Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба албан даалгавар гаргалаа

shiilegdambaХээрийн түймэр Зүүн аймгуудын арав гаруй сумдын нутгийг хамарч байгаа нь эдгээр аймаг, сумдын нутагт оршин суугчид болон голомтод ажиллаж буй иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйн байдалд сөрөг нөлөөлөл үүсэх эрсдэл өндөр байна.

Иймд тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай зохицуулах, гэнэтийн өвчлөл, тохиолдлын үед газар дээр нь тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах,зэрэг хэд хэдэн асуудалд чиглэгдсэн Эрүүл мэнд, спортын сайдын албан даалгавар гарлаа.

Б.Жаргалмаад зориулсан хандивын тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

CCHHAbKUIAEtk3D“ИйглНьюс” ТВ-ийн сэтгүүлч Б.Жаргалмаа нь тархины хавдартай гэж оношлогдон, нэн яаралтай Тайланд улсад эмчилгээ хийлгэхээр болоод байгаа билээ. Түүний эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 50,000 орчим ам.доллар шаардлагатай байгаа юм. Тиймээс олны хүч оломгүй далай гэдэг үгийг санаж, ид бүтээж туурвих насандаа хүнд өвчин туссан үзэгчдийнхээ хайртай сэтгүүлч Б.Жаргалмаад сэтгэлийн дэм хайрлахыг нийт үзэгч олондоо уриалж, хандивын данс нээгээд байгаа билээ. Мөн түүний эмчилгээнд зориулсан хандивын тоглолт энэ сарын 24-нд Монгол Бөхийн Өргөөнд болох бөгөөд тоглолтын тасалбар худалдаанд гарлаа. Тасалбарыг Монгол Бөхийн Өргөөний кассаар худалдаалж байгаас гадна 1900-1109 дугаарын утасанд холбогдон үнэгүй хүргүүлэх боломжтой юм.

Дэлхийн хамгийн тансаг хурим

Манай дэлхий дээрх хамгийн баян хүмүүсийн нэг гэгдэх Брунейн Султаны хүү  хуримаа хийлээ. Хунтайж Абдул Малик 31 настай бөгөөд түүний сүйт бүсгүй болох 22 настай Даянгку Раабиатуль  нар Исламын шашны ёсоор гэрлэлтээ батлуулсан байна. Тэдний хурим хамгийн гайхалтай тансаг хуримын тоонд зүй ёсоор орж байна.11146212_814391615297840_1583694624837881675_n

10933822_814391525297849_51678600632215807_n

11066614_814391535297848_2431183475451584631_n

10432998_814391588631176_4411832898730931915_n

10347483_814391608631174_3199352976890194496_n

11149285_814391521964516_951280623942000210_n

Royal-Wedding-of-Sultan-of-Brunei’s-Daughter

Brunei's royal couple, Muhammad Ruzaini and Princess Hafizah Sururul Bolkiah, pose with Sultan Hassanal Bolkiah and Queen Saleha during their wedding ceremony in Bandar Seri Begawan

20926_814391585297843_2380048590198430785_n

 Н.Энхмаа

 Эх сурвалж: www.ontsgoi.mn

“Содура” УСК-г монгол 10 хүн тутмын 1 -нь үзсэн байна

Хөвч тайгын нууцлаг амьдарлыг өгүүлэх “Содура” кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээг аваад байгаа юм. Хөвчийн тайга, цаатан иргэдийн өвөрмөц зан үйл, гайхалтай байгалийн зураглал, өв соёл нь бүдгэрч буй тэдний амьдралыг “Содура” киноноос үзэх боломжтой билээ.

Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар монголчуудын 6-аас дээш настай 10 хүн тутмын 1 нь “Содура” киног үзсэн мэдээлэл байна. Энэхүү судалгаанаас үзэхэд Содура УСК хэр эрэлттэй байгаа нь харагдаж байгаа биз ээ. Монгол туургатан бүхний заавал үзэх киноны нэг ” Содура”-г та Улаанбаатар хотын бүх кино театруудаар үзэх боломжтой ажээ.

www.urlag.mn

“Хайрын шивнээ” /Шинэ клип/

Монголын нийтийн дууны урлагт шинэ залуу чадварлаг дуучид шил дараалан гарч ирж байгаа билээ. Тэдний нэг болох хос дуучин Б.Өлзийбаяр, П.Загарсүрэн нар юм.

