтэй Засаг дарга нь Улаанбаатар хотод ажилчидтайгаа наргиж байснаас болж Баяннуур сумын  2-3 өрхийн 52 тооны адуу гал түймэрт өртөж үхсэн байна.  Энэ бүхнийг газар дээрээс нь сурвалжлахаар очсон сэтгүүлчид Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай “манай энд бэлчээрийн түймэр гараагүй, хэсэгхэн газар  шатаж,  ганц адуу жаахан түлэгдснийг бид арга хэмжээ авч байгаа хэмээн барин тавин худал хэлсэн байна. Түүний худал хэлсэн нь  түймэр гарсан газар дээр нь очиж сурвалжилсан сэтгүүлчийн  мэдээллээр төд удалгүй батлагдаж, мань эр хэлэх үггүй болж “булайгаа чирсэн” ажээ.

Монгол хүн хэзээнээс хүлэг морио хүндлэн дээдэлж ирсэн уламжлалтай  ард түмэн. Гэтэл  хүлэг морьдоо амьдаар нь шатаж байгааг харахад ямар байх вэ, тэдгээр шатсан адуу яаж, тарчилж, зовж үхсэн бол гэдгийг бодох бүрд сэтгэл эмзэглэх юм. Тэр тусмаа орон нутгийг удирдаж байгаа хүмүүсийн буруутай үйлдлээс болж, ийм хэрэг гарсан нь даанч харамсалтай.

Монголчууд бид сэжигч, сүжигч ард түмэн. Эртнээс уламжлалтай хүлэг морьдоо амьдаар нь шатаж байгааг харна гэдэг яавч сайн ёр зөгнөсөн үйл хэрэг биш биз. Шатаж, түлэгдсэн үхсэн морьдын  нүд хальтарч, элэм эмтрэн дүр зураг, хамаг арьс үсээ хуйхлуулсан дөнгөж амьтай голтой  байгаа адууг хараад ямарч монгол хүний элэг эмтрэм дүр зургийг та бүхэндээ үзүүлж байгаадаа хүлцэл өчье.

Том ярьж, дээгүүр сэвсэн, ажил амны зөрүү ихтэй, ардчилагч нэрийн дор амин хувиа “борлуулагч” увайгүй төрийн ажилтнуудийн арчаагүй үйлдлийн ийм нэгэн бодит илрэл хэдхэн хоногийн өмнө Булган аймгийн Баяннуур суманд тохиолоо. Булган  аймгийн засаг дарга Д.Эрдэнэбатын зүгээс эрхэлж буй ажилдаа хариуцлага алдсан  Баяннуур сумын Засаг дарга  Б.Алтаншагайд  ямар хариуцлага   ноогдуулсан бэ гэдгийг бид эргэн сурвалжлах болно.

Нэмж хэлэхэд Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай  нь суманд нь ямарч музейгүй атал  эхнэрээ музейн тайлбарлагчаар томилж, төсвийн мөнгийг  үр дүнгүй зарцуулж, хувьдаа завшиж байсан нь олон нийтэд ил болж байжээ.

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  таны  тэргүүлж байгаа  Засгийн газрын бодлогыг  төрийн анхан шатны нэгж сум, багт хэрэгжүүлж байгаа  зарим хүмүүс Ардчилсан нам, ардчилсан үзэл баримтлалыг ийнхүү шороотой хутгаж байгааг та эрхбиш ойлгон эргэж харна гэдэгт итгэж байна.

11087387_866286663430719_1873893566_n11091380_866287046764014_1284648407_n11092653_866285743430811_637555850_n11096760_866286743430711_633135242_n11096790_866286973430688_1772947707_n (1)11099792_866285793430806_95364962_n11103944_866286716764047_648466189_n11126362_866286643430721_1497129737_n11130624_866285783430807_1824949225_n11131806_866286650097387_755306248_n

Ц.Мөнх

Эх сурвалж: Өглөө.мн

“Үндэсний баялаг” МУСКино маргааш нээлтээ хийнэ.

Сүүлийн үед цөөнгүй уран сайхны кино олны хүртээл болж, үзэгч олон ч өөр өөрсдийнхээрээ үнэлж дүнгээ тавьсаар байгаа билээ. Харин сүүлийн үед үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй нэгэн цоо шинэхэн бүтээл мэндэлж байгаа нь ” Үндэсний баялаг ” уран сайхны кино юм.

undesnii-bayalag-339x480

Тус бүтээлийг МҮОНТ-ийн цуврал “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг бүтээж байгаа юм.  Киноны ерөнхий найруулагчаар Б.Бодьбаатар, зохиолч, найруулагчаар А.Алтанхуяг, продюсераар Д.Үүрдмандах нар ажиллажээ. 