Тэд 2013 онд хөгжим бүжгийн коллежийг дүүргэснээс хойш уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Тэдний анхны бүтээл Л.Эрдэнэ-Очирын үг,  Ж.Эрдэнэчулууны ая “Хайрын шивнээ” дуу юм.
Тэдний хоёр дахь уран бүтээл болох “Хослон дуулахаар учраа юу” хэмээх дуу нь “мэндлээд” удаагүй байгаа бөгөөд сонсогчдын талархлыг ихэд хүлээгээд байна. Ингээд уншигч олондоо нийтийн дууны бас нэгэн түүчээ болон гарч ирж байгаа хос уран бүтээлчдийнхээ “Хайрын шивнээ” дууг хүргэе.

Ухаалаг гар утсанд Монгол хэлтэй GPS суулгах [Заавар]

Анх Монгол улсад бидний сайн мэдэх ‘Оллоо Аялалын хөтөч’ ЖиПиЭс систем тусгай төхөөрөмж дээр тулгуурлагдаж, газрын зураг хийгддэг байсан бол техник технологийн хөгжлийн явцад ухаалаг гар утсанд хэрэглэгчид өөрсдөө татаж суулгах боломжтой болсон.
 – GPS байршил тогтоох системын тухай
ЖиПиЭс-ийг анх цэргийн зориулалтаар 1973 оноос эхлэн судалж хэрэгжүүлсэн ба 90-ээд оноос бага багаар иргэний хэрэгцээнд ашиглуулж эхэлсэн. Одоогоор олон нийтийн хэрэгцээнд АНУ, ОХУ, Япон, Солонгос гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй орнууд амжилттай хэрэгжүүлж байгаа. Дэлхийг тойроод хиймэл дагуулууд маш нарийн тойрог замаар өдөрт 2 удаа тойрдог бөгөөд дэлхий рүү дохионы мэдээллийг дамжуулж GPS хүлээн авагч нь уг мэдээллийг хүлээн аваад, гурвалсан систем ашиглан байршлыг нарийн тогтоож өгдөг. Цаг агаарын ямарч нөхцөлд дэлхийн хаана ч 24 цагийн байнгын ажиллагаатай байдаг юм. 
2010-оноос хойш ухаалаг гар утас үйлдвэрлэгч компани-ууд ‘Location Service’ буюу байршил тогтоох системтэй хийдэг болсноор энгийн хэрэглэгчдэд илүү ойр болсон.
– Гар утсанд зориулсан зам тооцоолох Offline GPS

/offline gps нь интернэт , вайфай , 3жи шаардлага байхгүй/

Монгол улсын 21 аймаг сумдын авто замын сүлжээг холбосон шинэ газрын зурагтай GeoNet GPS Navigator -ын Монгол хэлтэй хувилбар Appstore дээрээс шууд татахад бэлэн боллоо.
Давуу тал
• Монгол цэс монгол дуу хоолойтой
• Интернэт сүлжээнд хамааралгүй
• Зам тооцоолж хурд хэмжинэ
• Хамгийн сүүлийн үеийн 3D газрын зурагтай
• Явсан замын бичлэг хийж, тэмдэглэл хийнэ
• Хэзээ ч хаана ч төөрөхгүй, байнгын ажиллагаа
• Кординат буюу өргөрөг уртрагаар хайх
• Хот доторх түгжрэл мэдээлэх системтэй гээд маш олон үйлдэл давуу талуудтай.
1. AppStore ороод татах хэсэг

 

2. Татаж дуусаад Монгол хэлийг сонгох

3. Тийм  дээр дараад Монгол улсын газрын зураг татах

4. СитиГид зураг > Asia >  Mongolia (CG) газрын зураг суулгах татаж авах хэсэг

 

5. Татаад дуусмагц хүчинтэй хугацаа болон худалдаж авах үнийн санал зэргийг харуулж байна.

6. Гар утасны Location Service систем дээр тулгуурлаж ажилдаг тул Settings дарж идэвхжүүлээрэй.

7. Location Service идэвхжүүлсэний дараа буцаад GeoNet GPS -рүү ороод хэсэг хүлээсний дараа дээшээ харсан сум гарч ирэх бөгөөд дархад таны хаана байгааг интернэт сүлжээнээс үл хамааран тодорхойлж харуулах болно. Өндөр байшинд гэртээ байгаа бол цонхруу ойртож шалгаж үзээрэй. Машинд гадаа байгаа нөхцөлд ямарч алдаагүй нарийвчлалттай заах тул санаа зовох хэрэггүй.

8. Цэс > Тохиргоо > Тохиргоо > Дуу хоолой > Монгол эмэгтэй хоолойг сонгоорой

9. Цэс > Тохиргоо > Тохиргоо > Миний GeoNet > Програм хангамж хэсэгдэх Лицэнзийн дугаарыг бидэнд явуулж худалдаж авах

10. Худалдаж авсаны дараа харагдах байдал

 

Хэрэглэгч та бүхэн эхний ээлжинд үнэ төлбөргүй татаж аваад 7 хоног үнэгүй ашиглах боломжтой бөгөөд цаашдаа байнгын эрхтэй хэрэглэнэ гэвэл бидэнд утасаар хандаж дансанд төлбөрөө хийснээр идэвхжинэ. Ингэснээр та өөрийн цаг хугацаагаа хэмнэх сайн талтай. Хөдөө орон нутгийн хаанаас ч худалдаж авах Мөн Appstore, PlayStore -оос олон улсын картаар худалдан авах бүрэн боломжтой.

Анхаарах зүйлс : GPS систем буюу зам тооцоолох програм хангамж нь маш олон төрлийн замын дотроос аль нэг боломжит хувилбарыг сонгон танд зам тодруулан зааж өгөх хэдий ч яг дагаад яв гэсэн үг бас биш юм. Хамгийн гол нь А цэгээс Б цэг хүртэл тооцоолон таны яг хаана байгааг тодорхой харуулаад явах учраас өөрийн хүссэн замаар өөрчлөлт хийж чигээ өөрчилхөд явах гэж буй замаар чинь дахин тооцоолоод өгдөг.

Цэс > Хайлт > Хаяг хэсэгт очих газраа хайхын тулд

Монгол гарын байрлал суугаагүй бол AppStore-c ikon.mn, мазаалай зэрэг хөгжүүлэгчдийн хийсэн аплкэйшн татаж аваад зааврын дагуу суулган ашиглаарай.

Хайлт хийхдээ Сумын нэрээр нь шууд хайна.

Жишээ нь : Ихтамир /Аймгийн нэр бичих шаардлагагүй/
Аймгийн төвд очих бол Хотын нэрээр
Жишээ нь : Архангай аймгийн төвийг Цэцэрлэг гэж хайх жишээний
Шинээр хайлт хийхдээ туршилтаар хийж үзсэн буюу өмнө нь хайж байсан чиглэлээ заавал устгана. Устгахдаа Цэс Дэлгэц өөрчлөх Устгах Өмнөх чиглэл дээр дарж устгаарай.
Манай дэлгүүрээс iPhone 6 худалдан авсан тохиолдолд хязгааргүй ашиглах лицензтэй хувилбарыг үнэ төлбөргүй суулгуулан авах боломжтой.

 

Түгээмэл асуугддаг асуултууд (FAQ)

Газрын зурагаа яаж татах вэ?
Эхлээд Цэс > Тохиргоо > Цэг > Зураг татах > СитиГид зураг > Ази > Монгол > татах гээд газрын зурагаа татаж дуустал хүлээх

Монгол эмэгтэйн хоолой яаж сонгох вэ?

Газрын зурагаа бүрэн татаж дуусчаад Цэс > Тохиргоо > Тохиргоо > Дуу хоолой гээд дархад Монгол эмэгтэйн хоолой сервэртэй холбогдсоны дараа нэмэгдэж орж ирнэ.

Очих газраа яаж хайх вэ?
Хөдөө орон нутагруу явах бол Цэс > Хайлт > Хаяг > дотор бичиж өгөх
Хот дотор Онцлох газраар хайх
Нэг бол очих газраа газрын зураг дээрээс ойртуулж холдуулж хайж олсон бол дараад Очьё гэж дарж өгөх, мөн Кординатаар хайж болно. Өргөрөг Уртраг хийж өгөх гэх мэт

Өмнөх чиглэлээ яаж устгах вэ?
Цэс > Дэлгэц өөрчлөх > Устгах дарах

Хэрхэн хаанаас худалдаж авах вэ?
AppStore, PlayStore Маркетаас худалдаж авах, Олон улсын карт байхгүй бол манай 99082299 утсанд хандаж идэвхжүүлнэ.