Тус кинонд тоглосон Ц.Төмөрбаатар авъяат:  – “Үндэсний баялаг” кино бусдаас арай содон учраас би тоглосон хэмээсэн нь эрхгүй нэгийг өгүүлж байна.

Залуу уран бүтээлчийн ур авъяас, хөдөлмөр шингэсэн “Үндэсний баялаг” уран сайхны кино 2015-04-10-нд 13:00 цагаас “Өргөө” Кино театрт, 17:00 цагаас “Тэнгис” кино театруудад нээлтээ хийх ажээ.

altanhuyag-339x480

Motive хамтлагийн дуулсан”Үндэсний баялаг” киноны  “Хэлж амжаагүй үг” дууг  уншигчиддаа хүргэе

Ontsgoi.mn

МОД ТАРИХ ҮЙЛСЭД ЗОРИУЛЖ ӨВӨРМОНГОЛ ХҮҮХДҮҮД ХАНДИВ ИЛГЭЭСЭЭР БАЙНА.

11096404_840629192678843_6376120892395896465_nМанай улсад 2000 оноос эхлэн  хэрэгжсээр байгаа цөлжилттэй тэмцэж, Монгол орноо ойжуулах зорилготой”БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН” -ы үйл ажиллагааг Өвөрмонголчууд дэмжиж хошуу болгондоо тус аяны салбарыг байгуулан ажиллаж эхэлжээ.

Улаанхад аймгийн Ар Хорчин хошууны “ЧАВГА” Монгол бага сургуулийн 6 дугаар ангийн сурагчид санаачлан Монголын цөлжилтийн эсрэг мод тарихад мөнгө цуглуулахын сацуу эмзэг бүлгийн хүүхдүүдэд шинэ хувцас хандивлах ажлыг сургууль дээрээ зохион байгууллаа. Тэд 1000 гаран шинэ хувцаснууд, 316.7 юань цуглуулжээ.11000590_840629399345489_3323071309105056609_n

Хүүхдүүд өөрсдийнхөө цуглуулсан зоосон мөнгөө хүртэл хандивласан байна.  Мөн Өвөрмонголын бусад аймаг хотуудаас олон хүн “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-д  нэгдэн хандив өргөсөөр байгаа бөгөөд тухайлбал Улаанхад аймгийн Саран 100 юань, Баяннуур аймгийн Туяа 500 юаныг тус тус хандивлажээ.

 Монгол орны цөлжилтөнд санаа зовнин гар бие оролцож байгаа Өвөрмонгол хүүхдүүд Монголд амьдарч байгаа үе тэнгийнхэндээ шинэ хувцаснуудыг илгээн сайхан сэтгэлийн гараа сунгаж байна.    “Чавга” Монгол бага сургуулийн сурагчдын хандивласан хувцаснуудыг Дундговь аймгийн Сайнцагаан, Өндөршил сумын хүүхдүүдэд илгээхээр болсон байна.  Тус аяны зохион байгуулагчид “Элэг нэгт хөөрхөн Монгол дүү нартаа “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН”-ы ах эгч нар нь маш их баярлаж байгаагаа уламжилж байна. Эх дэлхийн зүрх нь болсон Монгол орны цөлжилтийн эсрэг хамтран тэмцэхээр санаа шулуудсан  Өвөрмонгол ахан дүүстээ  баярлалаа” хэмээн талархал илэрхийллээ.

Өвөрмонголчуудын хандивласан мөнгөөр 5 дугаар сарын 15-аас 7 дугаар сарын 1 хүртэл мод тарих ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

11127513_840629182678844_3023848819662985200_n

10475834_840629236012172_9057232248170065369_n

11133727_840629186012177_1971876768856828349_nOntsgoi.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд жолооны курст хамрагдахаар боллоо

hogjliin_berhsheeltei_1.jpg.610x259_q85Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санаачлагаар жолооны курс суралцан тээврийн хэрэгсэл жолоодож ажил амьдралдаа дэм болох зорилгоор хүсэлт гаргасныг үндэслэн Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгуудад тус бүр 1-ийг нээн ажиллуулж байна. Өмнө нь энэ төрлийн жолооны курс хичээллэх хууль эрх зүйн орчин тутмаг, материаллаг бааз байдаггүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд жолооны курс хамрагдаж чаддаггүй байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жолооны сургалтыг Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 12-129 тоотод байрлах “Цаг үргэлж” хоршоо явуулж байна

 

www.topnews.mn