Хугацаатай юу жилд хэдийг төлөх вэ? 

Нэг удаа төлбөр төлөөд худалдаж авсан бол хэдэнч жил хэрэглэж болно.

Утасаа хаяж гээх, солих нөхцөлд яах вэ?
Apple-ын хэрэглэгч бол дараа дараагийн утсандаа өөрийн Аплэ Айди-гаараа шилжүүлж суулгах боломжтой болсон. Андройд үйлдэлтэй бол шилжүүлэх боломжгүй байгаа.

Андройд утсанд татчаад суулгаж чадсангүй яах вэ?
Татах линкээс татсаны дараа MyFiles дотроос хайж олоод install дараад суулгах явцад алдаа гарвалSettings ороод Unknown Sources чагтлаад үргэжлүүлхэд асуудалгүй сууна.

Цаашдаа афдэйт хийгдэхүү?
Жилд 1-2 удаа газрын зургийн шинэчлэлт хийгдээд явна. Шинэчлэлт хийгдсэн үед нь хэрэглэгч өөрсдөө хийх боломжтой.

 

 

Маркетингийн Менежментийн улсын тавдугаар олимпиад болж байна

Монголын маркетингийн холбоо, Хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран Эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит маркетингийн менежментийн улсын тавдугаар олимпиадыг энэ сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ олимпиад нь хоёр үе шаттайгаар явагдаж байгаа бөгөөд их, дээд сургуулиудад маркетинг, бизнесийн удирдлагаар суралцаж буй оюутнуудын мэдлэгийг шалгах, хөгжүүлэх зорилготой юм. Одоо тав дахь жилдээ зохион байгуулагдаж, 13 сургуулийн 85 оюутан оролцож байна.

Оюутнуудын хувьд энэ олимпиадад оролцох нь оноо нэмэгдэх, ажлын байртай болох зэрэг олон давуу талтай байдаг аж. Учир нь бизнесийн байгууллагууд уг олимпиадад шалгарсан болон оролцсон оюутнуудыг ажилд урих боломж өндөр байдаг.

 

ОХУ ын Элчин сайд Хүмүүлэгийн Их Сургуулийн оюутнуудтай уулзлаа

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Гадаад харилцааны албанаас жил бүр уламжлал болгон Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайдууд болон эрдэмтэн багш нарыг урьж оюутнуудтай ярилцах, туршлага солилцох үйл ажиллагааг явуулдаг билээ.  Энэ удаагийн зочноор ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Азизов Кубарович оролцож “ОХУ-Монгол улсын харилцаа” сэдэвт лекц уншлаа.

ХИС-ийн Орос, орос-англи хэлний багш, орчуулагч, Олон Улсын Харилцааны  ангийн оюутнуудтай Элчин сайд нийгэм, улс төр, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг олон сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

Ноён элчин сайд хэлэхдээ “Манай хоёр орны  харилцаа улам бүр сайжирч улс төрийн яриа хэлэлцээ өргөжин, соёл урлагийн уламжлалт харилцаа бэхжин, худалдаа эдийн засгийн  болон хамтарсан хөрөнгө оруулалт ч хөгжих хандлагатай байна” гэлээ. Үүний нэг нь Монголын үндэстний мэргэжилтнүүд бэлтгэхэд хамтран ажиллаж ОХУ  их, дээд сургуульд суралцах эрхийг олон зуун оюутанд олгодог. Мөн Оросын бүс нутагт зарим нэг их, дээд сургуульд суралцахад нь тодорхой хэмжээний тэтгэлэг олгодог талаар ярьлаа. 2015 онд л гэхэд ОХУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлэгээр 550 монгол оюутныг суралцах боломжийг олгохоор болсон байна. Мөн удахгүй болох ОХУ-ын ялалтын баярт Монгол улсаас 70 цэрэг хүндэтгэлийн парадад жагсахаар болсон тухай баяртай мэдээг бидэнд хэлсэн юм.

Лекцын төгсгөлд оюутнууд боловсрол, цахилгаан эрчим хүч, төмөр зам, хурдны автозам зэрэг хоёр орны хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хэтийн төлөвийн тухай ихэд сонирхон асууж байлаа.

“ЛАТИФ” САНГИЙН ТЭРГҮҮН, СТА ДУУЧИН Л.БАЙЗАДА:ШҮҮМЖЛЭХ БИШ ХАМТРААД АЖИЛЛАЯ Л ДАА

-“Латиф” сан 2015 оныг яагаад “Сайн үйлсийн жил” болгон онцолсон юм бэ?

-“Латиф” сан байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Өдгөө энэ санд санаа сэтгэл нийлсэн хорь гаруй уран бүтээлчид ажилладаг. Үүнээс зууны 90 хувь нь залуучууд. Тэр утгаараа залуучуудын төлөвшил, хүмүүжлийн талын ач холбогдолтой гэж үзэж “Сайн үйлсийн аян”-ыг эхлүүлээд байгаа юм.Өнөөдөр нийгэмд бусдын тусламж хэрэгтэй байгаа олон хүмүүст өөрсдийн боломжоор туслахаар энэ ажлыг эхлүүлээд гурав, дөрвөн сар боллоо. Мэдээж одоо үр дүнгийн талаар ярих цаг нь бишээ. Он дуустал явагдах ажил учраас өнөөдөр эртдэнэ. Энэ бол бидний хувьд шинэ ажил. Хүнд тусална гэдэг бодож байснаас ч амаргүй зүйл бололтой. Цаг үеэ дагаад ч тэрүү их өөр болчихсон юм шиг бодогдлоо. Тусламж хэрэгтэй хүмүүс маш их, үнэхээр их байдаг юм байна. Тэр дотор үнэн ярьж байгаа хэсэг байхад зөвхөн мөнгө санхүүгийн зорилготой орж ирэхтэй ч таарлаа. Энэ болгонд “Латиф” сангийнхан туршлагажиж байна.
Өнгөрсөн саруудад манай сангийнхан Багахангай дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах ажлыг хийлээ. Мэдээлэл асар хурдтай тарах болсон энэ үед хил хязгаараас үл хамааран, сэтгэл санаагаар нэгдэж болж байна. Бидний эхлүүлж буй ажлыг интернэтээс харсан Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Ургамал бүсгүй тусламжийн хувцас илгээснийг бид зуучилж, Багахангайн хүүхдүүдэд өглөө. Нүдэнд нь баярын оч гэрэлтэх багачуудыг харахад сайхан байлаа. Ер нь манай сангийн үйл ажиллагааг дэмжиж Солонгос, Америк, Орос, Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа монгол залуучууд их хандаж байгаа нь ажиллах урам зоригийг нэмж байна. Түүнчлэн Налайх дүүргийн 10 жилийн сургуулийн багш Оюунбилэгийн охин, Отгонбаатарын Анужинд зориулсан “Бяцхан зүрхний төлөө” хандивын тоглолтыг Улаанбаатар паласт маш амжилттай зохион байгууллаа. Анужин охин одоо Солонгос руу эмчилгээндээ явахаар боллоо. Мөн Багахангай дүүргийн Бямбаа гэж хүү нүдний болор шилжүүлэх хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. Чавхаар тоглож байгаад хараагүй болсон хүүг хагалгаанд оруулахаар бэлтгэж байна. Ийнхүү Багахангай дүүргийн удирдлагуудтай хамтран ажилласан бол энэ дөрөвдүгээр сард Налайх дүүрэгт ажиллахаар болж байгаа юм. Тус дүүргийн “Эрдмийн оргил” сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан багш нар санал тавьж, сайн үйлсийн аяны ажил Налайх багачуудад хүрэх гэж байна.
-Аливаа хүн хэрэгцээгээ бүрэн хангаад, үлдсэнээ сайн үйлс, буяны ажилд хандивладаг гэж зарим хүмүүс ойлгодог доо?
-Мэдээж бэрхшээл таарч байна. Сая гэхэд зохион байгуулахаар төлөвлөж, сар гаруй хугацаанд бэлтгэсэн хандивын тоглолт маань цуцлагдлаа. Цаг хугацааны хувьд монголын уламжлалт том баяр цагаан сартай таараад үзэгчид хангалттай цугласангүй л дээ. Даанч нөгөө талын хүмүүс ойлгохгүй, эцэстээ маргаанаар дууслаа. Гэхдээ бидний хийж байгаа үйлс цагаан болохоор шантрахгүй ээ. Өнөөдөр хүмүүст фейсбүүкт бичсэн постоор өнгөц харж болохгүй л дээ. Үнэндээ хандивын тоглолт зохион байгуулна гэдэг амаргүй болохыг олон уран бүтээлчид үзсэн.Олон янзаар хийгээд шатаж үзлээ, хэрэлдэж маргаж үзлээ. Энд би анхных нь биш. Минийхээр энд хэн нэгийг хардах биш яаж үр дүнтэй тоглолт хийж, хэрэгтэй хүндээ өгөөжтэй байх вэ гэдгийн төлөө л ажилламаар байгаа юм. Тэрнээс нэг нь мөнгөө бодож тоолоод л, нөгөөх нь тоглолтын тасалбараа борлуулах гэж гүйгээд байвал үр дүн гарахгүй ш дээ.
Энэ бол манай хамт олны эх оронч сэтгэлгээ гэж би ойлгож байгаа. Энэ ажлыг эхлүүлснээрээ амьдралыг би бас нэг өөр өнцгөөс харж байна. Өвчтэй зовлонтой, гэр оронгүй, сургууль соёлд явах хувцасгүй хүүхдүүд хэдэн зуун мянгаараа байгааг хараад өр өвдөж байна. Өнөөдрийн энэ хэцүү цагт бие биедээ туслаж, хамтдаа аз жаргалтай эх орондоо амьдарцгаая л даа. Амьдралд хэцүү зүйл олон байхад нэрэлхүү зандаа хөтлөгдөөд юу ч болоогүй юм шиг явж болохгүй биз дээ. Тиймээс манай сангийн хамт олонтой хамтран ажиллаарай, дэмжээрэй, зөвлөлдөөрэй гэж санал тавьж байгаа юм. Олны хүч оломгүй далай гэдэг. Би чинь дуу хөгжим, тайз л гэж явснаас нийгэмд хандсан ийм том ажлыг анх удаа л хийж байгаа хүн. Тэр утгаараа алдаа оноо гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ бэрхшээлээс айж, болино гэж бодохгүй байгаа. Харин ч нийгэмд, хүмүүст хандсан илүү том ажлыг хийхсэн гэж мөрөөдөж байна.
-Байзада хүмүүсийн эмзэг сэдвийг хөндөж, тоглолт хийлээ гэж шүүмжлэх хүмүүст ямар хариулт өгөх вэ?
-Эргэлзээд, хардаж байгаа хүмүүст энэ ажлын тайлангаа мэдээллийн хэрэгслэлээр албан ёсоор тавина гэж бодож байгаа. Би бол монголд өөрийн гэсэн орон зайтай, хийсэн бүтээлтэй хүн. Миний аав Монголын урлагт бүх насаа урлагт зориулсан уран бүтээлч. Монголын урлагийн сүүлийн 50 жилийн түүхэнд Нурбулан, аав бид гурвын түүх багтана гэж би ойлгодог. Миний дуунуудыг үе үеийн дуучид, залуучууд дуулж байна. Би дахиад шинэ, шинэ цомгийнхоо дуун дээр ажиллаж байна. Яалт үгүй цаг хугацаатай уралдахаас өөр аргагүй цаг үед би амьдарч байгаа улс. Яахав шүүмжилж болно ш дээ. Би шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ нэр хүндэд халдаж болохгүй. Миний ард ажлаа хийж буй энэ олон залуусын итгэл сэтгэлийг унтрааж болохгүй биз дээ.
Та, би бүгдээрээ гэрээсээ гараад хүнд туслах гээд үзье л дээ. Ингээд явахаар ямар их бэрхшээл таарна гээч. Компьютер харж суугаад, сөрөг коммент бичиж байгаа хүн ойлгохгүй. Саяхан бид нарт үнэхээр харамсалтай зүйл тохиолдлоо. Багахангай дүүргийн бөөрний дутагдалтай залууд туслахаар болоод байсан юм. Гэтэл бурхан болчихлоо. Тэгсэн ээж нь “Байзадагийн хамт олон хаалгыг минь тогшин өвчтэй хүүг маань зорин ирж, хэд хоногийн ч болов нас хайрласанд баярлалаа” гэж хэллээ. Энд мөнгө ямар ч хамаагүй. Сэтгэл бас дахин сэтгэл. Хүнд тус болох гээд мөнгөө өгч чадаагүй тохиолдол гарч байна, нуугаад яахав. Жаахан хойшилсон, хэлсэн хугацаандаа амжаагүй байж болно ш дээ. Машин ч гэсэн явж байгаад мөргөлдөөд шатдаг биз дээ. Эрсдэл хаа сайгүй байна. Гол нь туслах гээд явж байгаа сэтгэл л хамгийн чухал гэдгийг бид нар ярилцаж байгаа. Богинохон хугацаанд их хашир суулаа. Миний тухай элдвээр хэлж бичсэн байна лээ. Даанч надад хэрүүл хийх зав алга. Би хэвлэлээр шүүрэн шанага болтлоо хэлүүлж бичүүлж үзсэн хүн болохоор тоодоггүй юм.
-Сайн үйлсийн аян “Латиф” санд ямар сайн үйлсийг авчирч байгаа юм бэ?
-Энэ бол сангийн хувьд гадаад орнуудтай харилцаа тогтоох боломж гэж харж байгаа. Биднээс тусламж авсан хүмүүс эргээд сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Хүмүүсээс сангийнхаа хандивын тоглолтыг хийгээч, туслая гэсэн саналыг хүртэл ирүүлж байгаад баярлаж байна. Сайн санааны үзүүрт тос гэж үнэн юмаа.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээж байна?
-Баярлалаа. Мэдээж төлөвлөсөн ёсоор энэ жилдээ сайн үйлсийн аяны ажлаа хийнэ. Бидний эхлүүлсэн ажлыг дэмжин бүтэн жилийн хугацаанд хамтран ажиллах Сэр-Од захиралтай “Алтан жирэм” ХХК, Ням-Очир захиралтай “Оюут констракшн”, Өгөөж компанийн Tamek бренд, Мөнх-Оргил даргатай Орхон аймгийн Нийгмийн ардчилал оюутны холбоо, Хүүхдийн ордон, Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар чуулгынхан,Улаанбаатар паласе болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад үнэхээр их баярлалаа. Бидний эхлүүлсэн сайн үйлсийн аян Монгол орны дөрвөн зүг, найман зовхист хүрч олон хүнийг баярлуулнаа гэж хэлмээр байна. Үүнээс гадна энэ намар аавын маань 70 насны ой тохиож байгаа. Наурызийн баяраар АСА циркийн захирал Пүрэвбадам эгч надтай болон ээжтэй маань утсаар ярьсан. Циркээс нэг өдрийг Латиф агсныг дурсах өдөр болгож байгааг дуулгахад бид үнэхээр их баярласан. Тэгэхээр энэ асар том ажлын бэлтгэлийг эхлүүлээд байгаа юм. Тэр үеэр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, өөрийнхөө бичиж байгаа аавынхаа тухай дурсамж номыг олныг хүртээл болгоно.

МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын “Сэтгэлийн үг” тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр болно

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол түмний минь хайртай дуучид МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар тэртээх 23 жилийн өмнө “Сэтгэлийн үг” хэмээх сайхан дуугаа амьдруулж хит болгон эгшиглүүлж байсан бол өдгөө энэ дуугаараа нэрлэсэн гайхалтай тоглолтыг энэ сарын 15-ны өдөр 19:00 цагт “Монгол бөхийн өргөө”-нөө хийхээр болсон билээ. Тэгвэл эрхэм гавъяатуудын маань тоглолтын тасалбар хэдийнээ дууссан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Иймд тэд өнөөдөр 11:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийж дахин тоглох болсон талаараа дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх нь ээ.

МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, дуучин Д.Болд, Э.Чулуунчимэг гэсэн нийтийн дууны төлөөлөл болсон гэр бүлийн хос дуучид оролцож үе үеийн хит болсон уран бүтээлээсээ толилуулах тус тоглолтыг дуунд дуртай дуучин түмэн олон хүсэн хүлээж байсныг нь тоглолтын зохион байгуулагчид энэ дашрамд онцолж байна. Ингээд эрхэм сэтгүүлчид та бүхнийг маргааш болох хэвлэлийн хуралд хүрэлцэн ирж хайртай дуучидтайгаа халуун дотно яриаг өрнүүлж мэдээ мэдээллээ бэлтгэхийг хүсч байна.